| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/07030/И |
| Дугаар | 192/ШШ2025/07739 |
| Огноо | 2025-09-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/07739
2025 09 30 192/ШШ2025/07739
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил /17011/, Махатма ганди гудамж, 31/1 дүгээр байр, Эн эм товер оффис, 17 давхарт байрлах “Таван богд финанс ББСБ” ХХК /РД:6710891/-ийн хүсэлттэй
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Хүрэлбаатарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээ хуулбар, итгэмжлэл, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ хуулбар, шилжүүлгийн мэдээлэл, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн цахим зээлийн эрх нээх гэрээ хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн цахим зээлийн дэд гэрээ хуулбар, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга,
Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, төлбөрийн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэх, зарлагын баримт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШЗ2024/15587 дугаар захирамж зэрэг баримтыг ирүүлсэн байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Хариуцагч Ч.Хүрэлбаатар нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагч******* монгол ургийн овогтой*******ын******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.
3. Хүсэлт гаргагч “Таван богд финанс ББСБ” ХХК-ийн хүсэлттэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Хүрэлбаатарыг эрэн сурвалжлах хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
4. Ч.Хүрэлбаатар нь нэхэмжлэлд дурдсан Хан-Уул дүүрэг, 09 дүгээр хороо, Буянт ухаа 20 дугаар гудамж, 736 тоот хаягт оршин суудаггүй болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШЗ2024/15587 дугаартай захирамжаар,
Баянзүрх дүүрэг, 30 дугаар хороо, Сансар хотхон гудамж, 01 дүгээр байр, 10а тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул Ч.Хүрэлбаатарыг эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэв.
Ч.Хүрэлбаатарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгах нь зүйтэй.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цацрал нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэг, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох******* монгол ургийн овогтой*******ын******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Хүрэлбаатарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажлыг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР