Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 157/ШШ2025/00515

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч “...................тоотод оршин суух, “******* ******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч .....................тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 7,428,095,84 (долоон сая дөрвөн зуун хорин найман мянга ерэн таван төгрөг наян дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Д.Ариунзаяа нь 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу93001-222394 дугаартай зээл 337 хоног, хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Тодруулбал: 93001-222394 дугаартай зээлэнд үндсэн зээлийн үлдэгдэл 5,000,000.00 төгрөг, зээлийн хүү 2,330,135.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 67,960.20 төгрөг, нийт 7,398,095.84 төгрөг,

“******* ******* ******* ББСБ” ХХК-ийн зүгээс зээлдэгч Д.Ариунзаяа зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Д.Ариунзаяа нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: талуудын хооронд байгуулсан 612846 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001-222394 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 5,000,000.00 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 2,330,135.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 67,960.20 төгрөг, нотариатын зардалд 30,000.00 төгрөг, бүгд 7,428,095.84 (долоон сая дөрвөн зуун хорин найман мянга ерэн тав зууны наян дөрөв) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Д.Ариунзаяагаас гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

2.Хариуцагч ******* ******* овогт ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие “******* ******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 7,428,095,84 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг төлбөрийг төлж барагдуулна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Д.******* холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 7,428,095,84 (долоон сая дөрвөн зуун хорин найман мянга ерэн таван төгрөг наян дөрвөн мөнгө) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  

 

2.Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ” ХХК, хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

 

3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 7,428,095,84 (долоон сая дөрвөн зуун хорин найман мянга ерэн таван төгрөг наян дөрвөн мөнгө) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна. 

 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,428,095,84 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна. 

 

 5.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 7,428,095,84 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

6.Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,800 төгрөгийн тавин хувь болох 66,900 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 66,900 төгрөгийг, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 66,900 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 7,428,095,84 (долоон сая дөрвөн зуун хорин найман мянга ерэн таван төгрөг наян дөрвөн мөнгө) төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,800 төгрөгийн тавин хувь болох 66,900 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 66,900 төгрөгийг, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 66,900 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭНХМАНДАХ