2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 192/ШШ2025/08546

 

 2025              10             23                                                 192/ШШ2025/08546                                    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ** хаягт орших суух, Д овогтой, Ц.Г /РД:**/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ** тоотод байрлах, Б ХХК /РД:**/-д холбогдох,

 

Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 55 975 000 төгрөг, алданги 14 469 537 төгрөг, нийт 70 444 537 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.Г нь Б ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 21/04 дугаартай орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Хуулийн байгууллагын ажилтан, алба хаагчдын спорт аялал, жуулчлалын цогцолбор хороолол, орон сууцны 101 дүгээр блок, 1 дүгээр орц, 7 дугаар давхрын В тоот, 61,51 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ийг 1 300 000 төгрөгөөр гэрээний нийт үнийн дүн 79 963 000 төгрөг болж, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 3 удаагийн гүйлгээгээр 23 000 000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 4 удаагийн гүйгээгээр 10 000 000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 1 удаагийн гүйлгээгээр 22 975 000 төгрөг, нийт 55 975 000 төгрөгийг шилжүүлсэн. Хариуцагч нь орон сууцыг 2021 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулж, Улсын комисст хүлээлгэн өгөхөөр гэрээнд заасан боловч ажил гүйцэтгэгч Б ХХК нь гэрээнд заасан зорилго, нөхцөлөө биелүүлээгүй ба захиалсан орон сууц одоо болтол ашиглалтад ороогүй байна. Орон сууц хугацаандаа ашиглалтад яагаад орохгүй байгаа талаар удаа дараа очиж уулзаж, хугацаандаа ашиглалтад оруулахыг шаардаж байсан боловч өдийг хүртэл ашиглалтад ороогүй байна. Иргэн Б.Г нь Б ХХК-д мөнгөө төлсөн атлаа байргүй, мөнгөгүй болсноор 2 жилийн хугацаа өнгөрлөө. Б ХХК-д төлсөн мөнгөөр орон сууц захиалсан бол орох оронтой, шинэ байртай болчих байсан бөгөөд орон сууцны үнэ тогтмол өсч хохирсоор байна. Гэрээний 3.3-т гүйцэтгэгч нь тус гэрээний 3.2-т заасан хугацаанд буюу барилга ашиглалтад орох хугацааг 60 хоног хэтрүүлсэн тохиолдолд, 61 дэх хоногоос эхлэн захиалагчид ийнхүү хугацаа хэтрүүлсний алдангид гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,05 хувийн алданги төлөх үүрэгтэй гэж заасны дагуу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар тооцоход 517 хоног болж байгаа ба 55 795 000 төгрөгөөс гэрээнд заасан 0,05 хувиар алданги тооцоход хоногийн 27 987.5 төгрөг болж байх ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хоногт ногдох алдангийг 517 хоногоор тооцвол 14 469 537.5 төгрөг, байрны урьдчилгаанд шилжүүлсэн 55 975 000 төгрөг, нийт 70 444 537.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд хариу тайлбар өгөөгүй болно.

 

3. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 21/04 тоот Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээ, 21/04 тоот гэрээний хавсралтууд, Мөнгөн шилжүүлгийн баримт, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, Ц.Г-ийн Төрийн банкны дансны хуулга, Ц.Г-ийн Хаан банкны дансны хуулга, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагчаас, итгэмжлэл, компанийн дүрэм, Ч.А-ийн ** тоот дансны 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

2. Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан                  70 444 537 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ “...хариуцагчтай 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 21/04 дугаартай орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээ байгуулж, 61,51 м.кв талбайтай 3 өрөө орон сууц захиалан, гэрээний дагуу 55 975 000 төгрөгийг хариуцагчид төлсөн боловч орон сууц ашиглалтад ороогүй тул гэрээний дагуу шилжүүлсэн 55 975 000 төгрөг, гэрээнд заасан алданги14 469 537 төгрөгийг тус тус гаргуулна...” гэжээ.

 

3. Хариуцагч Б ХХК нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай ямар нэг тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар, Б ХХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал Ч.А, Г.Г нарын хооронд 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 21/04 дугаартай орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч Б ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Хуулийн байгууллагын ажилтан, алба хаагчдын спорт аялал жуулчлалын цогцолбор хороолол орон сууцны 101 блок, 1 дүгээр орц 7 давхрын В тоот, 61,51 м.кв 3 өрөө орон сууцыг 2021 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулах, захиалагч нь 1 м.кв талбайн үнийг 1 300 000 төгрөгөөр тооцон нийт 79 963 000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

5. Дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарна. Гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэв. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

6. Нэхэмжлэгч Ц.Г нь гэрээний дагуу Б ХХК-д 55 975 000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримт, бэлэн мөнгөний орлогын баримт, банкны дансны хуулгаар тус тус тогтоогдож байна.

 

7. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг бөгөөд хариуцагч Б ХХК нь орон сууцыг ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй гэх нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлийг хариуцагч няцаагаагүй тул нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв.

 

8. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 225.2-т үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж заасан.

 

9. Гүйцэтгэгч буюу хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг буцаан шаардах эрхтэй.  

 

10. Гэрээнээс татгалзсанаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах үр дагавар үүсэх бөгөөд нэхэмжлэгчээс гэрээний дагуу хариуцагчид шилжүүлсэн 55 975 000 төгрөгийг хариуцагч Б

 

11. Гэрээний 3.3-т “гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд буюу барилга ашиглалтад оруулах хугацааг 60 хоног хэтрүүлсэн тохиолдолд, 61 дэх хоногоос эхлэн захиалагчид ийнхүү хугацаа хэтрүүлсний алдангид гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,05 хувиар алданги төлөх үүрэгтэй” гэх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэх боловч гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахад үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог тул нэхэмжлэгч гэрээний үүрэг болох алданги шаардах эрхгүй болно.

 

12. Иймд хариуцагч Б ХХК-аас 55 975 000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Ц.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 469 537 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

13. Шүүх, хариуцагчид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчийн эдлэх эрх хүлээх үүргийг тайлбарласан боловч хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй. Мөн өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасныг үндэслэн 2025.10.16-ны өдөр хариуцагчийн төлөөлөгч Ч.А-ийн ** дугаарт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-д ** дугаарт тус тус шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч зохигчдын хэн аль нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй хүндэтгэн үзэх шалтгаан дурдсан баримт, хүсэлт ирүүлээгүй тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд зохигчдын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

14. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б ХХК-аас 55 975 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 469 537 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 510 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-аас улсын тэмдгийн хураамжид 437 825 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Г-эгт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.МӨНХЦЭЦЭГ