2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2025/08841

 

 

 

 

 

 

 

 

2025 11 03 192/ШШ2025/08841

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 1** дүгээр хороо, ***оотод оршин суух хаягтай Ө овогт Ж-н Р /рд:******/,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ш.Р, гэрч Ч.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэн нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1992.03.21-ний өдрөөс 1995.01.01-ний өдрийг хүртэл Хаш орд ХХК-д экскаваторчнаар ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл компани татан буугдсанаас болж тухайн үед ажилд орсон болон гарсан тушаал архиваас шүүж үзэхэд гарч ирэхгүй байна. Иймд намайг 1992.03.21-ний өдрөөс 1995.01.01-ний өдрийг хүртэл Хаш орд ХХК-д экскаваторчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрч Ч.Он иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч Ч.Он хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Нийслэлийн тойргийн нотариатч Д.Х-н 1071 дугаар гарын үсэг гэрчилсэн үйлдэл, гэрч Г.-н иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Ж.Р-н Хан-Уул дүүргийн 19 хорооны тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрэл зураг, 2025.10.27-ны өдрийн Үндэсний төв архивын тодорхойлолт, Хаш-орд компанийн 1992.03.21-ний өдрийн 49 дүгээр тушаал, Хаш-орд компанийн 1992.09.19-ний өдрийн 7 дугаар тушаал, Хаш-орд компанийн 1994.01.15-ны өдрийн 9 дүгээр тушаал, Хаш-орд компанийн 1996.06.01-ний өдрийн 06 дугаар тушаал, 1994.05.18-ны өдрийн Хаш-орд компанийн тээвэр механизмын жолооч машинистуудтай байгуулсан түрээсийн гэрээ зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Р1992.03.21-ний өдрөөс 1995.01.01-ний өдрийг хүртэл хугацаанд Хаш-орд компанид экскаваторчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргажээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар шүүх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохоор тус хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийг үндэслэн шийдвэрлэдэг журамтай.

3. Нэхэмжлэгч Ж.Р нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан байх бөгөөд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. /хэргийн 15 дугаар тал/

4. Ж.Рэнцэндорж 1992.03.21-ний өдрөөс 1995.01.01-ний өдрийг хүртэл хугацаанд Хаш- орд компанид экскаваторчнаар ажиллаж байсан болох нь Хаш-орд компанийн 1992.03.21-ний өдрийн 49 дүгээр тушаалаар ажилд авсан, Хаш-орд компанийн 1992.09.19-ний өдрийн 7 дугаар тушаалаар ЭО33-22 маркийн экскаваторын машинистаар томилсон, Хаш-орд компанийн 1994.01.15-ны өдрийн 9 дүгээр тушаал, Хаш-орд компанийн 1996.06.01-ний өдрийн 06 дугаар тушаалаар ээлжийн амралт олгосон, 1994.05.18-ны өдрийн Хаш-орд компанийн тээвэр механизмын жолооч машинистуудтай байгуулсан түрээсийн гэрээ байгуулсан байдал, мөн гэрч Ч.О- мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлтээр тус тус тогтоогдож байна. /хэргийн 16-17, 29-35/

5. Иймд, нэхэмжлэгч Ж.Р-н гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ө овогт Ж-н Р /рд:******/-ийг 1992.03.21-ний өдрөөс 1995.01.01-ний өдрийг хүртэл хугацаанд Хаш-орд компанид экскаваторчнаар ажиллаж байсан байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН