2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 192/ШШ2025/07697

 

 

 

 

   

     2025          09            30                                          192/ШШ2025/07697

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: *** нэхэмжлэлтэй,

хариуцагч: ***-д холбогдох,

 зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 100 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 шүүх хуралдаанд

 нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,

 нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***,

 хариуцагчийн төлөөлөгч ***,

 хариуцагчийн өмгөөлөгч *** нар оролцож,

 шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 100 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... нэхэмжлэлийн шаардлага маань *** *** ХХК нарын хооронд байгуулагдсан 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу 100,500,000 төгрөгийг *** ХХК-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай байгаа. Үндэслэл нь *** нь өөрийн эзэмшлийн буюу Бүгд Найрамдах Солонгос улсаас импортолж оруулж ирсэн хьюнда маркийн ачааны тээврийн хэрэгслийг 67 сая төгрөгөөр *** ХХК-д худалдан борлуулахаар харилцан тохиролцоод, дээрх зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Ингэхдээ төлбөрийг гэрээнд заасны дагуу эцэслэн төлж барагдуулахаар буюу 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 17 сая төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 25 сая төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 25 сая төгрөгийг тус тус төлж барагдуулахаар *** ХХК-ийн захирал ***тэй харилцан тохиролцож гэрээгээ байгуулсан. Ингээд тус тээврийн хэрэгслийг *** ХХК-ийн захирал ***т хүлээлгэн өгснөөр гэрээний харилцаа тухайн үед дуусгавар болсон. Ингээд гэрээний дагуу *** ХХК нь төлбөрийг зохих хэмжээгээр төлж барагдуулаагүй. Төлбөрийг төлөх талаар удаа дараа шаардлага гаргадаг боловч манайхаас зээлээр худалдан авсан тээврийн хэрэгслээ бусдад худалдан борлуулсан. Үүнийхээ мөнгийг орж ирэхээр төлнө гэдэг. Анх “тендерт оролцох гэж байгаа, танай компанийн машиныг өөрийнхөө компанийн нэр дээр шилжүүлж авсны дараагаар тендер маань бүтэх юм байгаа юм. Тендерийнх нь техникийн нөхцөл шаардлагад яг ийм ачааны зориулалттай тээврийн хэрэгсэл шаардлагатай байгаа” гэж ярилцаж байсан. Үүнийхээ ч хүрээнд зээлээр худалдаж аваад тендертээ шалгарсны дараа төлбөрөө төлж барагдуулна гэсэн боловч төлөөгүй, дараа нь шаардлага гаргахад бусдад худалдан борлуулсан түүнийхээ мөнгийг орж ирэхээр төлж барагдуулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд ямар нэгэн байдлаар гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй. 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэр цаг хугацаагаар буюу үүргийн гүйцэтгэлийг биелүүлэх хүртэл хугацаанд 510 хоног гэрээний үүргийг зөрчсөн нөхцөл байдалтай байсан учраас гэрээний 3.6-д заасны дагуу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж зохицуулсан зохицуулалт байгаа. Энэ зохицуулалтын хүрээнд 510 хоног хэтэрсэн нь Иргэний хуульд зааснаар алдангийн хэмжээ үндсэн үнийн дүнгийн хэмжээний 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байгаа учраас 67,000,000 төгрөгийн 50 хувь болох 33,500,000 төгрөгийг алдангид тооцоод, нийт 100,500,000 төгрөгийг *** ХХК-аас 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдөр байгуулагдсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу гаргуулж өгнө үү... гэв.

 

3. Хариуцагч хариу тайлбартаа: .. ***ийг би танихгүй, нэг л удаа харж байсан. ***той би машин худалдаж авна, хэдэн төгрөгийг тэгж өгнө гэж огт яриагүй. *** гэдэг хүнтэй л энэ гэрээг хамгийн анх хийсэн. *** хийснийх нь дараа нэр шилжүүлэх болоход энэ машин ***ийн нэр дээр байсан. Ийм учраас тухайн үед 2020 оны 3 дугаар сарын 9-ны өдөр н.***той гэрээ байгуулаад, дараа нь ***ийг н.*** өөрөө дуудаж гарын үсэг зуруулсан. *** бид хоёрын хооронд мөнгө төгрөг, машин худалдаж авах гэсэн юм яриагүй. Би таних ч үгүй. *** намайг таних ч үгүй. 2022 оны 3 сараас хойш *** гэдэг хүн яагаад өдийг хүртэл таг байгаа юм бэ? Тийм их баян хүн юм уу? 60, 70 сая төгрөгийн эд хөрөнгө хүнд урьдчилгаагүй өгчхөөд яагаад нэг утсаар ярьж болоогүй юм, мессеж бичээгүй юм. Манай оффис 2021 оноос хойш хэвээрээ байж байгаа, миний утаснууд хэвээрээ, компани хэвээрээ. Төлөөлөгч гэж нэг хүн томилчхоод өөрөө шүүх хуралдаа ирэхгүй. Надтай мэтгэлцээд, он сараа яриад явах ёстой биз дээ. Яагаад шүүх хуралд нь ирэхгүй байгаа юм. Та нар ингээд худлаа ярьж болохгүй шүү дээ. Цагдаа дээр нэг мэдүүлэг өгчхөөд, шүүх дээр шал худлаа мэдүүлэг өгөөд, ард нь худлаа яриад байх юм. Шүүхийг ингэж доромжилж болохгүй шүү дээ. Хүнд зүв зүгээр өгчхөөд 3, 4 жил чимээгүй байж байгаад гэнэт шүүх цагдаа болдоггүй л байхгүй юу. Энэ хүний машин биш гэдгээ өөрөө хэлчихсэн шүү дээ. *** нь миний машин гээд хэлчихсэн шүү дээ. *** нь өөрөө оруулж ирсэн. ***ийн нэр дээр гаалийн нэхэмжлэл хийлгээд оруулж ирсэн. Гэрээ байгуулахад л тухайн өдөр л *** гэдэг хүнийг харсан болохоос биш, бид хоёрын хооронд машины үнэ төлбөр, машин авлаа гэж нэг ч үг яриагүй. Дараа нь тэр машиныг авахад зогсоол дээрээс н.***, н.*** очиж хүлээн авсан. Тэр машин нь асахгүй байсан. Би өөрөө хувиасаа аккумлятор гаргаж асаасан, төлбөртэй гражид тавьсан. Цаана нь н.*** гэдэг л хүн байгаа. н.*** надаас мөнгөө нэхэж байгаа, одоо хүртэл холбоотой байна. Тийм учраас би нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцэж байна. Ингэж худлаа ярьж болохгүй. Үнэн юм үнэнээрээ л сайхан. Манай opendata сайт дээр байдаг бүх мэдээлэл нь байна, оффис нь байна. 2021 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Хэнээс ч зугтаагаагүй, үйл ажиллагаагаа жигд хийгээд л явж байна. н.*** гэдэг хүн цагдаа дээр үнэнээ л ярьсан байна лээ. Шүүх дээр худлаа яриад мэдүүлэг өгөөд байгаа юм. Би хуулийг сайн мэдэхгүй л дээ. Худлаа ярьж болохгүй гээд ам тангараг өгдөг л юм шиг байна лээ. Үүнтэй зөрчилдөөд байна шүү дээ. *** гэдэг хүнтэй би гэрээ байгуулаагүй. Гол эзэн нь н.***... гэв.

 

4. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

Нэгдүгээр хавтаст хэрэгт

нэхэмжлэл /хэргийн 1-2 дугаар тал/

            улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/

            2022.03.09, БД0252, зээлээр худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 4-5 дугаар тал/

            нэхэмжлэгчээс М.Цэнгүүнд олгосон итгэмжлэл /хэргийн 6 дугаар тал/

            2024.11.15, дугаар 1042, Баянгол дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол /хэргийн 226-228 дугаар тал/ зэрэг баримтууд,

 

5.Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

Нэгдүгээр хавтаст хэрэгт

хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 19 дүгээр тал/

2022.10.16, Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 20 дугаар тал/

2023.11.28, №22, Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс мөрдөн байцаах тасгийн хариу мэдэгдэх хуудас /хэргийн 21 дүгээр тал/

2023.01.19, №94, 95 Баянгол дүүргийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас /хэргийн 22 дугаар тал/

2022.03.09, Зээлээр техник худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 61 дүгээр тал/

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 247 дугаар тал/

Хоёрдугаар хавтаст хэрэгт

Цэцэрлэгийн барилга барих ажлын гэрээ /хэргийн 50-51 дүгээр тал/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хэргийн 54-55 дугаар тал/

Хариу тайлбар /хэргийн 64-65 дугаар тал/

Тэнцвэр эстимэйт үнэлгээ ХХК-ийн автомашинуудын зах зээлийн үнэлгээний тайлан /хэргийн 66-110 дугаар тал/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хэргийн 111-116 дугаар тал/

Банкны дансны хуулга /хэргийн 117-120 дугаар тал/

Дансны хуулга /хэргийн 143-149 дүгээр тал/

*** ХХК-аас ***с ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл /хэргийн 150 дугаар тал/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хэргийн 151 дүгээр тал/

Татварын албаны аж ахуй нэгж байгууллагын тодорхойлолт /хэргийн 152 дугаар тал/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хэргийн 153 дугаар тал/

***с ХХК-ийн 2025 оны 3 улирлын журнал /хэргийн 154 дүгээр тал/

Тооцооны үлдэгдлийн баталгаа /хэргийн 155 дугаар тал/

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 156 дугаар тал/

2024.07.20, дугаар 24/11 Ган хоолой, труба худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 157-161 дүгээр тал/

*** ХХК-д хүргүүлсэн шаардлагууд /хэргийн 162-164 дүгээр тал/

2023.05.28, №23/01, Хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ /хэргийн 165-167 дугаар тал/

Тооцооны үлдэгдлийн баталгаа /хэргийн 168 дугаар тал/

*** ХХК-ийн ***с ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл /хэргийн 169 дүгээр тал/

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 170 дугаар тал/

***с ХХК-аас *** ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл /хэргийн 171 дүгээр тал/

*** ХХК-д гаргасан өргөдөл /хэргийн 172 дугаар тал/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 173 дугаар тал/

*** ХХК-д гаргасан өргөдөл /хэргийн 174 дүгээр тал/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 175 дугаар тал/ зэрэг баримтууд,

 

6.Шүүхээс бүрдүүлсэн

Нэгдүгээр хавтаст хэрэгт

2023.12.06, №1/4157 тоот Баянгол дүүргийн прокурорын газраас ирүүлсэн албан бичиг, баримт /хэргийн 32-33 дугаар тал/

Хэрэг бүртгэлтийн 220503309 дугаартай материал /хэргийн 64-65 дугаар тал/

2022.10.16, Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 71 дүгээр тал/

2023.11.29-ний өдрийн 102/ШЗ2023/20565 дугаар захирамж /хэргийн 72-73 дугаар тал/

2023.10.26, Прокурорын газрын хяналтын прокурор *** гаргасан гомдол хүсэлт /хэргийн 74-75 дугаар тал/

*** мөнгө шилжүүлсэн задаргаа /хэргийн 76 дугаар тал/

Голомт банкны дансны хуулга /хэргийн 77-78 дугаар тал/

Хаан банкны дансны хуулга /хэргийн 79-80 дугаар тал/

Голомт банкны дансны хуулга /хэргийн 81-88 дугаар тал/

2023.12.04, №294, Баянгол дүүргийн прокурорын газрын хүсэлтийг хангахаас татгалзах тухай тогтоол  /хэргийн 89 дүгээр тал/

2023.12.04, №1126, Баянгол дүүргийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас /хэргийн  2024.02.26,Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол /хэргийн 91 дүгээр тал/

Голомт банкны дансны хуулга /хэргийн 93-100 дугаар тал/

Хаан банкны дансны хуулга /хэргий 101 дүгээр тал/

Голомт банкны дансны хуулга /хэргийн 102-104 дүгээр тал/

*** мөнгө шилжүүлсэн задаргаа /хэргийн 105 дугаар тал/

2023.10.26, Баянгол дүүргийн цагдаагийн газарт гаргасан гомдол хүсэлт /хэргийн 106-107 дугаар тал/

2023.06.19, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хэргийн 108-109 дүгээр тал/

2023.03.17, Баянгол дүүргийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас /хэргийн 110-111 дүгээр тал/

2023.03.17, Баянгол дүүргийн прокурорын газрын хүсэлтийг хангахаас татгалзах тухай тогтоол  /хэргийн 112 дугаар тал/

2022.03.09, Зээлээр техник худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 113 дугаар тал/

Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /хэргийн  114 дүгээр тал/

2023.01.19, Баянгол дүүргийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас /хэргийн 115-116 дугаар тал/

Баянгол дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт /хэргийн 117 дугаар тал/

2023.01.19, Баянгол дүүргийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас /хэргийн 118 дугаар тал/

2023.01.19, Баянгол дүүргийн прокурорын газрын хүсэлтийг хангахаас татгалзах тухай тогтоол  /хэргийн 119 дүгээр тал/

Тайлбар /хэргийн 120 дүгээр тал/

            2022.04.28, №22/04 *** ХХК-аас Авто тээврийн үндэсний төвд гаргасан хүсэлт /хэргий 121 дүгээр тал/

            2022.03.10, бд0105, ***оос ***т олгосон итгэмжлэл /хэргийн 122 дугаар тал/

            2022.03.11, *** ХХК-аас Авто тээврийн үндэсний төвд гаргасан хүсэлт /хэргий 123 дугаар тал/

Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /хэргийн  124 дүгээр тал/

            2023.01.10 Баянгол дүүргийн прокурорын газарт гаргасан гомдол /хэргийн 125-128 дугаар тал/

2023.01.19, Баянгол дүүргийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас /хэргийн 129 дугаар тал/

2023.01.19, Баянгол дүүргийн прокурорын газрын хүсэлтийг бүрэн хангах тухай тогтоол /хэргийн 130-131 дүгээр тал/

2023.01.10 Баянгол дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт /хэргийн 132 дугаар тал/

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 133-134 дүгээр тал/

Торгуулийн хуудасны бүртгэл /хэргийн 135-138 дугаар тал/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хэргийн 139 дүгээр тал/

Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн лавлагаа /хэргийн 140 дүгээр тал/

Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан бичиг /хэргийн 141 дүгээр тал/

Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хэргийг 142-147 дугаар тал/

Автомашины зураг /хэргийн 148 дугаар тал/

Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хэргийн 149-152 дугаар тал/

2022.09.26, Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан гомдол /хэргийн 153 дугаар тал/

Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөгчийн тогтоолууд /хэргийн 157-175 дугаар тал/

 2025.02.10, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хэргийн 244-246 дугаар тал/

Хоёрдугаар хавтаст хэрэгт

2025.03.31, №1/1349 Баянгол дүүргийн прокурорын газраас ирүүлсэн баримтууд /хэргийн 1-23 дугаар тал/

2025.05.05, №53, Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн баримт /хэргийн 29-46 дугаар тал/  зэрэг баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч ...100 500 000 төгрөг гаргуулах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...хариуцагч гэрээгээр тохирсон хугацаандаа зээлээр худалдан авсан хөрөнгийн үнийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн... гэж тайлбарлав.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... энэ машиныг н.*** нь миний машин гээд цагдаа дээр хэлчихсэн шүү дээ. н.*** нь өөрөө оруулж ирсэн. ***ийн нэр дээр гаалийн нэхэмжлэл хийлгээд оруулж ирсэн. Гэрээ байгуулахад л тухайн өдөр л *** гэдэг хүнийг харсан болохоос биш, бид хоёрын хооронд машины үнэ төлбөр, машин авлаа гэж нэг ч үг яриагүй. Цаана нь н.*** гэдэг л хүн байгаа. н.*** надаас мөнгөө нэхэж байгаа, одоо хүртэл холбоотой байна. Тийм учраас би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй... гэж маргаж байна.

3.Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

2022 оны 03 сарын 09-ний өдөр Зээлээр худалдах худалдан авах гэрээ /тээврийн хэрэгсэл/ зохигчдын хооронд бичгээр байгуулагдаж, нэхэмжлэгч хариуцагчид *** арлын дугаартай, *** маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг худалдах, хариуцагч тээврийн хэрэгслийн үнэ 67 000 000 төгрөгийг 3 хувааж буюу 2022.04.15-ны өдөр 17 000 000 төгрөг, 2022.05.15-ны өдөр 25 000 000 төгрөг, 2022.06.15-ны өдөр 25 000 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчийн Хаан банкны *** тоот дансанд шилжүүлэхээр харилцан тохирчээ. /хэргийн 1-4 дүгээр тал/

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэжээ. Мөн хуулийн 263.1-т “хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ” гэжээ.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээнээс үзэхэд хариуцагч үнийг төлөхөөс өмнө нэхэмжлэгч тээврийн хэрэгсэл хөрөнгийг шилжүүлэх, хариуцагч үнийг тодорхой хугацааны туршид хэсэгчлэн төлөхөөр тохирсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1, 263.2, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

 

 Дээрхи гэрээ зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул  нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Хэлцэл байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

 

Гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч тээврийн хэрэгсэл хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд 2022 оны 03 сарын 10-ны өдөр шилжүүлэн өгсөн нь 2022.03.10-ны өдрийн итгэмжлэл, 2022.03.11-ний өдрийн хариуцагчийн Авто тээврийн үндэсний төвд гаргасан хүсэлт, 2022.04.28-ны өдрийн хариуцагчийн Авто тээврийн үндэсний төвд гаргасан хүсэлт, 2025.05.05-ны өдрийн №53 тоот Авто тээврийн үндэсний төвийн шүүхэд ирүүлсэн Архивын мэдээлэл баримтуудаар тогтоогдож байна. /1хх-5, 121-124, 2хх-20, 21, 29-46 дугаар тал/

 

Иргэн Х.*** 2021 оны 03 сард БНСУ-аас орж ирсэн 10 тн даацтай, бүхээгтэй ачааны зориулалттай хьюндай маркийн машинаа бусдад зарж борлуулахаар өгч залилуулсан” гэх гомдлыг цагдаагийн байгууллагад гаргаж хэргийг шалгаж, 2024.11.15-ны өдрийн дугаар1042 тоот Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолоор “...залилах гэмт хэргийн шинжгүй, иргэний журмаар шийдвэрлэх иргэд хоорондын маргаан байх тул хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэх үндэслэлтэй...” гэж дүгнэн хэргийг хаасан байна. /2хх-22-23 дугаар тал/

 

4.Эдгээр үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

5.Нэхэмжлэгч тал тээврийн хэрэгсэл хөрөнгөө хариуцагчид шилжүүлэн өгч гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн учир хариуцагчаас тээврийн хэрэгслийн үнийг төлөх үүргийг шаардсан.

 

6.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1-т “гэрээний зүйлийн үнэ: Тээврийн хэрэгслийг худалдагч тал худалдан авагч талд 67 000 000 /жаран долоон сая/ төгрөгөөр худалдахаар тохиролцов”, 3.2-т “төлбөрийн хэмжээ, төлөх нөхцөл: төлбөрийг 3 хувааж төлнө. 2022.04.15-ны өдөр 17 000 000 төгрөг, 2022.05.15-ны өдөр 25 000 000 төгрөг, 2022.06.15-ны өдөр 25 000 000 төгрөг тус тус төлнө. Төлбөрийг Хаан банкны *** тоот ***ийн дансанд төлнө” гэжээ. /1хх-4 дүгээр тал/

 

7. Хариуцагч “Төлбөрийг Хаан банкны *** тоот ***ийн дансанд хэсэгчлэн” төлөх гэрээний үүргээ огт биелүүлээгүй байх бөгөөд энэ талаараа ...тухайн тээврийн хэрэгсэл хөрөнгө бол нэхэмжлэгчийн өмч биш Х.*** гэж хүнээс анх худалдан авах талаар тохиролцсон, нотариат дээр очоод гэрээ хийх гэтэл гаалийн бүрдүүлэлт бичиг баримт ***ийн нэр дээр байсан учир түүнтэй гэрээ хийсэн, Х.***од ачааны машин тээврийн хэрэгслийн үнийн тодорхой хэсгийг шилжүүлсэн... гэж тайлбарласныг шүүх үндэслэлгүй гэж үзнэ.

8.Учир нь гэрээ баримтаас үзэхэд гэрээний нэг тал буюу худалдагч *** нөгөө тал буюу худалдан авагчаар *** ХХК гэж тодорхойлон талууд гарын үсэг зурж, хуулийн этгээд тамга тэмдгээ дарж баталгаажуулсан, мөн гэрээг эрх зүйн бүрэн чадвар, чадамжтай иргэн хуулийн этгээд сайн дурын үндсэн дээр, хүсэл зоригоо илэрхийлж, чөлөөтэй байгуулан 2022.03.09-ний өдөр нотариатаар гэрчлүүлсэн, гэрээг байгуулахдаа гэрээний нэг талд хүч хэрэглэсэн, айлган сүрдүүлсэн, хууран мэхэлсэн ямар нэг нөхцөл байдал тогтоогдоогүй, гэрээнд энэ талаар тусгажээ.

 

9.Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол баримтаар нэхэмжлэлтэй холбоотой маргаан эрүүгийн журмаар эцэслэн шийдвэрлэгдээгүй гэж үзнэ.

 

10.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

 

11.Иргэн Х.*** эрх бүхий байгууллагад “машинаа бусдад зарж борлуулахаар өгч залилуулсан” гэх гомдлоо гаргаж шийдвэрлүүлсэн,  тэрээр энэ талаар тус иргэний хэрэгт нэхэмжлэл гомдлоо гаргаагүй.

 

12.Харин нэхэмжлэгч *** хуульд заасан журмын дагуу 2022 оны 03 сарын 09-ний өдөр хариуцагчтай байгуулсан гэрээний үүргээ хариуцагч зөрчсөний улмаас өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлжээ.

 

13.Х.***ийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, нэхэмжлэгч ***ийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн маргааны зүйл нэг буюу ***арлын дугаартай, Хьюндай D6АВ маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгсэл болох талаар талууд маргаагүй, нэхэмжлэгч хариуцагчтай байгуулсан гэрээний үүргээ шаардах эрхээ хэрэгжүүлснийг Х.***ийн дээрх гомдлоор үгүйсгэх, маргааны зүйлийн өмчлөгчөөр нэхэмжлэгчийг жинхэнэ нэхэмжлэгч биш гэж тодорхойлох боломжгүй.  

 

14.2021 оны 03 сарын 22-ны өдрийн Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг баримт: мэдүүлгийн №03-2091021-21-100376R8 барааны нэр төрөл: автомашин, ачааны бүхээгтэй, Hyundai, D6АВ, 2002 гүйл /км/572394, ***, 11149ссс, цагаан, механик, 6х4, дизел гэх баримт, 2022.03.010-ны өдрийн нэхэмжлэгч ***оос хариуцагч *** ХХК-ийн захирал ***т олгосон ...тээврийн хэрэгслийг ...бүртгэлийн байгууллагад өмчлөх эрх шилжүүлэх үйлдэлд төлөөлөх үйлдэл хийх бүрэн эрх олгож буй... итгэмжлэл баримт, тухайн итгэмжлэлийн үндсэн дээр 2022.03.11-ний өдрийн *** ХХК-ийн захирал ***өөс Авто тээврийн үндэсний төвд гаргасан .. мэдүүлгийн №03-2091021-21-100376R8 гаалийн дугаартай, Hyundai, D6АВ, маркийн *** арлын дугаартай ачааны машиныг *** ХХК-ийн нэр лүү шилжүүлж өгнө үү... гэх хүсэлт баримтуудаар хариуцагч тухайн тээврийн хэрэгсэл хөрөнгийн өмчлөгч эзэмшигч нэхэмжлэгч *** биш гэх тайлбар татгалзал үгүйсгэгдэж байна гэж үзлээ.

 

15. Хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан үзэхэд хариуцагч хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн, хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн, хэлцэл хийгч нөгөө тал болох нэхэмжлэгч түүний хувийн байдал нь хэлцэл хийх гол үндэслэл болсон бөгөөд энэ талаар төөрөгдсөн гэж үзэх үндэслэл эргэлзээгүй үнэн зөв хангалттай баримтаар нотлогдоогүй.

 

16. Түүнчлэн хариуцагч гэрээний үүргийг иргэн *** дамжуулан хэргийн зохигч биш Х.***од шилжүүлж байсан гэх баримтаас үзэхэд гүйлгээний утгаар ямар нэг “зээлийн төлбөр” гэх утга илэрхийлэгдэхгүй байх ба “түр” гэсэн утга байгааг тайлбарлах нь зүйтэй.

 

17. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1, 3.2, 3.6, 4.3, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.7, 262 дугаар зүйлийн 262.1-д заасан үндэслэлтэй тул хариуцагчаас гэрээний үнэ 67 000 000 төгрөг, алданги 33 500 000 төгрөг нийт 100 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

18. Хариуцагч мөнгөн төлбөрийн үүргээ тохирсон хугацаанд төлөх гэрээний үүргээ зөрчсөн учир нэхэмжлэгч гэрээний хариуцлага буюу алданги шаардах эрхтэй гэж үзнэ.

 

19. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 660 450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 660 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

20. 2023.05.04-ний өдрийн нэхэмжлэгчээс *** олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /1хх-6 дугаар тал/

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч *** ХХК-аас гэрээний үүрэг нийт 100 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***ид олгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 660 450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 660 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.       

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНТУУЛ