Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 157/ШШ2025/00507

 

2025          12           17                                      157/ШШ2025/00507

  

 

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: Ур хот, С дүүрэг, 1 дүгээр хороо, Пгудамж, А 13 давхар, 1301А тоот "П ББСБ"ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Х аймгийн Б сум, 2 дугаар баг Холбоо 45 дугаар байрны 41 тоотод оршин суух, Б овогт Ж-ы Б-д холбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 21,683,690.39 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын        15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч"П ББСБ"ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Ж.Б нь манай компанитай 2024 оны 12 сарын 26-ны өдөр L100060341 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан бөгөөд гэрээнд "Цахим зээл гэж зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч Ж.Бий цахимаар гаргасан хүсэлтийн дагуу П аппликейшнаас:

2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 7100751346 зээлийн дансны дугаартай, 17,000,000.00 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5361105676 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 11 сарын 13-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

2024 оны 12 дугаар сарын 27-ны зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл: 16,370,112.85 төгрөг, үндсэн хүү: 5,115,009.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 191,067.61 төгрөг, нийт: 21,676,190.39 төгрөг.

Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 7,500.00 төгрөг. Иймд хариуцагч Ж.Бээс нийт 21,683,690.39  төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ. 

 

Хариуцагч Ж.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Ж.Б миний бие П ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн нийт 21,683,690.39 төгрөгийг төлөхөд маргах юмгүй төлнө. Би сар болгоны 20-ны өдөр 1,500,000 төгрөг төлөх хүсэлтэй байна.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч"П ББСБ"ХХК нь хариуцагч Ж.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,683,690.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ж.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...П ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн нийт 21,683,690,.39 төгрөгийг төлөхөд маргах юмгүй төлнө. Би сар болгоны 20-ны өдөр 1,500,000 төгрөг төлөх хүсэлтэй байна.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч Ж.Бий нэхэмжлэлийн шаардлага болох 21,683,690.39 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч"П ББСБ"ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 266,368 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 266,368 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Ж.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 133,184 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 133,184 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч"П ББСБ"ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл,  123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч"П ББСБ"ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 21,683,690.39 (хорин нэгэн сая зургаан зуун наян гурван мянга зургаан зуун ерэн төгрөг гучин есөн  мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч"П ББСБ"ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 266,368 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Ж.Бээс улсын тэмдэгтийн хураамж 133,184 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамж 133,184 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч"П ББСБ"ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ж.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

   ШҮҮГЧ                         Б.БОЛОР-ЭРДЭНЭ