| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/11106/И |
| Дугаар | 192/ШШ2025/09319 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 192/ШШ2025/09319
2025 11 12 192/ШШ2025/09319
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, *** дугаар хороо, Сөүлийн гудамж, Твин тауэр, *** тоот хаягт байрлах Е ББСБ ХХК /рд:****/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг,** дугаар хороо, арцатын ам *** байр**** тоотод оршин суух хаягтай Д ургийн -н С /рд******/,
Зээлийн гэрээний үүрэгт 18,573,212.36 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.С нь манай Е ББСБ" ХХК-тай 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээ байгуулан автомашин худалдан авахтай холбогдуулан 22,400,000 төгрөгийг сарын 2.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан. Гэтэл зээлдэгч С.Сэлэнгэ нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 453,1 дэх хэсэг, Зээлийн гэрээний 3.4, 3.5, 3.6, 3.13 дугаар зүйлд заасны дагуу зээлдэгч С.Сэлэнгээс: Үндсэн зээл 22,400,000 төгрөгөөс 6,828,214.22 төгрөг төлж, үлдэгдэл 15,571,785.78 төгрөгийг, 2024 оны 01 дүгээр сарын 08-наас 2025 оны 10 дугаар сарын 24-нийг хүртэл 653 хоногийн үндсэн хүү 11,373,789.70 төгрөгөөс 8,432,577.36 төгрөгийг төлж, үлдэгдэл 2,941,212.34 төгрөгийг, 3. Нэмэгдүүлсэн хүү 144,712.66 төгрөгөөс 84,498.42 төгрөгийг төлж, үлдэгдэл 60,214.24 төгрөгийг, Нийт зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 18,573,212.36 төгрөгийг гаргуулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжид 250,816 төгрөгийг манай компани урьдчилан төлсөн тул хуульд заасны дагуу хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Тус шүүхэд гаргасан 18,573,212.36 төгрөгийг 8 сарын хугацаанд сар болгон 2,321,651 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Е ХХК нь хариуцагч С.С холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,573,212.36 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд хариуцагч С.С нь нэхэмжлэлийн шаардлага болох 18,573,212.36 төгрөгийг 8 сарын хугацаанд хуваан сар болгон 2,321,651 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2025 оны 04 сарын 24-ний өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч Е ХХК нь төлөөлүүлэх эрхээ Б.А, О.Д, П.Г нарт олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,816 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 125,408 төгрөгийг улсын орлогоос, 125,408 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Е ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Е ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.С-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,573,212.36 төгрөгийг 8 сарын хугацаанд хуваан сар болгон 2,321,651 төгрөгийг нэхэмжлэгч Е ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,816 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 125,408 төгрөгийг улсын орлогоос, 125,408 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Е ББСБ ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН