| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/10685/И |
| Дугаар | 192/ШШ2025/09507 |
| Огноо | 2025-11-17 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 192/ШШ2025/09507
2025 11 17 192/ШШ2025/09507
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, **-р хороо, Солонго ** дүгээр байр, * давхар, *** тоот, М ББСБ ХХК, /рд:*****/,
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд С.Ж-г эрэн сурвалжлуулах тухай
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэнг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М ББСБ ХХК нь С.Ж-тай 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ЗГ-************ дугаартай Цалингийн зээлийн гэрээ байгуулж 1,500,000 төгрөгийг сарын 2,8 %-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлүүлсэн.
ЗГ-**** тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 3,200,455.33 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Гэвч 2025 оны 06 сарын 16-ны өдрийн Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 197/ШЗ2025/33033 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй хорооны Засаг даргын тодорхойлолт, хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.9-д заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн заасны 155.1-т заасны дагуу хариуцагч С.Ж РД: ****/-г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Ж-д эрэн сурвалжлуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
С.Ж нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба оршин байх газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны тойргийн шүүхийн 197/ШЗ2025/33033 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байна. /хэргийн 4 дүгээр тал/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлтийг ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасантай нийцсэн тул түүнийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд С.Ж-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С /утас:***/-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН