| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2024/05395/И |
| Дугаар | 192/ШШ2025/08148 |
| Огноо | 2025-10-13 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/08148
2025 10 13 192/ШШ2025/08***8
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нэхэмжлэгч: *** нэхэмжлэлтэй,
хариуцагч: ***-д холбогдох,
294 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан 294 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: ...*** ХХК-тай 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа Баянзүрх дүүрэг *** хороо, Цахлайн 1-р гудамжинд байрлах *** бариулахаар харилцан тохиролцсон. Гэрээний үнэ болох 122,500,000 төгрөгийг бартераар, үлдсэнийг нь бэлэн мөнгөөр төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний үүрэгт мөнгөн хэлбэрээр нийт 71 сая төгрөгийг төлсөн. Бартерт crown маркийн авто машиныг 53 сая төгрөгөөр, land cruser 4 70 маркийн авто машиныг 27 сая төгрөгөөр, lexus GX 4 70 маркийн авто машиныг 45 сая төгрөг гээд нийт 196 сая төгрөгийг төлсөн. 2023 оны 10 сард тухайн барилгыг хийж гүйцэтгэх байсан. Зөвхөн суурийг ухаж, суурийн блок тавьснаас өөр ажил хийгээгүй байдаг. Үүнээс хойш талууд харилцан ярилцаж байгаад 20*** оны 5 сарын 1-ний дотор тухайн барилгыг барьж байгуулахаар нэмэлт гэрээ хийсэн байдаг. Нэмэлт гэрээнээс хойш 7 сарын хугацаа өнгөрсөн. Энэ 7 сарын хугацаанд *** ХХК тухайн авто гараашийг барьж өгөөгүй. Ингээд гэрээгээ цуцалж, гэрээний үүрэгтэй холбогдуулан шилжүүлсэн нийт 196 сая төгрөг байгаа. Уг 196 сая төгрөгөөс 61 сая төгрөгийн суурийн ажил хийж гүйцэтгэсэн гэж үзээд бид хассан. Ингээд үлдэгдэл 134 526 610 төгрөгийг гэрээний үүрэгтэй холбогдуулан нэхэж байна. Бид гэрээ цуцалснаас хойш өөрсдөө үргэлжлүүлэхээр болсон. Хөрөнгө мөнгийг *** ХХК-иас нэхсэн. Бид авто гараашаа барьж байгуулах шаардлагатай байсан. Удахгүй өгнө гэж хэлсээр байгаад өгөөгүй. Арга тасраад намар болж байсан учраас барилгын дулааны улирлын ажил дуусаж байгаатай холбогдуулан бид өөрсдөө Хаан банкнаас 60 сая төгрөгийг зээл авсан. Мөн ***гэдэг хүнээс 75 сая төгрөгийн зээл авсан.*** гэдэг хүнээс мөн ялгаагүй зээл авсан. Ингээд бид гэрээ цуцлагдсанаас хойших учирсан хохирол гэж үзээд Хаан банканд 60 сая төгрөгийн хүүг нийт 13 сар төлсөн байна. Үүнийг тооцоод үзэх юм бол 11 577 410 төгрөг байгаа. Хаан банктай *** байгуулсан гэрээний ийм хэмжээний хохирол учирсан. *** гэдэг хүнээс 75 сая төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлсэн. 22 500 000 мянган төгрөгийг зөвхөн хүүд нь төлсөн байгаа.*** гэдэг хүнээс удаагийн зээл авч. 33,000,000 сая төгрөгийг 3 хувийн хүүтэй зээл авсан. 8 сарын хугацаанд хүүг нь тооцохоор 7,920,000 төгрөгийн хүү төлсөн. Мөн 3 хувийн хүүтэй 37,800,000 төгрөгийн зээл авсан. 9 сарын хугацаанд хүүд нь 10,206,000 төгрөг төлсөн. Мөн*** гэдэг хүнээс 7,500,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлсэн. 8 сарын хүү 1,800,000 төгрөг төлсөн. *** гэдэг хүнээр бид хоршооны зээл авхуулсан. Үүний 1 сарын хүү 370,000 төгрөгийг л төлсөн, бусдыг нь төлж чадаагүй. Нийт хохирол болох 54,373,471 төгрөгийг одоогийн байдлаар бүрэн төлсөн байна. Ажил гүйцэтгэх гэрээний 9.2-т гэрээ зөрчсөн тохиолдолд 0.5 хувийн алданги тооцохоор талууд харилцан тохиролцсон. Үндсэн төлбөр 134,526,610 төгрөг, алданги 67,263,305 төгрөг, хохирол 54,373,471 төгрөг, нийт 256,163,386 төгрөгийг хариуцагч *** ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: …нэхэмжлэгчтэй нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд анх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу мөнгө хүлээж авсан, мөн тодорхой хэмжээний эд хөрөнгө хүлээж авсан гэдэгт маргаан байгаагүй. Хамгийн гол маргаж байгаа зүйл нь тухайн гэрээний нийт үнийн дүн нь ***5 сая төгрөг гээд гэрээний 1.4-т заагаад өгчихсөн. Уг гэрээний дагуу ***5 сая төгрөгийн төлбөрийг бид 1.6-т бартераар төлөх болон төлбөрөөр төлнө гэдэг байдлаар тохиролцсон. Ингээд нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай төлбөрөөс бид тодорхой хэмжээний мөнгийг бэлнээр, эд хөрөнгөөр авсан. Гэхдээ гэрээний мөнгийг бид нар 100 хувь аваагүй. Өөрөөр хэлбэл ***5 сая төгрөгийг бид 100 хувь аваагүй. Бид энэ гэрээний төлбөртэй холбогдуулаад маш өндөр үнэтэй машиныг бартерт тооцож авсан. Үнийн дүн дээр нэгэнт маргахгүй. Гэхдээ хэт өндөр үнэтэй машиныг цаашид борлуулахад тэр үнийн дүнгээсээ багасаж явсан. Ингээд энэ хүний ажлыг хийж гүйцэтгээд тодорхой хэмжээний зардлууд гарсныг шинжээчийн дүгнэлт нотолно. Ингээд 61 сая төгрөгийн ажил гүйцэтгэсэн байна гэж харагдаж байгаа. Гэхдээ үлдсэн 130 сая төгрөгийг төлөөгүй байна гэдэг үйл баримт гарч ирсэн. 130 сая төгрөгөөс үлдсэн 50-60 төгрөгийн гэрээний төлбөр бид аваагүй. Гэтэл өнөөдөр нэхэмжлэгч нь бид 100 хувь төлбөрөө төлчихсөн байхад аж ахуйн нэгж ажлаа хийгээгүй учраас надад хохирол учирлаа гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл бид 100 хувь гэрээний төлбөрөө авчхаад ажлаа хийгээгүй тохиолдолд энэ хүнд дараагийн учирсан хохирлыг тооцох үндэслэл нотлогдоно. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа огт 130 сая төгрөг аваад, 61 сая төгрөгийн ажлыг хийгээд, ингээд үлдсэн төлбөрийг төлөөгүй байна. Энэ төлбөрийг бид банкнаас гаргаж авсан гэдгээ дэлгэрэнгүй тайлбарлаж чадахгүй байгаад байна. Миний ойлгож байгаагаар малчны зээл авсан харагдаж байна. Зээлийн гэрээний зорилго нь энэ автомашины гараашийг барихтай хамааралтай зээл олгоогүй байна гэж харж байна. Дээрээс нь зээлийн олгосон данс нь ***, *** нарын хамтран эзэмшдэг зээлийн дансанд тухайн мөнгийг Хаан банкнаас олгосноор зээл олгосонд тооцно гэсэн. Гэтэл тухайн *** гэдэг хүнтэй хамтран эзэмшдэг дансанд зээл оруулахдаа *** нь өөрийн хүүтэйгээ хамтарч зээл авч оруулж ирсэн. Тэгэхээр хүүхэд нь өөрийнхөө авч байгаа малчны зээлийг ***гаар дамжуулж өөртөө шилжүүлж зээл олгосон мэтээр тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Ийм учраас нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага дотроо хохиролтой холбоотой нэхэмжлэлийг бүрэн тодруулж чадаагүй гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс авсан мөнгөн дээрээ хүлээн зөвшөөрөөд, төлөх нь зүйтэй гэдэг дээр маргадаггүй. Энэ хохиролтой холбоотой маргаж байгаа учраас үүнийг нотлох боломжгүй. Мөн гэрээний үүргийг бид 100 хувь хүлээн аваагүй учраас үүнтэй холбоотой хохирлыг бид 100 хувь төлөх үүрэг хүлээхгүй гэж үзэж байгаа юм. Мөн зээлийн гэрээний зорилго, зориулалт, зарцуулалт нь тодорхой бус. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч үнэхээр энэ зээлээр авсан мөнгөөр ямар хөрөнгө аваад хаана, хэнтэй гэрээ байгуулж энэ барилгын материалыг дуусгасан гэдэг нь тодорхойгүй, эс үгүй өнөөдөр энэ барилга бүрэн гүйцэт дууссан юм уу гэдэг нь тодорхойгүй. Үнэхээр энэ хүн зээлээ аваад барилгаа гүйцэт барьчихсан юм гэсэн бол нэг өөр асуудал. Тэгэхээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хохиролтой холбоотой хэсэг нь ойлгомжгүй. Хэрэв энэ мөнгийг банканд хадгалсан бол олж болох байсан орлого гэдгээр тайлбарласан бол нэг өөр асуудал. Гэтэл бид зээлээр авсан юм гээд зарцуулалтаа тайлбарлахгүй байгаа нь өөр асуудал болгож хувирч байгаа учраас энэ хэргийн хувьд хоорондын уялдаа холбоо нь харагдахгүй байна гэж үзэж байна... гэв.
4. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Нэхэмжлэл /хэргийн 1 дүгээр тал/
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2 дугаар тал/
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 4 дүгээр тал/
2023.09.09, дугаар 23/75 Ажил гүйцэтгэх гэрээ /хэргийн 4-7 дугаар тал/
Төрийн банкны дансны хуулга /хэргийн 8 дугаар тал/
2023.09.21, Автомашин хүлээлгэх өгсөн акт /хэргийн 9 дүгээр тал/
Нэхэмжлэгчээс *** олгосон итгэмжлэл /хэргийн *** дүгээр тал/
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хэргийн 77 дугаар тал/
Нэхэмжлэлийн тодруулсан шаардлага /хэргийн 79 дүгээр тал/
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хэргийн 85 дугаар тал/
Хаан банкны дансны хуулга, зээлийн гэрээ /хэргийн 86-113 дугаар тал/ зэрэг баримтууд,
5.Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Хариуцагчаас *** олгосон итгэмжлэл /хэргийн 13 дугаар тал/
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 22 дугаар тал/
Хариу тайлбар /хэргийн 23 дугаар тал/
Хариуцагчаас *** олгосон итгэмжлэл /хэргийн 120 дугаар тал/ зэрэг баримтууд,
6.Шүүхээс бүрдүүлсэн
20***.12 сар *** ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 37-57 дугаар тал/ зэрэг баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч анх ...гэрээний дагуу ажлын хөлсөнд шилжүүлсэн 196 000 000 төгрөг, гэрээний алданги 98 000 000 төгрөг нийт 294 000 000 төгрөг гаргуулах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...хариуцагч гэрээний үүргээ зөрчиж гэрээнээс татгалзсан учир шилжүүлсэн мөнгө, гэрээнд заасан алдангийн хамт нэхэмжилнэ... гэж,
2025 оны 05 сарын 06-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарсантай холбоотой хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ үнэлгээг хасаж, “ажлын хөлсөнд шилжүүлсэн 196 000 000 – 61 473 930/хариуцагчийн гүйцэтгэсэн ажил/ = 135 526 610 төгрөг, алданги 67 763 305 төгрөг нийт 203 289 915 төгрөг нэхэмжилнэ” гэж, /хэргийн 77 дугаар тал/
2025 оны 05 сарын 12-ны өдөр, 2025.06.09-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 52 228 615 төгрөгөөр нэмэгдүүлж, “196 000 000 – 61 473 930/хариуцагчийн гүйцэтгэсэн ажил/ = 135 526 610 төгрөг, алданги 67 763 305 төгрөг, гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирол 52 228 615 төгрөг нийт 255 518 530 төгрөг нэхэмжилнэ” гэж тус тус тодорхойлсон. /хэргийн 79,85 дугаар тал/
3. Хариуцагч эс зөвшөөрч ...алданги шаардах эрхгүй, авсан мөнгөнөөс үлдсэн хэмжээний мөнгийг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй. Гэрээний үүргийн төлбөрийг бүгдийг нь аваагүй учраас бид энэ хохирлыг төлөх үндэслэл болохгүй... гэж маргав.
4. Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
2023 оны 09 сарын 09-ны өдөр дугаар 23/75 тоот Ажил гүйцэтгэх гэрээ бичгээр байгуулагдаж, нэхэмжлэгчийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг, *** хороо, Цахлай 1 гудамж *** тоот хаяг бүхий газар дээр хариуцагч *** ажлыг иж бүрэн түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэй барьж гүйцэтгэн 2023 оны 10 сарын 20-ны өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч ажлын хөлс ***5 000 000 төгрөг байхаар тохирчээ. /хэргийн 4-6 дугаар тал/
Дээрх хугацаанд хариуцагч ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй, барилгын ажил гүйцэтгэх улирал дуусаж өвөл болсон шалтгааны улмаас талууд гэрээний хугацааг дараа жилийн хавар эхэлж дуусгахаар 20*** оны 05 сарын 01-ний өдөр гэж хугацааг сунгажээ. /хэргийн 7 дугаар тал/
Талуудын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний
1.5-д гэрээний нийт үнэ ***5 000 000 төгрөг,
1.6-д төлбөрийн нөхцөл: гэрээний үнийн дүнгээс 50 хувь буюу 122 500 000 төгрөгийг бэлэн мөнгөөр, үлдэгдэл 50 хувь бартераар байна,
1.7-д гэрээний нийт төлбөрөөс урьдчилгаа 150 000 000 төгрөг байх бөгөөд 41 000 000 төгрөгийг хэлцлийн дагуу 8 сарын 29, 30-ны өдөр бэлнээр төлнө. Үлдэгдэл 81 500 000 төгрөгийг үе шатны гүйцэтгэлээр буюу ажил хүлээлцсэн акт үйлдэж бэлэн мөнгөөр олгоно,
1.8-д гэрээний төлбөрийн бартерт 16/23 210 кровн автомашин-53 000 000 төгрөгөөр, ланд крузер 470 автомашин 27 000 000 төгрөгөөр, үлдэгдэл 42 000 000 төгрөгийн бартер, нийт 122 500 000 бартерын машинуудыг энэхүү гэрээ батлагдсан өдөр эзэмших, захиран зарцуулах эрхтэйгээр гүйцэтгэгч талд шилжүүлнэ.
1.9-д гэрээний үнэд материал, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, ХАБЭА-н зардал, ажлын хөлс багтсан болно гэжээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 343.2.”ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж заасан. Зохигч талуудын хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээг дүгнэхэд нэг талаас гүйцэтгэгч буюу хариуцагч Авто засварын заводын барилгын ажлыг иж бүрэн түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэй барьж гүйцэтгэх, нэхэмжлэгч тохирсон ажлын хөлс төлөхөөр тохирсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Дээрхи гэрээ зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул талуудын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.
Хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй гэж үзлээ.
5. Эдгээр үйл баримтын талаар талууд маргаагүй.
6. Нэхэмжлэгчийн Ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагчид ажлын хөлсөнд шилжүүлсэн 196.000.000 төгрөгөөс хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ дүн 61 473 390 төгрөгийг хасаад 135 526 610 төгрөг нэхэмжилсэн шаардлагын тухайд:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу ажил гүйцэтгэгч буюу хариуцагч захиалагчийн эсхүл өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч буюу нэхэмжлэгч уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүрэгтэй.
Ажил гүйцэтгэх гэрээний 1.6, 1.7, 1.8-д заасны дагуу нэхэмжлэгч 71 000 000 төгрөг бэлнээр, бартерт кровн маркын автомашин 53 000 000 төгрөгт, ланд круизер 470 маркийн автомашин 27 000 000 төгрөгт, лексус gx 470 маркийн автомашиныг 45 000 000 төгрөгт тооцож нийт 196 000 000 төгрөгийг хариуцагчид ажлын хөлсөнд урьдчилан төлсөн нь нэхэмжлэгчийн тайлбар, Төрийн банкны дансны хуулга, 2023.09.21-ний өдрийн Автомашин хүлээлцсэн акт баримтаар тогтоогдож байна. /хэргийн 8-9 дүгээр тал/
Хариуцагч хариу үүрэг буюу Авто засварын заводын барилгын ажлыг иж бүрэн түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэй барьж дуусган ажлын үр дүнг тохирсон хугацаанд хүлээлгэн өгөөгүй үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ажлын хөлс төлөх гэрээгээр хүлээсэн үүргийн зарим хэсгийг биелүүлсэн боловч хариуцагч тохирсон хугацаанд ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй, нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй учир нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, энэ тухай хариуцагчид мэдэгдсэн, хариуцагч татгалзлыг хүлээн авсан, энэ талаар талууд маргаагүй.
Мөн хариуцагч ажлын хөлс 196 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авснаа хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотолж буй Төрийн банкны дансны хуулга, 2023.09.21-ний өдрийн Автомашин хүлээлцсэн акт баримтыг үгүйсгэж няцаагаагүй.
Хариуцагч “ суурийн ажлыг хийж гүйцэтгэсэн учир нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй”, мөн “энэ хугацаанд гүйцэтгэсэн ажлын талаар акт үйлдэж баталгаажуулаагүй” гэж марган, гүйцэтгэсэн ажлын хэмжээ үр дүнгийн талаар шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн. /хэргийн 32-33 дугаар тал/
Шүүгчийн захирамжийн дагуу шинжээч шинжилгээ хийж дүгнэлтээ ирүүлсэн./хэргийн 37-60 дугаар тал/
Шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: *** байрлах автомашины засварын газрын зориулалттай хөрөнгийн суурийн ажил 61 473 390 төгрөгийн өртөгтэй болохыг тогтоосон.
Шинжээчийн дүгнэлтийн талаар талууд маргаагүй.
Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг “135 526 610 төгрөг” гэж багасгасан. /хэргийн 77 дугаар тал/
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэжээ.
Иймд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225.1-д зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэжээ.
Хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн шаардах эрх үндэслэлтэй учир нэхэмжлэгчийн гэрээний үүрэгт шилжүүлсэн 196 000 000 төгрөгөөс хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажил түүний өртөг 61 473 390 төгрөгийг хасаж үлдэх 134 526 610 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзнэ.
7. Нэхэмжлэгчийн алданги 67 763 305 төгрөг нэхэмжилсэн шаардлагын тухайд:
Талуудын хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээнээс нэхэмжлэгч татгалзаж, гэрээ цуцлагдсан учир нэхэмжлэгч гэрээний хариуцлага буюу алданги шаардах эрхгүй.
Иймд “энэ шаардлага хууль зүйн үндэслэлгүй” гэх хариуцагчийн тайлбар татгалзал үндэслэлтэй.
8. Нэхэмжлэгчийн хохирол 52 228 615 төгрөг нэхэмжилсэн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хохирол 52 228 615 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 255 518 530 төгрөг нэхэмжилсэн. Тодруулбал “хариуцагч гэрээний үүргээ зөрчсөний улмаас тухайн барилгын ажлыг барьж дуусгахад бусдаас хүүтэй мөнгө зээлж мөнгө болон хүүгээр хохирсныг нэхэмжилнэ” гэсэн. /хэргийн 79, 85 дүгээр тал/
20***.11.25-ны өдөр Төрийн банк ХК-ийн Увс Завхан тооцооны төв, иргэн *** нарын хооронд Хоршооны гишүүн малчны зээлийн гэрээ байгуулагдаж, ***40 000 000 төгрөгийг, буур, ботготой ингэ худалдан авах болон хашаа саравч барих зориулалтаар зээлжээ. /хэргийн 104-105 дугаар тал/
20***.08.***-ны өдөр иргэн ***, *** нарын хооронд Зээлийн гэрээ байгуулагдаж, *** 7500 000 төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлжээ. /хэргийн 106 дугаар тал/ нотариатаар гэрчлүүлээгүй, гарын үсгийн үнэн зөвийг гэрчлээгүй, зээлийн зориулалт тодорхойгүй.
20***.09.13-ны өдөр Хаан банк ХК-ийн БЗ Их Цайз тооцооны төв, ***, *** нар зээлийн гэрээ байгуулж, ***, Т.Базаррагчаа нар 60 000 000 төгрөгийг 23.4 хувийн хүүтэй, үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл зориулалтаар зээлжээ. /хэргийн 107-110 дугаар тал/
20***.09.***-ний өдөр иргэн ***, *** нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, *** 37800 000 төгрөгийг 3 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатай зээлсэн байна. /хэргийн 111 дүгээр тал/ нотариатаар гэрчлүүлээгүй, гарын үсгийн үнэн зөвийг гэрчлээгүй, зээлийн зориулалт тодорхойгүй.
20***.10.05-ны өдөр иргэн ***, *** нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, *** 33 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатай зээлсэн байна. /хэргийн 112 дугаар тал/ нотариатаар гэрчлүүлээгүй, гарын үсгийн үнэн зөвийг гэрчлээгүй, зээлийн зориулалт тодорхойгүй.
20***.10.22-ны өдөр иргэн ***, *** нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, *** 7500 000 төгрөгийг 3 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатай зээлсэн байна. /хэргийн 113 дугаар тал/ нотариатаар гэрчлүүлээгүй, гарын үсгийн үнэн зөвийг гэрчлээгүй, зээлийн зориулалт тодорхойгүй.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэжээ.
Хариуцагч дээрх шаардлагыг ...хүлээн зөвшөөрөхгүй ... гэж маргаж байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа бол нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй.
Дээр авагдсан зээлийн гэрээ баримтаар нэхэмжлэгч бусдаас хүүтэй мөнгө зээлснийг үгүйсгэхгүй боловч барилгыг анх төлөвлөснөөс илүү зардал хөрөнгөөр барьсан эсэх, ямар хугацаанд барьсан эсэх, тухайн зээлсэн мөнгийг хариуцагчтай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний зүйл буюу Авто засварын заводын барилгын ажлыг хийж дуусгахад зарцуулсан эсэх нь тодорхойгүй, энэ талаар ямар нэг санхүүгийн тайлан тооцоо баримт авагдаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тайлбараа нотлоогүй.
Нэхэмжлэгчийн энэ шаардлага хангалттай эргэлзээгүй үнэн зөв баримтаар бүрэн бодитой нотлогдоогүй, нэхэмжлэгч ажлын хөлсийг бүрэн төлөөгүй байсан зэргийг харгалзан дээрх хохирлыг хариуцагчаас шаардсаныг хангахгүй орхив.
9. Дээрхээс дүгнэн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагчаас Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг шилжүүлэн авсан 134 526 610 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 627 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 830 583 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
11. 20***.10.09-ний өдрийн нэхэмжлэгчээс *** олгосон итгэмжлэлээр, 20***.09.13, 2025.10.13-ны өдрийн хариуцагчаас *** олгосон итгэмжлэлээр тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 13, ***, 120 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч *** ХХК-аас 134 526 610 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 120 991 920 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 627 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 830 583 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш *** хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ