Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 157/ШШ2025/00514

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч “...........тоотод оршин суух, “******* ******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ...............тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 7,074,579.84 (долоон сая далан дөрвөн мянга таван зуун далан есөн төгрөг наян дөрвөн мөнгө)-ийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Б.Баттөр нь 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу 93001-167437 дугаартай зээл 302 хоног, 91018-26 дугаартай зээл 292 хоног, хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Тодруулбал: 93001-167437 дугаартай зээлэнд үндсэн зээлийн үлдэгдэл 4,456,309.49 төгрөг, зээлийн хүү 1,802,554.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 69,341.01 төгрөг, нийт 6,328,205.17 төгрөг,

91018-26 дугаартай зээлэнд үндсэн зээлийн үлдэгдэл 500,000.00 төгрөг, зээлийн хүү 184,684.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 13,690.53 төгрөг, нийт 698,374.67 төгрөг.

******* ******* ******* ББСБ" ХХК-ийн зүгээс зээлдэгч Б.Баттөр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Б.Баттөр нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: талуудын хооронд байгуулсан 210216 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001167437 дугаар 91018-26 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт

4,956,309.49 төгрег, зээлийн хүүний төлбөрт 1,987,238.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 83,031.54 төгрөг, нотариатын зардалд 48,000 төгрөг, бүгд 7,074,579.84 (долоон сая далан дөрвөн мянга таван зуун далан ес төгрөг наян дөрвөн мөнгө) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Б.Баттөрөөс гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

2.Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие ******* нь “******* ******* ******* ББСБ”-д төлөх 7,074,579 төгрөгийг 2026 оны 02 сараас сар болгон 200,000 төгрөгөөр төлж барагдуулна.” гэжээ.

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Б.******* холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 7,074,579.84 (долоон сая далан дөрвөн мянга таван зуун далан есөн төгрөг наян дөрвөн мөнгө)-ийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  

 

2.Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ” ХХК, хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

 

3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 7,074,579.84 (долоон сая далан дөрвөн мянга таван зуун далан есөн төгрөг наян дөрвөн мөнгө)-ийг гаргуулах” тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна. 

 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,074,579.84 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна. 

 

  5.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 7,074,579.84 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

6.Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,143 төгрөгийн тавин хувь болох 64,071 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 64,071 төгрөг 50 мөнгийг, хариуцагч *******өөс улсын тэмдэгтийн хураамж 64,071 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 7,074,579.84 (долоон сая далан дөрвөн мянга таван зуун далан есөн төгрөг наян дөрвөн мөнгө)-ийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,143 төгрөгийн тавин хувь болох 64,071 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 64,071 төгрөг 50 мөнгийг, хариуцагч *******өөс улсын тэмдэгтийн хураамж 64,071 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Баттө нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭНХМАНДАХ