Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 157/ШШ2025/00509

 

       2025         12         18                                         157/ШШ2025/00509

  

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, 1 дүгээр хороо, П гудамж А 13 давхар, 1301А тоот,  "П ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Б сум, 2 дугаар баг 49 дүгээр байрны 00 тоотод оршин суух, Барлаг овогт А-ын Б-д холбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 10,912,151.95 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч "П ББСБ" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...А.Б-аас үндсэн зээл 8,004,033.77 төгрөг, зээлийн хүү 2,698.331.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 178,886.97 төгрөг, бусад 30,900 төгрөг, нийт 10,912,151.95 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч А.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие Баасандорж "П ББСБ" ХХК-ийн 10,912,151.95 төгрөг төлөхөд маргаж татгалзах зүйл байхгүй. 2026 оны 1 дүгээр сарын 20-ноос цалин дээрээс төлнө.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч "П ББСБ" ХХК нь хариуцагч А.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,912,151.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.

Хариуцагч А.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “..."П ББСБ" ХХК-ийн 10,912,151.95 төгрөг төлөхөд маргаж татгалзах зүйл байхгүй. 2026 оны 1 дүгээр сарын 20-ноос цалин дээрээс төлнө.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч А.Бийн нэхэмжлэлийн шаардлага болох 10,912,151.95 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч "П ББСБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 189,544 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 189,544 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч А.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 94,772 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 94,722 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "П ББСБ" ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 700 дугаар зүйлийн 700.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "П ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.Б-д холбогдох 10,912,151.95 (арван сая есөн зуун арван хоёр мянга нэг зуун тавин нэгэн төгрөг ерэн таван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "П ББСБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 189,544 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч А.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 94,722 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 94,722 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "П ББСБ" ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч А.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

     ШҮҮГЧ                          Б.БОЛОР-ЭРДЭНЭ