| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2016/07969/И |
| Дугаар | 192/ШШ2025/07330 |
| Огноо | 2025-09-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 192/ШШ2025/07330
20*** 09 17 192/ШШ20***/07330
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нэхэмжлэгч: *** нэхэмжлэлтэй,
хариуцагч: ***холбогдох,
орон сууцны үнэ буюу 60 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
шүүх хуралдаанд
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,
хариуцагч *** нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Жанар хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан орон сууцны үнэ 60 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... нэхэмжлэгч ***-ийн эрх бүхий албан тушаалтнуудыг шийдвэр, тогтоолыг үндэслэн хариуцагчтай орон сууц худалдах, худалдан авах гэрээ, хэлцэл хийсэн. *** нь хариуцагчтай 2007 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 107/02 дугаартай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн орон сууцыг 19,000,000 төгрөгөөр үнэлж, төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл төлөхөөр харилцсан тохиролцсон. Мөн хавтас хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан. Хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, тухайн үед ажиллаж байсан ***-ийн захирлын шийдвэр, мөн хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээ, худалдах худалдан авах гэрээ зэргийг харахад хариуцагчтай эд хөрөнгийг худалдах, нөгөө тал нь худалдан авах хүсэл зоригийг хангалттай илэрхийлж, тус гэрээг байгуулсан байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл хариуцагчийн зүгээс худалдах худалдан авах гэрээний дагуу орон сууцны төлбөрийг төлсөн баримт одоо хүртэл байхгүй, төлбөрөө одоо хүртэл төлөөгүй. Иймд 2007 онд 19,000,000 төгрөгөөр үнэлж худалдсан орон сууцыг 2018 оны байдлаар 60,000,000 төгрөгөөр үнэлж, худалдах худалдан авах гэрээний үүргийг хариуцагчаас шаардаж байна …гэв.
3. Хариуцагч нар хариу тайлбартаа: ... нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус гэрээг 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ***-ийн гүйцэтгэх захирал н.***тэй худалдах, худалдан авах гэрээ хийгээд, гэрээний зүйл заалтыг харилцсан тохиролцож, 7 зүйл заалт бүхий худалдах худалдан авах гэрээг байгуулсан. 0702 тоот гэрээний 3 дах зүйлд орон сууцыг 19,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон, түүний төлбөрийг тухайн оны буюу 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл төлж, бүрэн дуусгах, төлбөрийн нөхцөлийг тохиролцохдоо нэг бол бараа материал, эд хөрөнгөөр эсхүл мөнгөөр гэж тодорхой заасан. Мөн тус гэрээний 4 дүгээр зүйлд тухайн орон сууц нь барьцаалагдаагүй гэж заасан. Ийм нөхцөлөөр харилцан тохиолцож, худалдах худалдан авах гэрээ байгуулж, Иргэний хуулийн дагуу үл хөдлөх хөрөнгийг шилжүүлснээр 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээний 3963*** дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг иргэн ***т төлбөр тооцоо дусан, үндсэн дээр гаргаж өгсөн. Хавтас хэрэгт авагдсан баримтаас хараад үзэхэд, зээлийн болон барьцааны гэрээг иргэн *** миний бие байгуулаагүй бөгөөд энэ талаар шүүхээс шинжээч томилсон. Шүүхийн шинжилгээгээр ***ийн гарын үсэгтэй тохирохгүй гэсэн дүгнэлт гарсан. Түүний үндсэн дээр цагдаагийн байгууллагад шалгуулж, эрүүгийн хэрэг үүсэн боловч н.*** гэдэг хүн зугтаж, байцаалт өгөхгүй байсаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээг яруу, сандруу хийсэн гэдэг нь ил тод харагдаж байна. Зээлийн болон барьцааны гэрээний зүйл заалтад Арбитрын шүүхээр шийдвэрлэнэ гээд харьяаллын бус шүүхийг заасан, мөн маргаан бүхий орон сууцтай холбоотой нэг ч үг үсэг байхгүй, юу барьцаалж байгаа нь ойлгомжгүй. Зээлийн гэрээг мөн нотариатаар батлуулснаар хүчин төгөлдөр болно гээд 7 дугаар зүйлд заасан. Тэгэхээр хуурамч гэрээ байгуулагдсан гэдэг нь нотлох баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч талын ашиг сонирхол нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээг гаргаж ирээд үндсэн гэрээний хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулах буюу шүүхийг төөрөгдүүлэх, хууран мэхлэх зорилгоор гаргаж байна. Мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ойлгохгүй байна. 60,000,000 төгрөгийг юуг үндэслэн нэхэмжилж байгаа нь тодорхойгүй. Анх 2007 онд 19,000,000 төгрөгөөр гэрээ байгуулж, тухайн үед төлбөр тооцооны асуудал дууссан. Хэрэв шүүх зээлийн гэрээг үнэлсэн тохиолдолд хувь хүний орлогын албан татвараас эхний 9 жил суутгасан. Мөн үргэлжлүүлэн талууд дахин тохиролцож, зээл хэлбэрээр шилжүүлэн гэдэг байдлаар заасан нь үндэслэлгүй бөгөөд шүүх болон иргэн ***ийг хууран мэхлэх зорилготой гэдгийг шүүх анхаарч үзээсэй. Иргэний хуулийн 7*** дугаар зүйлийн 7***.2.2-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил гэж заасан. Худалдах худалдан авах гэрээг 2007 оны 09 дүгээр сард байгуулсан. Улсын бүртгэлийн байгууллагад 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр бүртгүүлсэн. Харин нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргахад 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр буюу 9 жилийн дараа нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргахад нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
4.Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Нэгдүгээр хавтас хэрэгт
Нэхэмжлэл /хэргийн 1-2 дугаар тал/
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 4 дүгээр тал/
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хэргийн ***-13 дугаар тал/
2016.04.1***, дугаар 3, ***-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол /хэргийн 14 дүгээр тал/
2016.04.22, дугаар ***, ***-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол /хэргийн 14 дүгээр тал/
Нэхэмжлэгчээс *** нарт олгосон итгэмжлэл /хэргийн 16 дугаар тал/
Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн тодорхойлолт /хэргийн 17 дугаар тал/
Баянгол дүүргийн *** дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хэргийн 18 дугаар тал/
2007.09.21, дугаар 0702 Орон сууц худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 19-20 дугаар тал/
Бэлэн мөнгөний зарлагын баримт /хэргийн 21-24 дүгээр тал/
Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /хэргийн *** дугаар тал/
2007.09.01-ний өдрийн дугаар 07_02/01, зээлийн гэрээ /хэргийн 26-28 дугаар тал/
2007.12.01-ний өдрийн 07_02/01, барьцааны гэрээ /хэргийн 29-30 дугаар тал/
2013.0***.13, Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай захирлын тушаал /хэргийн 31 дүгээр тал/
УБЕГ-ын даргын тушаалаар эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг хүчингүйд тооцсон баримт /хэргийн 32-33 дугаар тал/
Захиалгат бүтээгдэхүүнийг худалдан авах гэрээ МХХ/А_26/07 /хэргийн 7***-76 дугаар тал/
***, *** нарын хооронд байгуулсан БХХ/09/41 хөдөлмөрийн гэрээний нэмэлт, өөрчлөлт /хэргийн 77-78 дугаар тал/
2007.10.26, дугаар 104, ***-ийн албан бичиг /хэргийн 79 дугаар тал/
Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ /хэргийн 84 дүгээр тал/
2007.08.16, ***-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит бус хурлын протокол /хэргийн 8*** дугаар тал/
2007.08.16, ***-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол /хэргийн 86 дугаар тал/
2007.09.24, дугаар ***6 ***-ийн захирлын тушаал /хэргийн 87 дугаар тал/
2007.12.28, дугаар 138, ***-ийн албан бичиг /хэргийн 80 дугаар тал/
2007.09.26, дугаар 88 ***-ийн албан бичиг /хэргийн 88 дугаар тал/
Зээл, барьцааны гэрээ байгуулсан ажилчдын гэрээний хуулбарууд /хэргийн 89-102 дугаар тал/
2016.03.28, дугаар *** БГД, ХУД, СХД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хэргийн 103 дугаар тал/
Гарын үсэг /хэргийн 10***-107 дугаар тал/
Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 163-164 дүгээр тал/
Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага /хэргийн 187-188 дугаар тал/
Хоёрдугаар хавтаст хэрэгт
Нэхэмжлэгчээс О.Амгалантөгс, Н.Энхцэцэг нарт олгосон итгэмжлэл /хэргийн 36 дугаар тал/
2018.04.02, ***-ны тодорхойлолт /хэргийн 37 дугаар тал/
Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага /хэргийн 44-47 дугаар тал/ зэрэг баримтууд,
***.Хариуцагч нарын шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Нэгдүгээр хавтас хэрэгт
Хариуцагчийн иргэний үнэмлэх /хэргийн 3*** дугаар тал/
Хариу тайлбар /хэргийн 38-39 дүгээр тал/
2013.04.24, УБЕГ-ын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын албан бичиг /хэргийн 41 дүгээр тал/
2016.11.23, *** Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан бичиг /хэргийн 42 дугаар тал/
2016.09.21, дугаар ***, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хэргийн 43-4*** дугаар тал/
2016.12.02, дугаар 1969 Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /хэргийн 46-49 дүгээр тал/
Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ /хэргийн ***0-***2 дугаар тал/
2002.02.21, Орон сууц худалдах, худалдан авах гэрээ /хэргийн ***3-***4 дүгээр тал/
2007.09.21, Орон сууц худалдах, худалдан авах гэрээ /хэргийн ****** дугаар тал/
***, *** нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ ГУ/07/03, ГУ/0***/03, ГУ/04/03 /хэргийн ***6-64, 66-72 дугаар тал/
***ийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт /хэргийн 127 дугаар тал/
Хариуцагчаас *** олгосон итгэмжлэл /хэргийн 137 дугаар тал/
Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 140-141 дүгээр тал/
Нийгмийн даатгалын дэвтэр /хэргийн 167-172 дугаар тал/
Төрөл садангийн лавлагаа /хэргийн 190 дүгээр тал/
Хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрэм /хэргийн 191-193 дугаар тал/
Зээлийн дансны хуулга /хэргийн 194 дүгээр тал/
Хоёрдугаар хавтаст хэрэгт
Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан гомдол /хэргийн ***4 дүгээр тал/
Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн ******-***6 дугаар тал/
Хариу тайлбар /хэргийн 221-22 дугаар тал/
2019.02.01, Баянгол дүүргийн прокурорын газрын мэдэгдэх хуудас /хэргийн 230 дугаар тал/
Төрөл садангийн тухай лавлагаа /хэргийн 231 дүгээр тал/
Баянгол дүүргийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудсууд /хэргийн 232-23*** дугаар тал/
2018.08.02, №***1130***, Ерөнхий прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас /хэргийн 236 дугаар тал/
2017.09.***, дугаар 36, Нийслэлийн прокурорын тогтоол /хэргийн 237 дугаар тал/
2018.0***.30, дугаар 1***2 Прокурорын хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол /хэргийн 238 дугаар тал/
Голомт банкны дансны хуулга /хэргийн 239 дүгээр тал/
Голомт банкны албан бичгүүд /хэргийн 240-241 дүгээр тал/ зэрэг баримтууд,
6. Шүүхээс бүрдүүлсэн
Нэгдүгээр хавтас хэрэгт
2017.01.26, дугаар*** дугаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 117-124 дүгээр тал/
2017.02.07, №7/1139 Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг, баримтууд /хэргийн 124 -133 дугаар тал/
2017.03.14, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн албан бичиг, баримтууд /хэргийн 1***1-161 дүгээр тал/
Хоёрдугаар хавтаст хэрэгт
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримт /хэргийн 6-7 дугаар тал/
2018.03.21, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн албан бичиг, баримт /хэргийн 6-7 дугаар тал/
2018.04.0***, №30/3/2712, Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн тодорхойлолт /хэргийн ***2 дугаар тал/
2018.02.0***, 14/11***6 Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн тодорхойлолт /хэргийн ***3 дугаар тал/
2028.0***.24, №7/4233, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хариу, баримтууд /хэргийн 69-16*** дугаар тал/
Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс ирүүлсэн албан бичиг, баримт /хэргийн 170, 172-173, 178, 182, 187,189/
2021.01.04, дугаар 31, Баянгол дүүргийн прокурорын газрын тогтоол /хэргийн 190-193 дугаар тал/
Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /хэргийн 211-213 дугаар тал/
20***.09.17-ны өдрийн *** авсан гэрчийн мэдүүлэг /хэргийн 229 дүгээр тал/ зэрэг баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ...60 000 000 төгрөг гаргуулах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...хариуцагч худалдах худалдан авах гэрээний үүргээ зөрчиж орон сууцны үнийг одоо хүртэл төлөөгүй учир орон сууцны зах зээлийн үнийг гаргуулахаар шаардсан... гэж тайлбарласныг,
хариуцагч эс зөвшөөрч ...орон сууцны үнийг мөнгө эсвэл эд хөрөнгөөр төлөхөөр тохиролцсон ба тухайн үед орон сууцны төлбөрийг нэхэмжлэгчид дансаа ашиглуулсны төлбөрөөр тооцож төлсөн, мөн шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргаж байна.
3. Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
2007 оны 09 сарын 21-ний өдөр Дугаар *** тоот Орон сууц худалдах худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаж, нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, *** хороо, 7Б байр *** тоот хаягт байрлах 40 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалтай, эрхийн улсын бүртгэлийн 220***004078 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг худалдах, хариуцагч орон сууцны үнэ 19 000 000 төгрөгийг 2007 оны 12 сарын 31-ний өдөр мөнгө эсхүл эд хөрөнгийн хэлбэрээр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна. /хэргийн 1хх-19 дүгээр тал/
2007 оны 09 сарын 26-ны өдрийн дугаар 88 тоот ***-ийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт гаргасан “тус компанийн үл хөдлөх хөрөнгөд бүртгэлтэй 8 ширхэг орон сууцыг дараах нэр бүхий иргэдтэй худалдах худалдан авах гэрээ байгуулан худалдан борлуулж байгаа тул тус иргэдийн нэр тус бүр дээр шилжүүлж бүртгэж өгнө үү, гэрээний №***, ҮХХ гэрчилгээ № 220***004078, хэнд *** чл***” гэх бичгийн баримт, мөн 2007 оны 10 сарын 18-ны өдрийн дугаар 97 тоот ***-ийн ҮХЭХБГ-т гаргасан “тус компанийн ажилтан ***той байгуулсан 2007 оны 09 сарын 21-ний өдрийн *** тоот “Орон сууц худалдах худалдан авах” гэрээний дагуу бид төлбөр тооцоо хийх хугацааг харилцан тохиролцсон тул төлбөр тооцооны талаар гарах асуудлыг манай компани бүрэн хариуцах болно” гэх утга бүхий “Тайлбар гаргах тухай” бичгийн баримтуудыг үндэслэн маргаан бүхий орон сууц үл хөдлөх хөрөнгө 2007 оны 11 сарын 07-ны өдөр хариуцагчийн өмчлөлд бүртгэгдсэн байна. /хэргийн 1хх-20, ***, 88, 2хх-7 дугаар тал/
2013 оны 04 сарын 26-ны өдөр хариуцагч *** орон сууц хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг үрэгдүүлсэн үндэслэлээр дахин гэрчилгээ олгож өгөхийг хүсэж 2013 оны 04 сарын 26-ны өдөр дахин шинээр гэрчилгээ олгогдсон байна. /хэргийн 1хх-1***2-160 дугаар тал/
2013 оны 06 сарын 04-ний өдрийн Хамтран өмчлөгч нэмэгдэх хэлцлээр иргэн *** өмчлөгчөөр, 2013 оны 09 сарын 27-ны өдрийн хамтран өмчлөгч хасагдах хэлцлээр *** хасагдаж, мөн өдрийн хамтран өмчлөгч нэмэгдэх хэлцлээр иргэн *** хамтран өмчлөгчөөр нэмэгдэж эцсийн байдлаар орон сууц хөрөнгийн өмчлөгч *** *** нар бүртгэлтэй байна. /хэргийн 1хх-69-70, 161-168 дугаар тал/
4. Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
***. Нэхэмжлэгч ***, хариуцагч *** нарын хооронд 2007 оны 09 сарын 21-ний өдөр бичгээр байгуулсан худалдах худалдан авах гэрээ нь зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул хүчин төгөлдөр хэлцэл байна.
6. Хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.
7. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй орон сууц хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь гэрээгээр тохирсон үнийг төлж хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй.
8. Орон сууц хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх гэрээний үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн нь 2007 оны 11 сарын 07-ны өдрийн өмчлөх эрхийн гэрчилгээ баримтаар тогтоогдож байна.
9. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч орон сууцны үнийг төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчсөн учир гэрээний үүрэг буюу орон сууцны зах зээлийн үнэ 60 000 000 төгрөг нэхэмжилнэ” гэж тодруулж шүүх хуралдаанд тайлбарласан.
10. *** маргаан бүхий орон сууц хөрөнгийг 60 000 000 төгрөгөөр үнэлсэн зах зээлийн үнэ цэнийг тодорхойлсон баримтаа шүүхэд гаргаж нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, энэ талаар шүүхэд ямар нэг баримт, хүсэлт гаргаагүй.
11. Хариуцагч “орон сууцны үнэ 19 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид дансаа ашиглуулсны төлбөр буюу “***” ХХК-ийн данс ашиглуулсны төлбөрт суутган тооцсон төлөх төлбөргүй, мөн “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил гэж заасан. Худалдах худалдан авах гэрээг 2007 оны 09 дүгээр сард байгуулсан. Улсын бүртгэлийн байгууллагад 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр бүртгүүлсэн. Харин нэхэмжлэгч 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр буюу 9 жилийн дараа нэхэмжлэл гаргасан учир хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарласан.
12. 2017 оны 04 сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд гэрч *** ХХК-ийн үүсгэн байгуулагч *** мэдүүлэхдээ ...2007 онд ***-ийн захирал н.*** ***оор дамжуулан банкнаас зээл авах гэсэн дансны гүйлгээний лимит хүрэхгүй байна дансаа ашиглуулаач гэсэн хүсэлт тавьсан. Данс ашиглуулсны төлбөрт байр өгнө гэсэн, би зөвшөөрч манай компанийн 1102847367 дансыг ашигласан. Тохиролцсоны үндсэн дээр ***т 3 өрөө байрыг шилжүүлэн өгсөн. 2007 онд 9.6 төгрөгийн орлого зарлага *** банкнаас ***-ийн гүйлгээ хийгдсэн байдаг... гэх мэдүүлэг, компанийн дансны хуулга баримт хэрэгт авагдсан байна. /хэргийн 1-194, 198 дугаар тал/
13. Гэрчийн мэдүүлэг болон дансны хуулга баримтаар хариуцагч орон сууцны үнийг бүрэн төлж гэрээний үүргээ биелүүлсэнээ хангалттай эргэлзээгүй үнэн зөв баримтаар нотлоогүй.
14. Иргэний хуулийн 7*** дугаар зүйлийн 7***.2-т “энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ”, мөн хуулийн 7***.2.2-т “үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил” гэжээ.
1***. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т “ хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, мөн хуулийн 76.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан ... үеэс үүснэ” гэжээ.
16. 2007 оны 10 сарын 18-ны өдрийн дугаар 97 тоот ***-ийн ҮХЭХБГ-т гаргасан албан тоот бичгийн баримтад “тус компанийн ажилтан ***той байгуулсан 2007 оны 09 сарын 21-ний өдрийн *** тоот “Орон сууц худалдах худалдан авах” гэрээний дагуу бид төлбөр тооцоо хийх хугацааг харилцан тохиролцсон” гэх үйл баримтаа нэхэмжлэгч тодруулаагүй, энэ талаар ямар нэг тайлбар баримт гаргаж нотлоогүй учир шүүх талуудын хооронд байгуулагдсан 2007 оны 09 сарын 21-ний өдрийн дугаар *** тоот Орон сууц худалдах худалдан авах гэрээний 3-т “ ...төлбөрийг 2007 оны 12 сарын 31-ний өдөр төлж дуусгасан байна...гэж талууд гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг тогтоож тохиролцсон гэж үзнэ.
17. Гэрээгээр тохиролцсоны дагуу нэхэмжлэгчийн гэрээний үүрэг буюу орон сууцны үнийг хариуцагчаас шаардах эрх 2007 оны 12 сарын 31-ний өдөр үүссэн гэж тооцвол Иргэний хуулийн 7*** дугаар зүйлийн 7***.2.2-т зааснаар 2013 оны 12 сарын 31-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
18. Нэхэмжлэгч анх шүүхэд 2016 оны 12 сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гэрээний үүргээ шаардаж нэхэмжлэл гаргасан. /хэргийн 1хх-1 дүгээр хуудас ар тал/
19. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгчийн орон сууц худалдах худалдан авах гэрээний үүрэг шаардах эрхээ хэрэгжүүлэх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учир хариуцагч Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар гэрээний үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй, хариуцагчийн татгалзал үндэслэлтэй гэж үзнэ.
20.Нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болон уг хугацааг сэргээлгэх талаар ямар нэг хүсэлт, тайлбар баримт гаргаагүй.
21. Иймд Иргэний хуулийн 7*** дугаар зүйлийн 7***.2, 7***.2.2, 82 дугаар зүйлийн 82.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч ***т холбогдуулан гаргасан орон сууц худалдах худалдан авах гэрээний үүрэг 60 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ***-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
22. 20*** оны 03 сарын 19-ний өдөр нэхэмжлэгчээс Х.Тулгат олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ***, 26 дугаар зүйлд заасан бүрэн эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 2хх-203 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11*** дугаар зүйлийн 11***.1, 11***.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Иргэний хуулийн 7*** дугаар зүйлийн 7***.2.2, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч ***т холбогдуулан гаргасан орон сууц худалдах худалдан авах гэрээний үүрэг 60 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ***-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ***6 дугаар зүйлийн ***6.1, ***7 дугаар зүйлийн ***7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4***7 9***0 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ