| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/09550/И |
| Дугаар | 192/ШШ2025/09555 |
| Огноо | 2025-11-18 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/09555
2025 11 18 192/ШШ2025/09555
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн 8 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар гудамж, *** тоотод оршин суух хаягтай Б овогт Т Н /рд:*******/,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар гудамж, ** тоотод оршин суух хаягтай Ж овогт Н-н З /рд:********/,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох
Сөрөг нэхэмжлэл: Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах,
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Т.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Д, хариуцагч Н.З
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэн нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Туулын Н миний бие хариуцагч Н-н З 2019.10.24-ний өдөр танилцаж, уулзаж эхэлсэн. Улмаар бид үерхэж, дотносож хосын харилцаа үүсгэн хамтран амьдарсан бөгөөд 2021.01.21-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бид 2022.10.24-ний өдөр хүүтэй болсон. Гэтэл сүүлийн хэдэн сар эхнэрийн зан ааш өөр болоод би ч аргадаад тайвшруулаад байсан. Мөн саяхан эхнэрээ гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэснийг мэдсэн. Учир нь энэ талаар эхнэрийн эгчээс мэдээд эхнэртэйгээ ярилцсан. Эхнэр З (Н.З) эхэндээ тийм юм байхгүй гээд байсан боловч би эгчээс нь мэдсэнээ хэлэхэд л тэр хүлээн зөвшөөрсөн юм. Миний бие үр хүүхдээ бодоод амьдарчих юм сан гэсэн горьдлогоор эхнэртэйгээ эвлэрэх гэж их хичээж уучлаад дахин амьдарч эхэлсэн боловч 2 хоноод архи ууж гадуур хоносон төд удалгүй 4 хоногийн дараа эхнэр маань нөгөө гэр бүлийн гадуурх харилцаа үүсгэсэн залуугаа хадам аавынхаар оруулаад, хайраа гэж дууддаг болсон байсан. Иймээс цаашид миний бие эхнэр Н.З хамтран амьдрах боломжгүй гэж үзэж тус шүүхийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчид хандсан. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад бид гэрлэлтээ цуцлуулах байр сууриа дэмжиж, хүүгээ миний бие өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлгийг эхнэр Н.З-с гаргуулахгүй байхаар харилцан тохиролцож, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан. Золбаяр өөрөө хүүг миний асрамжид үлдээхийг ам байдлаар зөвшилцөлд хүрч зөвшөөрсөн боловч удалгүй бодлоо өөрчилсөн. Шүүх хуралдааныг 2024.12.02-ны өдөр хийж эвлэрэх 60 хоногийн хугацаа өгсөн боловч эвлэрээгүй. Энэ хугацаанд Н.З хүүгээ Дарханд өөрийн аав, ээжийнд байлгадаг. Очиж уулзах гэхээр хадам аав уулзуулахгүй, хөөж туудаг, хэд хэдэн тохиолдолд архи уусан байдалтай байсан ба уулзаж чадаагүй явсан. Би одоо тамирчин ба тогтмол цалинтай, хүүгээ хараад байх бүрэн боломжтой. Миний бие хүүгээ өөрийн асрамжид байлгаж, хайр халамжаар дутаалгүй, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрэн хангаж, улмаар түүний хүмүүжил, сурч боловсроход нь илүү их анхаарч, эрдэм боловсролтой, нийгэмдээ зөв хүмүүжилтэй, ёс суртахуунтай хүн болохын төлөө хичээн хөдөлмөрлөж амьдрах болно.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.З миний бие Туркт улсын Станбул хотод Т.Н-тай 2019 онд үерхэж нөхөрлөж 2021 онд гэрлэлтээ батлуулж, 2022 онд хүүтэй болсон. Хамт амьдрах 5 жилийн хугацаанд хайр халамж муу эхнэр хүүхдээ тоодоггүй өөрийгөө л боддог хүн байсан. Эхлээд түлхэж үзээд дараа нь ёворч үзээд, дараа нь гар хүрч эхэлсэн. Өөрчлөгдөх болов уу гэж өөрт нь удаа дараа хэлж байсан боловч миний үгийг огт тоодоггүй чи л намайг хүндлэх ёстой, хайрлах ёстой гэсэн байр сууринаас хандана. Аав ээж нь амьдралд оролцож, архидан согтуурдаг. Энэ их стресс сэтгэл зүйн дарамт залуу хүний хувьд нэг хүний эрхшээлд орж, үнэгүйдүүлмээргүй байгаа тул Т.Н-ас салах хүсэлтэй байна. Бидний дундаас гарсан 2 настай хүү Н.Х өөрийн биеэрээ асран хамгаална. Би хотод ажил хийдэг тул хүүгээ харах боломжгүй Дарханд аав, ээж дээрээ байлгаж байгаа. Байр захиалсан, байраа ашиглалтад орохоор хүүгээ авчирж өөрөө харна. Н хүүгээ харж байгаагүй тул түүнд өгч чадахгүй. Хүү төрсөн цагаасаа хойш ихэнх цаг хугацаанд Дарханд өвөө, эмээ дээрээ байж байсан. Би амралтын өдөр болгон очдог, энэ тухай баримт гаргаж өгсөн. Иймд хүүг өөрийн асрамжид авах хүсэлтэй гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүү Н.Х-н төрсний бүртгэлийн лавлагаа, 2024.11.11-ний өдрийн 440 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны дуусгавар болгосон тэмдэглэл, хөлсөөр ажиллах гэрээ, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2024.05.31-2024.12.02 өдрийн хоорондох депозит дансны хуулга, 2022.06.01-2023.12.31-ний өдрийн хоорондох депозит дансны хуулга, дансны хуулга, 2025.07.02 376 дугаар Э.Д-д олгосон итгэмжлэл, фото зураг, 2024.04.29-2025.10.29-ний өдрийн депозит дансны хуулга, 2025.07.30-ний өдрийн 1860 дугаар худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч өөрт ноогдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх гэрээ, дархлаажуулалтын мэдээллийн лавлагаа зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас хариу тайлбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд гаргасан өргөдөл, фото зураг, авто тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагаа,Иргэний үнэмлэхийн лавлагаа, фото зураг, Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар цэцэрлэгийн тодорхойлолт, Дархан-УУл аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, 9**2УАН, 2**УНУ автомашины Баруунтуруун товчоогоор нэвтэрсэнтэй холбоотой баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар зохигчдын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН