| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/04581/И |
| Дугаар | 192/ШШ2025/07633 |
| Огноо | 2025-09-29 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 192/ШШ2025/07633
2025 09 29 192/ШШ2025/07633
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн 8 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Америкийн нэгдсэн улсын Чикаго хот, Иллиниос-60007, Элк Фроу Виллэйж *** хаягт оршин суух, Боржигон овогт Н-н Д /рд:***/
Нэхэмжлэгч: Америкийн нэгдсэн улсын Чикаго хот, Иллиниос-60007, Элк Фроу Виллэйж *** хаягт оршин суух, Б Д овогт А-н Б /рд:***3/
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байр ** тоот /рд: ***/
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, өмгөөлөгч Я.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэнг нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Н.Д нь Улаанбаатар төмөр замын олон улсын тээвэр зуучлалын төвд ажиллаж байх хугацаандаа удаа дараа гаргаж байсан хүсэлтийн дагуу Улаанбаатар төмөр замын олон улсын тээвэр зуучлалын төвөөс Улаанбаатар хот Баянгол дүүргий** дүгээр хороо** дугаар байр ** тоот хаягт байрлах -*** өрөө орон сууцыг***тоот орон сууц эзэмших эрхийн гэрчилгээгээр Н.Д-д эзэмшүүлсэн. Тухайн байранд 2000 оноос хойш өөрийн хүүхдүүд болох Ан Д А-н Бнарын хамт амьдарч байгаад 2005 онд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Төмөр замын -** байрны **тоот хаягт байрлах өөрийн эзэмшлийн орон сууцыг хувьчлан авах хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2006 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 20 дугаар тогтоолоор уг орон сууцыг Н.Д А.Б нарын нэр дээр хувьчлах тухай 0108339 тоот орон сууц хувьчлах гэрчилгээ олгож улмаар тухайн байрыг эрхийн улсын бүртгэлд 2008 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр бүртгэж эрхийн улсын бүртгэлийн Ү-**** тоот гэрчилгээ олгосноор Н.Д, А.Б нар нь өмчлөгчөөр тогтоогдсон. Н.Д нь 2004 онд С.Эгэр бүл болсон боловч гэрлэлтээ албан ёсоор батлуулснаас хойш С.Э нь байнга архи ууж ирж Н.Д-д агсам тавьж түүнийг зодож биед нь гэмтэл учруулдаг байсан. Энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж тухайн үед эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч дараа нь Дашхүү очиж гомдолгүй гэж хэлж хэргийг хаалгаж байсан. Гэр бүлийн таарамжгүй харьцаа байнгын архи ууж агсам тавьж зодож гэмтэл учруулдаг байснаас шалтгаалан Н.Дашхүү нь 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн өөрийн төрсөн дүү Н.Амгалангийнд амьдарч байгаад 2017 оны 7 дугаар сард Америкийн нэгдсэн улс руу явж тусдаа амьдрах болсон. Н.Дашхүү, А.Батжаргал нар нь Америк улс руу явахдаа өмчлөлийн Баянгол дүүргийн ** дүгээр хороо Төмөр замын ***дугаар байрны *** тоотод хаягт байрлах Үл хөдлөх хөрөнгийн Ү-2205030808 тоот гэрчилгээтэй 35 м.кв орон сууцанд Хайратбекийн Хажымухан гэгч хууль бусаар оршин сууж байна. Эд хөрөнгийн өмчлөгч нар нь Хайратбекийн Хажымуханд орон сууцанд амьдрах зөвшөөрөл өгөөгүй ба өмчлөгч нар нь түрээсийн болон бусад гэрээ хэлцэл хийгээгүй юм. Иймд Х.Хн болон түүний гэр бүлийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025.02.26-ны өдрийн 05069 итгэмжлэл, 2025.03.21-ний өдрийн 192/ШЗ2025/13100 дугаар захирамж, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, эзэмших эрхийн бичиг, 2025.09.10-ны өдрийн № 25/8 дугаартай хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч Н.Д, А.Д нар нь хариуцагч Х.Хажымухан холбогдуулан орон сууц чөлөөлүүлэх шаардлага гаргаж, үндэслэлийг өөрийн өмчлөлийн орон сууцыг 2017 онд Америкийн Нэгдсэн Улсад амьдрахаар явахдаа Н.Д-н хамтран амьдрагч С.Э-т үлдээн явсан ба тэрээр 2024 онд нас барсан бөгөөд одоогоор хариуцагч нэхэмжлэгч нарын зөвшөөрөлгүйгээр амьдарч байгаа гэжээ.
3. Шүүх хариуцагчид нэхэмжлэлийг 2025.05.30-ны өдөр гардуулсан боловч хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд хариу тайлбарыг бичгээр ирүүлээгүй.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлгөч Ч.П-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
4. Эрхийн улсын бүртгэлийн Ү**** дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ** дүгээр хороо, 2 хороолол,*** дугаар байр, ** тоот хаягт байрлах 35 м.кв хэмжээтэй орон сууцны өмчлөгч Н.Д, А.Б нар болох нь үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хэргийн 5-6 дугаар тал/
5. Хариуцагч дээрх орон сууцанд оршин сууж байгаа болох нь 2025.05.30-ны өдөр хариуцагчид нэхэмжлэлийн шаардлага гардуулсан баримтад тусгагджээ. /хэргийн 12 дугаар тал/
6. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Энэхүү шаардах эрх нь нэхэмжлэгч эд хөрөнгийн өмчлөгч байх, хариуцагчийн эзэмшил хууль бус байх нөхцөлд хэрэгжинэ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээ нотлох үүрэгтэй бол хариуцагч уг нэхэмжлэлийг татгалзсан тайлбараа нотлох, нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.
Хариуцагч Х.Х шүүхэд хариу тайлбар болон нотлох баримтыг гаргаж өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэх үр дагавар үүсгэнэ.
8. Иймд эрхийн улсын бүртгэлийн Ү-2205030808 тоот дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 хороолол, 77 дугаар байр, 5 тоот хаягт байрлах 35 м.кв хэмжээтэй орон сууцыг хариуцагчийг эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-***** тоот дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг,** дүгээр хороо,** хороолол, ***дугаар байр, *** тоот хаягт байрлах 35 м.кв хэмжээтэй орон сууцыг хариуцагчийг эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч Хайратбекийн Хажымуханыг эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч Н.Д, А.Б нарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН