2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 192/ШШ2025/08561

 

 

 

 

 

 

 

2025 10 24 192/ШШ2025/08561

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ** дүгээрт хороо, Голомт банкны төв байр Г банк ХК /рд:2075377/,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, *** хороо, Буянт-Ухаа 2, *** тоот хаягт оршин суух хаягтай Э-н Э /рд:ХЙ87122565/,

Зээлийн гэрээний үүрэгт 18,096,048.49 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э овогтой Э нь 2023 оны 11-р сарын 27-ны өдөр Г банктай ЗГ- 1805245192 дугаартай Зээл болон барьцааны гэрээ байгуулж, 13,850,000 төгрөгийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай цалин барьцаалан зээлэн авсан болно. 2024 оны 1-р сарын 26-ны өдөр Голомт банктай ЗГ-**** А дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж зээлийн хэмжээг 4,000,000 төгрөгөөр нэмэгдүүлэн жилийн 15,6 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай зээлэн авсан болно. 2024 оны 4-р сарын 26-ны өдөр Голомт банктай ЗГ-1805245192 дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж зээлийн хэмжээг 4,500,000 төгрөгөөр нэмэгдүүлэн жилийн 15,6 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай зээлэн авсан болно.2024 оны 07-р сарын 29-ны өдөр Голомт банктай ЗГ-1805245192 дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж зээлийн хэмжээг 1,260,000 төгрөгөөр нэмэгдүүлэн жилийн 15,6 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай зээлэн авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул тус зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 09-р сарын 2-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 16,873,187.45 төгрөг, зээлийн хүү 1,198,289.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,571.83 төгрөг, нийт 18,096,048.49 төгрөгийг Энхболд овогтой Энхчимэгээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Э-н хариу тайлбарт: Миний бие Голомт банкны шаардсан 18,096,048.49 төгрөгийг 6 сарын хугацаатай буюу 2025.11.25-ны өдөр 3,016,008 төгрөг, 2025.12.25-ны өдөр 3,016,008 төгрөг, 2026.01.25-ны өдөр 3,016,008 төгрөг, 2026.02.25-ны өдөр 3,016,008 төгрөг, 2026.03.25-ны өдөр 3,016,008 төгрөг, 2026.04.25-ны өдөр 3,016,008 төгрөгийг төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С-н шүүхэд гаргасан тайлбарт: Голомт банкны нэхэмжлэлтэй Э.Э-гт холбогдох иргэний хэрэг тус шүүхэд хянагдаж байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг 6 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулах хариу тайлбар гаргасан. Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. 6 сарын хугацаанд тэнцүү хувааж, сар бүрийн 25-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г банк ХК нь хариуцагч Э.Э-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,096,048.49 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд хариуцагч Э.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 18,096,048.49 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025.11.25-ны өдөр 3,016,008 төгрөг, 2025.12.25-ны өдөр 3,016,008 төгрөг, 2026.01.25-ны өдөр 3,016,008 төгрөг, 2026.02.25-ны өдөр 3,016,008 төгрөг, 2026.03.25-ны өдөр 3,016,008 төгрөг, 2026.04.25-ны өдөр 3,016,008 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцов гэжээ.

Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2025.09.15-ны өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч Г банк ХК нь төлөөлүүлэх эрхээ Г.Содномд олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,430 төгрөгөөс 124,215 төгрөгийг улсын орлогоос, 124,215 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Г банк ХК-д олгоно.

Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Э.Э-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,096,048.49 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч 18,096,048.49 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025.11.25-ны өдөр 3,016,008 төгрөг, 2025.12.25-ны өдөр 3,016,008 төгрөг, 2026.01.25-ны өдөр 3,016,008 төгрөг, 2026.02.25-ны өдөр 3,016,008 төгрөг, 2026.03.25-ны өдөр 3,016,008 төгрөг, 2026.04.25-ны өдөр 3,016,008 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,430 төгрөгөөс 124,215 төгрөгийг улсын орлогоос, 124,215 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Г банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН