| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2025/00546/И |
| Дугаар | 157/ШШ2025/00499 |
| Огноо | 2025-12-15 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 157/ШШ2025/00499
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч ******* овогт ******* ******* “өв хүлээн авах хугацаа сунгуулах” тухай хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Хүсэлт гаргагч ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* миний бие ******* төрсөн хүүхэд буюу өв залгамжлагч нь мөн. Миний төрсөн эх ******* нь 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нас барсан. Миний аав 1982 онд нас барсан. Бид нар эцэг эхээс 3, төрсөн ах нас барсан. Төрсөн дүү ******* Бор-Өндөр суманд амьдарч байна.
******* /ЛН43081501/-ийн өмчлөлийн .................... тоотод байршилтай 25.5 мкв, 1 өрөө орон сууцны өв хүлээн авах хугацааг сунгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдлаас болж өв хүлээн авах хугацааг хэтрүүлсэн.
Би 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нотариат дээр очиж өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар очиход өв хүлээн авах хугацаа хэтэрсэн гээд шүүхэд хандсан. Улсын бүртгэлийн байгууллага, нотариатын дунд бүтэн 28 хоног яваад энэ асуудлыг шийдэж чадаагүй.
Үл хөдлөх эд хөрөнгө болох 1 өрөө орон сууцны №0119764 дугаар бүхий гэрчилгээний өмчлөгч ******* байсан.
******* нь ганцаараа амьдардаг байсан. Манай охин, хүргэн хоёр ээжийг харж асардаг байсан.
Иймд ******* овогт ******* /ЛН................/-ийн өмчлөлийн ........... тоотод байршилтай 25.5 мкв, 1 өрөө орон сууцны өв хүлээн авах хугацааг сунгаж өгнө үү.” гэв.
2.Хүсэлт гаргагч *******ээс:
-******* овогт ******* ******* иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 3 дугаар хуудас/,
-******* овогт ******* ын нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-ийн 4, 17 дугаар хуудас/,
-Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 1 дүгээр баг 35 дугаар байрны 4 тоот байрны 0119764 дугаартай орон сууц хувьчлах гэрчилгээ /хх-ийн 4, 15 дугаар хуудас/,
-Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн засаг даргын Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 5 дугаар хуудас/,
-Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр /хх-ийн 6 дугаар хуудас/,
-Төрөл садангийн лавлагаа /хх-ийн 14 дүгээр хуудас/
-Өв хүлээн авахаас татгалзах хүсэлт /хх-ийн 16 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг хүсэлтэд хавсарган гаргасан байна.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч ******* овогт ******* нь “өвлүүлэгч ******* №0119764 дугаар бүхий ...................... тоотод байршилтай 25.5 мкв, 1 өрөө орон сууцыг өвлөж авах хүсэлт гаргах хугацааг сунгуулах тухай” хүсэлтийг шүүхэд гаргажээ.
2.Шүүх хүсэлт гаргагчийн “өв хүлээн авах хугацаа сунгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.” гэж заасан.
3.Тэрээр өв хүлээн авах хугацаа сунгуулх үндэслэлээ: “..Хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдлаас болж өв хүлээн авах хугацааг хэтрүүлсэн.” гэж тайлбарлав.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар:
4.1.Хүсэлт гаргагч М.******* төрсөн эх ******* нь ........... тоотод байршилтай 25.5 мкв, 1 өрөө орон сууцны өмчлөгч байсан бөгөөд тэрээр 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нас барсан гэх,
4.2.Төрөл садангийн лавлагаагаар .......... регистрийн дугаартай ******* овогт ******* нь ................ регистрийн дугаартай ******* овогт ******* эгч гэх,
4.4.Өвлөгч ******* овогт ******* /......................./ нь өөрт оногдох хэсгийн өвлөх эрхээ төрсөн эгч *******т өвлүүлэхийг зөвшөөрч, өв хүлээн авахаас татгалзсан гэх үйл баримтууд тогтоогдов.
5.Өвлүүлэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нас барсан бөгөөд Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт зааснаар энэ өдрөөс өв нээгдсэн байна.
Мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт “Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.” гэж, 528.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.” гэж, ...528.4 дэх хэсэгт “Хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно...” гэж тус тус хуульчлан заажээ.
Хүсэлт гаргагч ******* овогт ******* ******* төрсөн эх нь ******* овогт ******* /.........../ мөн болох нь хэргийн материалд авагдсан “төрсний гэрчилгээний хуулбар”-аар, ******* овогт ******* /................./ нь хүсэлт гаргагч М.******* төрсөн дүү болох нь хэргийн 16 дугаар талд авагдсан “Өв хүлээн авахаас татгалзах хүсэлт”-ээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
6.Хүсэлт гаргагч ******* нь хууль ёсны өвлөгч болох нь тогтоогдсон, төрсөн дүү ******* нь өв хүлээн авахаас татгалзсан, хүсэлт гаргагч ******* нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдөх эд хөрөнгийн өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж өргөдөл гаргаагүй, өвийг хүлээн аваагүй, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өв хүлээн авах хугацааг хэтрүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
7.Иймд хүсэлт гаргагч ******* овогт ******* ******* “төрсөн ээж ******* овогт ******* /................./-ийн өмчлөлийн ................оотод байршилтай 25.5 мкв, 1 өрөө орон сууцны өв хүлээн авах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хожимдуулсан” гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хангаж, өв хүлээн авах хугацааг сунгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт ******* ******* “төрсөн эх, өвлүүлэгч ******* овогт ******* /................../-ийн өмчлөлийн .....................тоотод байршилтай 25.5 мкв, 1 өрөө орон сууцны өв хүлээн авах” хугацааг сунгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар хүсэлт гаргагч М.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ