Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 157/ШШ2025/00497

 

                               Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    

                                     хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                        хэрэгсэхгүй болгох тухай

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч ....................... тоот хаягтай, “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ....................тоотод оршин суух, ******* овогт ******* *******-******* холбогдох “Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 2,133,373.42 (хоёр сая нэг зуун гучин гурван мянга гурван зуун далан гурван төгрөг дөчин хоёр мөнгө)-ийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хянаад                                                                                                                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч *******-******* нь тус банк бус санхүүгийн байгууллагатай 2025 оны 05 сарын 22-ны өдөр С02000074392 тоот цахим “Зээлийн гэрээ”-г байгуулсан. Тус гэрээний эрхийн хүрээнд 2024 оны 06-р сарын 14-ний өдөр 020002 кодтой зээл болох 1,000,000.00 төгрөгийг сарын 6.00 хувийн хүүтэйгээр 30 хоногийн хугацаатай төлөөгүй хугацаа хэтэрсэн өдрөөс хойш үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлтэйгөөр зээлсэн.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зорчигдөж байгааг зээлдэгчид утсаар болон аппликейшны мэдэгдэл, смс, утсаа аваагүй тохиолдолд фэйсбүүк чат зэргээр тухай бүрт нь мэдэгдэж. тллийи гэрээний зөрчлийг арилгах бодит боломжийг олтон харилцан тохиролцох, хэлэлцээр хийх замаар шийдвэрлэх гэж үзсэн ба зөвшилцөлд хүрч чадалгүй зээлдэгч нь енөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрч банк бусыг хохироож байгаа тул зээлийн төлбөрийг төлөх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага:

Зээлдэгч *******-******* нь зээлийн гэрээний зээл, зээлийн үндсэн хүү нийт 2,133,373.42 төгрөг (хоёр сая нэг зуун гучин гурван мянга гурван зуун далан гурван төгрөг дөчин хоёр мөнгө) төгрөгийг УТХ-д төлсөн төлбөрийн хамт гаргуулж, ******* Инвестменгс ББСБ-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

2.Хариуцагч ******* овогт ******* *******-******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Ч.*******-******* миний бие ******* ******* ББСБ-иас нэхэмжилсэн 2,133,373 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.” гэжээ.

                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Ч.*******-******* холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 2,133,373.42 (хоёр сая нэг зуун гучин гурван мянга гурван зуун далан гурван төгрөг дөчин хоёр мөнгө)-ийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

2.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК, хариуцагч Ч.*******-******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 2,133,373.42 (хоёр сая нэг зуун гучин гурван мянга гурван зуун далан гурван төгрөг дөчин хоёр мөнгө)-ийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.   

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.*******-******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,133,373.42 (хоёр сая нэг зуун гучин гурван мянга гурван зуун далан гурван төгрөг дөчин хоёр мөнгө)-ийг төлөхийг хүлээн зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

5.Хариуцагч Ч.*******-******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 2,133,373.42 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

6.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,084 төгрөгийн тал хувь болох 24,542 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 24,542 төгрөгийг, хариуцагч Ч.*******-*******эс улсын тэмдэгтийн хураамж 24,542 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 2,133,373.42 (хоёр сая нэг зуун гучин гурван мянга гурван зуун далан гурван төгрөг дөчин хоёр мөнгө)-ийг хариуцагч Ч.*******-******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,084 төгрөгийн тал хувь болох 24,542 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 24,542 төгрөгийг, хариуцагч Ч.*******-*******эс улсын тэмдэгтийн хураамж 24,542 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ч.*******-******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            М.ЭНХМАНДАХ