| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/10249/И |
| Дугаар | 192/ШШ2025/09565 |
| Огноо | 2025-11-18 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/09565
2025 12 03 192/ШШ2025/09565
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ............... дүүрэг, .... дугаар хороо, ............... гудамж, ...... байр, ............. дүүргийн татварын хэлтэс,
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Б..............ийг эрэн сурвалжлуулах тухай
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэнг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ................. дүүргийн татварын хэлтэст бүртгэлтэй Д.......н Б.............. (..........) нь "...... ........... ХХК-ийг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн дугаар 3425300774 тоот томилолтын дагуу татварын хяналт шалгалтад хамруулахаар олгогдсон. Д.Б.............. нь Иргэний бүртгэлийн болон татварын удирдлагын нэгдсэн системд бүртгэлтэй Баянгол дүүрэг, .. дугаар хороо, ........ тоот, ... дүүрэг ... хороо, ....... гудамж, ... тоот, ....... аймаг, ...... сум, ..... баг, .... хороолол, ..., .... тоот хаягт тус тус бүртгэлтэй боловч тус хаяг дээр оршин суудаггүй, бүртгэлтэй утсанд хариу өгөхгүй оршин суух газар тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ................. дүүргийн татварын хэлтэс нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Б..............т эрэн сурвалжлуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Д.Б.............. нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба оршин байх газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэл мэдээллийн санд бүртгэгдсэн .... аймаг, ........ сум, ............ баг, ...... хороолол, ........тоот хаягт оршин сууддаггүй болох нь тогтоогджээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлтийг ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасантай нийцсэн тул түүнийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Б..............ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н.......... /утас:............./-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН