Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2025/ДШМ/575

 

 

 

 

    2025          05             14                                      2025/ДШМ/575

 

А.Т, Б.Т нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг  даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнгөншагай,

шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, Ц.Жавхлантөгс,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Баясгалан,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/506 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч С.Ичинхорлоо, шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч Б.Баясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.Т, Б.Т нарт холбогдох 2111011450042 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Шүүгдэгч Б.Т, А.Т нар нь бүлэглэж 2021 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зурагтын шинэ эцсийн автобусны буудлын хойно хохирогч Д.Сыг “тамхи асуусан” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь цээжний дарагдал, няцрал, цээжний хөндийн хий хуралдалт, зүүн уушгины бүрэн бус авчилт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: А.Т, Б.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Т, шүүгдэгч А.Т нарыг бүлэглэн бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсгийн журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Тт 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.Тт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, А.Т нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Т давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн 506 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Миний бие Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд эх, 2 дүүгийн хамт амьдардаг. Ээж маань өрх толгойлсон сувилагч бага насны 2 дүүг минь өсгөх хэцүү тул ээждээ нэмэр болох гэж ажил гололгүй, амьдралын төлөө зүтгэж байсан. Ээждээ санхүү талаас нь чадах чинээгээрээ нэмэр болж хажуугаар нь сургуулиа онц төгсөж мужааны мэргэжил эзэмшиж, “Ривер скай” ХХК, “Сийлк рөүд” ХХК гэх компаниуд ажиллаж, нийгмийн даатгалаа тасралтгүй төлж, нийгэмд хувь нэмрээ оруулж, хажуугаар нь шагайн харваа, сагсан бөмбөг, жудо, солонгос хэлний сургалт гэх мэт хувь хүний хөгжилдөө анхаарч амжилттай явж байсан. 2021 онд том сургамж болсон тэр жилээс 2025 он хүртэл ямар нэг зөрчил гаргаагүй. Ажлынхаа хажуугаар тэмцээн уралдаанд орж, олон шагнал урамшуулал авсан. ... Солонгос хэлний сургалтад сурч, хөдөлмөрийн гэрээгээр Солонгос явах шалгалтад тэнцсэн боловч цагдаад шалгагдаж байсан тул хойшлуулсаар байгаа. Мөн гагнуурчин, эксковаторын сургалтад сууж онц төгсөөд гагнуурчнаар “МАК” цементийн үйлдвэрт орж үндсэн ажилтан болж компанийнхаа итгэлийг алдахгүй, тогтвор суурьшилтай ажиллаж байсан. Мөн “Женко” клубт жудо бөхөөр хичээллэж, олон улсад эх орныхоо нэрийг гаргахаар бэлтгэл хийж 2025 оны самбо бөхийн улсын аваргад орох гэж байтал 461 дүгээр ангид хоригдсон нь үнэхээр харамсмаар. Би ямар ч гаж буруу зуршил байхгүй, хүсэл мөрөөдөлтэй Монгол Улсын ирээдүү болсон иргэн би боломжоо ашиглаж чадахгүй хоригдмооргүй байна. Шорон миний байх газар биш, нийгэмд хувь нэмрээ оруулж хөгжиж боловсрох насан дээрээ юугаар ч нөхөшгүй эрх чөлөөгөө хязгаарлуулж байгаа нь хүний эрх зүйг улам дордуулж байна. Би хийсэн хэргээ ухамсарлаж, чин сэтгэлээсээ гэмшиж байна. Та бүхэн миний хүсэл зорилгыг мохоолгүйгээр, төрийн энэрэнгүй хуулиар ирээдүйд минь итгэл олгож, зөв хүн болоход минь харж үзэж хорихоос бусад төрлийн ял шийтгэж, амьдралд минь нэг боломж олгож өгнө үү. ...

Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. Миний бие хохирогч Д.Сын биед гэмтэл учруулаагүй байхад намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллагдагчаар татаж, прокурор уг зүйл хэсгээр яллах дүгнэлт үйлдэж, шүүх уг гэмт хэргийг үйлдсэн гэж дүтнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, миний бие хохирогчийн толгой руу өшиглөсөн гэдгээ анх хэрэг болсон цаг хугацаанаас хойш одоог хүртэл шударгаар хэлдэг. Удаа дараа өгсөн бүх мэдүүлэгтээ энэ талаараа нуугаагүй үнэнээ хэлсэн. Харин хохирогч Д.Сын биед цээжний дарагдал няцрал, цээжний зүүн хэсгийн хий хуралт, зүүн уушгины бүрэн бус авчилт бүхий гэмтэл учирсан бөгөөд знэ гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж шинжээчийн дүгнэлтүүд гарсан. Тархинд ямар нэгэн хүнд гэмтэл учраагүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой байна. Мөн би хохирогчийн цээжинд өшиглөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоно. Тухайлбал:

- Хохирогч Д.Сын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “... Миний нүд рүү хар хувцастай залуу цохисон. Бусад нь яаж цохисон гэдгийг санахгүй байна. Ямар ч байсан тал талаас өшиглөөд байсан” гэх мэдүүлэг. 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Дээрх гэмтлүүд нь тал талаас өшиглөж байхад үүссэн. Энэ гэмтлийг тэр учруулсан гэж би хэлж мэдэхгүй” гэх мэдүүлгийг намайг цээж рүү нь өшиглөсөн гэж үзэх үндэслэлгүй,

- Намайг сүүлд цээж рүү нь өшиглөсөн гэж мэдүүлээд байгаа гэрч П.Аын 2021 оны 09 дүгээр сарын 13-ы өдрийн “... Тухайн үед Д.С мөн адил зодуулж байсан бөгөөд хэн нь яаж цохиж зодож байхыг анзаараагүй” гэх мэдүүлэг.

- Б.Тийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “... Би толгой руу нь өшиглөсөн бусдыгаа хараагүй. Тэр ахтай Д бид хоёр зодолдсон. Хэн нь гэмтэл учруулсан гэдгийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг.

-Энэ мэдүүлгээр хохирогч Д.Сыг Дын хамт мэдүүлсэн талаар хэлдэг. Мөн Б.Тийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлэгт “...Т толгойн хэсэгт нь зогссон түүнийг өшиглөж байсан. Яг хэдэн удаа гэдгийг нь санахгүй байна. Ойролцоогоор 2-3 удаа байсан байх” гэх мэдүүлэг. Үүгээр намайг толгой руу өшиглөсөн гэдгийг нотолж байгаа. Гэрч Б.Лгийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн “... Би яг хэн нь хэнийг хэдэн удаа яаж цохиж зодсон талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Д.Дын “... 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “... Би хохирогчийг салгах гэж түлхээд хөлөөрөө 1 удаа гэдэс рүү нь жийсэн. ... хохирогч Д.Сыг түлхээд 1 удаа жийсэн. Намайг хөлөөрөө жийхэд тэрээр газар унаагүй. Тийн уур маш их хүрсэн байсан бөгөөд Тийн сэтгэлийг амраах гээд хохирогчийг газар хэвтэж байхад нь хөлөөрөө өшиглөсөн. Би мөр лүү нь ганц удаа өшиглөсөн. Т Т хоёр хохирогчийг зодсон. Би гэхдээ оролцсон” гэх мэдүүлэг. Энэ Д.Д хохирогч Д.Сыг зодсон талаараа үнэн зөв мэдүүлсэн байдаг. Зодохдоо хэвлий хэсэг рүү нь жийсэн, хэвтэж байхад нь өшиглөсөн талаар мэдүүлдэг.  Ямар хүн өөрийгөө хүн зодсон гэж өөрийнхөө эсрэг худлаа мэдүүлэхгүй ойлгомжтой. Харин сүүлдээ мэдүүлэг нь өөрчлөгдсөн. Мөн Д.Дын “... 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн мэдүүлэгт “... Зугтаах гэж байсан ахтай зодолдож байхад юу болсон талаар мэдэхгүй байна. Эхлээд намайг ирэхэд Т өшиглөж байсан” гэх мэдүүлэг, Мөн Д.Дын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “... Би араас нь гарч гүйгээд очиход Д.С шалбаагны дөнгөж цаахан талд хоёр гараа толгойгоо хаасан байдалтай, баруун талаараа хараад хэвтэж байсан. Надад нуруу тал нь харагдсан. Т түүнийг өшиглөж байсан” гэх мэдүүлэг, Мөн өсвөр насны яллагдагч Д.Дын 2022 оны 03 дугаар 10-ны өдрийн маэдүүлэгт “... Түрээсийн байрнаас гарч ирэхэд Т хохирогч Д.Сыг өшиглөж байхыг харсан. Тийг ямар оролцоотой гэдгийг мэдэхгүй” гэх мэдүүлэг. Энэ мэдүүлгүүдээр намайг хохирогчийн цээж рүү нь өшиглөөгүй болох нь тогтоогдож байна. Насанд хүрээгүй гэрч Ө.Өын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “... Намайг харахад тэр танихгүй ах нарын нэг нь буюу одоо эмнэлэгт байгаа нь газар хэвтэж байсан. Гэтэл нөгөө ахыг нь манай найзууд болох Л, Т, Т, Д нар дунаад хийчэхсэн зодож байгаа харагдсан” гэх мэдүүлэг, Мөн Ө.Өын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “... Намайг нийтийн байрнаас гүйгээд гараад яваад очиход хохирогч Д.С нь хашааны урд шавхаан дээр газар атиралдаад хэвтэж байсан. Түүнийг Т хөлөөрөө нуруу руу нь өшиглөж байсан. ... Т хохирогчийн нуруу, бөөр лүү нь 2-3 удаа өшиглөж байсан” гэх мэдүүлэг -Энэ мэдүүлгээр Т хохирогчийг 2-3 удаа буюу олон удаа нүүр, бөөр хэсэгт өшиглөсөн болох нь тогтоогддог. Мөн наймаг цээжинд нь өшиглөөгүй болох нь тогтоогдож байна.

Мөн гэрч Ө.Өын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн мэдүүлгээр “...Намайг очоод харахад нэг хүн газар унасан байсан. Тухай хүнийг Л, Т, Д нар тойрч зогсоод өшиглөж байсан. Би тэр 3 дээр очоогүй Т очсон чинь Тийн фудволк нь урагдсан байдалтай, би зодуулсан гэж хэлээд хоорондоо зууралдсан байдалтай зогсож байсан. Тэгэхээр нь би Ттэй зодолдож байсан хүнийг 2-3 удаа цохисон. Т бид хоёртой маргалдаж байсан хүн газар унаад босохдоо хашааны завсраар гараад явсан. Тэгэхээр нь бид хоёр нөгөө хүний араас хашааны цаана гараад мөн хоёр удаа алгадсан. Тэгээд буцаад Л, Т, Д нар дээр очиход газар унасан байсан хүн баруун гараа дээш нь өргөсөн, дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Мөн Л, Т, Д нар зодсон хэвээр байхаар нь би одоо болно гэж хэлээд зодохыг нь болиулсан” гэх мэдүүлэг. Энэ мэдүүлгээр Л, Т, Д нар хохирогч Д.Сыг зодож байхад Ө.Ө биеэр салгасан, болсон явдлыг нүдээр харсан талаар гэрчилсэн гэрч байна. Намайг мөн цээж рүү өшиглөсөн нь үгүйсгэгдэж байна. Гэрч П.Аын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өгсөн “... Тэгээд би хашааны завсраар гараад Д.Сын байгаа газарлуу харахад 5 залуугаас хоёр нь зугтаагаад явж байсан. Үлдсэн 3 залуу нь Д.Сыг ухаан алдсан бололтой газар хэвтэж байхад нь тойроод тал талаас нь өшиглөж байсан. Биеийх нь аль хэсэгт хэн нь хэдэн удаа өшиглөж байсан гэдгийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг, 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд Тань олуулах ажиллагаанд 8x17 см хэмжээтэй 5 ширхэг цээж зургийг авч А4 цаасан дээр өнгөтөөр хэвлэн 1-5 гэж дугаарлан зэрэгцүүлэн байрлуулж гэрч Т.Ааас хохирогч Д.Сыг зодсон хүнийг зурган дундаас заана уу гэж асуухад тэрээр би Д.Сыг зодсон хүнийг зааж мэдэхгүй, харин яг тэр үед намайг зодож байсан хүмүүсийг зааж чадна” гэх тэмдэглэл, Мөн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар намайг хохирогч Д.Сын цээжин тус газарт өшиглөж, түүний улмаас хүнд гэмтэл учирсан гэх ямар ч нотлох баримт байхгүй, цээжинд нь өшиглөөгүй болох нь тогтоогдож байхад прокурор шүүх нотлох баримт нэг бүрийг судалж дүгнэлт хийлгүйгээр намайг гэмт хэрэг үйлдсэн гэж үндэслэлгүй ял оногдуулсанд маш их гомдолтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан байхад миний хохирогчийн цээжинд өшиглөсөн нь эргэлзэх нь битгий хэл өшиглөөгүй болох нь тогтоогдсоор байхад дээрх хуулийн заалтуудыг зөрчиж сүүлд илт эргэлзээтэй өмнөх мэдүүлэгтээ хараагүй гэж мэдүүлсэн хүмүүс гэнэт харсан байдлаар өгсөн мэдүүлгийг үндэслэл болгож намайг үндэслэлгүйгээр ял оногдуулж, одоо үндэслэлгүйгээр хоригдож байгаа нь хууль болон хүний эрхийг ноцтой зөрчиж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж хуульчилсан байхад шүүгдэгч надад ашигтайгаар биш тогтоогдоогүй байхад ял оногдуулсан нь хууль, шүүхийн байгууллага нь хуулийн зүйл, хэсэг, заалтыг хэрэгжүүлэхгүй зөрчиж, үндэслэлгүйгээр эргэлзээтэй нотлох баримтуудыг үнэлж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/506 дугаартай шийтгэх тогтоолоос үзэхэд шүүх нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж үнэлээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь, Шүүх дүгнэхдээ “хохирогч Д.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг болон таньж олуулах ажиллагааны үед өгсөн “ шүүгдэгч А.Тийг өөрийг нь анх цохиж унагаасан, дээрээс олуулаа нийлээд өшиглөсөн” гэх агуулга бүхий мэдүүлэг” гэж нотлох баримтаар дурдсан. Мэдүүлгийн гол хэсгийг дэлгэрэнгүй тусгахгүй агуулга бүхий гэж өгөөгүй мэдүүлгийг тусгаж бичсэн байна. Учир нь Т анх хохирогч Д.Сыг цохиж унагасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байхад Түвшин төр анх цохисон гэж хэрэгт байхгүй нотлох баримтыг байгаа мэтээр агуулга бүхий гэж үндэслэлгүй дүгнэсэн. Мөн шүүх дүгнэхдээ “шүүгдэгч А.Тийн өгсөн “хохирогч Б.Д.Сыг газар унасан байхад нь өшиглөсөн /1 дүгээр хавтас хэргийн 20 дугаар тал/, мөн толгойн хэсэг рүү нь 2 удаа өшиглөсөн гэх мэдүүлгүүд” гэж нотлох баримтаар дүгнэсэн байна. Миний бие толгойнд нь өшиглөсөн гэдгээ анхнаасаа одоогхүртэл маргадаггүй. Гэтэл толгойнд өшиглөсөн гэх миний мэдүүлгийг цээжинд нь өшиглөж хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн байдлаар нотлох баримтаар дурдаж дүгнэсэн нь илт үндэслэлгүй байна. Мөн шүүх дүгнэхдээ нотлох баримтаар “гэрч П.А, П. Л нарын өгсөн: “шүүгдэгч А.Тийг хохирогч Б. Д.Сын цээжин тус газар цохиж, өшиглөж байсныг харсан талаарх” агуулга бүхий мэдүүлгүүд, түүнчлэн бусад шүүгдэгч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, таньж олуулах ажиллагаа зэргээр шүүгдэгч А.Тийг тус зодоонд хэрхэн оролцсон талаарх оролцоог тодорхойлсон мэдүүлгүүд зэргийг үндэслээд шүүгдэгч А.Тийг хохирогч Б. Д.Сын цээжин хэсэгт цохиж зодсон талаар нотлогдож байна гэж шүүх үзэв” гэж дүгнэсэн байна. Гэрч Б.Л нь 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “... Би яг хэн нь хэнийг хэдэн удаа яаж цохиж зодсон талаар мэдэхгүй байна” гэж мэдүүлчээд 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр буюу анх мэдүүлэг өгсөнөөс хойш 1 жил 8 сарын дараа “Би газар унасан байсан хүний нөгөө намхан бор ахтай зууралдаад намайг үснээс зулгаагаад доош нь дарсан байх үед Т газар байгаа хүний цээж хэсэг рүү 1-2 удаа өшиглөж байгаа харагдсан” гэж гэнэт хэн хэнийг бүр хэдэн удаа өшиглөснийг тод санаж байгаа талаар өмнөх мэдүүлгээсээ илтэд зөрүүтэй өгсөн байхад уг мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, өмнөх мэдүүлэг нь ямар нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн талаар шүүх огт дүгнээгүйн төдийгүй эргэлзээгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Б.Лгийн дээрх мэдүүлгээс үзэхэд намхан бор залууд үснээсээ зулгаалуулаад доош тонгойсон байхдаа намайг 2-3 удаа өшиглөсөн байхыг харсан талаар мэдүүлсэн байна. Хүн хүнд үсдүүлээд доошоо харж байхдаа, тэр тусмаа шөнө бусад зодоон болж байгаа хүмүүсийг харах боломжтой эсэх нь ямар ч тэнэг хүн итгэхээргүй байна. Харин П.А нь 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “Тухайн үед Д.С мөн адил зодуулж байсан бөгөөд хэн нь яаж цохиж зодож байхыг анзаараагүй” гэж мэдүүлсэн, мөн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “...Таньж олуулах ажиллагаанд 8x17 см хэмжээтэй 5 ширхэг цээж зургийг авч А4 цаасан дээр өнгөтөөр хэвлэн 1-5 гэж дугаарлан зэрэгцүүлэн байрлуулж гэрч Т.Ааас хохирогч Д.Сыг зодсон хүнийг зурган дундаас заана уу гэж асуухад тэрээр би Д.Сыг зодсон хүнийг зааж мэдэхгүй, харин яг тэр үед намайг зодож байсан хүмүүсийг зааж чадна” гэж удаа дараа мэдэхгүй талаар нотлох баримтуудад хөдөлбөргүй тусгагдсан байтал 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр буюу анх мэдүүлэг өгсөнөөс хойш 1 жил 8 сарын дараа гэнэт “харин Т гэх залуу энийг гүйцээгээд алчихъя” гэж хэлээд нэмээд цээж хэсэгт 1-2 удаа өшиглөсөн” гэж өмнөх өгсөн мэдүүлэг болон таньж олуулах ажиллалгаанд тусгагдсан зүйлүүдээс илтэд зөрүүтэй харсан үзсэн юм шиг мэдүүлэг өгсөн байхад харсан гэдэг мэдүүлгийг нь ямар үндэслэлээр нотлох баримтаар үнэлсэн талаар дүгнээнгүй, өмнөх мэдүүлэг, таньж олуулах ажиллагаанд тусгагдсан мэдүүлэгүүд нь хоорондоо тохирч байхад ямар нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа талаар прокурор, шүүгч аль нь хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байж дээрх 2 хүний мэдүүлгээр намайг хүний биед хүнд гэмтэл учруулсан гэж ял оногдуулсан нь илт үндэслэлгүй, илт эргэлзээтэй нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болгосон нь хэт нэг талыг барьсан, шүүхийн шийдвэр нь ойлгомжтой байх хуулийн заалтыг хангаагүй байна гэж дүгнэлээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан хуулийн заалтыг зөрчиж нотлох баримтаар үнэлсэн байна. Мөн шүүх дээрх 2 хүний агуулга бүхий мэдүүлэг гэхээсээ гадна бусад шүүгдэгч, хохирогч, гэр нарын мэдүүлгээр тогтоогдож байна гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй, хүний эрхийг зөрчсөн. Дээрх хоёр хүний үндэслэлгүй, эргэлзээтэй мэдүүлгээс өөрөөр намайг хохирогчийн цээж рүү өшиглөсөн гэх бусад шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд огт байхгүй байхад бүх хүний мэдүүлгээр тогтоогдож байгаа мэтээр хэргийн нотлох баримтуудыг үндэслэл болгохгүйгээр шууд намайг буруутгах гэж ядсан байдлаар дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн шүүх дүгнэхдээ “Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс П.А, Б.Лнарын өгсөн мэдүүлгүүдийг зөрүүтэй мэдүүлсэн гэж маргаж мэтгэлцэж байх ба гэрчүүд нь анхнаасаа шүүгдэгч А.Тийг хохирогч Б.Д.Сыг зодож байсан талаар мэдүүлсэн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хэн, хэн хэнийг, хэрхэн яаж, хаана нь цохиж зодсон талаар нарийвчлан мэдүүлсэн мэдүүлгүүдийг хоорондоо зөрүүтэй гэж үзэх үндэслэлгүй юм” гэж дүгнэсэн байна. Энэ нь дээрх хоёр гэрч анхны мэдүүлэгтээ хэн нь хаана нь цохисныг хараагүй, анзааргүй гэснээ 1 жил 8 сарын дараа хэн хэдэн удаа цохисон талаар гэнэт мэдүүлсэн нь илтэд зөрүүтэй, эргэлзээ, хар төрүүлэхээр байна. Хараагүй, анзаараагүй гэж мэдүүлсэн мэдүүлэг нь харсан болохыг зөрүүтэй мэдүүлэг гэхгүй юм бол өөр ямар мэдүүлгүүдийг эргэлзээтэй, зөрүүтэй гэх юм. Иймд илтэд эргэлзээтэй мэдүүлгүүдийг нотлох баримтаар дүгнэсэн. Энэ эргэлзээтэй мэдүүлэг нь давхар ямар нотлох баримтуудаар тогтоогдож байгаа, ямар нотлох баримтуудтай уялдаа холбоотой болох талаар огт дүгнээгүй. Шүүхийн шийдвэр нь илтэд үндэслэлгүй, бүхэлдээ агуулга бүхий гэдэг шигээ ерөнхий байдлаар нотлох баримтуудад тулгуурлаагүй хэлбэрийн төдий, бусад шүүгдэгч, хохирогч, гэрчийн мэдүүлэг гэж байхгүй, хэрэгт тусгагдаагүй нотлох баримтуудыг иш татаж хүнд ял оногдуулсан илтэд үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

3. Уг хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдпыг бүрэн шалгаж, тодруулж нотлолгүйгээр шүүхэд шилжүүлж, шүүх түүнийг хүлээн авсан шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна гэж дүгнэлээ. Үүнд: 1.1. гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэнийг бүрэн бодитой шалгаж тодруулаагүй. Тухайлбал: Гэмт хэрэг хэзээ, хаана гарсан нь тодорхой хэдий ч хэн, хэн, хэрхэн яаж оролцсоныг шалгаж тогтоогоогүй. Зодоонд оролцсон гэдэг утгаар нь хүмүүсийг буруутгаж байна.- Миний хувьд зодолдсон нь үнэн хэдий ч толгойнд өшиглөсөн нөхцөл байдлыг цээжинд учирсан хүнд гэмтлийг учруулсан байдлаар хамааруулан ялалсан.- Мөн Д.Дыг хохирогчтой зодолдсон өшиглөсөн талаар А.Т миний бие болон гэрч Ө.Ө, Б.Т гэх 3 хүн харсан, үзсэн талаар мэдүүлсээр байхад уг хүн яагаад энэ хэргийг үйлдээгүй болсон нь тодорхойгүй, ашиг сонирхлын зөрчилтэй, илтэд эргэлзээтэй байна. Д.Д мөн анх өгсөн мэдүүлэгтээ хохирогчийн хэвлий хэсэгрүү жийсэн, өшиглөсөн талаар мэдүүлдэг. Үүнээс үзэхэд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Д.Дыг хохирогчийн зодсон, өшиглөсөн талаар өөртэй нь нийлээд бүхэл бүтэн 4 хүний мэдүүлэг байхад шүүхэд шилжүүлээгүй байж, намайг цээжрүү нь өшиглөсөн гэх хангалттай нотлох баримт байхгүй, эргэлзээтэй байхад намайг хүний биед хүнд гэмтэл учруулсан гэж дүгнэж байгаа нь Монгол Улсын хууль хүн бүрт тэгш үйлчлэх Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг зөрчиж, хуульийн шүүхийн байгууллага нь хуулиа шударгаар хэрэгжүүлдэггүй, хүнийг үндэслэлгүйгээр ялалж, үндэслэлгүйгээр хорьж байна гэж дүгнэж байна. Иймд Д.Дын оролцоог бүрэн гүйцэт бодитой дүгнэж шударга үнэнийг тогтоох шаардлагатай байна гэж дүгнэлээ.

Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг бүрэн шалгаж тодруулаагүй. Миний хувьд хохирогч нарын биед халдах болсон шалтгаан нь миний биед түрүүлж халдаж юм мөргүүлж зодсон байдаг. Энэ талаар хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэгт тодорхой тусгагдсан байдаг. Хүнд зодуулсан уурандаа зодоонд оролцсон. Оролцохдоо хохирогч Д.Сын толгойнд өшиглөсөн болхоос цээжинд нь хүрсэн үйлдэл байхгүй.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан шаардлага хангасан эсэх нь эргэлзээтэй. Хуулийн шаардлага хангаагүй, хууль журмын дагуу цуглуулаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Тухайлбал гэрч, хохирогч нараас авсан бүх мэдүүлгүүд нь анх хэд дугаартай гэмт хэргийн дугаарт холбогдуулж авсан нь тодорхойгүй, гомдол, мэдээллийн дугаар огт байхгүй, мэдүүлгийг хаана авсан нь тодорхойгүй, мэдүүлгийг мэдүүлэг авах өрөөнд авсан нь эргэлзээтэй, энэ талаар тэмдэглэлд эрх, үүрэг танилцуулахдаа тусгаагүй, мөрдөгчийн үйлдсэн нь тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагаанууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан тэмдэглэл үйлдвэл зохих шаардлагуудыг хангаагүй, Улсын ерөнхий прокуророос баталсан эрх зүйн хэлбэрийг зөрчиж үйлдсэн байна. Ийм нотлох баримтуудыг нотлох баримтуудыг анхнаас нь үйлдэж, нотлох баримтаар үнэлж шүүхэд шилжүүлж, шүүх шийдвэрлэсэн нь хууль шүүхийн байгууллагад итгэх ард иргэдийн итгэлийг ихээр алдагдуулж байна гэж дүгнэлээ.

5. Эцэст нь дүгнэхэд миний зодоонд оролцсон, толгой руу нь өшиглөсөн болох нь тогтоогдож байгаа нь хохирогч Д.Сын биед цээжинд хүнд гэмтэл учруулсан гэж үзэх, яллах ямар ч хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж байна. Мөн хүнд гэмтэл учруулсан болох нь тогтоогдоогүй, иш татсан нотлох баримтууд нь эргэлзээтэй байхад намайг гэм буруутайд тооцсон мөртлөө, зодолдсон, өшиглөсөн гэдгийг нь хохирогч болон 3, 4 гэрч мэдүүлсээр байхад Д.Дыг шүүхэд шилжүүлээгүй нь ашиг сонирхолын зөрчилтэй, илт хэргээс мулталж, хүнд гэмтэл учруулаагүй намайг ялалж байгаад гомдолтой байна. Мөн шүүхийн шийдвэр нь ерөнхий, хэлбэрийн төдий, үндэслэлгүй, нотлох баримтад тулгуурлаагүй, үндэслэл бүхий дэлгэрэнгүй дүгнэлт хийгээгүй, бусад оролцогч нар байгаа эсэх, хэрхэн оролцсон, хэрхэн тогтоогдсон талаар огт дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэнд Монгол Улсын иргэн миний бие маш их гомдолтой байна. Миний бие үндэслэлгүйгээр олон хоног, сар хоригдож байна. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн, эрхэм шүүгч нар минь, эрхэм хуульчид минь хүн ёсоор миний гаргасан гомдлыг үг, үсэг нэг бүрчлэн уншиж, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой уншиж, хууль журмын дагуу үндэслэл бүхий шийдвэр гаргаж өгнө гэдэгт итгэж байна. Та бүхэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гомдлыг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана гэдэгт итгэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, намайг цагаатгаж өгнө үү.  ...” гэжээ.

Шүүгдэгч А.Тийн өмгөөлөгч С.Ичинхорлоо давж заалдах гомдолдоо: “...1. А.Дын мэдүүлэг: 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл”-д “...Би яваад очтол Лсүрэн хохирогчтой хамт явж байсан залуу Лсүрэнг үүрээд шидэж байсан. Т, Т хоёр хохирогчтой зууралдсан байсан. Би хохирогчийг салгах гэж түлхээд, хөлөөрөө 1 удаа гэдэс рүү нь жийсэн. Хохирогчтой хамт явж байсан нөгөө залууг Лсүрэнтэй хамт зодсон. Тэр залуу “ална шүү банди минь” гэж хэлсэн. Тэгэхээр нь би толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Намайг зөрүүлээд эрүү рүү гараараа 1 удаа цохисон... Асуулт: Хохирогч Д.Сын хаана нь юугаар яаж цохиж зодсон юм бэ? Түүний биед учирсан гэмтлийг хэн учруулсан юм бэ? Хариулт: Түлхээд 1 удаа жийсэн. Намайг хөөлөөрөө жийхэд тэрээр газар унаагүй. Тийн уур маш их хүрсэн байсан бөгөөд Тийн сэтгэлийг амраах гээд хохирогчийг газар хэвтэж байхад нь хөлөөрөө өшиглөсөн. Би мөр лүү нь ганц удаа өшиглөсөн. Т Т хоёр хохирогчийг зодсон. Би гэхдээ оролцсон.” гэж, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл”, 1 2-д “Асуулт: Тухайн үед Д.Сыг хэн хэн юугаар яаж цохиж зодсон юм бэ? Хариулт: Намайг яваад очтол гэмтэл рүү хүргэгдсэн ах газар хэвтэж байсан. Түүнийг Т хөлөөрөө 1-2 удаа өшиглөж байсан. Хажууд нь Төрөө газар явган суугаад “барах нь уу хөгшөөн, яасан босоод ир л дээ” гэж хэлж байсан. Ингээд хамт явж байсан хүн Л үүрээд шидэж байхаар нь би очоод жийгээд, нүүр лүү нь цохисон. Тэгээд бид хоёр нөгөө ахтай зодолдсон бөгөөд Ө хажууд ирчихсэн зогсож байгаад нөгөө ахыг зугатаах гэж байхад нь байж бай гээд бариад зогсож байсан. Дахиад Л уурлаад зодолдох гээд дайрсан, би ч бас өөдөөс нь дайраад зодолдсон. Тэгж байгаад Л бид хоёр болиод нөгөө хэд дээрээ очиход нөгөө ах нь ухаан алдчихсан юм шиг хэвтэж байсан. Би газар хэвтэж байсан ахыг цохиж өшиглөсөн зүйл байхгүй. Харин нөгөө ахтай зодолдсон. Асуулт: Тухайн үед Д.Сыг хэн хэн зодсон юм бэ? Хариулт: Зугатаах гэж байсан ахтай зодолдож байхад юу болсон талаар мэдэхгүй байна. Эхлээд намайг ирэхэд Т өшиглөж байсан.” гэж, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэлд “Асуулт: Та мэдүүлэгтээ хохирогч Д.Сыг Т, Т нар зодсон гэжээ. Т, Т нар хохирогчийг хэрхэн яаж зодсон, зодож байх үед хохирогч ямар байдалтай байсан, хэзээ ямар үед нь хохирогч Д.С ухаан алдаж таталт өгсөн талаар дэлгэрэнгүй ярина уу? Хариулт: Лсүрэнгийн утас руу Т залгаж хэлэхэд хамгийн түрүүнд Лсүрэн гарсан. Би араас нь гарч гүйгээд очиход Д.С шалбаагны дөнгөж цаахан талд хоёр гараа толгойгоо хаасан байдалтай, баруун талаараа хараад Хэвтэж байсан. Надад нуруу тал нь харагдсан. Т түүнийг өшиглөж байсан. Асуулт: Тухайн үйл явдлаас үүсэж Т, Т, Лсүрэн, Ө нарын биед гэмтэл учирсан зүйл бий юу? Тийн хөлийн эрхий хуруу хавдсан байсан санагдаж байна.” 1.2. Б.Л мэдүүлэг: “...Ингээд намайг очиход Т болон түүний найз Т нар нь үл таних 2 хүнтэй зодолдож байсан бөгөөд би очоод болиочээ гэж хэлсэн чинь тоохгүй байсан. Ингээд би салгах гээд байж байтал бор жижигхэн жижиг халимаг үстэй ах намайг ууцаар тэвэрч байгаад арагш нь шидэж унагаасан тэгэхээр нь би босоод тухайн ахыг зөрүүлээд цохисон тэгсэн тухайн ах намайг үсдэж доошоо дарж байгаад гэдэс рүү өшиглөсөн энэ үед Д тухайн ахыг цааш нь түлхээд салгасан” гэж, Б.Тийн мэдүүлэг “...Гэмтэл рүү хүргэгдсэн хүнтэй Д бид хоёр зодолдсон Т, Лсүрэн, Ө нар нөгөө ахтай зодолдож байсан. Өыг би сайн хараагүй, миний бодлоор Ө зүгээр салгах гээд байсан байх. Тэгээд нөгөө ах таталт өгөөд бид нар 103т дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирэхэд би ганцаараа үлдсэн байсан. Бусад найзууд маань гэр лүүгээ явцгаасан. Асуулт: Таны биед гэмтэл бэртэл учирсан зүйл бий юу? Хариулт: Үгүй. Би тухайн үед таавчиг өмссөн байсан болохоор гэмтэл рүү хүргэгдсэн ахыг өшиглөж байхдаа хөлөө ямар нэгэн зүйлд урсан. Өөр бэртэж гэмтсэн зүйл байхгүй” гэж, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн тэмдэглэлд “...Асуулт: Тухайн үед Д.С таныг цохиж зодсон зүйл бий юу? Хариулт: Үгүй. Тийг заамдаад толгойгоор нь хашаа мөргүүлж байхыг харсан. Намайг түүнийг өшиглөж байхад тэрээр хариу ёо ёо гэж хэлж байсан. Ерөөсөө эсэргүүцэл үзүүлээгүй” гэж, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тэмдэглэлд “Асуулт: Хохирогч Д.Сыг хэн нь эхэлж өшиглөсөн, дараа нь хэн өшиглөсөн юм бэ? Хариулт: Эхлээд би хохирогч Д.Сыг өшиглөсөн. Намайг түүнийг өшиглөж байхад Д хажууд байсан. Дараа нь Т хохирогч Д. Д.Сыг өшиглөсөн. Асуулт: Хохирогч Д.С зодуулж байхдаа ямар нэгэн үйлдэл, яриа өгүүллэг гаргасан уу? Хариулт: Намайг өшиглөж байхад хохирогч Д.С аахилж байгаа чимээ гаргасан. Тийг өшиглөж байхад хохирогч ямар чимээ гаргаж байхыг нь мэдэхгүй. Хохирогч Д.С зодуулж байхдаа ямар нэгэн үйлдэл, яриа гаргаагүй. Харин өшиглөж байхад амьсгал гаргах авиа гаргасан” гэж, 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэд “...Болсон хэргийн талаар Д, Ө нар хамт гарч ирээд зодсон байсан. Хохирогчийн хэвтүүлж байгаад өшиглөсөн” гэж, 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Ө.Өын мэдүүлэг “Намайг очоод харахад нэг хүн газар унасан байсан тухайн хүнийг Л, Т, Д нар тойрч зогсоод өшиглөж байсан. Би тэр гурав дээр очоогүй Т дээр очсон чинь Тийн фудволк нь урагдсан байдалтай “би зодуулсан” гэж хэлээд хоорондоо зууралдсан байдалтай зогсож байсан. Тэгэхээр нь би Ттэй зодолдож байсан хүнийг 2-оос 3 удаа цохисон. Т бид хоёртой маргалдаж байсан хүн газар унаад босохдоо хашааны завсраар гараад явсан. Тэгэхээр нь Т бид хоёр нөгөө хүний араас хашааны цаана гараад мөн 2 удаа алгадсан. Тэгээд буцаад Л, Т, Д нар очиход газар унасан байсан хүн баруун гараа дээш нь өргөсөн дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Мөн Л, Т, Д нар зодсон хэвээр байхаар нь би “одоо болно” гэж хэлээд зодохыг нь болиулсан” гэж, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл”-д “Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: Батбилэгийн Тийн биед үзлэг хийхэд 172 см өндөртэй мах мариа дунд зэрэг, хар үстэй, дээгүүрээ цэнхэр хар алгалсан өнгийн цамц, дотуураа хар өнгийн футболк, доогуураа хар өнгийн жийнсэн өмд, хар өнгийн үдээстэй гутал өмссөн байх Б.Тийг нүцгэлж үзлэг хийхэд биед шивээс байхгүй, баруун талын өвдөг дээр 1 см орчим хуучний шалбархайтай, баруун талын хөлийн эрхий хуруу нь толионы дээд хэсгээр 15 см урттай хуучний хөхрөлттэй байв. Б.Тийн өмсөж явсан хувцасны халаасанд болон биед хэрэг ач холбогдол бүхий зүйл илрээгүй” гэж, А.Тийн мэдүүлэг: “Эхлээд Т хохирогч Д.Сыг өшиглөж байхад би нөгөө хамт явж байсан залуу Атай зодолдож байсан. Дараа нь би хохирогч Д.С дээр очиход Т хажууд нь байхгүй, хохирогч Д.С газар хэвтэж байхаар нь би гэрийн шаахайтай хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Дараа нь би Аын араас явсан бөгөөд тэрээр дэлгүүрийн ар талын нүхэн доор орсон байсан. Д араас ирж байсан. Би Аыг нүх рүү орох гээд хашаанд зүүгдчихсэн байхаар нь татаж унагаахад Д миний араас ирээд түүнийг цохисон.” гэж, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн мэдүүлэгт “Асуулт: Та хохирогчийн хаана юугаар яаж цохисон юм бэ? Хариулт: Би зүүн хөлөөрөө толгой руу нь 3-4 удаа өшиглөсөн. Тэр хүн гараараа толгойгоо хаагаад хэвтэж байсан. Асуулт: Гар руу нь өшиглөсөн юм уу? Толгой руу нь өшиглөсөн юм уу? Хариулт: Ер нь толгой руу нь чиглүүлж өшиглөсөн” гэж тус тус мэдүүлдэг. А.Т нь таавчиктай хөлөөрөө 2-3 удаа толгой руу нь өшиглөсөн гэж мэдүүлсээр байтал цээжинд учирсан цээжний дарагдал, няцрал, цээжний хөндийн хий хуралдалт, зүүн уушигны бүрэн бус авчилт гэх гэмтлийг А.Тийг үйлдсэн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх дараахь үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гээд 1.1 дэх заалтад “гэмт хэргийн шинжгүй” гэж зохицуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зохицуулсан. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарлах тухай” тогтоолоор “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... эргэлзээ гарвал түүнийг... шүүгдэгчид ... ашигтайгаар шийдвэрлэх” зарчим нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шударга явагдах зорилгыг хангахын тулд гэм буруугүйд тооцох зарчимтай зэрэгцэн үйлчилдэг бөгөөд хууль ёсны шууд тусгал болж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн эрхийн хамгаалалтыг илэрхийлнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарах шийдвэр бүхэн  түүний дотор шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримтад үндэслэсэн байх ёстой тул хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг бүгдийг нь шалгасан боловч тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан бол шүүхээс түүнийг шүүгдэгчийн талд ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтална. Энэхүү зарчим нь шүүгдэгчийн гэм буруу нь нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдоогүй бол таамаглалд үндэслэж түүнийг гэм буруутай гэж үзэж болохгүй гэх оюун дүгнэлтэд тулгуурладаг ба аливаа дур зорго, хэлмэгдүүлэхээс хүнийг хамгаалах шүүхийн үүргийг тодорхойлдог” гэж тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл, А.Тийг хохирогчийн цээж хэсэг рүү өшиглөж байгааг мэдүүлээгүй, нотлоогүй байтал хохирогчийн биед учирсан гэмтлийг А.Т учруулсан гэж байгаа үндэслэлгүй бөгөөд дээрхи хуулийн зохицуулалтуудын дагуу ашигтайгаар шийдвэрлэхээр байна.

2.1. П.А мэдүүлэг: 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл”-д “5. Уг ажиллагаанд саад учруулж болзошгүй /таньж олох хүний дүр төрх эрс өөрчлөгдсөн, таньж олох хүнийг биеэр ирүүлэх боломжгүй/ үндэслэлээр гэрэл зураг, эсхүл дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг ашиглан таньж олуулсан эсэх: Таньж олуулах ажиллагаад 8x17см хэмжээтэй 5 ширхэг цээж зургийг авч А4 цаасан дээр өнгөтөөр хэвлэн 1-5 гэж дугаарлан зэрэгцүүлэн байрлуулж гэрч П.Ааас хохирогч Д.Сыг зодсон хүнийг зурган дундаас заана уу гэж асуухад тэрээр би Д.Сыг зодсон хүнийг зааж мэдэхгүй, харин яг тэр үед намайг зодож байсан хүмүүсийг зааж чадна” гэж, 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл”-д “...үлдсэн 3 залуу нь Д.Сыг ухаан алдсан бололтой газар хэвтэж байхад нь “тойроод тал талаас нь өшиглөж байсан” биеийнх нь аль хэсэгт хэн нь хэдэн удаа өшиглөж байсан гэдгийг мэдэхгүй байна. Би одоо болиоч наад хүн чинь ухаан алдсан юм биш үү гэж хэлэхэд тэд нар нэмж зодохоо больсон, харин Т гэх залуу “энийг гүйцээгээд алчихъя гэж хэлээд нэмээд цээж” хэсэгт 1-2 удаа өшиглөсөн” гэж зөрүүтэй мэдүүлэг өгчээ. Б.Л мэдүүлэг 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн тэмдэглэл 12-д “Асуулт: Уг зодоонд яг хэн хэн оролцсон юм бэ? Мөн тухайн эмнэлэгт хүргэгдсэн гэх залуутай хэн хэн зодолдсон юм бэ? Мөн чамтай зодолдсон гэх залуутай танаас өөр хүн зодолдсон уу? хэн, хэн хэнийг хэрхэн хэдэн удаа яаж цохиж зодсон юм бэ? Хариулт: Миний бие болон Т, Т, Д нар нь зодоонд оролцсон байх харин Ө гэх залуу зодолдоогүй салгаад явж байсан байх. Эмнэлэгт хүргэгдсэн гэх ахтай Т зодолдсон байх. Би яг хэн нь хэнийг хэдэн удаа яаж цохиж зодсон талаар мэдэхгүй байна” гэж, 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэлд “...2021 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө зодоон болж байх үед шаг зарж байсан гэх болон өөр ямар нэгэн та нарын зодооныг харсан хүн байгаа юу? Д.Д, А.Т нар нь газар унасан байсан гэх Д.Сын цээж хэсэгт өшиглөж байхыг харсан зүйл байгаа юу? Хариулт: Миний санаж байгаагаар 2021 оны 09 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө зодоон болж байх үед, зодоон хийсэн хүмүүсээс өөр хүн байгаагүй. Шаг зарж байсан хүн болон өөр ямар нэгэн хүн байгаагүй, шаг зарж байсан хүн нь зодоон эхлэхээс өмнө явсан байсан байх, намайг гарч ирэхэд ямар нэгэн хүн байгаагүй юм. Би газар унасан байсан хүний нөгөө намхан бор ахтай зууралцаад намайг үснээс зулгаагаад доош нь дарсан байх үед Т газар хүний цээж хэсэг рүү 1-ээс 2 удаа өшиглөж байгаа харагдсан. Харин Д газар унасан байсан хүний ардаас тэвэрсэн харагдаж байсан өөрөөр ямар нэгэн зүйл мэдэхгүй байна” гэж тус тус зөрүүтэй мэдүүлжээ. Дээрх 2 зөрүүтэй мэдүүлэг өгч байгаа гэрч П.А нь хохирогчийн найз нь, Б.Л нь хамаатан буюу гэр бүлийн харилцаатай этгээдүүд бөгөөд 2 гэрч нь анхандаа хэн өшиглөсөнг мэдэхгүй, хараагүй гэж мэдүүлж байсан атлаа хэрэг болсноос хойш 2 жилийн дараа гэнэт А.Т өшиглөснийг харсан гэж мэдүүлж байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Мөн гэмт хэрэг болох үед 2021 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 02-оос 03 цагийн хооронд хэн хэнийгээ өшиглөж байсныг мэдэх боломжтой гэрэлтэй байсан эсэх нь мөн тодорхойгүй байна. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дугаар зүйлд “Баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, мөрдөгчийн магадлагаа, энэ хуульд заасны дагуу бэхжүүлсэн кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, эрх бүхий байгууллагын цахим мэдээллийн сангаас цахим гарын үсгээр баталгаажуулж авсан лавлагаа, тодорхойлолт, ул мөрөөс авсан хэв, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно” гэж заасны дагуу гэрчийн мэдүүлэг нь дуу-дүрсний бичлэг зэргээр давхар нотлогдох ёстой. Гэтэл А.Тийг гэрчийн мэдүүлгээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэдэг. А.Тийн өмгөөлөгч миний зүгээс Нийслэлийн ерөнхий прокурорын Ц.Ариунболдод хандан “...Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 26/6138 дугаартай тус хэлтсийн хариуцсан 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хувьсгалчдын Г гудамжны 595 тоот хашааны орчимд хяналтын камер байхгүй болно” гэх албан бичгээр гэмт хэрэг гарсан нутаг дэвсгэрт хяналтын камер байгаагүй болохыг тогтоожээ гэсэн. Гэтэл хэрэг болсон газарт хяналтын 2 камер байгаа бөгөөд энэ камерын бичлэгээр хохирогч Д.Сын биед учирсан гэмтлийг хэн хэний үйлдлээс болж үүссэн болохыг тогтоох чухал ач холбогдолтой нотлох баримт юм. Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 44 дүгээр “Гомдлыг хүлээн авч, прокурорын шийдвэрийг хүчингүй болгох тухай” прокурорын тогтоолоор хүлээн авч шийдвэрлэсэн боловч гэрч Э.Сарнайгийн мэдүүлгээр бичлэг нь устсан талаар хэлдэг. Иймд А.Тийг хохирогчийн цээжин хэсэг рүү өшиглөж байсан тухай нотлох баримт байхгүй болно.

3. Хавтаст хэрэгт авагдсан 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудас”-аар А.Тд 0335431 дугаар “Шийтгэлийн хуудас”-аар Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 100.000 төгрөгийн торгууль оногдуулсан. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж заасны дагуу шийтгэл оногдуулж, түүнийг А.Т нь биелүүлсэн. Гэтэл зөрчлийн арга хэмжээ авсан байхад давхар эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэж байгаа нь үндэслэлгүй байна.

4. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Б.Т, А.Т, Д.Д нарт холбогдуулан 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 53А дугаартай “Яллах дүгнэлт”-ийг үйлдсэн. Ийнхүү Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2023 оны 10 дугаар сарын 03- ны өдрийн 12 дугаар “Зарим яллагдагчид холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор Д.Дын үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Гэрчүүдийн мэдүүлгээр эхлээд Т, дараа нь Д нар нь хохирогчийн цээж рүү өшиглөж байсан. Үүний дараа А.Т нь толгой хэсэг рүү цохьж байсан гэж мэдүүлдэг.

 5. Монгол Улсын Дээд шүүхийн “Шүүхийн шийдвэрийн тухай” тогтоолын 2 дугаар зүйлийн 2.1-д “Хэрэг, маргааны талаар материаллаг болон процессийн эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн хууль ёсны байх шаардлага хангагдана” гэж, 2.2-т “Хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тогтоогдсон хийгээд эдгээр нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангана зохицуулжээ” гэж тус тус тогтоожээ. Гэтэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/506 дугаар тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2-т “Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дараахь зүйлийг тусгана гээд 2.1-т “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал;”, 2.2-т “шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр;”, 2.3-т “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл;” 2.4-т “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт” гэж тус тус заасан зүйлүүдийг тусгаагүй байна. Мөн Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д “Дараахь үндэслэлийн алъ нэг нь байвал давж заалдах шатны шуүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө:” гээд 1.1-д “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1-д “Дараахь нөхцөл байдлын алъ нэг нъ тогтоогдвол анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ” гээд 1.1-д “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал” гэж, 1.2-т “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол” гэж, 1.3-т “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэж, 1.4-д “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэж тус тус заасан бүх үндэслэл тогтоогдоод байна. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч Б.Баясгалан давж заалдах гомдолдоо: “... Миний бие Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/506 дугаар шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлагын дүгнэлтийн зарим хэсгийг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.Тийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалан дараах гомдлыг гаргаж байна. Миний үйлчлүүлэгч Б.Тийг дээрх шийтгэх тогтоолоор бүлэглэн бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсгийг журамлан 3 жил, 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн. Өмгөөлөгч миний хувьд шүүх хуралдаанд Шүүгдэгч Б.Тт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг үндэслэж, тус хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана” гэж заасны дагуу түүнд оногдуулах хорих ялын хэмжээг хоёр дахин багасгаж өгнө үү гэсэн дүгнэлт, саналыг гаргасан. Дээрх саналыг шүүх “...Хууль тогтоогчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан байдал нь зөвхөн өсвөр насны шүүгдэгчид тохирох ял оногдуулаад сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад ялыг эдлүүлэхдээ хэрэглэхээр зохицуулсан байх ба шүүгдэгч Б.Т нь шийтгэх тогтоол гарах үед 20 нас хүрсэн түүнд оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх боломжгүй тул өмгөөлөгчийн дээрх гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналыг хүлээн авах боломжгүй” хэмээн хүлээн авахгүй шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үгийн шууд утгаар нь утгачилан уншихад шийтгэх тогтоол гарах үеийн шүүгдэгчийн насыг бус гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн буюу гэмт хэрэг үйлдэх үеийн шүүгдэгчийн насыг урьдчилсан нөхцөл болгосон байх ба тус хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ерөнхий зохицуулалтыг хэрэглэж, эрүүгийн хариуцлага оногдуулах бүрэн боломжтой байна. Мөн зөвхөн сургалт хүмүүжлийн байгууллагад хоригдох өсвөр насны хүний ялыг хоёр дахин багасгана гэсэн тусгай нөхцөлийг тогтоогоогүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана” гэсэн заалтыг хэрэглэж, миний үйлчлүүлэгч Б.Тт оногдуулсан 3 жил 4 сарын хорих ялын хэмжээг 2 дахин багасгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг дэмжиж байна. Би энэ хэргийг хийсэндээ маш их харамсаж, гэмшиж, гэм буруугаа ухаарч байгаа. Миний хувьд гэм буруугийн асуудал дээр маргадаггүй. Хүүхэд насны гэнэн томоогүй зангаасаа болж хийсэн алдаа минь өнөөдрийн ийм байдалд хүргэлээ. Тухайн хэрэг гарах үед би 17 настай байсан. Өөрийн хийж буй үйлдлийнхээ хор уршгийг бүрэн ухаарч чадаагүй. Иймд миний гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, ар гэрийн нөхцөл байдал, насанд хүрээгүй байсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлд зааснаар надад оногдуулсан ялыг багасгаж өгнө үү. Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их харамсаж байгаа. ...” гэв.

 

Шүүгдэгч А.Тийн өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэргийг тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр 2 удаа мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан. Сүүлд туршилт хийлгэх буюу хэргийн газрыг дүрсэлж, нөхцөл байдлыг тогтоо гэсэн агуулгаар хэргийг буцааж шийдвэрлэсэн. Үүний дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс хэргийн газарт туршилт хийхэд гэрч н.А, н.Ө, шүүгдэгч А.Т, өмгөөлөгч миний бие оролцсон ба 3 дугаар хавтаст хэргийн 200-210 хуудсанд авагдсан. Өмгөөлөгчийн зүгээс энэ туршилт хэргийг эцэслэн шийдвэрлэхэд чухал нотлох баримт гэж үзэж байгаа. Учир нь, өмнөх нотлох баримтууд нь эргэлзээтэй байсан учраас буцаагдсан. Яг хэн цохисон, хаашаа цохисон гэдгийг тогтоож чадаагүй. Дээрх туршилтыг хийхэд н.А буюу хохирогчийн талаас оролцсон гэрч бөгөөд хүн тусгайлан бий болгоод хохирогчийг дүрслээд хийхэд “хохирогч энд байсан, А.Т хохирогчийн толгой руу 2-3 удаа өшиглөсөн” гэж заасан. Энэ нотлох баримтаас үндэслэвэл миний үйлчлүүлэгч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдсан хүнд гэмтлийг учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хохирогчийн биед үүссэн цээжний дарагдал, няцрал, цээжний хөндийн хий хуралдалт, зүүн уушгины бүрэн бус авчилт гэмтлийг учруулаагүй. Шинжээчийн дүгнэлтээр энэ гэмтэл нь цээж хэсэгт өшиглөх, цохих үед үүсэх боломжтой гэж дүгнэсэн. Тэгэхээр миний үйлчлүүлэгчийн хувьд хохирогчийн толгой хэсэгт цохисон. Энэ талаар гэрч н.А 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн туршилт хийсэн ажиллагаанд биечлэн оролцохдоо зааж үзүүлж, зургаар бэхжүүлж авч, тэмдэглэлд тусгагдсан байдаг. Уг баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх ач холбогдолтой гэж үзэж байгаа. Мөн миний үйлчлүүлэгч анх өгсөн мэдүүлэг дээрээ одоо хүртэл байгаа гэж байна. 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүмүүсийг асуусан буюу хохирогч Д.Сын хувьд “намайг хэн цохисныг сайн мэдэхгүй байна, ямар ч байсан элгээ дараад хэвтсэн, дээрээс хүмүүс өшиглөсөн” гэж мэдүүлдэг бөгөөд эх сурвалжаа зааж чаддаггүй. Энэ тохиолдолд Б.Т “н.Д бид 2 цохисон” гэж мэдүүлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан. Улсын дээд шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор тайлбарыг үзвэл хэргийн нотолбол зохих байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал, түүнд шууд болон шууд бусаар ач холбогдолтой, хамааралтай, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус заасан нотлох баримтын эх сурвалж дахь баримтат мэдээллийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эсэх, хүрэлцэхүйц байдлыг хангасан эсэхийг нэг бүрчлэн шалгаж тогтоосон байхыг хэлнэ гэж тайлбарласан. Энэ нотлох баримтуудыг тал бүрээс нь шалгаж үзвэл миний үйлчлүүлэгчийг тухайн гэмтлийг учруулсан гэдэг нотлох баримт эргэлзээтэй, хөдөлбөргүй нотлоогүй. Энэ үндэслэлээр миний үйлчлүүлэгч гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байгаа тул хавтас хэргийн хүрээнд хэргийг тал бүрээс нь шинжлэн судалж, хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү гэж хүсэж байна. Иймд миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч А.Тийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэгдүгээрт, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөгч н.Долгион анх “хэрэг учрал болсон газар камер байгаа, тэгэхээр та бүхэн үнэн зөв мэдүүлэг өгнө шүү” гэдэг агуулгаар гэрчээр мэдүүлэг авч байсан. Хэрэгт холбогдсон хүмүүс камер байгаа юм байна гэдэг ойлголтоор мэдүүлгээ өгсөн. Хоёрдугаарт, хохирогчид хаана нь ямар гэмтэл учирсан гэдгийг тухайн үед эдгээр хүмүүсийн хэн нь ч мэдээгүй байх энэ мэдүүлгүүдийг өгсөн. Тэгэхээр анхны мэдүүлэг ач холбогдлынхоо хувьд өндрөөр тавигдах юм байна. Шүүхээс анхны мэдүүлгүүд дээр ач холбогдол өгч үнэлэлт, дүгнэлт өгөөч гэсэн агуулгыг дурдаж байгаа юм. Мөрдөгч н.Долгион камер байгаатай холбоотой асуудлыг шалгаж, нийслэлийн прокурор үүнтэй холбоотой ажиллагаа хийхэд камер байхын хувьд байна, бичлэг нь устсан байна гэдэг баримт хэрэгт авагдсан. Тиймээс гэрч н.А буюу 2 хүний мэдүүлгээр А.Тийг гэм буруутай гэдэг агуулгаар анхан шатны шүүх дүгнэлт хийсэн нь эргэлзээтэй нөхцөл байдлыг төрүүлж байгаа тул шүүх бүрэлдэхүүн энэ нөхцөлд байдалд дүгнэлт хийж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгчийн зүгээс Б.Тийн хувьд гэм буруу дээр маргаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэсэн асуудал дээр мөн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийг давхар хэрэглэж, ялыг 2 дахин багасгаж өгнө үү гэсэн агуулгаар гомдол гаргасан байна. Шүүгдэгч Б.Тийн хувьд гэмт хэрэг үйлдэх үедээ 17 настай, шүүхийн шийтгэх тогтоол гарах үед 20 настай байсан асуудал байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийг хэрэглэх асуудал нь өсвөр насны яллагдагчтай холбоотой онцгой зохицуулалт юм. Б.Тийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж прокурорын зүгээс үзэж байгаа. Учир нь, өсвөр насандаа гэмт хэрэг үйлдсэн буюу шийтгэх тогтоол гарах үед 20 нас байсан учраас өсвөр насанд нь оногдуулсан гэмт хэрэгт нь тохируулж ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйл, 8.2 дугаар зүйлд өсвөр насны яллагдагчид оногдуулах ял шийтгэлийн талаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл, өсвөр насандаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл нийтэд тустай ажил хийлгэх ял, зорчих эрхийг хязгаарлах ял, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих гэсэн 3 төрлийн ялаас оногдуулна. Гэтэл шүүгдэгч Б.Тийн хувьд өсвөр насандаа гэмт хэрэг үйлдсэн. Гэхдээ шалтгаант холбоотой байх ёстой гэж үзэж байгаа. Шүүгдэгч Б.Т гэмт хэрэг үйлдэхдээ ухамсарлаж ойлгоогүй гэдэг талаар дурдсан. 2 дугаар хавтаст хэргийн 173 дугаар талд сэтгэцтэй холбоотой дүгнэлтэд “Б.Т нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн насны түвшинд тохирсон сэтгэцийн хөгжилтэй байна” гэж дүгнэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял эдлүүлэх тохиолдолд хэрэглэх зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт хамааралгүй тул тус хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй буюу анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа зөв дүгнэсэн гэж үзэж байна. Хоёрдугаарт, шүүгдэгч А.Т, Б.Т нарыг дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн. Хохирогчид учирсан гэмтэл нь олон удаагийн үйлдлээр цохих, өшиглөгдөх үүсгэгдэнэ гэдгийг шинжээч тогтоосон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрч нарын мэдүүлгээр нэг зүйл тодорхой байгаа ба А.Т дээрх гэмт хэргийг үйлдэж, хамтран оролцсон. Өөрөөр хэлбэл, А.Т, Б.Т нар хохирогч Д.Сыг бүлэглэж зодсон нь хөдөлбөргүй тогтвортой мэдүүлсэн. Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин авсан мэдүүлгүүдээр нарийвчилсан байдлаар тэнд нь өшиглөсөн, энд нь өшиглөсөн гэдэг зүйл байгаа. Энэ мэдүүлгүүдийг ямар нэгэн байдлаар илтэд зөрүүтэй мэдүүлэг гэж үзэх үндэслэлгүй. Тиймээс шүүх хэргийн үйл баримтыг тал бүрээс нь бодитой дүгнэсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар нэгэн байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зөрчил байхгүй, оролцогчийн эрхийг хязгаарласан үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...”  гэв.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар А.Т, Б.Т нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч С.Ичинхорлоо, шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч Б.Баясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.

Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно. ...” гэж хуульчилсныг харгалзан шийдвэрлэдэг.

Тодруулбал; прокуророос А.Т, Б.Т нарыг бүлэглэн бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсгийн журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Тт 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.Тт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, А.Т нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.Т, Б.Т нарт холбогдох хэргийн гэм бурууг хянан хэлэлцэж, хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Харин шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч санал гомдолгүй... зэргийг харгалзан ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан ...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь, шүүгдэгч А.Т болон түүний өмгөөлөгч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, давж заалдах заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдол болон тайлбартаа “...А.Тийг гэм буруутайд тооцсон атлаа хохирогч болон 3, 4 гэрч мэдүүлсээр байхад Д.Дыг шүүхэд шилжүүлээгүй нь ашиг сонирхолын зөрчилтэй, илт хэргээс мулталж, хүнд гэмтэл учруулаагүй намайг яллаж байгаад гомдолтой байна. ...” хэмээн гэм буруугийн хувьд маргаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар гомдол, тайлбар гаргаж байгаагаас үзэхэд шүүгдэгчид холбогдох хэргийг “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэж дүгнэн хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохироогүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан “Шударга ёсны зарчим”-д нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” байвал шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж хуульчилсан ба шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл”-д тодорхой дүгнэлт хийсэн байхаар зохицуулсан боловч анхан шатны шүүх нь үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Тт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Б.Т нь шийтгэх тогтоол гарах үед 20 нас хүрсэн түүнд оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх боломжгүй хэмээн дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглээгүй нь үндэслэлгүй болжээ.  

Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах ба давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд уг асуудлыг зөвтгөн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгожшийдвэрлэв.

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч С.Ичинхорлоо, шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч Б.Баясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/506 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч А.Т, Б.Т нарт урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

 

                                    ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ