| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/04782/И |
| Дугаар | 192/ШШ2025/07634 |
| Огноо | 2025-09-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 192/ШШ2025/07634
2025 09 29 192/ШШ2025/07634
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 26-02 тоотод оршин суух хаягтай Боодгой овогт Балжинням Энхболд /рд: ГЭ71121515/,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг,43 дугаар хороо, 13 хороолол ойн гудамж 83 тоотод оршин суух хаягтай Сартуул овогт Зоригтбаатар Мөнхсайхан /рд:ЗЮ90013132/,
Нэхэмжлэлийн шаардлага: 25,000,000 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баянмөнх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Гэрэлтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нямдаваа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэн нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлага 25,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл сар бүр 5,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулах харилцан тохиролцъё гэжээ.
2. Зохигчдын шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болно. Хариуцагч нь төлбөрийг дараах хуваарийн дагуу төлнө.
-2025.10.01-ний өдөр 10,000,000 төгрөг,
-2025.10.29-ний өдөр 5,000,000 төгрөг,
-2025.11.29-ний өдөр 5,000,000 төгрөг,
-2025.12.29-ний өдөр 5,000,000 төгрөгийг Б.Энхболдын Хаан банкны 5121017658 тоот дансанд төлнө. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр шийдвэрлэж хариуцагч нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамжийн тавин хувийг нэхэмжлэгчид төлнө. Төлбөр төлөх хуваарь зөрчигдвөл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэнэ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Энхболд нь хариуцагч З.Мөнхсайханд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2. Зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр хариуцагч З.Мөнхсайхан нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.10.01-ний өдөр 10,000,000 төгрөг, 2025.10.29-ний өдөр 5,000,000 төгрөг, 2025.11.29-ний өдөр 5,000,000 төгрөг, 2025.12.29-ний өдөр 5,000,000 төгрөгийг Б.Энхболдын Хаан банкны 5121017658 тоот дансанд төлнө гэжээ.
3. Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
4. Мөн Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т зааснаар нэхэмжлэгч төлөөлүүлэх эрхээ С.Баянмөнхөд 2025.09.05-ны өдрийн итгэмжлэлээр, хариуцагч төлөөлүүлэх эрхээ С.Нямдаваад 2025.06.16-ны өдрийн итгэмжлэлээр олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчид зохигчдыг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.
5. Зохигчид захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б.Энхболдын нэхэмжлэлтэй, хариуцагч З.Мөнхсайханд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагч З.Мөнхсайханд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025.10.01-ний өдөр 10,000,000 төгрөг, 2025.10.29-ний өдөр 5,000,000 төгрөг, 2025.11.29-ний өдөр 5,000,000 төгрөг, 2025.12.29-ний өдөр 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Энхболдын Хаан банкны 5121017658 тоот дансанд төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,900 (257,950+94,950) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 141,475 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Б.Энхболдод олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН