| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Оюунтуул |
| Хэргийн индекс | 192/2025/04456/И |
| Дугаар | 192/ШШ2025/07009 |
| Огноо | 2025-09-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 192/ШШ2025/07009
2025 09 09 192/ШШ2025/07009
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нэхэмжлэгч: *** хаягтай, рд:***, Боржигон овогт *** нэхэмжлэлтэй,
хариуцагч: *** хаягтай, рд:***, *** холбогдох,
154 96*** 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан 154 96*** 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: … Нэхэмжлэгч ***т хариуцагч *** нь “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр *** дугаар хорооны *** хороололд 70.44 м2 талбайтай 3 өрөө орон сууц чамд өгнө” гэж хэлж итгүүлээд 154,96***,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5034270******0 гэсэн дансаар 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдөр мөнгийг 100 хувь шилжүүлж авсан. Энэ өдрөөс хойш хариуцагч нь өнөөдрийг хүртэл мөнгөө ч өгдөггүй, байр гэж ярьсан боловч байр нь яг хаана баригдаад, хэний өмчлөл эзэмшилд очоод ***т шилжүүлж өгсөн нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа. ***ын зүгээс зуучлалын таньдаг хүнээрээ дамжуулаад тэрэнд нь тодорхой хэмжээний мөнгө өгөөд, *** нь нэхэмжлэгчид итгэл үнэмшил төрүүлээд мөнгийг өөрийн дансаараа хүлээж авсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байгаа. Хариуцагч талын зүгээс энэ байраа өгсөн, авсан гэдэг асуудлыг өөр компанитай холбоотой асуудлаар тайлбар шүүхэд гаргаад байдаг. Яг энэ мөнгийг яаж зарцуулаад, компанидаа ашигласан эсэх баримтыг өнөөдрийг хүртэл шүүхэд гаргаж өгөөгүй. *** ХХК, *** нарын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээ огт байхгүй. Өмнөх шүүх хуралдаан дээр хариуцагч талаас гэрээг гаргаж өгнө гэсэн боловч гэрээ байхгүй учраас гаргаж өгөх боломж байхгүй. *** ХХК-тай гэрээ байгуулаад одоо шүүхээр явж байгаа эсэх нь тусдаа асуудал байх гэж нэхэмжлэгч талын зүгээс үзэж байна. Хариуцагч ***иас 154 96*** 000 төгрөг гаргуулах хууль зүйн үндэслэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаан дээр хариуцагч талаас гаргасан тайлбараар нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү... гэв.
3. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ... *** ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр *** ХХК-тай 104/30 дугаартай гэрээг байгуулаад, нийтдээ 30 орон сууцыг 6,692,000,000 төгрөгөөр авахаар болсон. Үүнээс 5 тэрбум төгрөгийг нь Богд банк руу шилжүүлчихсэн. Өөрөөр хэлбэл бид нийт гэрээний үүргийнхээ ***0 гаруй хувийг нь биелүүлээд дуусгачихсан. 1,692,000,000 төгрөг дээр бид ажил гүйцэтгэж өгөх ёстой байсан юм. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу бид н.*** гэдэг хүнтэй гэрээ байгуулсан. Ажил гүйцэтгүүлэх гэсэн чинь санаатай санамсаргүйгээр ажлаа гүйцэтгэхгүй байсаар байгаад ажил нь хойшлоод, зогсоод сүүлдээ нөгөө хүнтэйгээ муудалцаад, дараагийн ажлаа хийж гүйцэтгээд барилгыг хүлээлгээд өгсөн юм. 5 тэрбум төгрөгийг бид Богд банкнаас зээл авч өгсөн. Өөрөөр хэлбэл энэ барилга өөрөө Богд банкны барьцаанд байдаг. Богд банк барилгаа гаргаж авч байж, мөнгө төгрөгөө зээл гаргаж авах ёстой байсан юм. *** буюу *** ХХК дээр хэт их хэмжээний буюу 5 тэрбум төгрөгийн зээл гаргачихсан байсан. 30 байраа аваад бид бусад этгээдүүдэд худалдан борлуулъя, тэндээсээ мөнгө төгрөгөө гаргаад 5 тэрбумын зээлийг төлье гээд 10 хүнд байр зарсан байдаг юм. 10 байр гэдэг бол хамгийн ихдээ 150 сая төгрөгөөр нь бодлоо гэхэд 1 тэрбум төгрөгийн зээл болдог. Ингээд тэрбум төгрөгийн зээлээ төлөөд байж байтал Богд банк “танайх байраа зарсан, бид нарын зээл төлөхгүй байгаа учраас бид байрыг чинь бусдад зарахгүй” гэдэг ийм хууль бус шаардлага тавиад Богд банк, *** ХХК 2 нийлээд энэ хүмүүсийн байрыг өгөхгүй гэдэг ийм агуулгатай шаардлага гаргасан. Энэ бол манай *** ХХК-ийн асуудал. Ингээд 10 хүнд зарсан байрыг бид энэ хүртэлх хугацаанд хаашаа ч хөдөлгөөгүй. 5 тэрбум төгрөгөө өгчихсөн. Хууль ёсны дагуу *** ХХК-иас энэ хүмүүст хүлээлгэж өгөх ийм үүрэгтэй байсан. Үүний дагуу манай *** ХХК-иас *** ХХК руу “3 өрөө байрны захиалгын гэрээг ***т хийж өгнө үү, төлбөр тооцоо дууссан” гээд албан ёсоор албан бичгийг өгсөн. Өөрөөр хэлбэл *** ХХК нь *** гэдэг хүний дансанд авсан гээд байгаа мөнгийг хүлээн авснаа хүлээн зөвшөөрөөд *** ХХК “гэрээний үүргээ хүлээн зөвшөөрье” гэдэг агуулгаар ярьсан байдаг. Өнөөдөр *** ХХК-ийг төлөөлж энэ хэрэгт оролцож байгаа хүн байхгүй байна. *** ХХК үнэхээр авсан юм уу, аваагүй юм уу гэдгийг тодруулах боломжгүй байна гэж харж байна. Нэхэмжлэгчийн зүгээс “би *** гэдэг хүнтэй л орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийснээс биш, *** ХХК-ийг мэдэхгүй. Би тухайн үед энэ байрыг худалдаж авахдаа зуучлалаар дамжуулсан” гэж ярьж байна. “*** ХХК-тай ямар нэгэн гэрээ байхгүй учраас өнөөдөр *** ХХК-иас шаардахгүй” гэж ярьж байна. Тэгвэл зуучлагчаар дамжуулсан юм бол зуучлагчтай байгуулсан гэрээ чинь хаана байгаа юм. Зуучлагч нь манай *** ХХК-тай гэрээ байгуулсан үйл баримт байгаа юм уу, үгүй юм уу? Үүнийг тодруулах зайлшгүй шаардлагатай байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч өнөөдөр үйл баримтыг тодруулахгүйгээр өгсөн л юм чинь тэрийгээ авъя гэдэг ийм хууль зүйн шаардлага гаргаж орж ирж байна гэж харж байна. Өөрөөр хэлбэл “би ***т мөнгөө өгчихсөн юм чинь надад байр өгөх ёстой байсан. Байраа өгөөгүй учраас би буцаагаад мөнгөө авъя” гэдэг ийм шаардлага тавьж байна. Гэтэл тэр байрыг худалдах худалдан авах гэрээ хийхдээ хэнээр дамжуулсан юм. Гэрээгээр ямар үүргийг хүлээсэн юм. Тэр гэрээний улмаас хэнд мөнгө өгөгдөж байгаа юм. Улмаар тэр гэрээтэй холбогдуулаад ямар эрх үүргийг хэн нь хүлээж байгаа гэдэг ямар ч баримт байхгүйгээр шаардаж байна. Дээрээс нь “өгнө гэж худлаа хэлээд өгөөгүй” гээд гэмт хэргийн шинж чанартай юм ярих гээд байна. Тэгэхээр өгөх ёстой байр нь хаана байгаа юм гэж асуудлыг асууж байх шиг байна. Хүнд 150 сая төгрөгөө өгөхдөө хаана, хэний гүйцэтгэлтэй, ямар гүйцэтгэлтэй, юу хийх гэж байсан юм, ямар барилгыг авах гэж байсан гэдгийг маш тодорхой харж судалж авдаг. Зүгээр нэг дэлгүүрээс талх авч байгаа юм шиг өгөхгүй шүү дээ. Энэ чинь 150 сая төгрөг. Тэгэхээр нэхэмжлэгч өнөөдөр 150 сая төгрөгөө хүнд өгөхдөө хаана, ямар барилга баригдаж байгааг мэдэхийн дээдээр мэдэж, хэн гэдэг хүнээс авч байгаагаа мэдэж байгаа учраас тэр хүнд итгэж гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсанд тооцогдож, өгсөн мөнгөө буцааж авъя гэдэг шаардлага гаргаж байна гэж би харж байгаа юм. Гэтэл нэхэмжлэгч одоо болохоор би байраа аваагүй, авч чадаагүй гэдэг ийм агуулга ярьж байна. Хариуцагчийн зүгээс бид ямар ч худлаа ярих, баримт материал нуун дарагдуулах зорилго санаа байхгүй. Үнэхээр энэ байр нь өгөгдсөн юм уу, өгөөгүй юм уу, өгөөгүй бол яагаад өгөхгүй байгаа юм гэдгийг тодруулж байж өнөөдөр энэ шүүх хуралдааныг хийх зайлшгүй шаардлагатай. Энэ нь улмаар дараа нь ямар ач холбогдолтой юм бэ гэхээр *** ХХК 10 байраа зарчхаад авсан хүмүүс нь байраа авч чадахгүй ийм үйл баримттай байж байна гэдэг бол анхны орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ бол хүчин төгөлдөр бус, хууль зүйн үндэслэл байхгүй ийм гэрээ болж байгаа нь харагдаж байна. Нэхэмжлэгч үйл баримтаа тодруулах нь дараа нь ямар үр дагаврыг үүсгэх вэ гэхээр хариуцагч *** ХХК-ийн хувьд Богд банк болон *** ХХК хууль бус үйлдэл хийсэн байна гэдгийг нь тодруулах эрх зүйн үндэслэл болно. Энэ нь эрх зүйн харилцаанд оролцож байгаа худалдах худалдан авах гэрээний талуудын хооронд хийгдэж байгаа эрх үүрэгтэй харилцаа. Хэрэв энэ гэрээ байгуулагдаагүй бол гэрээ байхгүй ч гэсэн хуульд заасны дагуу бид эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Тэгэхээр гэрээ цуцлах үндэслэл нь юу юм? Өнөөдөр худалдан худалдан авах гэрээ цуцлах үндэслэл нь юу юм, тэрийг нотолж байгаа баримт нь хаана байгаа юм. Эдгээр баримтуудаа тодруулаагүй, гаргаж өгөөгүй байж нэхэмжлэгч шууд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мэдээж энэ хүн дахин нэхэмжлэх гарах эрх нь нээлттэй байгаа... гэв.
4.Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Нэхэмжлэл /хэргийн 1 тал/
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2 тал/
Нэхэмжлэгчээс *** олгосон итгэмжлэл /хэргийн 3 тал/
2025.02.13, №23/115 тоот *** ХХК-ийн төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан тухай албан бичиг /хэргийн 4 дүгээр тал/
Хаан банкны шилжүүлгийн баримт /хэргийн 5 дугаар тал/зэрэг баримтууд,
5. Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Хариуцагчийн иргэний үнэмлэх /хэргийн 20 дугаар тал/
Хариуцагчаас *** олгосон итгэмжлэл
2022.10.01-ний өдрийн №***0 тоот Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ /хэргийн 37-40 дүгээр тал/
2023.02.0***-ны өдрийн №23/11 тоот *** ХХК-ийн албан бичиг /хэргийн 41 дүгээр тал/ зэрэг баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч ...154 96*** 000 төгрөг гаргуулах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...орон сууц үл хөдлөх хөрөнгийн нэр шилжүүлж, гэрчилгээ баримт гаргаж өгнө гэж итгүүлэн мөнгө шилжүүлэн авсан ч өгөөгүй... гэж тайлбарласныг,
хариуцагч эс зөвшөөрч ...хууль ёсны дагуу *** ХХК-иас энэ хүмүүст хүлээлгэж өгөх үүрэгтэй байсан. Үүний дагуу манай *** ХХК-иас *** ХХК руу “3 өрөө байрны захиалгын гэрээг ***т хийж өгнө үү, төлбөр тооцоо дууссан” гээд албан ёсоор албан бичгийг өгсөн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж тайлбарлав.
3.Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
2022 оны 10 сарын 01-ний өдөр №*** тоот Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ захиалагч буюу *** ХХК, гүйцэтгэгч буюу *** ХХК-ийн хооронд байгуулагдаж, Баянзүрх дүүргийн *** хороо, Батлах хамгаалах Их сургуулийн урд баригдаж буй “*** ***” хотхоны 102, 104 дүгээр блок барилгыг гүйцэтгэгч барьж 2023 оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулан захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч ажлын хөлс 6 692 ******6 000 төгрөгийг төлөхөөр тохирчээ. /хэргийн 37-40 дүгээр тал/
2023 оны 02 сарын 09-ний өдөр хариуцагч дээрх барилгын 104 дүгээр блокийн 10 давхрын Е тоот 70.44м кв талбайтай 3 өрөө орон сууцыг 154 96*** 000 төгрөгөөр тооцож, гэрчилгээ баримтын хамт нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр амлалт өгч итгэл төрүүлэн нэхэмжлэгчээс 154 96*** 000 төгрөгийг шилжүүлэн авсан нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хаан банкны “Мөнгөн шилжүүлгийн баримт”аар тогтоогдож байна. /хэргийн 5 дугаар тал/
Гэвч өнөөдрийг хүртэл хугацаанд тухайн орон сууц хөрөнгө нэхэмжлэгчид шилжиж ирээгүй, хариуцагч мөнгийг нэхэмжлэгчид буцаан өгөөгүй байна.
4.Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
5.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэжээ.
6.Дээрхээс талууд эрхийн болон биет байдлын зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх, ажил гүйцэтгүүлэх зэрэг гэрээний гол нөхцлийн талаар тохиролцоогүй учир талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ хэлцлийн дагуу үүрэг үүсээгүй гэж үзнэ.
7.Хариуцагч өөрийн эзэмшлийн банкны дансаар мөнгийг шилжүүлж авсан ба *** ХХК, *** ХХК, нэхэмжлэгч *** нарын хооронд ямар нэг гэрээний болон үүргийн харилцаа үүсээгүй, хариуцагчийн эзэмшил ашиглалт өмчлөлд 104 дүгээр блокийн 10 давхрын Е тоот 70.44м кв талбайтай 3 өрөө орон сууц хөрөнгө байсан эсхүл байгаа талаар хариуцагч нотлоогүй, өмчлөх эрхийн гэрчилгээ баримт хэрэгт авагдаагүй учир хариуцагчийн тайлбар татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.
***.Нэхэмжлэгчийн 154 96*** 000 төгрөгийг шилжүүлэн авсан хариуцагч болон нэхэмжлэгч нарын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй үүрэг үүсээгүй байх тул нэхэмжлэгч хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 154 9***6 000 төгрөгийг буцаан шаардах эрх үүссэн гэж үзнэ.
9.Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагчаас 154 96*** 000 төгрөг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 932 790 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 932 790 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
11. 2025.05.07-ны өдрийн нэхэмжлэгчээс *** олгосон итгэмжлэл, 2025.06.13-ны өдөр хариуцагчаас Э.Золбоод олгосон итгэмжлэлээр тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 3, 21 дүгээр тал/
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 11*** дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч ***иас 154 96*** 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 932 790 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 932 790 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ