| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/10128/И |
| Дугаар | 192/ШШ2025/09564 |
| Огноо | 2025-11-18 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/09564
2025 11 18 192/ШШ2025/09564
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ........... дүүрэг, ... дугаар хороо, дүгээр байрны өргөтгөл, ........................ ТӨХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд ...................... засварын үйлдвэр-ийн хаягийг тодруулах, эрэн сурвалжлуулах тухай
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэнг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ........................ ТӨХХК нь 2022 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд /хуучин/ нэр дээр ........................................ газрын эхлэлтийн балансад ....................... засварын үйлдвэр-с 142,308,049 төгрөгийн авлага бүртгэгдэн шилжиж ирсэн нь одоог хүртэл төлөгдөөгүй болно. ......................... ТӨХХК нь:
1996-2002 онд ...................................
2002-2004 онд ..............................................
2004-2009 онд ....................................................
2009-2012 онд .......................................................
2012-2022 онд .................................. ТӨҮГ /РД:.............../ нэрээр үйл 2022.08.24-ний өдрийн ажиллагаа явуулж байсан бөгөөд Засгийн газрын тогтоолоор ......................... ТӨХХК болон өөрчлөн зохион байгуулагдан ажиллаж байна.
Тус төвд балансаас балансад шилжиж ирсэн .................... засварын үйлдвэрийн нэр дээр бүртгэлтэй өр, авлагыг барагдуулаагүй. Үүнтэй холбоотойгоор Үндэсний аудитын газраас 2023, 2024, 2025 онуудад удаа дараа албан шаардлагыг ирүүлсэн бөгөөд .............. засварын үйлдвэрийн хаягийг тодруулахаар УБЕГ-с 2025.02.12-ны өдрийн 1/98 тоот албан бичгээр лавлагаа хүсч улмаар бүртгэлгүй гэсэн хариу ирсэн болно.
Иймд дээрх ...................... засварын үйлдвэр нь одоо хаана үйл ажиллагаа явуулж байгаа нь мэдэгдэхгүй оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагч ...................... засварын үйлдвэрийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ......................... ТӨХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ........... засварын үйлдвэр-ийг эрэн сурвалжлуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
...................... засварын үйлдвэр нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба оршин байх газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь Улсын бүртгэлийн оршин суугаа хаягийн тодорхойлолтоор ........... дүүрэг, ... дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаггүй болох нь тогтоогдож байна
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлтийг ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасантай нийцсэн тул түүнийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд ...................... засварын үйлдвэр-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н........ /утас:.........../-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН