2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 192/ШШ2025/07720

 

 

 

 

 

 

 

2025 09 30 192/ШШ2025/07720

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, *** дугаар хороо, *** тоотод оршин суух Б овогт Э У/рд:****/,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Алтанбогд хотхон ** орц ** тоот хаягт байрлах С ХХК /рд:***/,

Нэхэмжлэлийн шаардлага: ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны болон ээлжийн амралтын цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Нэхэмжлэгч Э.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М гэрч Б.Б

Шүүх хуралдааны нарын бичгийн дарга: Д.Дуламсүрэн нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Э.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2024.09.04-ний өдөр СиГХО хүний нөөцийн менежер албан тушаалд ажилд орсон. Тус компанид 7 сар гаруй ажилласан. Гэтэл 2025.03.25-ны өдөр гэнэт ямар нэгэн шалтгаангүйгээр ноцтой зөрчил, сахилгын зөрчилгүй намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Тухайн компанид ажиллах хугацаанд ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Тус компанид ажиллаж байх хугацаанд ар гэрээ умартан илүү цагаар ажиллаж маш их хичээн зүтгэл гарган ажиллаж байсан. Би үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэж байгаа учир хүний нөөцийн менежер албан тушаалд эгүүлэн тогтоолгон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх сул зогсолтын цалин, ээлжийн амралтын мөнгийг төлүүлэх шаардлага гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Э. У нь 2024 оны 09-р сарын 04-ний өдрөөс Манай Си  ГХО. ХХК-нд ажиллаж эхэлсэн хэмээн нэхэмжлэлдээ дурьджээ. Э. Ууганцэцэг нь 2024 оны 09-р сард манай хамтран ажилладаг компани болох Ц ХХК-нд хүний нөөцийн ажилтнаар ажиллаж байсан бөгөөд 2024.10 сараас манай компанийн хүний нөөцийн ажилтнаар ажиллах болсон. Э.Ууганцэцэг нь 2025.03.24-ний өдрөөс 2025.04.28-ны өдрийг дуустал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлыг байрыг орхин явсан бөгөөд энэ хугацаанд ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан.

 

Ингэж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байрыг орхин явахдаа компанийн эд хөрөнгө болох өөрийн хэрэглэж байсан нөүтбүүкийг удирлагын зөвшөөрөлгүйгээр ажлын байрнаас гадагш авч, явсан бөгөөд хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас чөлөөлөх тухай шийдвэр гарган ажил хүлээлцэх талаар мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл ажлаа хүлээлцээгүй. Э. Ууганцэцэг ажлаа хүлээлцэхгүй байсан тул компанийн орчуулагч Б. Бадмаараг өөрийн биеэр гэрт нь очиж, нөүтбүүкийг авсан. Э. Ууганцэцэг нь ажлын байрыг орхин явахдаа ажил хүлээлцээгүйн улмаас түүнийг ажилд томилсон тушаал болон хөдөлмөрийн гэрээ хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа болно. Мөн компанийн зүгээс нэхэмжлэгч Э. Ууганцэцэгийг ажлаас чөлөөлөхдөө цалин хөлс, түүнд холбогдох санхүүгийн тооцоог бүрэн хийж дуусгасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагаас 83,652,600 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, харин үлдэх төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Зохигчдын шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Э.Ууганцэцэг нь ажилд эгүүлэн тогтоолгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх 2025.01.28-ны өдрөөс 2025.02.17-ны өдрийг хүртэлх хугацааны сул зогсолтын цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Си Чу Дин Шэн ХХК нь ажилгүй байсан хугацааны цалин 4,300,000 төгрөг, ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын цалин 1,636,411 төгрөг, нийт 5,936,411 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор харилцан тохиролцож эвлэрэв. Цалин болон ээлжийн амралтын цалинг Э.У-н Хаан банкны 5006932645 тоот дансанд шилжүүлэн төлнө. Нэхэмжлэгч Э.У нь цаашид энэ асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болохыг ойлгож байгаа болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Э.У нь хариуцагч Си  ХХК-д холбогдуулан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны болон ээлжийн амралтын цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2. Шүүх хуралдаан дээр талууд эвлэрэн хэлэлцсэн бөгөөд эвлэрийн гэрээнд: Нэхэмжлэгч Э.У нь ажилд эгүүлэн тогтоолгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, 2025.01.28-ны өдрөөс 2025.02.17-ны өдрийг хүртэлх хугацааны сул зогсолтын цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Си Чу Дин Шэн ХХК нь ажилгүй байсан хугацааны цалин 4,300,000 төгрөг, ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын цалин 1,636,411 төгрөг, нийт 5,936,411 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор, цалин болон ээлжийн амралтын цалинг Э.У-н Хаан банкн**** тоот дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцов гэжээ.

3. Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

4. Зохигчид захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

5. Хариуцагч С ХХК нь төлөөлүүлэх эрхээ Ш.М-д олгосон ба итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна. /хэргийн 11-12 дугаар тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Э.У-н нэхэмжлэлтэй, хариуцагч Си ХХК-д холбогдох ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны болон ээлжийн амралтын цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгч Э.Ууганцэцэг нь ажилд эгүүлэн тогтоолгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, 2025.01.28-ны өдрөөс 2025.02.17-ны өдрийг хүртэлх хугацааны сул зогсолтын цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Си  ХХК нь ажилгүй байсан хугацааны цалин 4,300,000 төгрөг, ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын цалин 1,636,411 төгрөг, нийт 5,936,411 төгрөгийг нэхэмжлэгчийн Хаан банкны 5006932645 тоот дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Э.Ууганцэцэгт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН