Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 1115

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,

улсын яллагч Ю.Батсүх,

хохирогч Э.П өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Д.Ү түүний өмгөөлөгч Д.Алтантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ү д холбогдох эрүүгийн 1806008431080 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, , Д.Ү , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Ү нь 2018 оны 01 дүгээр сарын 13-ны шөнө Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.П руу аяга шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Ү нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өмнө нь Билгүүнтэй 2 жил гаруй үерхэсэн. Тухайн өдөр манай найзын төрсөн өдөр болоод бид 2 цуг очсон. Тэгээд байж байхад Билгүүний утас дугараад нэг охин яриад байсан. Тэгээд би хэн залгаад байгаа юм бэ гэж асуусан. Би уурлаад Билгүүний утсыг нь хугалаад, чи хэнийг дуудаад байгаа юм бэ гэхэд Билгүүн хэн ч биш ээ гэсэн. Тэгээд шөнө 3 цаг болж байхад хаалга цохисон. Билгүүн найзтайгаа цуг гараад нэг охин дагуулж орж ирсэн. Тэгээд би уурлаад тэрнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байна. Э.П  урд нь гэмтэл авсан байсан. Тухайн хэрэг гарахаас хэд хоногийн өмнө манай найз Аззаяа Билгүүн, Э.П  нартай уулзаж байхдаа тамхи татах гээд Э.П гийн халааснаас шүдэнз хайж байхад томографийн зураг авахуул гэсэн бичиг байсан гэсэн. Би энэ хэргийг хийгээгүй байхад хийсэн гэж намайг гүтгэж байна. Тухайн маргаан гарсаны дараа Э.П  нь яагаачгүй зүгээр, тэнд архи уугаад өглөө явсан гэж хамт байсан манай найзууд хэлсэн. Тэд нар дунд ерөөсөө архи уугаагүй Дарханбаяр гээд нэг охин байсан. Дарханбаяр болсон процессийг сайн мэдэж байгаа. Өнөөдөр гэрчээр оролцуулъя гэхэд өвчтэй байна гэсэн гэв.

Хохирогч Э.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”…Билгүүнийг залгаад байхаар нь шөнийн 03 цагийн үед тэндээс гараад таксинд суугаад Билгүүн дээр очиход 4 цаг 30 минут болж байсан ба намайг Билгүүн нэг найзтайгаа гарч ирж аваад бид нар хамт тэр айл руу ороход арваад хүмүүс байсан ба гурван эмэгтэй тэгээд хэд нь залуучууд нь арван жилд хамт сурч байсан манай нөгөө ангийн зүс таних хүүхдүүд байсан тэгээд би тэд нартай мэндлээд суусан,тэр 3 эмэгтэйг би ерөөсөө хараагүй танихгүй хүмүүс байсан. Би Билгүүн Мөнгөөнөө хоёртай юм яриад сууж байхад Цээгий гэгч эмэгтэй миний баруун урд талаас над руу 2-3 метрийн орчим зайнаас нэг зүйл шидсэн чинь тэр зүйл нь миний сууж байсан хананд ойгоод миний толгойн баруун хойд хэсэгт оносон юм. ...Цээгий гэгч эмэгтэй 2 гартаа тэдгээр зүйлсийг барьчихсан сууж байгаад архиа уугаад хойноос нь сэнжтэй аяганд байсан зүйлийг уугаад шууд сэнжтэй аягаа зүүн гараараа над руу саваад шидсэн. Тэгсэн тэр аяга нь миний зүүн нүдний гадна зүүн хэсэгт оносон. Тухайн үед би нүд рүүгээ цохиулчихлаа гэж бодож байсан…” гэх мэдүүлэг. /хэргийн 35-36 дугаар хуудас/,

Гэрч Ж.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үүрийнгэрэлийн баруун талд Оригоо суугаад хүзүүгээр нь тэврээд сууж хэрүүл маргаан болох ямар ч асуудал байхгүй байхад Ү урдаа байсан ундааны савыг аваад хажуудаа сууж байсан Пүрэвнаран руу хажуугаараа саваад шидэхэд тэр зүйл нь оноогүй, толгойны дээгүүр нь хойд хананд оносон. Тэгтэл Ү дахин тонгойж газар байсан цагаан бариултай ногоон өнгийн цайны өндөр аяга аваад дахин Пүрэвнаранлуу саваад шидэхэд тэр аяга нь П арын ханыг оноод аяганы сэнж нь хагараад газар ойчсон. Аяга нь П сууж байсан диваны арлуу ойчсон. Тухайн үед би Пүрэвнаран, Үүрийнгэгээ, Билгүүн, Оогий нарын зүүн талд нь өөдөөс нь хараад сууж байсан юм. Ү болохоор П зэрэгцээ хажууд нь хоорондоо 20 см зайтай сууж байсан. Тэгээд газраас аяга аваад тонгойсон байдалтай дээшээ П толгой чигт нь шидсэн. Тэгэхдээ тэр шидсэн 2 зүйл нь Пүрэвнаранг оноогүй, …аяга шидсэний дараа зүүн гараараа зүүн нүдээ дараад “за ёстой явья” гээд босоод ирсэн. Тэгээд би “яасан” гэж асуухад зүгээр ч гэж хэлээгүй, цохичихлоо ч гэж хэлээгүй чимээгүй байж байгаад буйдангийн өмнө эргээд газар суусан. Тэгээд Үүрийнгэгээг явсаны дараа бид үлдсэн архиа уугаад өглөө 06 цаг хүртэл байж байгаад Пүрэвнаран 06 цагийн орчим “одоо найз нь ажилтай” гээд ганцаараа гэрээс гарч явсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 39-40 дугаар хуудас/,

Гэрч У.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: …Тэгсэн гэнэт Ү ундааны хоосон сав аваад Пүрэвнаранлуу шидсэн. Оноогүй юм. Тэгсэн 5 минут хиртэй сууж байгаад урдаа байсан ундааны сэнжтэй аягыг аваад Пүрэвнаранлуу шидэхэд П арын ханыг оноод аяганы сэнж нь тасарсан. Чухам тэр тасарсан сэнж нь Пүрэвнаранг оносон үгүйг би мэдэхгүй. Ямар ч байсан шидсэн аяга нь П бие болон толгойн хэсгийг оноогүй …Тэгээд намайг эргээд ороход тэд чимээгүй болцгоосон, Пүрэвнаран сандал дээр сууж байсан. Намайг ороход надтай зөрөөд ганцаараа гараад явсан. Тухайн үед цаг 06 цаг болох гэж байсан байх. Бид тэндээ амарцгаасан. ...Энэ асуудлаас хойш 3 хоногийн дараа Билгүүн, Эрдэнэзаяа бид 3 Эрдэнэзаяагийн гэрт нь байхад Пүрэвнаран 24 цаг өнгөрч байхад ганцаараа ирж байсан. Тэр үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэр үед Пүрэвнаран зүгээр л явж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 41-42 хуудас/

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “…ямар ч байсан Үүрийнгэрэл Пүрэвнаранлуу ногоон өнгийн аяга шидээд, тэр аяга нь П хойд талын ханыг оноод хагарсан үгүйг нь би мэдэхгүй байна. Тэгсэн Давхарбаяр Үүрийнгэрэлийг аваад гал тогооны өрөөний буланруу явсан. Харин Пүрэвнаран нүд оночихлоо гээд босож ирээд би явлаа гэж байсан. Тэгээд л би ер нь унтаад өгсөн байх” гэх мэдүүлэг /хэргийн 46-47 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 01 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн ¹ 1463 дүгнэлтэд “П биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дотор булангийн зулгаралт, зүүн нүдний алимны салстын улайлт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэжээ /хэргийн дугаар 48 хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн ¹ 319 дүгнэлтэд: П биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дотор булангийн зулгаралт, зүүн нүдний алимны салстын улайлт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой, цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, зүүн нүдний ухархайн дотор ханын хуучин хугарлын улмаас 2018.01.25-ны өдөр “Окулапластик” эмнэлэгт зүүн нүдний ухархайн дотор ханын хугарлыг нөхөн сэргээх мэс засал хийгдсэн байна. Шүүх эмнэлэгийн шинжилгээ 1463 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.” /хэргийн 57 хуудас/

           Шинжээч эмч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал гэмтэл нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хэрэг гарсан гэх цаг хугацаанаас өмнө үүссэн хуучин гэмтэл байсан. 2018 оны 1 сарын 25-ний өдрийн “Окулапластик” эмнэлэгт орсон хагалгаа нь 2018 оны 1 сарын 13-ний өдрийн гэмтлээс болж ороогүй, хуучин гэмтлийн улмаас болж орсон хагалгаа байсан…” гэх мэдүүлэг. /хэргийн 58-59 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн ¹ 476 дүгнэлтэд: П биед тухайн үед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дотор булангийн зулгаралт, зүүн нүдний алимны салстын улайлт бүхий гэмтэл учирчээ. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Э.П 2018.01.15-ны Люкс мед эмнэлэгт хийгдсэн толгойн КТГ-ын зургийг дүрс оношилгооны нарийн мэргэжлийн эмчээр дахин уншуулахад зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал нь хуучин гэмтэл гэсэн байх тул тухайн хэрэг болсон цаг хугацаанаас өмнө үүссэн гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хохирогч Э.Пүрэвнаран нь 2018 оны 1 сарын 25-ны өдөр “Окулапластик” эмнэлэгт зүүн нүдний ухархайн дотор ханын хуучин хугарлыг нөхөн сэргээх мэс засал хийгдсэн байна. Э.П биед 2018 оны 1 сарын 15-ны Люкс мед эмнэлэгт хийгдсэн толгойн КТГ-н шинжилгээгээр оношлогдсон хамар ясны сэлтэрсэн хуучин хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний ухархайн дотор ханын хуучин хугарал гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй. 2018 оны 3 сарын 15-ны өдрийн Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжээч эмч Б.Ариунзул, Т.Сэлэнгэ, Ш.Цэцэгмаа нарын 319 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.” гэжээ. /хэргийн 85 дугаар хуудас/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 63 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 64 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Ү хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах учруулсан гэх үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүхээс хохирогч Э.П эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтлийг шүүгдэгч Д.Үүрийнгэрэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэлэлцүүлсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдохгүй байна гэж дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль сануулан гэрч нараас мэдүүлэг авсан байх бөгөөд гэрч Ж.Дарханбаярын мэдүүлэгт “…Ү урдаа байсан ундааны савыг аваад хажуудаа сууж байсан Пүрэвнаранлуу хажуугаараа саваад шидэхэд тэр зүйл нь оноогүй, толгойны дээгүүр нь хойд хананд оносон. Тэгтэл Ү дахин тонгойж газар байсан цагаан бариултай ногоон өнгийн цайны өндөр аяга аваад дахин Пүрэвнаранлуу саваад шидэхэд тэр аяга нь П арын ханыг оноод аяганы сэнж нь хагараад газар ойчсон. Аяга нь П сууж байсан диваны арлуу ойчсон. ...Тэгэхдээ тэр шидсэн 2 зүйл нь Пүрэвнаранг оноогүй” гэх мэдүүлэг,

 Гэрч У.Аззаяагийн мэдүүлэгт “…Тэгсэн гэнэт Ү ундааны хоосон сав аваад Пүрэвнаранлуу шидсэн. Оноогүй юм. Тэгсэн 5 минут хиртэй сууж байгаад урдаа байсан ундааны сэнжтэй аягыг аваад Пүрэвнаранлуу шидэхэд П арын ханыг оноод аяганы сэнж нь тасарсан. Чухам тэр тасарсан сэнж нь Пүрэвнаранг оносон үгүйг би мэдэхгүй. Ямар ч байсан шидсэн аяга нь П бие болон толгойн хэсгийг оноогүй …Энэ асуудлаас хойш 3 хоногийн дараа Билгүүн, Эрдэнэзаяа бид 3 Эрдэнэзаяагийн гэрт нь байхад Пүрэвнаран 24 цаг өнгөрч байхад ганцаараа ирж байсан. Тэр үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэр үед Пүрэвнаран зүгээр л явж байсан.”

Гэрч Б.Билгүүний мэдүүлэгт “…ямар ч байсан Үүрийнгэрэл Пүрэвнаранлуу ногоон өнгийн аяга шидээд, тэр аяга нь П хойд талын ханыг оноод хагарсан үгүйг нь би мэдэхгүй байна.” гэх мэдүүлэгүүдээр шүүгдэгч Д.Үүрийнгэрэл нь Пүрэвнаранлуу ундааны сав, аяга шидсэн боловч тухайн эд зүйлүүд нь хохирогчийг оноогүй, түүний ард талын ханыг оносон талаар гэрч нар мэдүүлсэн байна.

 Мөн шинжээч эмч Б.Ариунзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал  гэмтэл нь 2017 оны 1 сарын 13-ний өдрийн хэрэг гарсан гэх цаг хугацаанаас өмнө үүссэн хуучин гэмтэл байсан. 2018 оны 1 сарын 25-ний өдрийн “Окулапластик” эмнэлэгт орсон хагалгаа нь 2018 оны 1 сарын 13-ний өдрийн гэмтлээс болж ороогүй, хуучин гэмтлийн улмаас болж орсон хагалгаа байсан…” гэх мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтүүд тухайлбал “Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 04 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн ¹ 476 дүгнэлтэд …Э.П 2018.01.15-ний Люкс мед эмнэлэгт хийгдсэн толгойн КТГ-ын зургийг дүрс оношилгооны нарийн мэргэжлийн эмчээр дахин уншуулахад зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал нь хуучин гэмтэл гэсэн байх тул тухайн хэрэг болсон цаг хугацаанаас өмнө үүссэн гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хохирогч Э.Пүрэвнаран нь 2018 оны 1 сарын 25-ны өдөр “Окулапластик” эмнэлэгт зүүн нүдний ухархайн дотор ханын хуучин хугарлыг нөхөн сэргээх мэс засал хийгдсэн байна. Э.П биед 2018 оны 1 сарын 15-ний Люкс мед эмнэлэгт хийгдсэн толгойн КТГ-н шинжилгээгээр оношлогдсон хамар ясны сэлтэрсэн хуучин хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний ухархайн дотор ханын хуучин хугарал гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй. 2018 оны 3 сарын 15-ны өдрийн Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжээч эмч Б.Ариунзул, Т.Сэлэнгэ, Ш.Цэцэгмаа нарын 319 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.” Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн ¹ 319 дүгнэлтэд “...зүүн нүдний ухархайн дотор ханын хуучин хугарлын улмаас 2018.01.25-ний өдөр “Окулапластик” эмнэлэгт зүүн нүдний ухархайн дотор ханын хугарлыг нөхөн сэргээх мэс засал хийгдсэн байна. Шүүх эмнэлэгийн шинжилгээ 1463 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлтүүд болон хэргийн 19 дүгээр хуудсаны ар талд  авагдсан хохирогч Э.П өвчний түүхэнд 2017 оны 10 сарын 31-нд авто осолд орж байсан гэж бичсэн зэргээр шинжээчийн дүгнэлтэд бичигдсэн “2018.01.15-ны Люкс мед эмнэлэгт хийгдсэн толгойн КТГ-ын зургийг дүрс оношилгооны нарийн мэргэжлийн эмчээр дахин уншуулахад зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал нь хуучин гэмтэл гэсэн байх тул тухайн  хэрэг болсон цаг хугацаанаас өмнө үүссэн гэмтэл байна.” гэсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.

Харин Шинжээчийн дүгнэлтэд “…П биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дотор булангийн зулгаралт, зүүн нүдний алимны салстын улайлт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой…” гэсэн байх боловч гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь хохирогч Э.Пүрэвнаранг ямар нэгэн эд зүйлээр цохисон болох нь нотлогдохгүй байх тул түүнд хөнгөн зэргийн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Дарханбаяраас мэдүүлэг авахдаа шүүгдэгчийн нэрийг Ү гэж бичсэн байгааг дурдаж байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.