Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 157/ШШ2025/00495

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                               

      хэрэгсэхгүй болгох тухай

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч .......... хаягтай, “..... Банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ..........................тоотод оршин суух, Т.Т холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 6,400,566.26 (зургаан сая дөрвөн зуун мянга таван зуун жаран зургаан төгрөг хорин зургаан мөнгө)-ийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хянаад                                                                                                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “.... Банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Банк нь харилцагч Т овогтой Т цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 421 дугаар зүйлийн 421 дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 4212 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ. гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 10 сарын 17-ны өдөр 2010121580 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 8,500,000.00 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон.

Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 3,899,855.80 төгрөгийг төлсөн. ...Банкны зүгээс өдрийн байдлаар 98 хоног хугацаа хэтрүүлэн 1,560,749.74 төгрөгийн төлбөрийн зөрчил үүсээд байна.

Иймд Иргэний Хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан 2010121580 дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар банк нэг талын санаачилгаар гэрээг цуцлаж, дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үүнд:

1. Хугацаа хэтэрсэн хоног: 98

2. Үндсэн зээл: 5,950,000.03 төгрөг

3. Зээлийн хүү: 442,582.28 төгрөг

4. Нэмэгдүүлсэн хүү: 7,983.95 төгрөг

5. Төлбөрийн нийт үлдэгдэл: 6,400,566.26 төгрөг

Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр цуцалж зээлийн гэрээний үүрэгт нийт 6,400,566.26 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

2.Хариуцагч Т.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие Т.Т ....банкны нэхэмжилсэн 6,400,566 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “... Банк” ХК нь хариуцагч Т.Т холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 6,400,566.26 (зургаан сая дөрвөн зуун мянга таван зуун жаран зургаан төгрөг хорин зургаан мөнгө)-ийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

2.Нэхэмжлэгч “******* Банк” ХК, хариуцагч Т.Т нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 6,400,566.26 (зургаан сая дөрвөн зуун мянга таван зуун жаран зургаан төгрөг хорин зургаан мөнгө)-ийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.   

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Т нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,400,566.26 (зургаан сая дөрвөн зуун мянга таван зуун жаран зургаан төгрөг хорин зургаан мөнгө)-ийг төлөхийг хүлээн зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

5.Хариуцагч Т.Т нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 6,400,566.26 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

6.Нэхэмжлэгч “.... Банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,359 төгрөгийн тал хувь болох 58,679 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 58,679 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Т.Т улсын тэмдэгтийн хураамж 58,679 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “.... Банк” ХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.Нэхэмжлэгч “.... Банк” ХК-ийн нэхэмжилсэн 6,400,566.26 (зургаан сая дөрвөн зуун мянга таван зуун жаран зургаан төгрөг хорин зургаан мөнгө)-ийг хариуцагч Т.Т нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “..... Банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,359 төгрөгийн тал хувь болох 58,679 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 58,679 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Т.Т улсын тэмдэгтийн хураамж 58,679 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “..... Банк” ХК-д олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Т.Т нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               М.ЭНХМАНДАХ