2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 192/ШШ2025/09861

 

 

 

 

 


2025 11 25 192/ШШ2025/09861

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ..................... дүүрэг, .... дугаар хороо, ....... тоотод оршин суух хаягтай ........................ овогт Н.................... овогтой М............... /рд:..................../,

Хариуцагч: ................... дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар гудамж, .. тоотод оршин суух хаягтай ..... овогт М......ын Д.... /рд:..................../,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Н.М..............., хариуцагч М.Д.............,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэн нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2004 онд М.Д.............тай танилцан 2007 оны өвлөөс хамтран амьдарсан. 2008.02.06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлсэн. Гэрлэлтийн 378 дугаартай гэрчилгээ авсан. Бидний дундаас .............-ны өдөр охин Д.Н............., ........-ны өдөр охин Д.А........., ........-ны өдөр Д.У.........., .......-ны өдөр Д.А........ нар төрсөн. Том охин Д.Н..........нийг 3 сартай байхад нь анх гар хүрч эхэлсэн. Сүүлийн 5 жилийн хугацаанд бид хоёр таарч тохирохоо больсон. Надад гар хүрч зодож, хардаж сэрдэн маш хэрцгийгээр зодож эхэлсэн. Янз бүрээр доромжлон, танихгүй дугаараас хүртэл залган дарамталж мессеж бичдэг байсан. Аргагүй байдалд орж хүүхдүүдээ авч тусдаа амьдарч байна. Цаашид М.Д.............тай хамтран амьдрах боломжгүй гэж үзэн гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.Д............. нь эхнэр Н.М...............ийн гэрлэлт цуцлуулах хүсэлт, хүүхдүүддээ тэтгэмж өгөх хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ, эрүүл өсөж бойжиж байгаа тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн тодорхойлолт, 2022.05.10-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэр зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

Зохигчдын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН