| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2023/02220/И |
| Дугаар | 192/ШШ2025/07414 |
| Огноо | 2025-09-22 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 192/ШШ2025/07414
2025 09 22 192/ШШ2025/07414
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
гомдол гаргагч: *** нэхэмжлэлтэй,
хариуцагч: *** холбогдох,
урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,
хариуцагчийн өмгөөлөгч *** нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Гомдол гаргагч хариуцагчид холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал, нэмэгдэл болон ээлжийн амралтын мөнгө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг даалгах тухай гомдол гаргажээ.
2. *** гомдлын шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... энэ гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжээд, энэ хооронд *** авч байсан цалин хөлстэй холбоотой, нийгмийн даатгал төлж байсантай холбоотойгоор лавлагаа дээр тулгуурлаад тооцооллыг гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд 61,195,306 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага хэвээр байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. *** нь ***ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 3 сарын 15-ны өдөр 83/28 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байдаг. Ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасныг баримталсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 нь сахилгын шийтгэлийг 2 ба түүнээс дээш авсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заасан зүйл заалт байдаг. Үүнийг баримталж энэ хүнийг ажлаас зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн нэг заалтаар халсан нь өөрөө хууль зөрчсөн байна гэж үзэж байгаа. Яагаад гэхээр *** *** ажиллаж байх хугацаанд ямар нэгэн сахилгын шийтгэл оногдуулж байгаагүй. Тэр талаар сургуулийн гүйцэтгэх захирал *** нь сайн мэдэж байсан. Сургуулийн гүйцэтгэх захирлын гүйцэтгэж байгаа ажилтай холбоотойгоор ТУЗ-ийн дарга н.*** шууд тушаал өгөх маягаар “энэ хүнийг ажлаас чөлөөл” гэсэн. Чөлөөлөх шалтгаан нь юу байсан бэ гэхээр тэнд ажиллаж байсан ажилчид нь хүсэлт гаргаад Үйлдвэрчний эвлэлд байгуулъя. Шинээр хэрэгжсэн Хөдөлмөрийн тухай хуультай холбоотойгоор үйлдвэрчний эвлэл байгуулаад, энэ хүмүүс анхан шатын хурлаа хийгээд үйлдвэрчний эвлэлийг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага гарсан. Тэгээд ажил олгогчдоо үйлдвэрчний эвлэл байгуулсан тухай ярихаар “манай сургууль дээр хэзээ ч үйлдвэрчний эвлэл байгуулах ёсгүй. Манай сургууль бол дотоод журмаар явдаг. Хууль бол бид нарт хамаа байхгүй” гэдэг байдлаар н.*** хандаж, Боловсрол соёл шинжлэх ухааны үйлдвэрчний хорооны дарга н.*** болон мөн *** тодорхой хүмүүсийг бүгдийг нь загнаж хөөгөөд гаргасан. Үүнтэй холбоотойгоор *** ажлаас чөлөөл гэдэг байдлаар хандаад *** ажлаас чөлөөлсөн тушаал гарсан. 3 хоногийн дараа Боловсрол соёл шинжлэх ухааны үйлдвэрчний хорооны дарга *** цуг би очиж ***н өрөөнд нэвтэрч, *** юмнуудыг авах гэж очсон. Гэтэл н.*** цагдаа дуудаад оруулаагүй, цагдаагийн байгууллагад *** “би өрөөнөөсөө юмаа авмаар байна. Өөрийнхөө компьютер, тодорхой бичиг баримтуудаа явчихъя гэтэл өрөөнд нэвтрүүлэхгүй байна” гэдэг байдлаар гомдол гаргасан. Н.*** дарга бол “энд зөвхөн дүрэм үйлчилнэ. Манай сургуульд бол хэзээ ч хууль үйлчлэхгүй, хуультай холбоотой асуудлыг энд битгий ярь. Тийм болохоор та өнөөдөр гараад өгөөч ээ, яваад өгөөч ээ, нэг бол бид цагдаа дуудлаа шүү” гэдэг байдлаар цагдаа дуудаад н.*** бид хоёр хоёулаа хөөгдөж гарсан. *** маргааш нь Баянгол дүүргийн цагдаагаас хорооны цагдааг дагуулж очоод өрөөндөө нэвтрэх гэтэл бас нэвтрүүлээгүй, цагдааг нь ч оруулаагүй. Манайх өөрөө хамгаалалттай гээд хамгаалалтын хүмүүсээ гаргаж ирчхээд хэл амаар доромжлоод, асуудал үүссэн. Нэвтэрч нэгэнт чадахгүй байгаа болохоор бид тэгвэл шүүхийн журмаар явъя гэдэг байдлаар хандаад Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргаад явж байтал шүүхийг хууран мэхлэх замаар зориуд залилаад, төөрүүлэх зорилгоор хуурамч бичиг баримтыг н.Энхзул гэдэг хүний нэрээр гарын үсэг зуруулж гаргаж ирсэн. Түүнийг шүүх хуралдааны явцад бид хэлсэн. Нэхэмжлэгч сахилгын арга хэмжээ авхуулаагүй, гарын үсэг зураагүй, өөрсдөө төлөөлж зурсан байна, шүүх шинжилгээний дүгнэлт хийлгэмээр байна гэдэг байдлаар хандаад шүүх хурлыг хойшлуулаад Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаснаар энэ асуудал үүсээд явсан. Баянгол дүүргийн прокуророос прокурорын 2024 оны 10 сарын 1-ний өдрийн дугаар 740 тогтоол гарсан. Уг тогтоолоор хуурамч бичиг баримт үйлдсэн байна гэдэг нь нотлогдсон. Тогтоолын 2 дугаар хуудсанд *** талаас шүүхийн хэлэлцүүлгийн явцад ажлын хяналт, шийтгэлийн тухай тэмдэглэл, зөрчил, бүртгэх хуудас зэргийг хуурамчаар үйлдэж, нотлох баримтаар Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн үйл баримт тогтоогдож байна гэсэн байгаа. Тэгэхээр энэ байгууллага хуурамч нотлох баримт үйлдсэн гэсэн ойлголт нь одоо болтол хэвээрээ үргэлжилж байгаа гэсэн үг. Мөн энэ байдалтай холбоотойгоор н.*** захиралтай Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос албан бичиг явуулж эвлэрэх боломжийг хүссэн. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага байгуулах нь 2 ба түүнээс дээш хүн эвлэлдэн нэгдээд Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн 9, 10 дугаар зүйл, Олон улсын гэрээ болон бусад зохицуулалтаар үйлдвэрчин байгуулах бүрэн боломжтой. Энэ асуудлыг хурал хийгээд үйлдвэрчний эвлэл байгуулсан асуудлыг Боловсрол соёл шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс дүрмийн хүрээнд бид асуудлыг шийдвэрлэж өгсөн. Хаягийн тодорхойлолт авах гэсэн боловч Үндэсний их сургууль хаягийн тодорхойлолт өгөөгүй учраас улсын бүртгэлд бүртгүүлж чадаагүй. Өнөөдрийг хүртэл зогсонги байдалтай байж байгаа. Тийм болохоор *** гаргаж байгаа нэхэмжлэл нь үндсэндээ хууль зөрчсөн байдлаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн, дээрээс нь хуурамч нотлох баримт бүрдүүлсэн, хүний нэр төрд халдсан, айлгах сүрдүүлэх, энэ хүнээс дамжуулаад мөн Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Боловсрол соёл шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны нэр хүндэд халдсан, үйлдвэрчний эвлэлийн нэр хүндэд халдсан ийм үйл ажиллагаа явагдаж ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү... гэв.
3. Хариуцагч хариу тайлбартаа: ...манай сургуулийн дүрэм журмын эмхэтгэл гээд ном байдаг. Үүнд сахилгын зөрчлөөр энэ хүн ажлаасаа халагдсан юм байна лээ. Хөдөлмөрийн тухай хууль болон гэрээнд заасан. Хавтаст хэргийн 60-67 дугаар хуудсанд авагдсан 10 хүний өргөдлөөр энэ хүн ажлаасаа халагдсан юм байна лээ. Үйлдвэрчний эвлэл гэдэг нь энэ хэрэгт хамааралгүй. Энэ хүн ажлаас халагдаад гарахдаа өөрийнхөө зааж байсан оюутнуудаа бүгдийг нь аваад явчихсан. Хоёрдугаарт олон нийтийн сайтууд дээр ярилцлага өгч, тухайн сургуулийн нэр хүндэд нь халдаж байсан. Ийм л юм болж байсан. Хуулийн дагуу энэ хүн ажлаасаа халагдсан. Халагдахдаа ноцтой өргөдлүүдээр халагдсан. 10 хүний гомдолд дандаа сахилгын зөрчил, ёс зүйн зөрчил, хүнийг хараасан, загнасан, дарамталсан ийм байдлаар халагдсан юм байна лээ. Хуурамч бичиг баримт үйлдсэн эсэхийг прокурор шалгаад, хэрэгсэхгүй болгосон. Цагдаад өргөдөл гомдол өгсөн, тэрийг нь прокурор энэ хэрэгт хамааралгүй байна гээд батлаад гаргачихсан юм байна лээ. Энэ хүн бол сахилгын зөрчлөөр л халагдсан. Гэрээнийх нь хугацаа 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 8 дугаар сарын хугацаатай гэрээ байсан. Гэрээнийх нь хугацаа дуусахад 2 сар дутуу байсан. 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр халагдсан. 2023 оны 6 дугаар сарын 1-ний өдөр гэрээний хугацаа нь дуусах ёстой байсан. Хоёрдугаарт н.Алимаа гэж хүнээс ажлаа хүлээж авсан байсан. ** нь энэ хүнийг ажлаасаа халагдахад ажлаа хүлээж авсан. Хамгийн гол нь ёс зүйн юугаар зөрчлөөр л халагдсан... гэв.
4.*** шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
гомдол /хэргийн 1-3 дугаар тал/
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 4 дүгээр тал/
2023.03.15, ***тоот Ажлаас чөлөөлөх тухай захирлын тушаал /хэргийн 5 дугаар тал/
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хэргийн 6-7 дугаар тал/
Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/ шийдвэр /хэргийн 8-11 дүгээр тал/
Голомт банкны дансны хуулга /хэргийн 12-20 дугаар тал/
2023.05.23, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хэргийн 78-80 дугаар тал/
Нэхэмжлэгчээс *** олгосон итгэмжлэл /хэргийн 91 дүгээр тал/
Хүний эрхийн үндэсний комиссын тамгын газраас ирүүлсэн албан бичиг /хэргийн 99-102 дугаар тал/
Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс ***д ирүүлсэн албан бичиг /хэргийн 109 дүгээр тал/
2023.07.29, №58, ***-ийн ажилд томилох тухай ерөнхий захирлын тушаал /хэргийн 124 дүгээр тал/
2023.03.15-наас хойшхи цалин болон ээлжийн амралтын тооцоо /хэргийн 152 дугаар тал/
Гомдлын шаардлагаа нэмэгдүүлсэн /хэргийн 156-158 дугаар тал/
Магистрын дипломын хуулбар /хэргийн 20-204 дүгээр тал/
Багшлах эрхийн үнэмлэх /хэргийн 205 дугаар тал/
2023.03.15-наас хойшхи цалин болон ээлжийн амралтын тооцоо /хэргийн 227 дугаар тал/
2023.03.15-2025.08.27-нийг хүртэлх ээлжийн амралтын болон цалингийн тооцоо /хэргийн 10 дугаар тал/ зэрэг баримтууд,
5. Хариуцагчаас ирүүлсэн
Хариуцагчаас *** олгосон итгэмжлэл /хэргийн 43 дугаар тал/
Хариу тайлбар /хэргийн 46-47 дугаар тал/
2022.09.01, №22/95, Ажилд томилж, цалингийн сан батлах тухай ***ийн захирлын тушаал /хэргийн 48-49 дүгээр тал/
2022.09.01, Хөдөлмөрийн гэрээ /хэргийн 50-54 дүгээр тал/
2023.03.15, №5, Арга хэмжээ авах тухай ***ийн зөвлөлийн тогтоол / хэргийн 55 дугаар тал/
2022.10.03, №22/102, Сануулах арга хэмжээ авах тухай ***ийн захирлын тушаал /хэргийн 56 дугаар тал/
***ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл /хэргийн 57 дугаар тал/
Ажилтны сахилгын шийтгэлийн тухай тэмдэглэл /хэргийн 58 дугаар тал/
Зөрчил бүртгэх хуудас /хэргийн 59 дүгээр тал/
2023.03.11, ***ийн хүний нөөцийн албанд гаргасан өргөдөл /хэргийн 60 дугаар тал/
Хүний нөөцийн албанд хүргүүлсэн мэдэгдэл /хэргийн 61-62 дугаар тал/
***-ийн хүний нөөцийн албанд гаргасан өргөдөл /хэргийн 63 дугаар тал/
***-ийн хүний нөөцийн албанд гаргасан гомдол /хэргийн 64 дүгээр тал/
***-ийн хүний нөөцийн албанд хүргүүлсэн санал /хэргийн 65 дугаар тал/
*** захирлыг ажлаас чөлөөлж шинэ багшийг томилсон тэмдэглэл /хэргийн 66-67 дугаар тал/
Дүрэм, журмын эмхэтгэл /хэргийн 68-71 дүгээр тал/
Зөрчил бүртгэх хуудас /хэргийн 72 дугаар тал/
***ийн захиргаанд гаргасан гомдол /хэргийн 73-77 дугаар тал/
Хариуцагчаас *** олгосон итгэмжлэл /хэргийн 135 дугаар тал/
Хариуцагчаас ***т олгосон итгэмжлэл /хэргийн 145 дугаар тал/
Хариу тайлбар /хэргийн 162-163 дугаар тал/
Хариуцагчаас *** олгосон итгэмжлэл /хэргийн 167 дугаар тал/
Ажлын байрны тодорхойлолт /хэргийн 196-198 дугаар тал/
2022.08.26, дугаар 22/91 тоот Өөр албан тушаалд томилох тухай ***ийн захирлын тушаал /хэргийн 224 дүгээр тал/
2022.08.29, дугаар 22/93 тоот Өөр албан тушаалд томилох тухай ***ийн захирлын тушаал /хэргийн 225 дугаар тал/
Хариуцагчаас *** олгосон итгэмжлэл /хэргийн 226 дугаар тал/
2023.03.22, №23/30, Албан тушаал хавсран гүйцэтгүүлэх тухай ***ийн захирлын тушаал /хэргийн 235 дугаар тал/
2023.04.24, №13/55, Албан тушаал хавсран гүйцэтгүүлэх тухай ***ийн захирлын тушаал /хэргийн 236 дугаар тал/
2025.05.05, №02/65 тоот, ***ийн тодорхойлолт /хэргийн 241 дүгээр тал/
2021.10.20, №21/193 тоот Ажилд томилох тухай ***ийн захирлын тушаал /хэргийн 242-243 дугаар тал/
2020.09.01, №20/62 тоот Ажилд томилж, цалингийн сан батлах тухай ***ийн захирлын тушаал /хэргийн 243 дугаар тал/
2020.09.01, Хөдөлмөрийн гэрээ /хэргийн 244-246 дугаар тал/
2020.09.01, №20/62 тоот Ажилд томилж, цалингийн сан батлах тухай ***ийн захирлын тушаал /хэргийн 247-248 дугаар тал/
Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хоёрдугаар хавтаст хэргийн 3 дугаар тал /
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 14 дүгээр тал/ зэрэг баримтууд,
6. Шүүхээс бүрдүүлсэн
Баянгол дүүргийн прокурорын газраас ирүүлсэн албан бичиг, мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, хүсэлт /хэргийн 117- 120 дугаар тал/
2024.10.01-ний өдрийн 740 дугаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол /хэргийн 140-142 дугаар тал/
2025.03.25, №03/37 тоот*** ирүүлсэн хариу албан бичиг /хэргийн 209 дүгээр тал/
2023.09.29, Ажилд томилох тухай *** тушаал /хэргийн 210-211 дүгээр тал/
Нийгмийн даатгалын тодорхойлолт /хэргийн 212 дугаар тал/
2024.02.01, №УС/12, 2023.10.04, №УС27, Хөдөлмөрийн гэрээ /хэргийн 213-221 дүгээр тал/ зэрэг баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх гомдлын шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.Гомдол гаргагч ... урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал, нэмэгдэл болон ээлжийн амралтын мөнгө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг даалгах тухай... гомдлын шаардлага гаргаж, үндэслэлээ ...ажлаас үндэслэлгүйгээр халсан, тушаал хуулийн үндэслэлгүй... гэж тайлбарласныг,
хариуцагч эс зөвшөөрч ... давтан зөрчил гаргасан, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь нэр бүхий багш, ажилчдын гомдол зэргээр тогтоогдсон, ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн шийдвэр үндэслэлтэй... гэж маргаж байна.
3. Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
2022 оны 09 сарын 01-ний өдөр ***, ***ь нарын хооронд Хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдаж, *** ***-ийн Урлагийн сургуулийн захирлын ажил албан тушаалд, үндсэн цалин 700 000 төгрөг, нэмэгдэл хөлс 1300 000 төгрөг нийт 2000 000 төгрөгийн цалинтай, 2022.09.01-ний өдрөөс 2023 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар ажиллахаар тохиролцсон нь зохигч талуудын тайлбар, 2022 оны 09 сарын 01-ний өдрийн дугаар 22/95 тоот ***ийн захирлын Ажилд томилж, цалингийн сан батлах тухай тушаал хавсралт, Хөдөлмөрийн гэрээ хавсралт баримтуудаар тогтоогдож байна. /46-54 дүгээр тал/
Зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсэж, хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар талууд маргаагүй.
2023 оны 03 сарын 15-ны өдөр дугаар 22/28 тоот ***ийн захирлын Ажилтан ажлаас чөлөөлөх тухай тушаалаар *** Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 03 сарын 15-ны өдрийн хурлын шийдвэр, Хөдөлмөрийн гэрээний 6.3 дахь заалтыг тус тус үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэжээ. /хэргийн 5 дугаар тал/
*** дээрх тушаалыг 2024 оны 03 сарын 28-ны өдөр хүлээн авсан нь тушаалын ар талд байх “хүлээн авсан тухай” баримтаар нотлогдож байна.
*** ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн шийдвэрийг зөвшөөрөхгүй гомдлоо Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хороонд гаргасан ба 2023.04.19-ны өдөр№06 тоот хорооны тэмдэглэл /шийдвэр гарч “талууд тохиролцоогүй” гэх үндэслэлээр ажиллагааг дуусгавар болгожээ. /хэргийн 8-11 дүгээр тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дугаар зүйлийн 154.8 дахь хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзсэн ажилтны гомдлыг шийдвэрлэсэн сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг эс зөвшөөрсөн ажилтны маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ гэж хуульд заасны дагуу шүүхээр хянан шийдвэрлэгдэх, шүүхэд харъяалах маргаан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1 дэхь хэсэгт ...хуулиар өөр харъяалал тогтоогоогүй бол шийдвэр гаргасан буюу үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн албан тушаалтны оршин байгаа газрын шүүхэд гаргана... гэж заасны дагуу гомдлыг тус шүүх харъяаллын дагуу хүлээн авч, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 159, 160 дугаар зүйлд заасан журмын дагуу гомдлыг хянан хэлэлцэв.
2022 оны 10 сарын 03-ны өдөр дугаар 22/102 тоот ***ийн захирлын Сануулах арга хэмжээ авах тухай тушаалаар ***д хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандаж ёс зүйн алдаа гаргасан үндэслэлээр сануулах арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.
Дээрх тушаал буюу Ажилтны сахилгын шийтгэлийн тухай тэмдэглэл баримтад *** гарын үсэг зураагүй түүнд танилцуулсан гарын үсэг зурахаас татгалзсан талаар ямар нэг тэмдэглэгээ байхгүй, байгууллагын тамга тэмдэг дарагдаагүй байна. /хэргийн 56-58 дугаар тал/
Хэргийн 59-67, 72-77 дугаар талд авагдсан он сар өдөр тамга тэмдэггүй хэн үйлдэж байгаа нь тодорхой бус Зөрчил бүртгэх хуудас, сургуулийн хүний нөөцөд гаргасан ***нарын гаргасан санал гомдол, *** захирлыг ажлаас чөлөөлж, шинэ багш томилсон тэмдэглэл гэх бичгийн баримт авагдсан боловч гарын үсгийн үнэн зөвийг гэрчлээгүй байна.
*** 2023 оны 10 сарын 01-ний өдрөөс “***” их сургуулийн ***д багшаар /50 хувь/ ажиллаж байгаа болох нь Ажилд томилох тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ баримтаар тогтоогдож байна. /хэргийн 209-220 дугаар тал/
4. Эдгээр үйл баримтын талаар талууд маргаагүй.
5. 2023 оны 03 сарын 15-ны өдөр дугаар 22/28 тоот ***ийн захирлын “Ажилтан ажлаас чөлөөлөх тухай” *** хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн тушаал шийдвэр хуулийн үндэслэлгүй гэж үзнэ.
6. Хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тайлбар татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
-анх бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...*** удирдах ажилтны ёс зүйн хэм хэмжээг удаа дараа зөрчсөн, манлайллыг хэрэгжүүлж, хариуцсан салбарын нэр хүндийг өргөх, хамт олны уур амьсгалыг бүрдүүлж, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүргээ хангалтгүй биелүүлж давтан зөрчил гаргасан, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь нэр бүхий багш, ажилчдын гомдол зэргээр тогтоогдсон гэж үзэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан... гэжээ. /хэргийн 46-47 дугаар тал/
-хэргийн 150-151 дүгээр талд авагдсан хариу тайлбартаа хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийн талаар тайлбарлахдаа ...*** ажиллаж байх хугацаандаа бусдыг ёс бус үгээр удаа дараа доромжилж, дарамтлан зүй бусаар хандаж доромжилсон сэтгэл санаагаар унагаасан, чөлөөтэй ажиллах эрхэд ноцтой халдсан, оюутан залуусын сурч хөгжих эрхэд саад учруулан удирдах ажилтны ёс зүйн хэм хэмжээг зөрчиж, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүргээ хангалтгүй биелүүлж давтан зөрчил гаргасан нь нэр бүхий багш ажилчдын гомдлоор тогтоогдсон, ...Хөдөлмөрийн гэрээний 6.1 дэх заалтад мэргэжлийн болон ёс зүйн алдаа гаргаснаас сургуулийн өмч хөрөнгө болон нэр хүндэд хохирол учруулсан гэж заасан нь ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл бий болж байгаа юм ... гэжээ.
- 2024 оны 11 сарын 29-ний өдөр бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийн талаар тайлбарлахдаа ... *** ажиллаж байхдаа үүний удирдлагад буй ажиллагсдыг ёс бус хараалын үгээр загнах, доромжлох нь нийтээр дагаж мөрдөх ёс суртахууны хэм хэмжээг ноцтой зөрчихөөс гадна тус сургуулийн нэр хүндэд, цаашлаад боловсрол эрдэм шинжилгээний байгууллагын удирдах ажилтны нэр хүндийг унагаасан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаас өөр аргаггүй сахилгын ноцтой зөрчил болох нь хамт олны гомдол, тус сургуулийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурал зэргээр тогтоогдсон... гэжээ. /хэргийн 162-163 дугаар тал/
-2025 оны 01 сарын 17-ны өдөр бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийн талаар тайлбарлахдаа ...***тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.2.1, 6.3, 6.3.1, 6.3.5, 6.3.10, Бүрэлдэхүүн сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтын 5-р зорилтод заасан үүргээ биелүүлээгүй болох нь тус сургуулийн ажилтан ... нарын өөрийн гараар бичиж өгсөн гомдол хүсэлт мэдээллээр нотлогдсон байна, ...Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.4 ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасны дагуу түүнд хөдөлмөрийн сахилгын хариуцлага оноох эрх зүйн болон нотлох баримт хангалттай бүрдсэн байна... гэжээ. /хэргийн 173 дугаар тал/
7. 2023 оны 03 сарын 15-ны өдөр дугаар 22/28 тоот ***ийн захирлын Ажилтан ажлаас чөлөөлөх тухай тушаалд “...Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 03 сарын 15-ны өдрийн хурлын шийдвэр, Хөдөлмөрийн гэрээний 6.3 дахь заалтыг тус тус үндэслэн Тушаах нь ...***ийн бүрэлдэхүүн “***”-ийн захирал *** овогтой *** байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсугай.... гэжээ. /хэргийн 5 дугаар тал/
8. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:” гэж, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан;” гэжээ.
9. Хуулийн дээрх зохицуулалтад ажилтны хөдөлмөр эрхлэлтийг харилцааг дуусгавар болгох 2 үндэслэл заасан. Нэгдүгээрт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан буюу хоёр ба түүнээс дээш гаргасан байх, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан байхыг ойлгоно.
10. ***тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн дээрх шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалт, хөдөлмөрийн гэрээний заалтыг тусгасан боловч үндэслэлээ тодорхой тусгаагүй байна.
11. Тодруулбал хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ямар нэгэн ноцтой зөрчил гаргасан гэж хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа юм уу, эсхүл бүр дээрх 2 үндэслэлийн аль алинаар нь ажлаас чөлөөлж байгаа юм уу гэдгийг тусгаагүй учир ажил олгогчийн шийдвэр ажилтанд тодорхой ойлгомжтой байгаагүй, хууль зүйн үндэслэл бүхий болоогүй байна.
12. Хариуцагчийн шүүх хуралдаанд болон шүүхэд ирүүлсэн дээрх тайлбаруудаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан дээрх 2 үндэслэл хоёулаа байгаа агуулгаар тайлбарлаж байна.
13. *** урьд өмнө ямар нэг сахилгын арга хэмжээ авч байгаагүй гэж маргаж байгаа ба нэхэмжлэгч 2022.10.03-ны өдөр дугаар 22/102 тоот тушаалаар сануулах сахилгын арга хэмжээ авсан баримтыг шүүхэд ирүүлсэн./хэргийн 56 дугаар тал/
14. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т “ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ” гэжээ.
15. Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4-т “ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн хувийг хүлээлгэн өгнө. Хэрэв ажилтан тухайн шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан бол ажилтны оршин суугаа газрын хаягаар шийдвэрийг шуудангаар хүргүүлснээр тухайн шийдвэртэй танилцсанд тооцно” гэжээ.
16. Хуульд заасан журмын дагуу дээрх шийдвэрийг ***д мэдэгдсэн, тайлбар авсан, шийдвэрийг танилцуулсан, хүлээлгэн өгсөн, шуудангаар хүргүүлснээ хариуцагч нотлоогүй.
17. Дээрхээс өөрөөр ажил олгогчийн шийдвэрээр ***д сахилгын шийтгэл ногдуулж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй.
18. Иймд *** хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давтан буюу хоёр ба түүнээс дээш удаа гаргасан гэх хуулийн үндэслэл нотлогдоогүй гэж үзнэ.
19. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан нөгөө үндэслэл буюу “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлийн хувьд авч үзвэл дараах үйл баримт тогтоогдож байна.
20. Үүнд: ажил олгогчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон шийдвэрт ...Хөдөлмөрийн гэрээний 6.3 дахь заалтыг тус тус үндэслэн... гэжээ.
21. Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний “Зургаа Хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох үндэслэл” хэсэг 6.3-т “сахилгын шийтгэлтэй захирал нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа сургуулийн “хөдөлмөрийн дотоод журам”-д заасан сахилгын зөрчил гаргасан бол тухайн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно. Ийм тохиолдолд талууд тохиролцож албан тушаал бууруулан дахин гэрээ хийж болно”, мөн ахин 6.3 Ажил олгогч дараах шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож болно” гээд 6.3.1-6.3.19 хүртэл үндэслэлүүд тусгасан байна.
22. Эхний 6.3 гэх заалтаар сахилгын шийтгэлтэй захирал нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа сургуулийн “хөдөлмөрийн дотоод журам”-д заасан сахилгын зөрчил гаргасан бол тухайн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно гэх тохиолдлын хувьд хариуцагч “Хөдөлмөрийн дотоод журам” баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй өөрийн тайлбар татгалзаа нотлоогүй.
23. Техникийн алдаа гэж болох нөгөө 6.3-т Ажил олгогч дараах шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож болно” гэсэн боловч гэрээний 6.3.1-6.3.19-т заасан аль зөрчлийг *** гаргасныг Ажлаас чөлөөлсөн шийдвэрт тусгаагүй.
24. Хуулийн ямар үндэслэлээр, хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ямар зөрчил гаргасан үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлснөө шийдвэртээ тодорхой ойлгомжтой тусгаагүй атлаа энэ байдлаа давуу тал болон гомдол гаргагчийг “хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан нь нэр бүхий ажилчдын гомдол хүсэлтээр тогтоогдсон” гэж тайлбарлаж байгаа хариуцагчийн тайлбар хуулийн үндэслэлгүй.
25. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 03 сарын 15-ны өдрийн хурлын шийдвэр гэх баримтаас үзэхэд хурлыг хэзээ хаана хэн хэдэн цагт эхлүүлсэн дууссан, хэн хэн оролцсон “***-ийн ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ” гэж хэнийг тодорхойлж байгаа нь ойлгомжгүй, хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан үнэн зөв эргэлзээгүй баримт гэж үнэлэх боломжгүй баримт гэж үзнэ. /хэргийн 57 дугаар тал
26. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасан “ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ” гэжээ.
27. Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан үзсэн боловч хариуцагчийн тайлбар татгалзал эргэлзээгүй үнэн зөв хангалттай баримтаар нотлогдоогүй, *** ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзнэ.
28. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 61 дүгээр зүйлийн 61.1.2, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.1-д зааснаар *** ***ийн бүрэлдэхүүн “***”ийн захирлын үүрэгт ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт нийт 57 912 705 төгрөгийг хариуцагчаас гаргуулан гомдол гаргагчид олгож үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, гомдол гаргагчийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгаж гомдлын шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
29. Гомдол гаргагчийн цалин орлогын хэмжээг дараах байдлаар тогтоов.
30. Үндсэн цалин 700 000 төгрөг, нэмэгдэл хөлс 1300 000 төгрөг нийт 2000 000 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасаад сарын цалин олговор 1 875 550 төгрөг.
2023.03 сараас 2025 оны 08 сар хүртэл 29 сар ажилгүй байсан хугацаа
29 х 1 875 550 = 54 390 950 төгрөг цалин олговор.
Ээлжийн амралт 3 жилийн 4 021 755 төгрөг.
54 390 950 + 4 021 755 = 58 412 705 төгрөг.
58 412 705 - 500 000 /2023.04.14-ны өдөр шилжүүлсэн/ = 57 912 705 төгрөг болно.
31. Ажилтан өөр ажил албан тушаал эрхэлж байгаа нь түүнийг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тогтоохгүй байх үндэслэл болохгүйг тайлбарлах нь зүйтэй.
32. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх ба хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 447 513 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
33. 2023.05.17-ны өдөр хариуцагчаас *** мөн 2024.10.17-ны өдөр ***т, 2024.12.26-ны өдөр *** олгосон итгэмжлэлээр, 2023.09.05-ны өдөр нэхэмжлэгчээс *** олгосон итгэмжлэлээр тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 43-44,91, 145, 167 дугаар тал
34. Хэргийн 68 дугаар талд авагдсан ***ь, Дүрэм, журмын эмхтгэл /Төсөл/ 2019 онд гэх баримт нь хүчин төгөлдөр дүрэм журам бус төсөл байх тул шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, үнэн зөв нотлох баримт гэж үнэлэхгүйг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 154 дүгээр зүйлийн 154.8-д зааснаар гомдол гаргагч *** хариуцагч *** БСБ-ын бүрэлдэхүүн “***”-ийн захирлын ажил албан тушаалд эргүүлэн тогтоож түүний ажилгүй байсан хугацааны цалин олговор ээлжийн асралтын мөнгө нийт 57 912 705 төгрөгийг хариуцагчаас гаргуулан гомдол гаргагчид олгож, үлдэх 3 282 601 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, гомдол гаргагчийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгаж гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх ба хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 447 513 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ