| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/07204/И |
| Дугаар | 192/ШШ2025/06890 |
| Огноо | 2025-09-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 192/ШШ2025/06890
2025 09 05 192/ШШ2025/06890
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би,
Талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Худалдаа хөгжлийн банк” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.*******, Ц.Ууганбаяр нарт холбогдох 17,045,638.68 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт, нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХК-ийн нэхэмжилсэн 17,045,638.68 төгрөгийг хариуцагч Г.*******, Ц.Ууганбаяр нар нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 2,750,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 2,750,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2,750,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2,750,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2,750,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 3,295,638.68 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 243,178 төгрөгийн 121,589 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 121,589 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Б.Цогтбаяраас 121,589 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯРы