2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 192/ШШ2025/06856

 

 

 

 

 

 

 

 

     2025           09            04                                          192/ШШ2025/06856

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би,  

 

Нэхэмжлэгч:  Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Севен стар цогцолбор хотхоны 6 дугаар блок, 1 дүгээр орц, 29 тоотод оршин суух******* овогт *******ийн******* /РД:УП89011926/-ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Роял грийн вилла 204-401 тоотод оршин суух******* овогт Мөнхцэцэгийн******* /РД:МП77112378/-д  холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгож, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ноогдох хэсгээ гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Д.Доржсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Хүдэрбаатарт холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгож, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ноогдох хэсгээ гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Т.Пүрэвсүрэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Хүдэрбаатараас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Пүрэвсүрэнд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй, харин тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ш.ОТГОНБАЯР