| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/11062/И |
| Дугаар | 192/ШШ2025/08998 |
| Огноо | 2025-11-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 192/ШШ2025/08998
2025 11 06 192/ШШ2025/08998
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, **** дугаар хороо, Усны гудамж-4, К банк ХК /рд:***/,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *** дүгээрт хороо, ** дүгээр хороолол, үйлдвэрчний эвлэл гудамж, 1***дугаар байр, *** тоотод оршин суух хаягтай Б овогт С М /рд:************/,
Зээлийн гэрээний үүрэгт 18,766,408 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцагч С.М-с цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 421 дугаар зүйлийн 421.1- д Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421 дугаар зүйлийн 421.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8-д цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техник хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2-т Энэ хуулийн 7.1- Д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 10-р сарын 09-ний өдөр MN880030003095031656 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 16,810,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгож, түүний Капитрон банк дахь 3095031656 тоот данс руу шилжүүлсэн. Гэтэл гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн бөгөөд үүргээ биелүүлэхийг Зээлдэгч С.Мөнх-Учралаас шаардсан боловч зээлээ төлөх талаар ямар нэгэн санаачилга, үр дүн гаргахгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж MN880030003095031656 дугаартай Зээлийн гэрээний үүрэгт дараах төлбөрийг шаардаж байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэлд 15,865,749 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,821,330 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 79,329 төгрөг. Нийт 18,766,408 төгрөг төлөхөөр байна. Иймд талуудын хооронд байгуулсан цахим цалингийн гэрээний 4.2.1, 4.2.2, 4.2.3, 4.3.1, 4.3.2, 4.3.5, 4.3.6, 7.2.1, 7.2.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, хуулийн 41 дүгээр зүйлийн 451.1. Банк ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн хариуцагч С.М-с нийт 18,766,408 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: К банкны шүүхэд гаргасан нэхэмжлэл болох 18,766,408 төгрөгийг хүлээн зөвшөөрч 12 сарын хугацаанд төлж барагдуулахаар эвлэрч тохирлоо. 2025.12.05-ны өдөр 1,563,867.17 төгрөг, 2026.01.05-ны өдрийн 1,563,867.17 төгрөг, 2026.02.05-ны өдөр 1,563,867.17 төгрөг, 2026.03.05-ны өдөр 1,563,867.17 төгрөг, 2025.04.05-ны өдөр 1,563,867.17 төгрөг, 2026.05.05-ны өдөр 1,563,867.17 төгрөг, 2026.06.05-ны өдөр 1,563,867.17 төгрөг, 2025.07.05-ны өдөр 1,563,867.17 төгрөг, 2026.08.05-ны өдөр 1,563,867.17 төгрөг, 2026.09.05-ны өдөр 1,563,867.17 төгрөг, 2026.10.05-ны өдөр 1,563,867.17 төгрөг, 2025.11.05-ны өдөр 1,563,867.17 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К банк ХК нь хариуцагч С.М- холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,766,408 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд хариуцагч С.М нь нэхэмжлэлийн шаардлага болох 18,766,408 төгрөгийг хүлээн зөвшөөрч 12 сарын хугацаанд төлж барагдуулахаар, үүнд: 2025.12.05-ны өдөр 1,563,867.17 төгрөг, 2026.01.05-ны өдрийн 1,563,867.17 төгрөг, 2026.02.05-ны өдөр 1,563,867.17 төгрөг, 2026.03.05-ны өдөр 1,563,867.17, төгрөг, 2025.04.05-ны өдөр 1,563,867.17 төгрөг, 2026.05.05-ны өдөр 1,563,867.17 төгрөг, 2026.06.05-ны өдөр 1,563,867.17 төгрөг, 2025.07.05-ны өдөр 1,563,867.17 төгрөг, 2026.08.05-ны өдөр 1,563,867.17 төгрөг, 2026.09.05-ны өдөр 1,563,867.17 төгрөг, 2026.10.05-ны өдөр 1,563,867.17 төгрөг, 2025.11.05-ны өдөр 1,563,867.17 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцжээ.
Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2025.10.20-ны өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч К банк ХК нь төлөөлүүлэх эрхээ Д.Э-т олгосон нь хууль зөрчөөгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. К банк ХК-ийн нэхэмжлэлтэй, С.М-д холбогдох 18,766,408 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч С.М нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, 12 сарын хугацаанд буюу 2025.12.05-ны өдөр 1,563,867.17 төгрөг, 2026.01.05-ны өдрийн 1,563,867.17 төгрөг, 2026.02.05-ны өдөр 1,563,867.17 төгрөг, 2026.03.05-ны өдөр 1,563,867.17, төгрөг, 2025.04.05-ны өдөр 1,563,867.17 төгрөг, 2026.05.05-ны өдөр 1,563,867.17 төгрөг, 2026.06.05-ны өдөр 1,563,867.17 төгрөг, 2025.07.05-ны өдөр 1,563,867.17 төгрөг, 2026.08.05-ны өдөр 1,563,867.17 төгрөг, 2026.09.05-ны өдөр 1,563,867.17 төгрөг, 2026.10.05-ны өдөр 1,563,867.17 төгрөг, 2025.11.05-ны өдөр 1,563,867.17 төгрөгийг К банк ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,782 төгрөгөөс 125,891 төгрөгийг улсын орлогоос, 125,891 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч К банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН