Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 1157

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням,

улсын яллагч П.Болормаа,

шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б холбогдох эрүүгийн 2015 2501 2087 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мартекингийн менеженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 24б байр, 47 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, Б.Б /РД:УК91080853/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Б нь

1. 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 38 дугаар байрны гадна иргэн Б.Б эзэмшлийн ай фоне-6 /I phone/ маркын гар утсыг авч 1.600.000 төгрөгний хохирол учруулсан.

2. 2015 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн гадна иргэн Л.С эзэмшлийн самсунг глакси S6 маркийн гар утсыг хуурч мэхлэж авч 1.990.000 төгрөгний хохирол учруулсан.

3. 2015 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын 1 дүгээр эмнэлэгийн гадна иргэн Б.Г биет 300.000 төгрөг хуурч залилан мэхлэж авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан.

4. 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын нэгдсэн 1 дүгээр эмнэлэгийн гадна иргэн Р.Д ай фоне 6 плас /I phone plus / маркийн гар утсыг хуурч залилан мэхлэж авч 1.200.000 төгрөгний хохирол учруулсан.

5. 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ценьтрал таур”-ын гадна иргэн С.Б биет 300.000 төгрөг хуурч залилан мэхлэж авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан.

6. 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороон 14 дүгээр байрны гадна иргэн Л.О эзэмшлийн ай фоне 6 плас /I phone plus/ маркийн гар утсыг хуурч залилан мэхлэж авч 1.000.000 төгрөгний хохирол учруулсан.

7. 2015 оны 10 дугаар сарын 14-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороон 13 дугаар хорооллын 147 дугаар цэцэрлэгийн гадна иргэн Ц.Ө ай фоне 6 /I phone 6/ маркийн гар утсыг хуурч залилан мэхлэж авч 1.600.000 төгрөгний хохирол учруулсан.

8. 2015 оны 1 дугаар сарын 19-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байрны гадна иргэн Ч.Б ай фоне 6 /I phone 6/ гар утсыг хуурч залилан мэхлэж авч 900.000 төгрөгний хохирол учруулсан.

9. 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Улсын нэгдсэн 1 дүгээр эмнэлэгийн гадна Б. Хишигбаатараас ай фоне 6 эс /I phone 6s/ маркийн гар утсыг хуурч залилан мэхлэж авч 1.100.000 төгрөгний хохирол учруулсан.

10. 2015 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Централ тауэр ”-ын урд талд иргэн  Г.Э ай фоне 6 эс /I phone 6s/ гар утсыг хуурч залилан мэхлэж авч 950.000 төгрөгний хохирол учруулсан.

11. 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 14 дүгээр байр 7 дугаар орцны үүдэнд иргэн Г.О ай фоне 6  /I phone 6/ маркийн гар утсыг хуурч залилан мэхлэж авч 630.000 төгрөгний хохирол учруулсан.

12. 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ценьрал тауэр ”-ийн 3 дугаар давхарын кафед иргэн Ж.Э ай фоне 6 плас /I phone 6 plus/ маркийн гар утсыг хуурч залилан мэхлэж авч 1.800.000 төгрөгний хохирол учруулсан.

13. 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 32 дугаар байрны иргэн М.Б ай фоне 6 эс /I phone 6s/ маркийн гар утсыг хуурч залилан мэхлэж авч 1.800.000 төгрөгний хохирол учруулсан.

14. 2016 оны 09 сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Централ тауэрын Бивон” гэх нэртэй ресторанд иргэн М.О ай фоне 6 эс /I phone 6s/ гар утсыг залилан авч 1.200.000 төгрөгний хохирол учруулсан.

15. 2016 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах UBN центрийн Блью фин ресторанд иргэн А.Ц ай фоне 6 эс /I phone 6s/ маркийн гар утсыг залилан авч 940.000 төгрөгийн хохирол учруулсан.

16. 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Блью скай төвийн ресторан дотор иргэн Р.Б ай фоне 6 /I phone 6/ маркийн гар утсыг залилан авч 1.000.000 төгрөгний хохирол учруулсан.

17. 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Централ тауэр” дотор иргэн Б.Ц ай фоне 7 плас /I phone 7 plus/ маркийн утсыг залилан авч 1.112.000 төгрөгний хохирол буюу бусдад нийт 19.422.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2015 оны 09 сарын эхээр үнэгүй.мн сайтаас зар харж байгаад Айфоне 6 маркийн гар утас худалдан авах гэж хүний утсаар нэг залуутай яриад 1.100.000 төгрөгөөр авахаар болоод Бөхийн өргөөний урд талд уулзсан. Тэгээд гэр рүү очиж мөнгөө аваатхая гээд БЗД-ийн 18 дугаар хороо, 39 дүгээр байрны хаалгаар утсыг нь авч ороод нөгөө цаад хаалгаар нь гарч явж гар утсыг нь авсан.

2015 оны 09 сард үнэгүй.мн сайтаар дамжуулан Самсунг Глакси эс 6 эдж гар утас авахаар болоод Баянмонгол хорооллын гадна уулзаад 19-р хорооллын үйлчилгээний төв рүү утсыг нь авна гэж дагуулж яваад үйлчилгээний төв ороод мөнгө аваад гараад ирье гэж хэлээд утсыг нь авсан. Авсан гар утсаа хооллын Коникагийн доор байрлах ломбарданд 1 сая төгрөгөөр тавьсан.

Жолоочоос өөрийнх нь утсыг гуйж аваад хүнтэй утсаар ярьж байгаа дүр үзүүлээд 1-р эмнэлэг рүү дагуулж очоод 300.000 төгрөгийг нь аваад 1-р эмнэлэг рүү ороод эргээд гараад ирье гээд эмнэлгийн төв хаалгаар нь ороод зүүн талын хаалгаар нь гараад явсан.

2015 оны 10 сарын сүүлээр өөрийн гар утас болох 88226449 гэсэн дугаараар нэг эмэгтэй хүнтэй яриад Айфоне 6 маркийн гар утсыг авахаар  болоод Тэди төвийн урд уулзсан. Тэгээд 13 дугаар хорооллын 39-р байрны урд очоод нөгөө дэлгүүр рүү ороод цаашаа нэвт гараад явсан.

Үнэгүй.мн сайтаас Айфоне 6 эс гар утас зарна гэсэн зарын дагуу өөрийнхөө 88228210 гэсэн утсаар залгаад баруун 4 замын Максмолл худалдааны төвийн гадна уулзаад утсыг нь авахаар болоод тэр залуугийн машинтай 1-р эмнэлэг орсон. Эмнэлгийн урд хаалгаар нь ороод зүүн хаалгаар нь гараад явсан. Сансар хорооллын Андууд ломбарданд гар утсыг өөрийнхөө бичиг баримтаар 800.000 төгрөгийн барьцаанд тавьсан.

2016 оны 01 сарын 08-ны өдөр үнэгүй.мн сайт дээрээс Айфоне 6 зарна гэсэн зарын дагуу 88149363 гэсэн дугаар руу залгаад гар утсыг чинь үзье гэж хэлээд Их дэлгүүрийн урд уулзъя гэж тохирсон. Таксины жолоочийн утсаар нөгөө хүн рүү залгаж уулзаад гар утсыг нь авахаар болоод надад 800.000 төгрөг байна үлдсэн мөнгийг нь гэрээс очоод аваад өгье гэж хэлсэн. Баянзүрх дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 14-р байрны гадаа очоод би утсыг чинь үзүүлээд мөнгөө аваад гараад ирье гэж хэлсэн чинь тэр хүн за гээд үлдсэн. Ингээд би 14-р байрны 7-р орц руу ороод нэвт гараад дэлгүүрийн хаалгаар нь яваад өгсөн. Ахуйн үйлчилгээний ломбарданд 600.000 төгрөгөнд тавьсан.

Таксины жолоочийн гар утсыг гуйж зарын дагуу яриад кино театрт орж гар утсыг нь үзсэн. Централ тауэрийн 3 давхарын кафед уулзъя утсыг чинь авъя гэж би хэлсэн. Тэгээд тэнд уулзаад утсыг чинь үзье, эхнэртээ үзүүлчихээд ирье та энд хүлээж бай гэж хэлээд куртикээ орхиод гараад явсан. Өргөө кино театраас уруудаад байдаг хорооллын Лорд ломбарданд таксины жолоочийн бичиг баримтаар 700.000 төгрөгийн барьцаанд тавьсан.

Зарын дагуу таксины жолоочийн утсаар ярьж Англи улсын элчин сайдын яамны ард 40 гаран насны эрэгтэй хүнтэй уулзаж Айфоне 6 эс плас гар утас үзсэн. Тэгээд очсон такситайгаа Блью Скай зочид буудлын гадна ороод утсыг чинь үзүүлчихээд ааваас мөнгө аваад гараад ирье гэж хэлээд урд хаалгаар нь ороод хойд хаалгаар нь гараад такси бариад хороололд очиж ахуй үйлчилгээний доор байрлах ломбарданд таксины жолоочийн бичиг баримтаар 700.000 төгрөгийн барьцаанд тавьсан.

Би сонсож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлоо ямар ч байсан барагдуулна. Би дээрх 17 удаагийн үйлдлийг бүгдийн үйлдсэн, би баталгаатай хэлж чадна үүнээс хойш өөр үйлдсэн нуугдмал гэмт хэрэг байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 4 хавтас 87-88,5 дугаар хавтас 121-123 хуудас/,

Хохирогч Б.Билэгтийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 09 сарын 10-ны өдөр намайг гэртээ байхад үнэгүй.мн сайтад тавьсан зарын дагуу нэг эрэгтэй залгасан. ...миний гар утсыг үзчихээд “хөгшөөн утсаа 1.300.000 мянган төгрөгөнд өгчих, шууд авья” гэж хэлэхээр нь ...машинд суугаад надад одоо бэлэн 700.000 байна би үлдсэн мөнгийг 13 дугаар хороололд ороод гэрээс аваад өгье тэгээд би чамайг гэр рүү чинь хүргээд өгье гэж хэлсэн... чи утсаа өгчих би ээжид үзүүлчихээд гараад ирье гэхээр нь би утсаа өгөөд оруулсан тэгээд 40 минутын дараа араас нь ортол цаашаа нэвт гараад явсан байсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 10-13 дугаар хуудас/,

Гэрч М.Сэргэлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Таксинд явж байхад Сансарын тунелийн зам дээрээс 25 орчим насны залуу гар өргөөд суусан ...миний утсыг аваад нэгж авч хийн гар утсаар хэд хэдэн дугаар руу ярьсан. Тэгээд нэг хүнтэй утас авахаар тохироод Олимп хотхон ороод гар утас үзсэн, тэгчихээд 13-р хорооллын 39-р байр руу ороод гарч ирээд ээж утсыг чинь үзье гээд байна гээд нөгөө залуугийн гар утсыг нь аваад явсан... хүлээж байгаад очоод хартал нэвт хаалгатай орц байсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 15-16 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /1-р хавтас 14 дүгээр хуудас/,

Хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1-р хавтас 18-20 дугаар хуудас/,

Хохирогч Л.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...96658724 гэсэн дугаараас над руу залгаж гар утас зарна гэсэн үү, очоод үзэхүү гэхээр нь би Баянмонгол хороололд байрлах өөрийн гэрийн хаягаа зааж өгсөн. Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төв рүү ахын ажил руу явж үзүүлээд мөнгө авна, гар утсыг чинь найдвартай авна гэж хэлээд намайг машиндаа суулгаад 19-р хорооллын үйлчилгээний төвийн гадна Марко нэртэй хүнсний дэлгүүрийн үүдэнд ирээд гар утас авна гэсэн залуу миний зарах гэж байсан гар утсыг авч буугаад жолооч бид хоёрыг “машиндаа сууж бай, би дотогшоо ороод мөнгө аваад ирье” гэж хэлээд Марко дэлгүүрлүү орсон. Нөгөө залуу чинь зугтчихсан байна гэхэд жолооч уг залууг танихгүй гэж хэлсэн. Энэ Батмөнх овогтой Баторшихын зургийг үзэхэд намайг залилсан залуу бүр яг мөн байна, хамар дээрээ мэнгэтэй байсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 62-63 дугаар хуудас/,

Гэрч Б.Батболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үл таних нэг залуу гар өргөхөөр нь зогсож түүнийг авсан. Марко дэлгүүр дээр очоод нөгөө залуу аавдаа орж үзүүлчихээд ирье гээд орсон харин гар утсаа зарж байсан залуу бид 2 машинд үлдсэн. Тэгсэн нөгөө залуу гарч ирэхгүй нилээн удаад байхаар нь гар утас зарах гэж байсан залуу араас нь тухайн дэлгүүрт ороход нөгөө гар утас авах гэж байсан залуу алга байсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 64-65 дугаар хуудас/,

Гэрч Ч.Баатарзоригтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 14 цагийн орчим 40 орчим насны, нөгөөх нь 20-25 орчим насны 2 эрэгтэй хүн ирээд хайрцаг савтайгаа шинэ гар утас барьцаанд тавья гэхээр нь би сонирхоод цоо шинэ цагаан өнгийн хайрцагтай алтан шаргал өнгийн Самсунг Глакси Эс 6 эдж плас маркийн гар утас байхаар нь зөвшөөрч барьцаанд авсан. Нэг залуу ирээд манай эхнэртэй уулзаж, миний зарах гэж байгаа гар утсыг үзээд энэ миний гар утас байна, сери дугаар нь таарч байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 66 дугаар хуудас/,

Гэрч Ш.Батболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Good ломбардыг ажиллуулдаг бөгөөд найз Зоригтбаатарт манай ломбардаар орж ирсэн Айфоне эс 6 маркийн гар утсыг 1.000.000 төгрөгөөр зарсан. Уг утсыг манай ломбард 800.000 төгрөгөөр авсан байдаг...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 68 дугаар хуудас/,

Гэрч Ш.Батчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ганцхан ширхэг Самсунг 6 эдж маркийн утас тавигдсан байна. Баримтыг нь харахад хөгшин залуу 2 хүн ирсэн байна. Хөгшин нь өөрийнхөө бичиг баримтаар тавьсан байна...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 70 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Батболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хохирогч залуу намайг буруутай гээд дайраад байсан учраас би ломбарданд байхад нь үнийг нь төлөөд утсыг авч өгсөн. Бат-Орших ломбарданд 1.000.000 барьцаалсан байсан би Б.Б 1.000.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 110-111 дүгээр хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /1-р хавтас 67 дугаар хуудас/,

Барьцаат зээлийн үйлчилгээний баримт /1-р хавтас 89 дүгээр хуудас/,

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хавтас 113, 115, 116 дугаар хуудас/,

Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хавтас 114 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр би ажлаасаа гараад явж байхад эх нялхасын хотын төв рүү ордог автобуудлын буудлаас нэг залуу явах юм уу гээд гар өргөөд суусан. ...Бензин зарах гэж байгаа 1 литрийг нь 1000 төгрөгөөр зарна гээд байсан ,би хөдөө аялалаар явах гээд 3-4 машинтай явах байсан учраас бензины хэрэгцээтэй байсан юм. 500.000 төгрөгийн талон байна гээд байсан. Оргил худалдааны төв ороод Хаан банкны АТМ-ээс 300.000 төгрөг аваад нөгөө залуутай хамт Сүхбаатар дүүргийн 1 хороо 1-р эмнэлгийн гадаа хамт ирсэн. Тэндээс надад талон авч өгнө гээд буухдаа мөнгөө өгчих гээд мөнгө аваад буусан. Тэгээд эргэж ирээгүй би нилээн удаан хүлээгээд олдоогүй. 25-30 орчим насны цэвэрхэн царайтай нүүрнийхээ голд хамрын дээд хэсэгтээ хар мэнгэтэй, шар царайтай, богино үстэй байсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 145-147 дугаар хуудас/,

Хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1-р хавтас 148-152 дугаар хуудас/,

Хохирогч Р.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн Айфоне 6 плас маркийн гар утсаа зарна гээд зар тавьсан байсан юм. Жолоочийн хажууд сууж байсан залуу 1.220.000 төгрөгөнд авъя очоод мөнгө аваад өгье гээд Сүхбаатар дүүргийн 1 хороо, 1 эмнэлэг рүү очиж мөнгө авч өгье гэсэн. “Утсаа өгч бай, ээж хараатхъя гэж байна хальт харуулчихаад аваад ирье” гээд аваад явсан. Тэгээд огт гарч ирээгүй алга болчихсон...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 183-184 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Ш.Эрхэмбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2016 оны 1 сард танил ах эгч болох Элбэгжаргал, Түмэн-Эрдэнэ нараас 356999069238023 дугаарын имэйл кодтой Айфоне 6 плас маркийн гар утас 1.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгтэл 2016 оны 04 дүгээр сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагаас яриад ирээд уулз гэсэн чинь залилангийн утас байсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 186-187 дугаар хуудас/,

Гэрч Ц.Цэрэндашийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...25-30 орчим насны эрэгтэй машинд орж ирж суугаад Зайсан орно гэж хэлээд явсан. Би эмнэлгээс нилээд зайтай арай гэж зай олоод зогссон чинь нөгөө залуу эргэж ирээд ээж 1.000.000 төгрөг авчихсан байна, 220.000 төгрөгийг мобайлаар шилжүүлье дансны дугаараа өгчих гээд бичиж авсан ба гар утсаа өгч бай ээждээ утсаа үзүүлчихээд мөнгөө аваад гараад ирье гээд аваад цаашаа явсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 188 дугаар хуудас/,

Гэрч Б.Түмэн-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Айфоне 6 Плас маркийн гар утсыг фейсбүүкийн гар утасны зарын группээс үл таних залуутай холбогдож 120 автобусны буудал дээр уулзаж 1.000.000 төгрөгөөр худалдан авсан. Тэгээд хэрэглэж байгаад 2016 оны 01 сард хамт ажилладаг дүү Эрхэмбаярт 1.000.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 189-190 дүгээр хуудас/,

Гэрч Э.Элбэгжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үл таних залуутай холбогдож 120 автобусны буудал дээр уулзаад 1.000.000 төгрөгөөр худалдан авсан. Тэгээд хэрэглэж байгаад 2016 оны 01 сард танил дүү Эрхэмбаярт 1.000.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 191-192 дугаар хуудас/,

Хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1-р хавтас 194-197 дугаар хуудас/,

Гар утас хураан авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хавтас 181-182 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /1-р хавтас 185 дугаар хуудас/,

Хохирогч С.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6-р хороо МУИС-ийн эдийн засгийн сургуулийн урдаас нэг залуу гар өргөхөд нь аваад явсан ба замдаа миний утсаар хүнтэй яриад байсан. Тэгээд 1 литр талоныг нь 1000 төгрөгөөр бодож зарна гээд мөнгөө өгчих гээд хамт явж Богд-Ар хорооллын АТМ-аас 300.000 төгрөг аваад энэ мөнгөндөө талон авна гээд тэр залууд өгөөд оруулсан. Тэгээд хүлээгээд гарч ирэхгүй байсан. Бат-Орших нь хамрынхаа дээд талд мэнгэтэй, туранхай шар царайтай залуу байсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 243-245 дугаар хуудас/,

Хохирогч Л.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр би Айфоне 6 маркийн гар утас зарна гэж интернэтэд зар тавьсан. Тэгээд тэр залуу мөнгө авах гээд гэр рүүгээ ороод гарч ирээд “утсаа өгч байгаач, ээждээ үзүүлээдхье” гэж хэлээд миний утсыг аваад орц руу орсон. Тэгээд удаад байхаар нь араас нь ортол гарч ирээгүй. Шар царайтай, хамрынхаа дээд талд мэнгэтэй, том духтай байснаар танина...” гэх мэдүүлэг. /2-р хавтас 29-32 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч С.Амарсанаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Айфоне 6 маркийн гар утас манай ломбарданд Мөнхбат овогтой Од гэж хүн 650.000 төгрөгөөр барьцаалсан. Гэтэл 2015 оны 10 дугаар сарын 28-ны Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс гэмт хэргийн замаар орж ирсэн гар утас гэж хураасан...” гэх мэдүүлэг. /2-р хавтас 37-38 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р хавтас 27-28 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /2-р хавтас 33 дугаар хуудас/,

Хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /2-р хавтас 34-36 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийнхөө Айфоне 6 маркийн гар утсыг зарах гээд 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр интернэтэд зар байрлуулсан байсан. Үл таних эрэгтэй хүн утсаар залгаад зарах утсыг чинь үзье гэсэн. 13 дугаар хороолол 84 дүгээр сургуулийн урд талд очсон. “Утсаа өгч бай, би эхнэртээ үзүүлчихээд гараад ирье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гар утсаа тэр залууд өгсөн, тэгээд машин дотор тэр залууг хүлээгээд байж байсан. Би над руу залгасан дугаар руу залгаж үзэхэд жолооч ахын утасны дугаар байсан. Нүдний шил зүүчихсэн, шардуу царайтай богино халимаг үстэй байсан. Би харвал төрхөөр нь танина...” гэх мэдүүлэг. /2-р хавтас 84-87 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /2-р хавтас 88 дугаар хуудас/,

Хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /2-р хавтас 91-93 дугаар хуудас/,

Хохирогч Д.Нарангаравын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 10 сарын 19-ний өдөр 20 цаг 10 минутын үед утсаа залилуулсан. Зарын дагуу нэг залуу 88226449 гэсэн дугаараар холбогдсон. Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 39-р байранд ирж би мөнгөө авчихаад гараад ирье гээд орсон, удалгүй гарч ирээд “ээж үзье гээд байна, сим карт хийгээд шалгаад өгье” гээд байна гэж хэлээд аваад орсон. Тэгэхээр нь нэг л орцтой болохоор нь итгээд өгөөд явуулсан гарч ирээгүй удахаар нь 15 минут болоод залгасан чинь утас нь холбогдохгүй байсан гэсэн. Дүү Батцэцэг нь АНУ-д суралцахаар явсан байгаа намайг хохирогчоор төлөөлж оролцуулахаар итгэмжлэл хийж өгсөн...” гэх мэдүүлэг. /2-р хавтас 124-125 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /2-р хавтас 126 дугаар хуудас/,

Хохирогч Б.Хишигбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Лхагвадорж гэдэг найзтайгаа явж Лхагвадорж тухайн хүний царай төрхийг харсан. 170-172 см өндөр нуруутай, шар царайтай, бүлтгэр давхраатай нүдтэй, цайвар бор өнгийн үстэй, 88228210 гэсэн утасны дугаараас ярьж байсан...” гэх мэдүүлэг. /2-р хавтас 157-158 дугаар хуудас/,

Гэрч Г.Лхагвадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр намайг гэртээ байхад найз Б.Хишигбаатар ирээд утсаа зарах гэсэн юмаа, гарч интернэтэд зар тавъя гэсэн Айфоне 6 эс утас зарна гээд зар тавьтал удалгүй нэг залуу залгаад Максмолл дэлгүүр дээр уулзъя гэсэн. Нөгөө залууг суулгаад 1-р эмнэлэг ороод хойд талынх нь хаалганы хажууд нь зогссон. Ингээд нөгөө залуу би ээж рүүгээ орчихоод ирье гээд утсыг аваад эмнэлэг рүү орчихоод гарч ирээгүй...” гэх мэдүүлэг. /2-р хавтас 159-160 дугаар хуудас/,

Хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /2-р хавтас 161-166 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /2-р хавтас 167 дугаар хуудас/,

Барьцаат зээлийн гэрээний хуулбар /2-р хавтас 173-174 дүгээр хуудас/,

Хохирогч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...98555198 гэсэн дугаараас миний утас руу дуудлага ирж нэг эрэгтэй хүн зарын дагуу ярьж байна. Айфоне 6 эс утсыг чинь сонирхоё гэсэн. Миний утсыг тэр залуу аваад “За чи ахаас 1 сая төгрөг аваад байж бай, би дотогшоо ороод үлдсэн мөнгийг нь аваад ирье гэж хэлээд Централ Тауэрийн төв хаалгаар орсон. Би Приус 20 машин дээр очоод ахаа таниас сая төгрөгөө аваад байж бай гэнээ” гэсэн чинь тэр ах юу яриад байгаа юм бэ, би таксины жолооч байна гээд утсыг хураан авсан...” гэх мэдүүлэг. /2-р хавтас 214-216 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч И.Зоригтбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр танил найз Батболдоос 1.000.000 төгрөгөөр Айфоне 6 эс маркийн гар утас худалдан авсан. 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр намайг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс дуудаад хүний утсыг залилан мэхэлсэн байна гээд утсыг хураан авсан...” гэх мэдүүлэг. /2-р хавтас 218-219 дүгээр хуудас/,

Гэрч Б.Дорждагвын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Минж плаза төвийн зүүн талд байрлах ломбарданд тэр залуу миний бичиг баримтаар хар өнгөтэй Айфоне 6 эс гар утас тавьсан, 165 см орчим...” гэх мэдүүлэг. /2-р хавтас 223 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р хавтас 211 дүгээр хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хавтас 212 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /2-р хавтас 217 дугаар хуудас/,

Ломбардны баримт бичиг /2-р хавтас 227 дугаар хуудас/,

Хохирогч Г.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 01 сарын 08-ны орой 88872717 дугаараас залгаад зарын дагуу ярьж байна, Айфоне 6 эс гар утас зарна гэсэн үү, утсыг тань үзэх гэсэн юм гэсэн. Ээжээсээ очиж 300.000 төгрөг аваад үлдсэн мөнгийг нь АТМ-ээс аваад өгнө гэж хэлээд намайг Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 14 дүгээр байр, 7 орцны үүдэнд такситайгаа ирээд тэр залуу орц руу ороод 6-7 минут орчим болоод эргэж гарч ирээд “за за мөнгө авчихлаа, манай ээж утсыг чинь үзье гэж байна, утсаа өгч бай” гэхээр нь би утсаа өгөөд хайрцагаа өгөлгүй аваад үлдсэн. Дугариг царайтай шардуу, богино халимаг үстэй гэдгээр нь сайн танина...” гэх мэдүүлэг. /3-р хавтас 17-22 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /3-р хавтас 16 дугаар хуудас/,

Хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /3-р хавтас 23-25 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /3-р хавтас 26 дугаар хуудас/,

Хохирогч Ж.Энхтүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2016 оны 01 сарын 13-ны өдөр өөрийн Айфоне 6 эс утсаа зарах гээд үнэгүй.мн-д зар байрлуулсан. Орой 19 цагийн үед 80807784 гэсэн дугаараас эрэгтэй хүн залгаж утсыг чинь үзье гэсэн. Би очоод уулзахад тэр залуу найз охиноосоо мөнгө авах ёстой, хоёулаа хүлээгээд сууж байя гээд 3 давхрын Централ Тауэр ресторан орсон. Ерөөсөө би очоод мөнгө аваад ирье гээд тэр залуу гарсан. Тэгээд буцаад ирснээ мөнгөө аваад ирлээ, найз охин маань утсыг чинь үзье гээд байна үзүүлчихээд ирэх үү гэхээр нь би утсаа өгөөд явуулсан. Би анх уулзахдаа л мэнгэтэй гэдгийг нь харж байсан. Шардуу царайтай, том алаг нүдтэй. Би харвал сайн танина...” гэх мэдүүлэг. /3-р хавтас 57-59 дүгээр хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /3-р хавтас 60 дугаар хуудас/,

Хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /3-р хавтас 61-63 дугаар хуудас/,

Хохирогч М.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн гар утсаа зарах гээд интернэтэд зар тавьсан. Орой 6 цагийн орчим 95581668 дугаараас нэг эрэгтэй хүн залгаад гар утсыг чинь үзье гэхээр нь 1.850.000 төгрөгөөр өгч авалцахаар тохиролцоод одоо 1 сая байна, ааваас очоод 850.000 төгрөг аваад өгье гэхээр нь хамт явсан. Буле Скай-ийн үүдэнд очоод аавдаа үзүүлье гээд миний утсыг аваад буухаар нь би дагаж орсон чинь 4 давхарын цоожтой хаалга татчихаад аав зөрөөд буусан юм шиг байна гээд дахиж доошоо буугаад 9911 ...тэй дугаар руу залгаад “аав та хаана байгаа юм бэ” гээд буусан. Бууж байхдаа миний зарах гээд байгаа утсыг авчихсан юм шиг байгаа юм. Машинд сууж байгаад аав нэг давхарт ирчихсэн юм шиг байна гээд утасны хайрцагийг машины урд салон дээр тавиад буухаар нь утас дотор нь байгаа л гэж бодсон. Буцаж ирэхгүй болохоор нь санаандгүй хайрцагны тагийг онгойлготол дотор нь байсан зарах гэж байсан утас байхгүй байсан. Царайны төрх нь дугуй шар царайтай, богино халимаг үстэй залуу байсан...” гэх мэдүүлэг. /3-р хавтас 98-100 дугаар хуудас/,

Гэрч Ж.Жамбалсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нөгөө залуу манай аав Блю Скайд ажилладаг ааваас очоод мөнгө аваад өгье гээд утсаа зарна гэсэн ахыг суулгаад Блю Скай-ийн гадаа очсон. Нөгөө залуу миний утсаар залгаад аав би утас авах гэсэн юм. Мөнгө дутаад байна, танаас мөнгө авъя гэсэн. Нөгөө залуу миний утсыг дахиж гуйж аваад “аав та 1 давхарт буугаад ирсэн үү, за би орлоо” гээд утсаа зарах гэж байсан гар утсыг хайрцагтай нь бариад явж байснаа, хаалгаар нь хайрцгийг нь тавьчихаад урд хаалгаар нь дотогш орсон. Хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь утасныхаа хайрцгийг онгойлгоход гар утас нь байхгүй байсан...” гэх мэдүүлэг. /3-р хавтас 214-215 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /3-р хавтас 95 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хавтас 96 дугаар хуудас/,

Хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /3-р хавтас 101-103 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /3-р хавтас 104 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 10 сарын 06-ны өдөр ээжийнхээ Айфоне 7 плас загварын гар утсыг зарах гээд үнэгүй.мн дээр зар тавьсан. Үл таних залуу залгаад гар утсаа хэдээр зарах юм бэ гэхээр нь 1.700.000 төгрөгөөр зарна, би байрныхаа гадаа тэр залууд гар утсаа үзүүлсэн 1.700.000 төгрөгөөс доош өгөхгүй гэж хэлсэн. Ахын дүү гараад надад 1.500.000 төгрөг байна. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Централ тауэрээс ааваасаа 200.000 төгрөг аваад өгье гэж хэлэхээр нь би таксинд суугаад хамт очсон. Би гар утасныхаа 3G-г асаагаад гар утасны бүх кодыг тайлуулж өгсөн. Буцаагаад таксины ах дээр очоод би машин дотор суугаад тэр залуу гадаа утсаар аавтайгаа яриад байх шиг байсан. Утсаар яриад Централ тауэрийн 2 давхар руу гараад алга болчихсон. Миний гар утас руу ээжийн дугаараас аавдаа үзүүлж байна, одоо гарлаа гэсэн мессеж бичсэн...” гэх мэдүүлэг. /5-р хавтас 35-38 дугаар хуудас/,

Гэрч Э.Ариунболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 сарын эхээр Б.Б нь манай ломбарданд надад 1 сая төгрөгийн барьцаанд Айфоне 7 плас маркийн ягаан өнгийн гар утсыг тавьж байсан. Захирал С.Чинзориг өөрийн таньдаг дүүдээ зарчихсан байсан...” гэх мэдүүлэг. /5-р хавтас 112 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч С.Чинзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Б гэгчээс иргэн Б.Ц Айфоне 7 плас маркийн гар утсыг 1.000.000 төгрөгөөр авчихсан. Б.Б өөрт учирсан 1.000.000 төгрөгийн хохирлоо нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг. /5-р хавтас 109-111 дүгээр хуудас/,

Гэрч Л.Алтантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 сарын 06-ны өдөр өөрийн эзэмшлийн 61-09 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслээр таксинд явж байтал Буянгийн замд өөрийгөө Золбоо гэх хар өнгийн хагас пальто өмссөн, ороолт ороосон шардуу царайтай хүн байсан. Манай эхнэр өчигдөр утсаа таксинд алдсан, би өнөөдөр утас авч өгөх гэсэн юм. Наймаа сайн мэдэхгүй та надад туслаад хямдруулаад өгөх юм бол 50.000 төгрөг нэмээд өгнө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /5-р хавтас 39 дүгээр хуудас/,

Гэрч С.Чинзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Батмөнх овогтой Бат-Орших гэдэг залуу Айфоне 7 плас 32 гар утсыг 1 сая төгрөгөөр тавиад эргэж аваагүй. Засварын газрын Даваажаргалд нэг сая 300.000 төгрөгөөр зарчихсан...” гэх мэдүүлэг. /5-р хавтас 41 дүгээр хуудас/,

Гэрч А.Даваажаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Чинзориг ах ломбарднаас гарсан утас байгаа юм, одоо манай мэдэлд байгаа гэхээр нь ягаан өнгийн Айфоне 7 плас маркийн гар утсыг өөрийнхөө гар утсаар сольж авсан...” гэх мэдүүлэг. /5-р хавтас 42 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /5-р хавтас 43-44 дүгээр хуудас/,

Хохирогч А.Цэцгээгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Айфоне 6 эс маркийн гар утсыг 950.000 төгрөгөөр худалдаж авахаар болж бэлнээр мөнгөө өгөөд гар утсаа авсан, удахгүй гар утасны дагалдах хэрэгслийг чинь хүнээс аваад өгнө гэж хэлсэн, хоёр цагийн дараа над руу залгаад дагалдах хэрэгслийг чинь эгч авчирч байгаа миний гар утасны цэнэг дуусчихсан байна. Чиний гар утсанд симээ хийгээд эгчтэй яриад өгье гээд гарсан. Араас гарахад байхгүй байсан, үнэлгээний газраас гаргасан үнэлгээг зөвшөөрч байна. Бат-Орших гэж залуу надад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг. /4-р хавтас 215-216, 5-р хавтас 105-106 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /4-р хавтас 212 дугаар хуудас/,

Хохирогч М.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Централ Тауэрийн 3 давхарт үйл ажиллагаа явуулдаг Бивон гэх нэртэй ресторан дотор үл таних Б.Б гэх залууд Айфоне 6 эс маркийн гар утсаа зарах гээд залилуулсан. Баторших гэгч залуу надад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг. /4-р хавтас 186-187, 5-р хавтас 108 дугаар хуудас/,

Хохирогч Б.Баярцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн айфоне 6 эс плас гар утсаа зарахаар үнэгүй.мн сайтад зар тавьсан, нэг эрэгтэй залгаад утсыг чинь очиж үзье гэсэн. Тэр залуу хамт яваад Блью скай очиж мөнгө авч өгье гээд пабад орсон, тэнд нөгөө залуу хүнээс мөнгө авах гэж хүлээж байгаа гэж хэлсэн. Тэр залуу гар утсаа гэртээ үлдээчихсэн байна, чиний утсаар чинь залгая гэсэн би араас нь явж реселшинээс асуухад лифтэнд суугаад явсан гэсэн. Таксины жолоочоос асуусан чинь гарч ирээгүй гэсэн...” гэх мэдүүлэг. /4-р хавтас 237-238 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /4-р хавтас 233 дугаар хуудас/,

Хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /4-р хавтас 234-235 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /4-р хавтас 19 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хавтас 198 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Б нь 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 38 дугаар байрны гадна иргэн Б.Б эзэмшлийн ай фоне-6 /I phone/ маркын гар утсыг авч 1.600.000 төгрөгний хохирол учруулсан.

2. 2015 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн гадна иргэн Л.С эзэмшлийн самсунг глакси S6 маркийн гар утсыг хуурч мэхлэж авч 1.990.000 төгрөгний хохирол учруулсан.

3. 2015 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын 1 дүгээр эмнэлэгийн гадна иргэн Б.Г биет 300.000 төгрөг хуурч залилан мэхлэж авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан.

4. 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын нэгдсэн 1 дүгээр эмнэлэгийн гадна иргэн Р.Д ай фоне 6 плас /I phone plus / маркийн гар утсыг хуурч залилан мэхлэж авч 1.200.000 төгрөгний хохирол учруулсан.

5. 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ценьтрал таур”-ын гадна иргэн С.Б биет 300.000 төгрөг хуурч залилан мэхлэж авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан.

6. 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороон 14 дүгээр байрны гадна иргэн Л.О эзэмшлийн ай фоне 6 плас /I phone plus/ маркийн гар утсыг хуурч залилан мэхлэж авч 1.000.000 төгрөгний хохирол учруулсан.

7. 2015 оны 10 дугаар сарын 14-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороон 13 дугаар хорооллын 147 дугаар цэцэрлэгийн гадна иргэн Ц.Ө ай фоне 6 /I phone 6/ маркийн гар утсыг хуурч залилан мэхлэж авч 1.600.000 төгрөгний хохирол учруулсан.

8. 2015 оны 1 дугаар сарын 19-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байрны гадна иргэн Ч.Б ай фоне 6 /I phone 6/ гар утсыг хуурч залилан мэхлэж авч 900.000 төгрөгний хохирол учруулсан.

9. 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Улсын нэгдсэн 1 дүгээр эмнэлэгийн гадна Б.Х ай фоне 6 эс /I phone 6s/ маркийн гар утсыг хуурч залилан мэхлэж авч 1.100.000 төгрөгний хохирол учруулсан.

10. 2015 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Централ тауэр ”-ын урд талд иргэн Г.Э ай фоне 6 эс /I phone 6s/ гар утсыг хуурч залилан мэхлэж авч 950.000 төгрөгний хохирол учруулсан.

11. 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 14 дүгээр байр 7 дугаар орцны үүдэнд иргэн Г.О ай фоне 6  /I phone 6/ маркийн гар утсыг хуурч залилан мэхлэж авч 630.000 төгрөгний хохирол учруулсан.

12. 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Централ тауэр ”-ийн 3 дугаар давхарын кафед иргэн Ж.Э ай фоне 6 плас /I phone 6 plus/ маркийн гар утсыг хуурч залилан мэхлэж авч 1.800.000 төгрөгний хохирол учруулсан.

13. 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 32 дугаар байрны иргэн М.Б ай фоне 6 эс /I phone 6s/ маркийн гар утсыг хуурч залилан мэхлэж авч 1.800.000 төгрөгний хохирол учруулсан.

14. 2016 оны 09 сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Централ тауэрын Бивон” гэх нэртэй ресторанд иргэн М.О ай фоне 6 эс /I phone 6s/ гар утсыг залилан авч 1.200.000 төгрөгний хохирол учруулсан.

15. 2016 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах UBN центрийн Блью фин ресторанд иргэн А.Ц ай фоне 6 эс /I phone 6s/ маркийн гар утсыг залилан авч 940.000 төгрөгийн хохирол учруулсан.

16. 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Блью скай төвийн ресторан дотор иргэн Р.Б ай фоне 6 /I phone 6/ маркийн гар утсыг залилан авч 1.000.000 төгрөгний хохирол учруулсан.

17. 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Централ тауэр” дотор иргэн Б.Ц ай фоне 7 плас /I phone 7 plus/ маркийн утсыг залилан авч 1.112.000 төгрөгний хохирол буюу бусдад нийт 19.422.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Б прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Б.Б нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 02-ний өдрийн 800 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар,Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 сарын 11-ний өдрийн 12А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлэн,Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 сарын 7-ний өдрийн  42 дугаар шүүгчийн захирамжаар оногдуулсан 2 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн 9 сар 21 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан байна./Хэргийн 1 хавтас 174-174 хуудас/

Б.Б нь эдлээгүй үлдсэн ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд залилах гэмт хэргийг үйлдсэн байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Б энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялд 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 42 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 21 хоногийн хорих ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг тогтоож,

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг СиДиг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, цагдан хоригдсон 307 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуульд зааснаар Б.Б.Б хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирлыг гаргуулан олгохоор тус тус шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.