| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/11203/И |
| Дугаар | 192/ШШ2025/08997 |
| Огноо | 2025-11-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 192/ШШ2025/08997
2025 11 05 192/ШШ2025/08997
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,** дугаар хороо, Усны гудамж-4, К банк ХК /рд:***/,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *** дүгээр хороо, *** гудамж, *** тоотод оршин суух хаягтай Б овогт Н-н Б/рд:********/,
Зээлийн гэрээний үүрэгт 27,519,612 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцагч Н.Б-н цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 421 дугаар зүйлийн 421.1-д Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421 дугаар зүйлийн 421.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8-д цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техник хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2-т Энэ хуулийн 7.1- д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 06-р сарын 12-ны өдрийн №MN700030003095018109 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 24,282,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгож, түүний Капитрон банк дахь 3095018109 тоот данс руу шилжүүлсэн. Гэтэл гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, үндсэн зээлийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй бөгөөд үүргээ биелүүлэхийг зээлдэгч Н.Бат-Оргилоос шаардсан боловч зээлээ төлөх талаар ямар нэгэн санаачилга, үр дүн гаргахгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж №MN700030003095018109 дугаартай Зээлийн гэрээний үүрэгт дараах төлбөрийг шаардаж байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэлд 22,192,438 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5,124,539 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 202,635 төгрөг. Нийт 27,519,612 төгрөг төлөхөөр байна. Иймд талуудын хооронд байгуулсан цахим цалингийн гэрээний 4.2.1, 4.2.2, 4.2.3, 4.3.1, 4.3.2, 4.3.5, 4.3.6, 7.2.1, 7.2.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Н.Б-с нийт 27,519,612 төгрөгийг гаргуулж өгнө үγ гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Н.Б нь К банкны гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 27,519,612 төгрөг төлөхийг зөвшөөрч 12 сарын хугацаанд төлж барагдуулна. Төлбөрийг 2025.12.25-ны өдөр 2,293,301 төгрөг, 2026.01.25-ний өдөр 2,293,301 төгрөг, 2026.02.25-ны өдөр 2,293,301 төгрөг, 2026.03.25-ны өдөр 2,293,301 төгрөг,2026.04.25-ны өдөр 2,293,301 төгрөг, 2026.05.25-ны өдөр 2,293,301 төгрөг, 2026.06.25-ны өдөр 2,293,301 төгрөг, 2026.07.25-ны өдөр 2,293,301 төгрөг, 2026.08.25-ны өдөр 2,293,301 төгрөг, 2025.09.25-ны өдөр 2,293,301 төгрөг, 2026.10.25-ны өдөр 2,293,301 төгрөг, 2026.11.25-ны өдөр 2,293,301 төгрөг, 2026.12.25-ны өдөр 2,293,301 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К банк ХК нь хариуцагч Н.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,519,612 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд хариуцагч Н.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 27,519,612 төгрөгөөс 12 сарын хугацаанд төлж барагдуулж, төлбөрийг 2025.12.25-ны өдөр 2,293,301 төгрөг, 2026.01.25-ний өдөр 2,293,301 төгрөг, 2026.02.25-ны өдөр 2,293,301 төгрөг, 2026.03.25-ны өдөр 2,293,301 төгрөг,2026.04.25-ны өдөр 2,293,301 төгрөг, 2026.05.25-ны өдөр 2,293,301 төгрөг, 2026.06.25-ны өдөр 2,293,301 төгрөг, 2026.07.25-ны өдөр 2,293,301 төгрөг, 2026.08.25-ны өдөр 2,293,301 төгрөг, 2025.09.25-ны өдөр 2,293,301 төгрөг, 2026.10.25-ны өдөр 2,293,301 төгрөг, 2026.11.25-ны өдөр 2,293,301 төгрөг, 2026.12.25-ны өдөр 2,293,301 төгрөгийг тус тус төлнө гэжээ.
Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2025.10.20-ны өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч К банк ХК нь төлөөлүүлэх эрхээ Д.Э олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. К банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт Н.Бл нь 12 сарын хугацаанд төлж барагдуулж, төлбөрийг 2025.12.25-ны өдөр 2,293,301 төгрөг, 2026.01.25-ний өдөр 2,293,301 төгрөг, 2026.02.25-ны өдөр 2,293,301 төгрөг, 2026.03.25-ны өдөр 2,293,301 төгрөг,2026.04.25-ны өдөр 2,293,301 төгрөг, 2026.05.25-ны өдөр 2,293,301 төгрөг, 2026.06.25-ны өдөр 2,293,301 төгрөг, 2026.07.25-ны өдөр 2,293,301 төгрөг, 2026.08.25-ны өдөр 2,293,301 төгрөг, 2025.09.25-ны өдөр 2,293,301 төгрөг, 2026.10.25-ны өдөр 2,293,301 төгрөг, 2026.11.25-ны өдөр 2,293,301 төгрөг, 2026.12.25-ны өдөр 2,293,301 төгрөгийг төлөхөөр нэхэмжлэгч К банк ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376,059 төгрөгөөс 188,029.5 төгрөгийг улсын орлогоос, 188,029.5 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Капитрон банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН