| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/00534/И |
| Дугаар | 157/ШШ2025/00508 |
| Огноо | 2025-12-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 157/ШШ2025/00508
2025 12 17 157/ШШ2025/00508
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: У хот, С талбай 5, Г банкны төв байр “Г банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн Б сум, 3 дугаар баг Б 10-3 тоотод оршин суух, Б овогт Ө-ийн С-д холбогдох
“зээлийн гэрээний үүрэгт 4,307,717.19 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Г банк” ХК-ийн Д салбарын захирал У.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ө.С-ээс үндсэн зээл 4,136,492.57 төгрөг, үндсэн хүү 158,946.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,777.84 төгрөг, бусад 10,500 төгрөг, нийт 4,307,717.19 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Ө.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие Г банкны 4,307,727.19 төгрөгийг төлөхөд маргах зүйл байхгүй.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Г банк” ХК нь хариуцагч Ө.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,307,717.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.
Хариуцагч Ө.С нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Г банкны 4,307,727.19 төгрөгийг төлөхөд маргах зүйл байхгүй.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагч Ө.Соёл-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлага болох 4,307,717.19 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Г банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83,873 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 83,873 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Ө.С-ээс улсын тэмдэгтийн хураамжид 41,936.5 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 41,936.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Г банк” ХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Г банк” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ө.С-д холбогдох 4,307,717.19 (дөрвөн сая гурван зуун долоон мянга долоон зуун арван долоон төгрөг арван есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Г банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83,873 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Ө.С-ээс улсын тэмдэгтийн хураамжид 41,936.5 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 41,936.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Г банк” ХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ө.С нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ