Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 157/ШШ2025/00513

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч ................... тоотод оршин суух “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч .................. тоотод оршин суух ******* ******* холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 14,280,387.84 (арван дөрвөн сая хоёр зуун наян мянга гурван зуун наян долоон төгрөг наян дөрвөн мөнгө)-ийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч ******* нь манай компанитай 2024 оны 10 сарын 17-ны өдөр L33505876 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.

2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 7821349945 зээлийн дансны дугаартай, 725,000.00 /долоон зуун хорин таван мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946419373 банкны тоот дансанд;

2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 7820603941 зээлийн дансны дугаартай, 407,000.00 /дөрвөн зуун долоон мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946419373 банкны тоот дансанд;

2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 7800773046 зээлийн дансны дугаартай, 424,000.00 дөрвөн зуун хорин дөрвөн мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946419373 банкны тоот дансанд;

2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 7900955767 зээлийн дансны дугаартай, 419,000.00 /дөрвөн зуун арван есөн мянган төгрөг/ төгрөгийн покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн 4203046439 дансанд;

2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 7100250643 зээлийн дансны дугаартай, 1,005,000.00 /нэг сая таван мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946419373 банкны тоот дансанд;

2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 7100249740 зээлийн дансны дугаартай, 1,210,000.00 /нэг сая хоёр зуун арван мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946419373 банкны тоот дансанд;

2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 7100181595 зээлийн дансны дугаартай, 965,000.00 /есөн зуун жаран таван мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946419373 банкны тоот дансанд;

2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 7100167105 зээлийн дансны дугаартай, 2,005,000.00 /хоёр сая таван мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946419373 банкны тоот дансанд;

2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 7100156395 зээлийн дансны дугаартай, 3,305,000.00 /гурван сая гурван зуун таван мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946419373 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 11 сарын 13-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

1. 2024 оны 12 дугаар сарын 10-ны зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 652,499.85 /зургаан зуун тавин хоёр мянга дөрвөн зуун ерэн есөн төгрөг наян таван мөнгө/

- Шимтгэл: 13,050.00 /арван гурван мянга тавин төгрөг/

- Үндсэн хүү: 263,431.17 /хоёр зуун жаран гурван мянга дөрвөн зуун гучин нэгэн төгрөг арван долоон мөнгө/

- Нэмэгдүүлсэн хүү: 47,537.75 /дөчин долоон мянга таван зуун гучин долоон

төгрөг далан таван мөнгө/

- Нийт: 976,518.77 /есөн зуун далан зургаан мянга таван зуун арван найман төгрөг далан долоон мөнгө/

2. 2024 оны 11 дүгээр сарын 21-ний зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 366,299.99 /гурван зуун жаран зургаан мянга хоёр зуун ерэн есөн төгрөг ерэн есөн мөнгө/

- Шимтгэл: 7,330.00 /долоон мянга гурван зуун гучин төгрөг/

- Үндсэн хүү: 157,519.03 /нэг зуун тавин долоон мянга таван зуун арван есөн төгрөг гурван мөнгө/

- Нэмэгдүүлсэн хүү: 28,613.55 /хорин найман мянга зургаан зуун арван гурван төгрөг тавин таван мөнгө/

- Нийт: 559,762.57 /таван зуун тавин есөн мянга долоон зуун жаран хоёр төгрөг тавин долоон мөнгө/

3. 2024 оны 11 дүгээр сарын 18-ны зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 381,599.68 /гурван зуун наян нэгэн мянга таван зуун ерэн есөн төгрөг жаран найман мөнгө/

- Шимтгэл: 7,640.00 /долоон мянга зургаан зуун дөчин төгрөг/

- Үндсэн хүү: 165,603.79 /нэг зуун жаран таван мянга зургаан зуун гурван төгрөг далан есөн мөнгө/

- Нэмэгдүүлсэн хүү: 30,109.79 /гучин мянга нэг зуун есөн төгрөг далан есөн мөнгө/

-Нийт: 584,953.26 /таван зуун наян дөрвөн мянга есөн зуун тавин гурван төгрөг хорин зургаан мөнгө/

4. 2024 оны 11 дүгээр сарын 16-ны зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 419,000.00 /дөрвөн зуун арван есөн мянган төгрөг/

- Үндсэн хүү: 25,553.26 /хорин таван мянга таван зуун тавин гурван төгрөг хорин зургаан мөнгө/

- Нэмэгдүүлсэн хүү: 112,460.19 /нэг зуун арван хоёр мянга дөрвөн зуун жаран төгрөг арван есөн мөнгө/

- Нийт: 557,013.45 /таван зуун тавин долоон мянга арван гурван төгрөг дөчин таван мөнгө/

5. 2024 оны 11 дүгээр сарын 14-ний зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 1,004,999.05 /нэг сая дөрвөн мянга есөн зуун ерэн есөн төгрөг таван мөнгө/

- Үндсэн хүү: 378,254.10 /гурван зуун далан найман мянга хоёр зуун тавин дөрвөн төгрөг арван мөнгө/

- Нэмэгдүүлсэн хүү: 16,180.38 /арван зургаан мянга нэг зуун наян төгрөг гучин найман мөнгө/

- Нийт: 1,399,433.53 /нэг сая гурван зуун ерэн есөн мянга дөрвөн зуун гучин гурван төгрөг тавин гурван мөнгө/

6. 2024 оны 11 дүгээр сарын 13-ны зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 1,209,998.99 /нэг сая хоёр зуун есөн мянга есөн зуун ерэн найман төгрөг ерэн есөн мөнгө/

- Үндсэн хүү: 453,978.35 /дөрвөн зуун тавин гурван мянга есөн зуун далан найман төгрөг гучин таван мөнгө /

- Нэмэгдүүлсэн хүү: 19,460.67 /арван есөн мянга дөрвөн зуун жаран төгрөг жаран долоон мөнгө/

- Нийт: 1,683,438.01 /нэг сая зургаан зуун наян гурван мянга дөрвөн зуун гучин найман төгрөг нэг мөнгө /

7. 2024 оны 10 дугаар сарын 24-ний зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 964,998.12 /есөн зуун жаран дөрвөн мянга есөн зуун ерэн найман төгрөг арван хоёр мөнгө/

- Үндсэн хүү: 344,924.69 /гурван зуун дөчин дөрвөн мянга есөн зуун хорин дөрвөн төгрөг жаран есөн мөнгө/

- Нэмэгдүүлсэн хүү: 13,883.63 /арван гурван мянга найман зуун наян гурван төгрөг жаран гурван мөнгө/

- Нийт: 1,323,806.44 /нэг сая гурван зуун хорин гурван мянга найман зуун зургаан төгрөг дөчин дөрвөн мөнгө/

8. 2024 оны 10 дугаар сарын 20-ны зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 2,004,998.53 /хоёр сая дөрвөн мянга есөн зуун ерэн найман төгрөг тавин гурван мөнгө/

- Үндсэн хүү: 775,983.87 /долоон зуун далан таван мянга есөн зуун наян гурван төгрөг наян долоон мөнгө/

- Нэмэгдүүлсэн хүү: 34,258.09 /гучин дөрвөн мянга хоёр зуун тавин найман төгрөг есөн мөнгө/

- Нийт: 2,815,240.49 /хоёр сая найман зуун арван таван мянга хоёр зуун дөчин төгрөг дөчин есөн мөнгө/

9. 2024 оны 10 дугаар сарын 17-ны зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 3,138,801.61 /гурван сая нэг зуун гучин найман мянга найман зуун нэг төгрөг жаран нэгэн мөнгө/

- Үндсэн хүү: 1,181,358.93 /нэг сая нэг зуун наян нэгэн мянга гурван зуун тавин найман төгрөг ерэн гурван мөнгө/

- Нэмэгдүүлсэн хүү: 54,560.78 /тавин дөрвөн мянга таван зуун жаран төгрөг далан найман мөнгө/

- Нийт: 4,374,721.32 /дөрвөн сая гурван зуун далан дөрвөн мянга долоон зуун хорин нэгэн төгрөг гучин хоёр мөнгө/

Иймд зээлдэгч *******гаас үндсэн зээлийн төлбөрт 10,143,195.82 /арван сая нэг зуун дөчин гурван мянга нэг зуун ерэн таван төгрөг наян хоёр мөнгө / төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 3,746,607.19 /гурван сая долоон зуун дөчин зургаан мянга зургаан зуун долоон төгрөг арван есөн мөнгө / төгрөг, нэмэгдүүлсэн хүү 357,064.83 /гурван зуун тавин долоон мянга жаран дөрвөн төгрөг наян гурван мөнгө / төгрөг, шимтгэл 28,020.00 /хорин найман мянга хорин төгрөг/ төгрөг, нотариатын зардал 5,500.00 /таван мянга таван зуун төгрөг/төгрөг, нийт 14,280,387.84 /арван дөрвөн сая хоёр зуун наян мянга гурван зуун наян долоон төгрөг наян дөрвөн мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө үүгэжээ.

2.Хариуцагч Халх овогт ******* Эрдэнэзаяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие 14,280,387.84 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

 

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч О.******* холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 14,280,387.84 (арван дөрвөн сая хоёр зуун наян мянга гурван зуун наян долоон төгрөг наян дөрвөн мөнгө)-ийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  

 

2.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК, хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 14,280,387.84 (арван дөрвөн сая хоёр зуун наян мянга гурван зуун наян долоон төгрөг наян дөрвөн мөнгө)-ийг гаргуулах” тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна. 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 14,280,387.84 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна. 

5.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 14,280,387.84 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

6.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,352 төгрөгийн тавин хувь болох 114,676 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 114,676 төгрөгийг, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 114,676 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 14,280,387,84 (арван дөрвөн сая хоёр зуун наян мянга гурван зуун наян долоон төгрөг наян дөрвөн мөнгө)-ийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,352 төгрөгийн тавин хувь болох 114,676 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 114,676 төгрөгийг, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 114,676 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭНХМАНДАХ