| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2025/00553/И |
| Дугаар | 157/ШШ2025/00496 |
| Огноо | 2025-12-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 157/ШШ2025/00496
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,
Нэхэмжлэгч ...................... тоотод оршин суух “..... ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг Нийтийн 3-12 тоотод оршин суух *******-******* *******т холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 15,936,816.94 (арван таван сая есөн зуун гучин зургаан мянга найман зуун арван зургаан төгрөг ерэн дөрвөн мөнгө)-ийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч ******* нь манай компанитай 2024 оны 10 сарын 23-ны өдөр L100046490 дугаартай “Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулсан бөгөөд гэрээнд “Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг” гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасны дагуу зээлдэгч *******ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу ******* аппликейшнаас:
2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 7901151481 зээлийн дансны дугаартай, 410,000.00 /дөрвөн зуун арван мянган төгрөг/ төгрөгийн покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй, /зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн сарын 3.5% хүүтэй байхаар/ эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн 4203162698 дансанд; 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 7200028778 зээлийн дансны дугаартай, 2,080,000.00 /хоёр сая наян мянган төгрөг/ төгрөгийн лизингийн зээлийг 12 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 4203162698 банкны тоот дансанд;
2025 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 7800032740 зээлийн дансны дугаартай, 1,600,000.00 /нэг сая зургаан зуун мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5004626895 банкны тоот дансанд;
2024 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 7100221600 зээлийн дансны дугаартай, 1,645,000.00 /нэг сая зургаан зуун дөчин таван мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5004626895 банкны тоот дансанд;
2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 7100190772 зээлийн дансны дугаартай, 1,220,000.00 /нэг сая хоёр зуун хорин мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946379144 банкны тоот дансанд;
2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 7100181350 зээлийн дансны дугаартай, 2,000,000.00 /хоёр сая төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946379144 банкны тоот дансанд;
2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 7100181266 зээлийн дансны дугаартай, 4,005,000.00 /дөрвөн сая таван мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946379144 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.
Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 11 сарын 13-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
1. 2025 оны 2 дугаар сарын 28-ны зээлийн үлдэгдэл нь:
- Үндсэн зээл: 410,000.00 /дөрвөн зуун арван мянган төгрөг/
- Шимтгэл: 0.00
- Үндсэн хүү: 4,246.03 /дөрвөн мянга хоёр зуун дөчин зургаан төгрөг гурван мөнгө/
- Нэмэгдүүлсэн хүү: 96,401.53 /ерэн зургаан мянга дөрвөн зуун нэг төгрөг тавин гурван мөнгө/
- Нийт: 510,647.56 /таван зуун арван мянга зургаан зуун дөчин долоон төгрөг тавин зургаан мөнгө/
2. 2025 оны 2 дугаар сарын 21-ний зээлийн үлдэгдэл нь:
- Үндсэн зээл: 2,080,000.00 /хоёр сая наян мянган төгрөг/
- Шимтгэл: 0.00
-Үндсэн хүү: 652,379.18 /зургаан зуун тавин хоёр мянга гурван зуун далан есөн төгрөг арван найман мөнгө/
-Нэмэгдүүлсэн хүү: 33,863.28 /гучин гурван мянга найман зуун жаран гурван төгрөг хорин найман мөнгө /Нийт: 2,766,242.46 /хоёр сая долоон зуун жаран зургаан мянга хоёр зуун дөчин хоёр төгрөг дөчин зургаан мөнгө/
3.2025 оны 2 дугаар сарын 17-ны зээлийн үлдэгдэл нь:
- Үндсэн зээл: 1,600,000.00 /нэг сая зургаан зуун мянган төгрөг/
- Шимтгэл: 32,000.00 /гучин хоёр мянган төгрөг/
- Үндсэн хүү: 566,005.48 /таван зуун жаран зургаан мянга таван төгрөг дөчин найман мөнгө/
- Нэмэгдүүлсэн хүү: 100,576.44 /нэг зуун мянга таван зуун далан зургаан төгрөг дөчин дөрвөн мөнгө/
-Нийт: 2,298,581.92 /хоёр сая хоёр зуун ерэн найман мянга таван зуун наян нэгэн төгрөг ерэн хоёр мөнгө/
4.2024 оны 11 дүгээр сарын 4-ний зээлийн үлдэгдэл нь:
-Үндсэн зээл: 1,463,292.40 /нэг сая дөрвөн зуун жаран гурван мянга хоёр зуун ерэн хоёр төгрөг дөчин мөнгө/
- Шимтгэл: 0.00
-Үндсэн хүү: 434,706.08 /дөрвөн зуун гучин дөрвөн мянга долоон зуун зургаан төгрөг найман мөнгө/
-Нэмэгдүүлсэн хүү: 16,706.20 /арван зургаан мянга долоон зуун зургаан төгрөг хорин мөнгө/
-Нийт: 1,914,704.68 /нэг сая есөн зуун арван дөрвөн мянга долоон зуун дөрвөн төгрөг жаран найман мөнгө/
5. 2024 оны 10 дугаар сарын 26-ны зээлийн үлдэгдэл нь:
-Үндсэн зээл: 1,070,404.13 /нэг сая далан мянга дөрвөн зуун дөрвөн төгрөг арван гурван мөнгө/
- Шимтгэл: 0.00
- Үндсэн хүү: 335,725.65 /гурван зуун гучин таван мянга долоон зуун хорин таван төгрөг жаран таван мөнгө/
- Нэмэгдүүлсэн хүү: 14,831.18 /арван дөрвөн мянга найман зуун гучин нэгэн төгрөг арван найман мөнгө/
- Нийт: 1,420,960.96 /нэг сая дөрвөн зуун хорин мянга есөн зуун жаран төгрөг ерэн зургаан мөнгө/
6. 2024 оны 10 дугаар сарын 23-ны зээлийн үлдэгдэл нь:
- Үндсэн зээл: 1,760,962.52 /нэг сая долоон зуун жаран мянга есөн зуун жаран хоёр төгрөг тавин хоёр мөнгө/
- Шимтгэл: 0.00
- Үндсэн хүү: 552,315.03 /таван зуун тавин хоёр мянга гурван зуун арван таван төгрөг гурван мөнгө/
-Нэмэгдүүлсэн хүү: 24,393.89 /хорин дөрвөн мянга гурван зуун ерэн гурван төгрөг наян есөн мөнгө /зуун ерэн төгрөг далан есөн мөнгө/
-Нийт: 2,337,671.44 /хоёр сая гурван зуун гучин долоон мянга зургаан зуун далан нэгэн төгрөг дөчин дөрвөн мөнгө/
7.2024 оны 10 дугаар сарын 23-ны зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: 3,526,590.79 /гурван сая таван зуун хорин зургаан мянга таван зуун ерэн төгрөг есөн мөнгө/
- Шимтгэл: 0.00
- Үндсэн хүү: 1,106,093.45 /нэг сая нэг зуун зургаан мянга ерэн гурван төгрөг дөчин таван мөнгө/
- Нэмэгдүүлсэн хүү: 48,823.68 /дөчин найман мянга найман зуун хорин гурван төгрөг жаран найман мөнгө/
-Нийт: 4,681,507.92 /дөрвөн сая зургаан зуун наян нэгэн мянга таван зуун долоон төгрөг ерэн хоёр мөнгө/
Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 6,500.00 /зургаан мянга таван зуун төгрөг/ төгрөг.
Иймд хариуцагч ******* нийт 15,936,816.94 /арван таван сая есөн зуун гучин зургаан мянга найман зуун арван зургаан төгрөг ерэн дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
2.Хариуцагч ******* овогт *******-******* ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие *******-Эрдэнэ овогтой ******* ******* ББСБ нэхэмжилсэн 15,936,816.94 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч *******т холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 15,936,816.94 (арван таван сая есөн зуун гучин зургаан мянга найман зуун арван зургаан төгрөг ерэн дөрвөн мөнгө)-ийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК, хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.
3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 15,936,816.94 (арван таван сая есөн зуун гучин зургаан мянга найман зуун арван зургаан төгрөг ерэн дөрвөн мөнгө)-ийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 15,936,816.94 (арван таван сая есөн зуун гучин зургаан мянга найман зуун арван зургаан төгрөг ерэн дөрвөн мөнгө)-ийг төлөхийг хүлээн зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
5.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 15,936,816.94 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
6.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,634 төгрөгийн тал хувь болох 118,817 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 118,817 төгрөгийг, хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамж 118,817 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 15,936,816.94 (арван таван сая есөн зуун гучин зургаан мянга найман зуун арван зургаан төгрөг ерэн дөрвөн мөнгө)-ийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,634 төгрөгийн тал хувь болох 118,817 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 118,817 төгрөгийг, хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамж 118,817 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ