| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2020/01966/И |
| Дугаар | 192/ШШ2025/08191 |
| Огноо | 2025-10-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 192/ШШ2025/08191
2025 10 14 192/ШШ2025/08191
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч **** ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ****ХХК-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 241,582.61 /хоёр зуун дөчин нэгэн мянга таван зуун наян хоёр ам.доллар 61 цент/ ам.доллар буюу 867 955 585 /найман зуун жаран долоон сая есөн зуун тавин таван мянга таван зуун наян тав/ төгрөг гаргуулах, битум хөрөнгөөр үүргийг хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 510,441,777.99 /таван зуун арван сая дөрвөн зуун дөчин нэгэн мянга долоон зуун далан долоон төгрөг 99 мөнгө/ төгрөгөөр багасгаж нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 357,513,807.01 /гурван зуун тавин долоон сая таван зуун арван гурван мянга найман зуун долоо/ төгрөг болгож битум хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан хэмжээ буюу 357,513,807.01 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч мөнгөн төлбөрийн үүргийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор 100,000,000.00 /нэг зуун сая/ төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн дотор 257,513,807.01 /хоёр зуун тавин долоон сая таван зуун арван гурван мянга найман зуун долоон төгрөг 01 мөнгө/ төгрөгөөр хэсэгчлэн нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 59 дүгээр зүйлийн 59.5, 57 дугаар зүйлийн 57.1,106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 770 285 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1 945 519 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ