Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 141/ШШ2026/00001

 

 

2025 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 141/ШШ2026/00001

Завхан аймаг

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч У овогт Н-ийн Я, хариуцагч П овогт С-н Р нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 0000 оны . ... дугаар сарын ....-ны өдөр төрсөн хүү У овогт Я*-ын Э, .......... оны ........... дүгээр сарын ........-ны өдөр төрсөн хүү П овогт Р-ийн Э нарыг эх У овогт Н-ийн Я-ын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Я.Э, Р.Э нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр эцэг П овогт С-н Р-оор тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргааны талаар эвлэрэн хэлэлцсэн байх тул эвлэрлийн гэрээг баталсугай.

5. Эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч Н.Я нь гэр бүлийн дундын эд хөрөнгөөс гэр бүлийн гишүүдэд ноогдох хэмжээгээр нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч С.Р нь унагатай гүү-2, охин даага-1, тугалтай үнээ-2, охин бяруу-1, нийт 10 бодыг нэхэмжлэгч Н.Я-д өгөхөөр харилцан тохиролцож болохыг дурдсугай.

6. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар эцэг С.Р нь хүү Я.Э, Р.Э нартай уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх зэрэг хуулиар олгогдсон эрх үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг эх Н.Я-д даалгасугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Н.Я-д даалгасугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38.4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор шийдвэрийн хувийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Б-д даалгасугай.

9. Засгийн газраас тогтоосон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг тэтгэлэг авагчийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Р-оос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Я-д олгосугай.

11. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

12. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.ӨЛЗИЙХИШИГ