2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 192/ШШ2025/06954

 

 

 

 

 

 

 

 

 

        2025          09         09                                             192/ШШ2025/06954      



 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, Их Монгол Улсын гудамж, 601 тоотод байрлах Скай Гарден Резиденс хотхон Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, хуульд харшлахгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байх ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Скай Гарден Резиденс хотхон СӨХ-ийн нэхэмжлэлтэй, Д.Батбилэгт холбогдох СӨХ-ийн тамга тэмдэг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн 100200100941 данснаас 35,100 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Скай Гарден Резиденс хотхон СӨХ-д олгосугай.

 

3. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                           Ш.ОТГОНБАЯР