| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2025/00552/И |
| Дугаар | 157/ШШ2025/00498 |
| Огноо | 2025-12-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 157/ШШ2025/00498
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,
Нэхэмжлэгч .... тоот хаягтай, “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ......................... тоотод оршин суух, ******* ******* холбогдох “Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 10,798,460.90 (арван сая долоон зуун ерэн найман мянга дөрвөн зуун жаран төгрөг ерэн мөнгө)-ийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч ******* нь манай компанитай 2025 оны 2 сарын 21-ний өдөр L100083856 дугаартай “Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.
2025 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 7801249186 зээлийн дансны дугаартай, 52,000.00 /тавин хоёр мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5004685763 банкны тоот дансанд;
2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 7801185339 зээлийн дансны дугаартай, 59,000.00 /тавин есөн мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5004685763 банкны тоот дансанд;
2025 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 7823775067 зээлийн дансны дугаартай, 561,000.00 /таван зуун жаран нэгэн мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5004685763 банкны тоот дансанд;
2025 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 7100881672 зээлийн дансны дугаартай, 7,310,000.00 /долоон сая гурван зуун арван мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5004685763 банкны тоот дансанд;
2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 7823737841 зээлийн дансны дугаартай, 750.000.00 /долоон зуун тавин мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5004685763 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.
Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 11 сарын 13-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
1. 2025 оны 4 дүгээр сарын 1-ний зээлийн үлдэгдэл нь:
- Үндсэн зээл: 46,799.27 /дөчин зургаан мянга долоон зуун ерэн есөн төгрөг хорин долоон мөнгө/
- Шимтгэл: 1,169.99 /нэг мянга нэг зуун жаран есөн төгрөг ерэн есөн мөнгө /
- Үндсэн хүү: 13,501.26 /арван гурван мянга таван зуун нэг төгрөг хорин зургаан мөнгө/
-Нэмэгдүүлсэн хүү: 2,284.83 /хоёр мянга хоёр зуун наян дөрвөн төгрөг наян гурван мөнгө/
- Нийт: 63,755.35 /жаран гурван мянга долоон зуун тавин таван төгрөг гучин таван мөнгө/
2.2025 оны 3 дугаар сарын 11-ний зээлийн үлдэгдэл нь:
- Үндсэн зээл: 47,199.24 /дөчин долоон мянга нэг зуун ерэн есөн төгрөг хорин дөрвөн мөнгө/
- Шимтгэл: 1,179.99 /нэг мянга нэг зуун далан есөн төгрөг ерэн есөн мөнгө/
- Үндсэн хүү: 12,708.87 /арван хоёр мянга долоон зуун найман төгрөг наян долоон мөнгө/
- Нэмэгдүүлсэн хүү 2.122.81 /хоёр мянга нэг зуун хорин хоёр төгрөг наян нэгэн мөнгө/
- Нийт: 63,210.91 /жаран гурван мянга хоёр зуун арван төгрөг ерэн нэгэн мөнгө/
3.2025 оны 2 дугаар сарын 26-ны зээлийн үлдэгдэл нь:
- Үндсэн зээл: 448,799.28 /дөрвөн зуун дөчин найман мянга долоон зуун ерэн есөн төгрөг хорин найман мөнгө/
- Шимтгэл: 11,219.99 /арван нэгэн мянга хоёр зуун арван есөн төгрөг ерэн есөн мөнгө/
- Үндсэн хүү: 132,131.41 /нэг зуун гучин хоёр мянга нэг зуун гучин нэгэн төгрөг дөчин нэгэн мөнгө/
-Нэмэгдүүлсэн хүү: 22,442.43 /хорин хоёр мянга дөрвөн зуун дөчин хоёр төгрөг дөчин гурван мөнгө/
- Нийт: 614,593.11 /зургаан зуун арван дөрвөн мянга таван зуун ерэн гурван төгрөг арван нэгэн мөнгө/
4.2025 оны 2 дугаар сарын 26-ны зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: 7,309.999.77 /долоон сая гурван зуун есөн мянга есөн зуун ерэн есөн төгрөг далан долоон мөнгө/
- Шимтгэл: 0.00
- Үндсэн хүү: 1,868,796.42 /нэг сая найман зуун жаран найман мянга долоон зуун ерэн зургаан төгрөг дөчин хоёр мөнгө/
-Нэмэгдүүлсэн хүү: 48,956.46 /дөчин найман мянга есөн зуун тавин зургаан төгрөг дөчин зургаан мөнгө / - Нийт: 9,227,752.65 /есөн сая хоёр зуун хорин долоон мянга долоон зуун тавин хоёр төгрөг жаран таван мөнгө/
5.2025 оны 2 дугаар сарын 25-ны зээлийн үлдэгдэл нь:
- Үндсэн зээл: 599,999.28 /таван зуун ерэн есөн мянга есөн зуун ерэн есөн төгрөг хорин найман мөнгө/
- Шимтгэл: 14,999.99 /арван дөрвөн мянга есөн зуун ерэн есөн төгрөг ерэн есөн мөнгө/
- Үндсэн хүү: 176,646.35 /нэг зуун далан зургаан мянга зургаан зуун дөчин зургаан төгрөг гучин таван мөнгө/
- Нэмэгдүүлсэн хүү: 30,003.26 /гучин мянга гурван төгрөг хорин зургаан мөнгө/
- Нийт: 821,648.88 /найман зуун хорин нэгэн мянга зургаан зуун дөчин найман төгрөг наян найман мөнгө/
Иймд зээлдэгч *******оос үндсэн зээлийн төлбөрт 8,452,796.84 /найман сая дөрвөн зуун тавин хоёр мянга долоон зуун ерэн зургаан төгрөг наян дөрвөн мөнгө/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,203,784.31 /хоёр сая хоёр зуун гурван мянга долоон зуун наян дөрвөн төгрөг гучин нэгэн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 105,809.79 /нэг зуун таван мянга найман зуун есөн төгрөг далан есөн мөнгө/ төгрөг, шимтгэл 28,569.96 /хорин найман мянга таван зуун жаран есөн төгрөг ерэн зургаан мөнгө/ төгрөг, нотариатын зардал 7,500.00 /долоон мянга таван зуун төгрөг/ төгрөг, нийт 10,798,460.90 /арван сая долоон зуун ерэн найман мянга дөрвөн зуун жаран төгрөг ерөн мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
2.Хариуцагч ******* ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...******* миний бие “******* ББСБ”-иас нэхэмжилсэн 10,798,460 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Сар болгон 500,000 төгрөгөөр төлнө.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХК нь хариуцагч Ц.******* холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 10,798,460.90 (арван сая долоон зуун ерэн найман мянга дөрвөн зуун жаран төгрөг ерэн мөнгө)-ийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК, хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.
3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 10,798,460.90 (арван сая долоон зуун ерэн найман мянга дөрвөн зуун жаран төгрөг ерэн мөнгө)-ийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,798,460.90 (арван сая долоон зуун ерэн найман мянга дөрвөн зуун жаран төгрөг ерэн мөнгө)-ийг төлөхийг хүлээн зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
5.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 10,798,460.90 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
6.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187,725 төгрөгийн тал хувь болох 93,862 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 93,862 төгрөг 50 мөнгийг, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамж 93,862 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 10,798,460.90 (арван сая долоон зуун ерэн найман мянга дөрвөн зуун жаран төгрөг ерэн мөнгө)-ийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187,725 төгрөгийн тал хувь болох 93,862 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 93,862 төгрөг 50 мөнгийг, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамж 93,862 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ