| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2025/00538/И |
| Дугаар | 157/ШШ2025/00517 |
| Огноо | 2025-12-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 157/ШШ2025/00517
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,
Нэхэмжлэгч ...................... давхарт хаягтай “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч .................. тоотод оршин суух ******* ******* холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 373,476,05 (гурван зуун далан гурван мянга дөрвөн зуун далан зургаан төгрөг таван мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч ******* нь “******* ББСБ” ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2023 оны 09 сарын 19-ний өдөр 2056869 тоот ******* кредит үйлчилгээний гэрээг байгуулж 200,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд ******* аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2056869 тоот ******* кредит гэрээний үүрэгт үндсэн зээл 177,869 төгрөг, үндсэн хүүнд 153,581,47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 31,825,58 төгрөг, шимтгэлд 1200 төгрөг, нотариатын төлбөр 9000 төгрөг, нийт 373,476,05 төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү.” гэжээ
2.Хариуцагч ******* ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Баярсайхан овогтой ******* миний бие нь 373,476,05 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Б.******* холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 373,476,05 (гурван зуун далан гурван мянга дөрвөн зуун далан зургаан төгрөг таван мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК, хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.
3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 373,476,05 (гурван зуун далан гурван мянга дөрвөн зуун далан зургаан төгрөг таван мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 373,476,05 (гурван зуун далан гурван мянга дөрвөн зуун далан зургаан төгрөг таван мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
5.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 373,476,05 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
6.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,854 төгрөгийн тавин хувь болох 5927 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 5927 төгрөгийг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 5927 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 373,476,05 (гурван зуун далан гурван мянга дөрвөн зуун далан зургаан төгрөг таван мөнгө) төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,854 төгрөгийн тавин хувь болох 5927 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 5927 төгрөгийг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 5927 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ