Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2025/ДШМ/29

 

 

 

 

 

 

  2025      05        15                                                2025/ДШМ/29

 

 

Б.Б, Г.Б,

М.М, Д.Б,

О.З нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                         Ц.Л

Шүүгдэгч                                        Б.Б, Г.Б,

                                                                  М.М, Д.Б,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч           Р.Ц, Р.Б, Б.Д,

                                                        Х.О

Хохирогч                                         Б.Д /цахимаар/

            Нарийн бичгийн дарга                   Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж, шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Г.Жаргалтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Д, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Р.Ц нарын давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлээр Б.Б, Г.Б, М.М, Д.Б, О.З нарт холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   Б овогт Г-н Б, Монгол Улсын иргэн,

   С овогт Б-н Б, Монгол Улсын иргэн,

А овогт М-ны М, Монгол Улсын иргэн

Б овогт Д-н Б, Монгол Улсын иргэн,

Б овогт О-н Золбоот, Монгол Улсын иргэн,

 

Г.Б нь Б.Б, М.М нартай бүлэглэж,

2023 оны 08 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө    аймгийн   сумын   баг    тоотод оршин суух иргэн Б.Т-н байшингийн цонхоор нэвтэрч, луут хийцийн 50 лан мөнгө орсон 925 сорьцтой мөнгөн тоногтой эмээл /иж бүрэн/, мөнгөн хазаар, “Saver 100” /Савер/ загварын буу, “Mauser m18” /Маузер/ загварын буу, төмөр сейф, “Creedmook” /Креедмоок/ загварын бууны сум 180 ширхэг, “Saver 100” загварын бууны сум 120 ширхэг, “Calibre” /Калибрь/ бууны 22LR загварын сум гурван хайрцаг буюу 150 ширхэг, шинэ цагийн халтар манан хөөрөг, шинэ цагаан манан хөөрөг, “Toyota premio” /Тоёота премо/ машины сувинер, “Toyota Land Cruiser-80” /Тоёота ланд крузейр/ машины сувинер, түргэн хараалагч дуран, тонгорог хутга болон бэлэн мөнгө 9.000.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 58.150.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,      

үргэлжилсэн үйлдлээр, Б.Бтай бүлэглэж 2023 оны 08 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө       аймгийн      сумын      баг     тоотод оршин суух иргэн Б.Д-н байшингийн цонхны төмөр хаалтыг хөшиж онгойлгон нэвтэрч, “Dell” /Делл/ загварын notebook /нөүтбүүк/, их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, монетон хос ээмэг, мөнгөн хос ээмэг, “Tesso” /Тессо/ загварын эрэгтэй бугуйн цаг, алтан шармал эрэгтэй бугуйн цаг, алтан шармал эмэгтэй бугуйн цаг, “Swarovski” /Сваровский/ шигтгээтэй эмэгтэй бөгж, шигтгээтэй эмэгтэй мөнгөн бөгж, монетон эмэгтэй бөгж, энгэрийн шармал зүүлт 2 ширхэг, чулуун бугуйвч зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 6.336.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт, бусдад нийт 64.486.000 төгрөгийн хохирол учруулж их хэмжээний эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэгт,

 

Б.Б нь У.Б-тай бүлэглэж, 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр   хотын    дүүргийн    хороо    тоотод оршин суух иргэн Б.Э-н орон байранд нэвтэрч, 50 инчийн “LG” /ЛЖ/ зурагт, монетон бөгж, “Iphone-7” /Айпоне-7/ загварын гар утас, “G-shock” /Жи-шок/ загварын бугуйн цаг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.829.050 төгрөгийн хохирол учруулсан,

 

үргэлжилсэн үйлдлээр, Г.Б, М.М нартай бүлэглэж,

2023 оны 08 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө   аймгийн    сум    баг    тоотод оршин суух иргэн Б.Т-н байшингийн цонхоор нэвтэрч, луут хийцийн 50 лан мөнгө орсон 925 сорьцтой мөнгөн тоногтой эмээл /иж бүрэн/, мөнгөн хазаар, “Saver 100” /Савер/ загварын буу, “Mauser m18” /маузер/ загварын буу, төмөр сейф, “Creedmook” /креедмоок/ загварын бууны сум 180 ширхэг, “Saver 100” загварын бууны сум 120 ширхэг, “Calibre” /калибрь/ бууны 22LR загварын сум гурван хайрцаг буюу 150 ширхэг, Акка болон винтов бууны сум, шинэ цагийн халтар манан хөөрөг, шинэ цагаан манан хөөрөг, “Toyota premio” /Тоёота премо/ машины сувинер, “Toyota Land Cruiser-80” /Тоёота ланд крузейр/ машины сувинер, түргэн хараалагч дуран, тонгорог хутга болон бэлэн мөнгө 9.000.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 58.150.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,      

үргэлжилсэн үйлдлээр, Г.Бтай бүлэглэж 2023 оны 08 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө       аймгийн    сум        баг     тоотод оршин суух иргэн Б.Д-н байшингийн цонхны төмөр хаалтыг хөшиж онгойлгон нэвтэрч, “Dell” /Делл/ загварын notebook /нөөтбүүк/, их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, монетон хос ээмэг, мөнгөн хос ээмэг, “Tesso” /Тессо/ загварын эрэгтэй бугуйн цаг, алтан шармал эрэгтэй бугуйн цаг, алтан шармал эмэгтэй бугуйн цаг, “Swarovski” /сваровский/ шигтгээтэй эмэгтэй бөгж, шигтгээтэй эмэгтэй мөнгөн бөгж, монетон эмэгтэй бөгж, энгэрийн шармал зүүлт 2 ширхэг, чулуун бугуйвч зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 6.336.000 төгрөгийн хохирол учруулсан,

үргэлжилсэн үйлдлээр, Д.Бтай бүлэглэж 2023 оны 12 дугаар сарын 19-ний шөнө эд хөрөнгө байгаа газарт хялбар хүрэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгийг зөөвөрлөх, тээвэрлэх зэргээр хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх зорилгоор түүний эзэмшлийн         улсын дугаартай, “Subaru Forester” /Субару Форестор/ загварын тээврийн хэрэгсэл ашиглан,      аймаг      сум       баг тоо    тод оршин суух иргэн Ц.Д-н байшингийн цонхыг хагалан нэвтэрч, 65 инч “Hisense” /Хайсенс/ загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.250.360 төгрөгийн хохирол учруулсан, 

үргэлжилсэн үйлдлээр, шүүгдэгч М.Мтэй бүлэглэж 2023 оны 12 дугаар сарын 25-27-ны өдрийн хооронд     н аймгийн       сумын        баг       тоотод оршин суух иргэн Д.Д-н байшингийн цонхоор нэвтэрч, эмэгтэй хүний үстэй дээл, мөнгөн бүс, булган малгай, эрэгтэй монгол гутал, хуучны мөнгөн хазаар, адууны мах 5кг, адууны гэдэс 3кг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.016.000 төгрөгийн хохирол учруулсан,   

үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр    аймгийн      сумын     баг     тоотод оршин суух иргэн Р.Э-ны байшингийн цонхыг эвдэн нэвтэрч, 0.5 граммын “Чингис” архи, 0.75 граммын “Jack Daniels” /Жак даниелс/ виски зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 145.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр       аймгийн         сумын     баг     тоотод оршин суух иргэн Г.Б-н байшингийн цонхоор нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, богино булган шуба зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр      аймгийн     сумын “Д” гэх газарт оршин суух иргэн Э.Д-н байшингийн цонхоор нэвтэрч, 65 лан мөнгөн хийцтэй 12 завхай мөнгөн эмээл, 6 ширхэг мөнгөн аяга зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 17.297.000 төгрөгийн хохирол учруулсан,  

2023 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө      аймгийн       сумын баг        тоотод оршин суух иргэн Б.Б-н      улсын дугаартай “Toyota prius-11” /Тоёота приус/ загварын тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан, 

2023 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө      аймгийн     сумын баг     тоотод оршин суух иргэн Х.А-н эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай “Сагсай” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч, “Болор” архи, “Экс” архи 14 шил, “Соёрхол” архи, ажлын бээлий зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч  413.900 төгрөгийн хохирол учруулсан,   

2023 оны 12 дугаар сарын 20-30-ны өдрийн хооронд        аймгийн      сумын   баг        тоотод оршин суух иргэн Ч.Г-н байшингийн цонхоор нэвтэрч, 12 ширхэг буюу 288 кг хонины гулууз мах, 5 кг ааруул, тогооны өрөм, бяслаг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.355.000 төгрөгийн хохирол учруулсан, бусдад нийт 97.442.310 төгрөгийн хохирол буюу их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт,  

 

М.М нь Б.Б, Г.Б нартай бүлэглэж,

2023 оны 08 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө  аймгийн    сумын    баг    тоотод оршин суух иргэн Б.Т-н байшингийн цонхоор нэвтэрч, луут хийцийн 50 лан мөнгө орсон 925 сорьцтой мөнгөн тоногтой эмээл /иж бүрэн/, мөнгөн хазаар, “Saver 100” /Савер/ загварын буу, “Mauser m18” /маузер/ загварын буу, төмөр сейф, “Creedmook” /креедмоок/ загварын бууны сум 180 ширхэг, “Saver 100” загварын бууны сум 120 ширхэг, “Calibre” /калибрь/ бууны 22LR загварын сум гурван хайрцаг буюу 150 ширхэг, Акка болон винтов бууны сум, шинэ цагийн халтар манан хөөрөг, шинэ цагаан манан хөөрөг, “Toyota premio” /Тоёота премо/ машины сувинер, “Toyota Land Cruiser-80” /Тоёота ланд крузейр/ машины сувинер, түргэн хараалагч дуран, тонгорог хутга, бэлэн 9.000.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 58.150.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,      

үргэлжилсэн үйлдлээр, Б.Бтай бүлэглэж, 2023 оны 12 дугаар сарын 25-27-ны өдрийн хооронд    аймгийн   сумын    баг     тоотод оршин суух иргэн Д.Д-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай байшингийн цонхоор нэвтэрч, эмэгтэй хүний үстэй дээл, мөнгөн бүс, булган малгай, эрэгтэй монгол гутал, хуучны мөнгөн хазаар, адууны мах 5кг, адууны гэдэс 3кг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.016.000 төгрөгийн хохирол учруулсан, бусдад нийт 61.166.000 төгрөгийн буюу их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт,

 Д.Б нь Б.Бтай бүлэглэж, түүнийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний шөнө 21.00 цагийн орчим      аймгийн         сумын    баг    тоотод оршин суух иргэн Ц.Д-н орон байранд нэвтэрч, 65 инч “Hisense” /Хайсенс/ загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.250.360 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, зурагтыг өөрийн эзэмшлийн       улсын дугаартай, “Subaru Forester” /Субару форестор/ загварын тээврийн хэрэгслээр зөөвөрлөж, хамжигчаар оролцсон гэмт хэрэгт,

 

О.З нь М.М, Б.Б, Г.Б нарын 2023 оны 08 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө бүлэглэж          аймгийн       сумын      баг       тоотод оршин суух иргэн Б.Т-н орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон эмээлийн 12 ширхэг мөнгөн завхай, 2 ширхэг шинэ цагийн халтар манан хөөргийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 2023 оны 08 дугаар сарын сүүлээр бусдад худалдсан,  

 мөн Б.Б, Г.Б нарын 2023 оны 08 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө бүлэглэж     аймгийн        сумын      баг      тоотод оршин суух иргэн Б.Д-н орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон “Dell” /Дээл/ загварын notebook /нөүтбүүк/-ийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 450.000 төгрөгөөр бусдад тус тус худалдсан буюу хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан, мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

 

   Г.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар,

 

   Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар,

 

   М.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар,

 

   Д.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар,

 

           О.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б.Бын хохирогч Э.Д-н гэрт хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө хулгайлж 17.297.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж,

Шүүгдэгч Б овогт Г-н Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “үргэлжилсэн үйлдлээр, шүүгдэгч Б.Б, М.М нартай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж үйлдсэн” гэм буруутайд,

шүүгдэгч С овогт Б-н Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон шүүгдэгч Г.Б, М.М, У.Б, Д.Б нартай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж, машин механизм ашиглаж үйлдсэн, мөн хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон.” гэм буруутайд,

шүүгдэгч А овогт М-ны М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “үргэлжилсэн үйлдлээр, шүүгдэгч Б.Б, Г.Б нартай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж үйлдсэн.” гэм буруутайд,

шүүгдэгч Б овогт Д-н Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, бүлэглэн, шүүгдэгч Б.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхэд дэмжлэг үзүүлж, машин механизм ашиглаж, хамжигчаар оролцсон.” гэм буруутайд,

шүүгдэгч Б овогт О-н З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан.” гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Г.Быг 3 жилийн хугацаагаар хорих ялаар, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Б.Быг 8 жил хорих ялаар, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч М.Мийг 2 жил хорих ялаар, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Быг 2 жил хорих ялаар, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Зыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бад оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Г.Б, М.М, Д.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бын цагдан хоригдсон нийт 397 хоногийг, шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 415 хоногийг, шүүгдэгч М.Мийн цагдан хоригдсон 233 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.З 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,   мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч О.Зод зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б, Б.Б, М.М нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч О.Зод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Д.Бд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

шүүгдэгч Д.Б, О.З нарт тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 771 дугаартай шүүгчийн захирамжаар авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын хувийг Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.С-д даалгаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар, шүүгдэгч Г.Баас 13.950.667 төгрөг гаргуулж, 10.782.667 төгрөгийг хохирогч Б.Т-д, 3.168.000 төгрөгийг хохирогч Б.Д-д,

шүүгдэгч Б.Баас 20.420.567 төгрөг гаргуулж, 10.782.667 төгрөгийг хохирогч Б.Т-д, 3.168.000 төгрөгийг хохирогч Б.Д-д, 168.000 төгрөгийг хохирогч Ц.Д-д, 1.508.000 төгрөгийг хохирогч Д.Д-д, 145.000 төгрөгийг хохирогч Р.Э-д, 1.880.000 төгрөгийг хохирогч Ц.Б-д, 413.900 төгрөгийг хохирогч Х.А-т, 2.355.000 төгрөгийг хохирогч Ч.Г-д,

шүүгдэгч М.Мээс 13.290.667 төгрөг гаргуулж, 10.782.667 төгрөгийг хохирогч Б.Тд, 1.000.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Т.Өд, 1.508.000 төгрөгийг хохирогч Д.Дд тус тус олгож, Хохирогч Б.Б гэмт хэргийн улмаас эд хөрөнгөд учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж, шүүгдэгч Б.Баас нэхэмжлэх эрхтэйг дурьдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Subaru Forester” /Субару Форестор/ загварын 15.378.000 төгрөгийн үнэлгээтэй     улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Д.Баас, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 950.000 төгрөгийг шүүгдэгч О.Зоос тус тус албадан гаргуулж Орхон аймгийн Төрийн сангийн улсын төсөвт шилжүүлж,

Хэрэгт ирүүлсэн    аймаг    сум      баг  тоот “Х” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг болон     аймаг      сум       баг “Д” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг тус тус хуулбарласан 1 ширхэг хуурцагийг 3 дахь хавтаст хэргийн арын хавтаст нь,     аймгийн “С” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгтэй 1 ширхэг хуурцагийг 5 дахь хавтаст хэргийн 30 дахь талд нь, “G” ломбардын хяналтын камерын бичлэгтэй 1 ширхэг хуурцагийг 8 дахь хавтаст хэргийн арын хавтаст нь тус тус хавсарган үлдээж, Улаанбаатар хот      дүүрэг “Х” зочид буудлын хяналтын камерын бичлэгтэй 1 ширхэг хуурцагийг шүүгдэгч Л.М-д холбогдох тусгаарласан хэрэгт шилжүүлж, 

эд мөрийн баримтаар шүүгдэгч Г.Баас хураан авсан жордан-13 загварын пүүз нэг хос, шүүгдэгч Б.Баас хураан авсан хар өнгийн арзгар ултай, түрийтэй эрэгтэй хүний нэг хос гутлыг тус тус  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Э-т төлөх төлбөргүй, шүүгдэгч О.З, Д.Б нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Б.Д нар давж заалдах гомдолдоо:

“... Шүүх “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг ... гүйцэтгэгч тус бүр гэмт хэргийг үйлдэхэд үүрэг оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулах ...” гэсний дагуу шүүгдэгч Б.Бад уг шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг багасгаж шийдвэрлэж өгнө үү. Иймд хэргийг тал бүрээс нь нягталж, шүүгдэгч Б.Бад итгэл үзүүлж давж заалдах гомдлыг хангаж, түүнд оногдуулсан 8 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү ...” гэжээ.

Шүүгдэгч Д.Б давж заалдах гомдолдоо:

“... Миний бие шүүгдэгч Б.Бтай хамт хулгайн гэмт хэрэгт огт үйлдээгүй бөгөөд энэ хүний хулгайлах гэмт хэрэг үйлдэж айлаас зурагт хулгайлж байгаа гэж огт санаагүй юм. Энэ байдлаа би мэдүүлэгтээ хэлсэн байгаа. Би энэ хүнийг огт таньдаггүй, харин миний хойд эцэг болох хүнийг таньдаг юм байсан. Тухайн үедээ би үүнийг нь мэдээгүй. Намайг шүүгдэгч Б.Быг гэмт хэрэг үйлдэхэд нь урьдчилан амлаж дэмжлэг үзүүлсэн гэж буруутгасан. Би энэ хүнтэй урьд нь уулзаж байсан удаа байхгүй. Хэрэгт ч гэсэн энэ талаар авагдсан зүйл байхгүй.

Б.Б нь намайг тэр өдөр “такси барих гэсэн юм” гээд дуудсан, би ажлынхаа завсраар таксинд явдаг тул яваад очсон, тэгээд “хөгшин нь гэрээсээ ороод юм аваад ирье, архи уух гэсэн юм” гэсэн. Тэгээд орчихоод эргээд гарч ирээд “миний утас байна уу” гэсэн, утас нь суудал дээр байсан. Тэгээд утсаа аваад эргэж ороод ер удалгүй тэр дороо зурагт бариад гарч ирсэн. Тэгээд дэлгүүрт тавина гэсэн би “дэлгүүр авах юм уу” гэхэд “авна” гэсэн. Тэгээд би “чамд таксины мөнгө байгаа юм уу” гэхэд “байхгүй, энийг тавиад өгөх гэж байгаа юм” гэснээ “чи надаас энийг авчих, би маргааш чамаас авъя, харин чи надад архи, тамхи, ундаа аваад өг” гэсэн. Тэгээд би дэлгүүрт ороод өөрийн картаа уншуулж архи, тамхи, ундаа гэх мэт юм авч өгсөн. Миний дэлгүүрээс юм авч өгч байгаа бичлэг байгаа.

Тэгээд би зурагтыг нь аваад утасны дугаараа өгөөд “маргааш аваарай” гээд буулгасан юм. Зурагтыг нь би гэртээ хадгалж байсан, учир нь би таксиныхаа болон юм авч өгсөн мөнгөө авах гээд хадгалж байсан. Тэгээд ч би хүний юмыг яах билээ. Өөрийг нь хүлээгээд л байж байсан. Би энэ хүнийг хулгай хийсэн, өөрийнх нь зурагт биш гэж огт мэдээгүй. Надад хулгай хийх ямар ч шаардлага байхгүй. Би Дулааны станцад ажиллаж байгаад “Э”-т 7-8 удаа сонгон шалгаруулалт, шалгалтад орж байж ажилд тэнцсэн, нялх хүүхэдтэй, одоо орон сууцны зээлэнд хугацаа маань энэ оны 5 дугаар сард болж байгаа, ажлынхаа хажуугаар UB кабд таксинд болон хувиараа явдаг байсан, бүр урд нь дуудлагын таксинд ч явдаг байсан. Өөрийн ажил хөдөлмөрөөрөө амьдралаа бүрэн авч явахыг хүсдэг, сайхан амьдрахыг хүсдэг, тэгэж ч яваа зүгээр л нэг залуу хүн юм.

Би хэзээ ч хулгай хийхгүй, хийж байгаа ч үгүй, би үнэнээ л хэлж байна. Надад энэ хүнтэй нийлж худлаа ярих хулгай хийх хэрэг байхгүй. Надад маш их хэцүү харамсалтай байна. Надад манай өмгөөлөгч хэлсэн. “Хэрэв хулгай хийсэн бол үнэнээ хэлээд хэргээ хүлээгээрэй ял чинь хамаагүй багасаж 1 жилийн ял авах хуулийн боломж чамд байгаа шүү, тэгвэл чи 6 сар суугаад гарах боломж байдаг шүү” гэж хэлж байсан. Үнэхээр би хулгай хийгээгүй, энэ хүнийг хулгай хийж байна гэж бодоогүй, үнэн байдал маань л энэ учраас би үнэнээ хэлнэ. Би үнэхээр хулгай хийгээгүй гэдгээ хэлсэн. Шүүх хурал дээр камерын бичлэг судалсан. Тэгэхэд Б.Б эхлэж ороод удсан байсан. Энэ үедээ зурагтыг хулгайлаад авсан дараа нь надтай очихдоо хулгайлсан зурагтаа аваад надад очсон гэдгээ мөн намайг энэ хэрэгт огт хамаагүй гэдгийг хэлсэн. Шүүхийн байгууллага миний үнэн зөвийг олж өгнө гэдэгт би итгэж байна. Миний хэргийг дахин сайн үзэж өгөөч гэж гуйж байна. Тиймээс надад холбогдох хэргийг үнэн зөвөөр сайн нягталж харж миний буруугүй гэдэг үнэнийг минь тогтоож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.

Шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Р.Ц давж заалдах гомдолдоо:

“... Шүүгдэгч Д.Быг гэм буруутайд тооцож байгаа   сумын     багийн нутаг дэвсгэрт байх “Х” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт тухайн өдөр эхлээд 20:16:23 цагт хашаанд гэрэл тусна, 20:21:19 цагт дахин гэрэл тусна, 20:22:34 цагт хойноос байшингаас урагшаа нэг хүн явж байгаа, 20:23:36 цагт нэг хүн гарч ирж байгаа бичлэг авагджээ. Энэ бичлэгт дүрс авагдсан хүн нь шүүгдэгч Б.Б юм. Энэ үед шүүгдэгч Д.Б нь ирээгүй байдаг бөгөөд хашаагаар шүүгдэгч Б.Б орсноос хойш 8 минут болоод гарч ирдэг. Шүүгдэгч Д.Б нь машинтайгаа тухайн хохирогчийн хашааны гадаа очсоны дараа 20:29:33 хашааны хаалга онгойлгон ороод, эргээд гарч ирж байгаа нь, эргээд 20:32:23 цагт нэг хүн гэрэл асаан хашаан дотор хойш чиглэлтэй явж байгаа нь, 20:34:04 цагт буцаад гарч ирж байгаа нь дүрс бичлэгт авагджээ. Энэ хүн нь шүүгдэгч Б.Б юм. Шүүгдэгч нь хашаанд ороод хохирогчийн зурагтыг аваад гарч ирэхэд 1 минут 40 секунд орчим хугацаа орсон байна. Энэ нь шүүгдэгч Б.Бын 2 дахь удаагийн хохирогчийн хашаа руу орж байгаа үйлдэл юм.

Энэ хяналтын камерын бичлэгнээс харахад мөн шүүгдэгч Б.Бын мэдүүлж байгаагаар эхэлж ороод 8 минут орчим болохдоо хохирогчийн зурагтыг байшингаас хулгайлж аваад хашаанд тавьсан байна, харин шүүгдэгч Д.Бтай очихдоо 1 минут 40 секунд орчим болохдоо эхэлж орохдоо хулгайлж аваад гэрээс нь гаргаж хашаанд нь тавьсан зурагтаа аваад гарч ирж байгаа нь нотлогдож байна. Анхан шатны шүүх нь шүүгдэгч Б.Бын эхэлж орсон үйлдэл, хугацааг огт анхаарч үзсэнгүй. Хашаанд ороод 1 минут 40 секунтын дотор байшингийн цонхыг хагалаад дотор нь ороод ханад байгаа зурагтыг аваад гарч ирэхэд хугацаа хангалтгүй байх нь ойлгомжтой байна.

Анхан шатны шүүх нь шүүгдэгч Б.Бын хохирогчийнд орсон 2 удаагийн үйлдэл, тэдгээрийн хугацааг анхаарч дүгнэлт хийхгүйгээр, мөн шүүгдэгч Б.Б болон шүүгдэгч Д.Б нарын мэдүүлэгт бодитой дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгч Д.Быг гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Шүүгдэгч Д.Б нь шүүгдэгч Б.Быг хулгайлах гэмт хэрэг үйлдсэний дараа очсон бөгөөд Б.Б нь “өөрийн гэртээ орж юмаа авч байна, зурагтаа дэлгүүрт тавих хэрэгтэй байна, мөнгө одоогоор байхгүй” гэж хэлсэн гэдгээ мэдүүлдэг, мөн шүүгдэгч Д.Б ч мэдүүлдэг. Үнэхээр шүүгдэгч Д.Б нь хулгайлах гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамтран оролцсон бол өөрөө дэлгүүрт орж, өөрийн банкны картаар гүйлгээ хийхгүй байсан нь ойлгомжтой юм.

Мөн шүүгдэгч Б.Б нь удаа дараагийн олон удаагийн үйлдэлтэй бөгөөд хэрэв шүүгдэгч Д.Б нь хамтран оролцсон, хулгайлах гэмт хэрэг нь дэмжлэг үзүүлсэн бол бусад үйлдэлд нь огт хамааралгүй байгааг анхаарч үзнэ үү.

Шүүгдэгч Д.Б нь шүүгдэгч Б.Быг гэмт хэрэг үйлдэхэд нь урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлсэн зүйл хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заахдаа урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлсэн байхыг шаардсан хуулийн заалтыг анхан шатны шүүх төсөөтэй хэрэглэн Эрүүгийн хуулийн буруу тайлбарлан хэрэглэж шүүгдэгч Д.Быг гэм буруутайд тооцсон гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Энэхүү хуулийн заалт нь Д.Бын адил учир холбогдолыг мэдэхгүйгээр энэ мэт үйлдэл хийсэн этгээдийг хамгаалах зорилгоор заавал гэмт хэрэг үйлдэж буй этгээдэд урьдчилан амалсан байхыг шаардсан хуулийн заалт гэж ойлгож байна. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Д.Б нь шүүгдэгч Б.Бад урьдчилан амалсан үйлдэл тогтоогдоогүй. Ингэж Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж, шүүгдэгчийн гэм буруутайд тооцож байгаа нь шүүгдэгчийн эрх ашиг, эрх чөлөө, эрх зүйн байдпыг илтэд дордуулж байна гэж үзэхээр байна. Иймд шүүгдэгч Д.Бд холбогдох үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/93 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

“... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна гэж заасан.

Гэтэл шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ шүүгдэгч Д.Бын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг, шүүгдэгч О.Зын гэмт хэрэг үйлдэж олсон орлого 950.000 төгрөгийг тус тус гаргуулж шийдвэрлэсэн нь зөв боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлүүлэхэд зохих хувийг гаргуулан шийдвэрлэлгүйгээр бүхэлд нь улсын орлого болгуулахаар улсын төсөвт шилжүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.

Учир нь Д.Б, Б.Б нарын бүлэглэн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Ц.Дд учирсан 168.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй, О.З нь гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэрэг буюу М.М, Б.Б, Г.Б нарын үйлдлийн улмаас Б.Тд учирсан 58.150.000 төгрөгийн хохирол, Б.Б, Г.Б нарын үйлдлийн улмаас Б.Дд учирсан 6.336.000 төгрөгийн хохирол тус тус нөхөн төлөгдөөп/й байхад хураан авсан орлого, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг бүхэлд нь улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд буруу болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож тогтооно гэж заасан ба шүүх гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө орлогыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар нэн тэргүүнд хохирол нөхөн төлүүлэхэд зарцуулахаар шийдвэрлэж, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэх нь хууль хэрэглээний хувьд зөв байх төдийгүй, хохирогч нарын хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

Иймд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Б тайлбартаа: ... 8 жилийн хорих ялаас багасгаж өгнө үү ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Б тайлбартаа: ... Тайлбаргүй ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.М тайлбартаа: ... Байхгүй ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Б тайлбартаа: ... Би Б.Б гэдэг залууг танихгүй ..., ... би хулгай хийгээгүй ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц тайлбартаа: ... Давж заалдах гомдлоо дэмжиж байна ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б тайлбартаа: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Г.Бт холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д тайлбартаа: ... Давж заалдах гомдлоо дэмжиж байна ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О тайлбартаа: ... О.Зод холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Б.Д тайлбартаа: ... Хохирлоо барагдуулж авах хүсэлтэй  байна. ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: ... Д.Быг гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна ... гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Д, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Р.Ц нарын давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзвэл:

-шүүгдэгч Г.Б нь шүүгдэгч Б.Б, М.М нартай бүлэглэж 2023 оны 08 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө     аймгийн    сумын      баг    тоотод оршин суух иргэн Б.Тн байшингийн цонхоор нэвтэрч, эд зүйл болон бэлэн мөнгө зэргийг хулгайлж 58.150.000 төгрөгийн хохирол учруулсан,      

 үргэлжилсэн үйлдлээр шүүгдэгч Б.Бтай бүлэглэж 2023 оны 08 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө     аймгийн          сумын           баг    тоотод оршин суух иргэн Б.Дн байшингийн цонхны төмөр хаалтыг хөшиж онгойлгон нэвтэрч, 6.336.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг хулгайлж, бусдад нийт 64.486.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

 

   - шүүгдэгч Б.Б нь У.Бтай бүлэглэж 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр   хотын    дүүргийн      дүгээр хороо        тоотод оршин суух иргэн Б.Э-н орон байранд нэвтэрч, эд зүйл хулгайлж 1.829.050 төгрөгийн хохирол учруулсан,

 

  шүүгдэгч Г.Б, М.М нартай бүлэглэж 2023 оны 08 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө        аймгийн         сум        баг       тоотод оршин суух иргэн Б.Тн байшингийн цонхоор нэвтэрч эд зүйл болон бэлэн мөнгө зэргийг хулгайлж, 58.150.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,      

 шүүгдэгч Г.Бтай бүлэглэж 2023 оны 08 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө    аймгийн       сум        баг       тоотод оршин суух иргэн Б.Д-н байшингийн цонхны төмөр хаалтыг хөшиж онгойлгон нэвтэрч, эд зүйл хулгайлж 6.336.000 төгрөгийн хохирол учруулсан,

 шүүгдэгч М.Мтэй бүлэглэж 2023 оны 12 дугаар сарын 25-27-ны өдрийн хооронд       аймгийн      сумын       баг      тоотод оршин суух иргэн Д.Дн байшингийн цонхоор нэвтэрч, эд зүйл хулгайлж 3.016.000 төгрөгийн хохирол учруулсан,   

ганцаараа,

2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр     аймгийн          сумын         баг     тоотод оршин суух иргэн Р.Эны байшингийн цонхыг эвдэн нэвтэрч, эд зүйл хулгайлж 145.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр      аймгийн      сумын           тоотод оршин суух иргэн Г.Бн байшингийн цонхоор нэвтэрч, эд зүйл хулгайлж 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр       аймгийн      сумын “Д” гэх газарт оршин суух иргэн Э.Дн байшингийн цонхоор нэвтэрч, эд зүйл хулгайлж 17.297.000 төгрөгийн хохирол учруулсан,  

 

2023 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө      аймгийн   сумын    баг      оршин суух иргэн Б.Бн       улсын дугаартай Тоёота Приус загварын тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан, 

 

2023 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө       аймгийн  сумын    баг     тоотод оршин суух иргэн Х.Ан эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай “С” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч, архи, ажлын бээлий зэргийг хулгайлж  413.900 төгрөгийн хохирол учруулсан,   

 

   2023 оны 12 дугаар сарын 20-30-ны өдрийн хооронд     аймгийн        сумын   баг          тоотод оршин суух иргэн Ч.Гн байшингийн цонхоор нэвтэрч, хонины гулууз мах, ааруул, тогооны өрөм, бяслаг зэргийг хулгайлж 2.355.000 төгрөгийн хохирол, бусдад нийт 97.442.310 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,  

         

          -шүүгдэгч М.М нь шүүгдэгч Б.Б, Г.Б нартай бүлэглэж 2023 оны 08 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө       аймгийн      сумын      баг       тоотод оршин суух иргэн Б.Тн байшингийн цонхоор нэвтэрч, эд зүйл болон бэлэн мөнгө зэргийг хулгайлж 58.150.000 төгрөгийн хохирол учруулсан,      

шүүгдэгч Б.Бтай бүлэглэж 2023 оны 12 дугаар сарын 25-27-ны өдрийн хооронд      аймгийн     сумын         баг         тоотод оршин суух иргэн Д.Д-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай байшингийн цонхоор нэвтэрч, эд зүйл хулгайлж 3.016.000 төгрөгийн хохирол учруулсан, бусдад нийт 61.166.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

 -шүүгдэгч О.З нь шүүгдэгч М.М, Б.Б, Г.Б нарын бүлэглэж 2023 оны 08 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө       аймгийн         сумын     тоотод оршин суух иргэн Б.Тн орон байранд нэвтэрч, хулгайлсан эмээлийн 12 ширхэг мөнгөн завхай, 2 ширхэг шинэ цагийн халтар манан хөөрөг зэргийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж, 2023 оны 08 дугаар сарын сүүлээр бусдад худалдсан,  

 мөн шүүгдэгч Б.Б, Г.Б нарын бүлэглэж 2023 оны 08 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө       аймгийн       сумын         баг       тоотод оршин суух иргэн Б.Дн орон байранд нэвтэрч, хулгайлсан “Dell” загварын нөүтбүүкийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж, 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 450.000 төгрөгөөр бусдад тус тус худалдсан буюу хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж, мөнгө угаах гэмт хэрэг тус тус үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б, Г.Б, М.М, О.З нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн тэдгээрийн үйлдсэн хэргүүдийн үйл баримтыг тогтоосон нь хэргийн бодит байдалд нийцсэнээс гадна тэдгээрийн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжид тус тус хамаарч байгаа талаар зөв тайлбарлан, хэргийн зүйлчлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Мөн тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэснийг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй тул шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Д нарын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдоогүй болно.

 

   Харин шүүгдэгч Д.Б нь шүүгдэгч Б.Бтай бүлэглэж 2023 оны 12 дугаар сарын 19-ний шөнө 21.00 цагийн орчим       аймгийн         сумын      баг   тоотод оршин суух иргэн Ц.Дн орон байранд нэвтэрч, 65 инч “Hisense” /Хайсенс/ загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.250.360 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, зурагтыг өөрийн эзэмшлийн 61-11ОРН улсын дугаартай, “Subaru Forester” /Субару форестор/ загварын тээврийн хэрэгслээр зөөвөрлөж, хамжигчаар оролцсон,

 

шүүгдэгч Б.Б нь шүүгдэгч Д.Бтай бүлэглэж хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх зорилгоор дээрх тээврийн хэрэгслийг ашиглан иргэн Ц.Дн байшингийн цонхыг хагалан нэвтэрч, 65 инч “Hisense” /Хайсенс/ загварын зурагтыг хулгайлж 2.250.360 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсч байна.

Тодруулбал: Хавтаст хэрэгт авагдсан       аймгийн     сумын баг     тоот газар, орон байранд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хх 99-103/,

 аймгийн     сумын      баг      тоотод үйл ажиллагаа явуулдаг “Х“ дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “ ... 20 цаг 08 минут 20 секундэд хар бараан өнгийн хувцастай өндөрдүү эрэгтэй ... ганцаараа алхаж явж байлаа ... 20 цаг 16 минут 17 секундэд блокон хашаатай хойноо цагаан өнгийн байшин, урдаа цагаан өнгийн монгол гэр шиг хэлбэртэй байшинтай айлын хашаан дотор гэр чийдэнгийн мэт гэрэл тусаж байна ... 20 цаг 22 минут 34 секундээс ... хашаан дотор хойноос урагшаа хашааны хаалга чиглэлтэй нэг хүн явж байлаа ... тухайн хүн хойшоо алхаж явган хүний гүүрэн дээр ирэх ба машины гэрлээс нуугдаж буй мэт доошоо сууж байлаа ... тухайн хүн нь хэн нэгэн хүнд зам зааж байгаа байгаа мэт байв...

... бичлэгийн 20 цаг 27 минут 43 секундэд дунд гарын хар өнгийн жийп машин ирээд дэлгүүр талдаа буюу жалганы зүүн талаар хойноос ирж зогсоод гүүрэн дээр байсан залуу нь алхаж ирээд машинд суугаад урагшаа явах ба ...тус хашааны өмнө нь зогсож байлаа ...

... 20 цаг 29 минут 33 секундэд ... хашаан дотор нэг хүн урдаас хойшоо чиглэлтэй явж байлаа. Улмаар 20 цаг 30 минут 12 секундад буцаад хоййноос урагшаа хаалга чиглэлтэй явж байлаа...

... 20 цаг 32 минут 23 секундэд тус хашаан дотор хаалганаас буюу урдаас хойшоо чиглэлтэй нэг хүн гэрэл тусгаад хойд байшин руу явж байлаа. 20 цаг 34 минут 04 секундэд буцаад урагш хашааны хаалга руу явж байлаа...

...20 цаг 36 минут 02 секундэд хар өнгийн дунд гарын жийп машин нь тус айлын гаднаас хөдлөөд урагшаа чиглэлтэй явж байлаа... “ гэсэн тэмдэглэл /3 дугаар хх 127-128/,

   аймгийн        сумын      багт үйл ажиллагаа явуулдаг “Д” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “... 20 цаг 49 минут 20 секундэд хар бараан өнгийн, дунд гарын жийп загварын ... машин ирж зогсох ба ...жолоочийн хажуу талын суудлаа бараан хувцастай эрэгтэй бууж зогсож байлаа. Мөн жолооч ... Д.Б нь буугаад шууд дэлгүүр орж байлаа. Харин нөгөө залуу нь буцаад машиндаа сууж байлаа ... Д.Б тортой эд зүйл барьж дэлгүүрээс гарч ирээд машиндаа суугаад хөдлөөд урагшаа чиглэлтэй засмал зам руу ороод явж байлаа ... 2 шил архи, 2 том ундаа, 2 ширхэг чипс, 1 хайрцаг тамхи аваад төлбөрөө гар утсаараа шилжүүлээд гарч явж байлаа ...” гэсэн тэмдэглэл /3 дугаар хх 131/,

Хаан банкин дахь Д.Бын харилцах дансны      дугаарын дансны хуулга,

Д.Бын гэрчээр өгсөн “... удаагүй залуу гарч ирэхдээ зурагт тэврээд гараад ирсэн. Тэгснээ за явья дэлгүүр орьё гэхээр нь хөдлөөд бид хоёр дэлгүүрийн гадаа очоод дэлгүүр лүү ороогүй, тэгснээ хөгшин нь дэлгүүрээс архи ундаа авах гэж байгаа юмаа гэхээр нь нөгөө дэлгүүрүүд нь зурагтыг нь барьцаанд авчихдаг, би мөнгөгүй таксины мөнгөгүй болчих юм болов уу гэж бодоод би чамд ундаа, архийг чинь аваад өгье, чи харин дараа нь зурагтаа авахдаа бинзены мөнгөө нэмээд өгөөрэй гэсэн чинь тэгье гээд надад зурагтаа өгсөн ... Тэгээд би дэлгүүрээс ... юм авч өгөөд 60.000 төгрөг болж байсан. Тэр залуу дэлгүүрийн тэндээс салаад явсан. Зурагт надад байгаа, гэртээ аваачаад тавьчихсан ...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх 189-190/,

мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Бын өгсөн “... найз Б руу залгаад  байгаа газраа хэлээд намайг авчихаач гэхэд удаагүй ирж аваад би машинд нь суугаад явж байхдаа найз Бд айлаас зурагт авсан талаараа хэлэхэд уурлаад би ийм юманд орооцолдохгүй гээд намайг төв зам дээр     дугаар сургуулийн ойролцоо буулгачихсан ... хар өнгийн Субара Форестер загварын машинтай ирсэн ... “ гэсэн мэдүүлэг зэргээс үзэхэд

шүүгдэгч Д.Б нь Б.Бад урьдчилан амлаж, түүнийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хулгайлсан зурагтыг өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр зөөвөрлөж, энэ хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэж үзэхэд эргэлзээтэй, дээрх үйл баримтыг хөдөлбөргүй нотолж тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн Д.Б нь гэрчээр “ ...      баг        дугаар сургуулиас хойшоо өгсөж байхад зам дээр нэг согтуу залуу бололтой гараа өргөчихсөн зогсож байсан ...” гэж мэдүүлсэн боловч

анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд “ ... намайг утсаар дуудсан, би хуучин таксинд явдаг байсан, таксинаас миний дугаарыг авч байсан юм болов уу мэдэхгүй байна ...байцаагч намайг дуудаад очиход би найзтайгаа очиж зурагт авсан байна гэсэн. Найзтайгаа гэхээр нь ойлгоогүй, надад нэг зурагт байгаа, гэхдээ манай найз биш гэхэд чи найз нь, чамайг барьж авч хорилоо гээд тиймэрхүү юм болсон ...” гэсэн /11 дүгээр хх 133/ мэдүүлэг өгч,

давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “... намайг утсаар дуудсан. Өмнө гэрчээр мэдүүлэг авахад мөрдөгчийн хэлснээр мэдүүлсэн ... ” гэсэн тайлбар гаргасан болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “…Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй…”, мөн хуулийн 31.8 дугаар зүйлийн 1.5 дахь заалтад “…өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…”, 31.11 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад “…өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…”, 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “…Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй…”, 3 дахь “… Яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно…” гэж тус тус хуульчилжээ.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн…”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина…” гэж тус тус хуульчилсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, тэдгээрт хяналт тавих, хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг баталгаажуулсан байдаг билээ.

Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заажээ.

Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Бын гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох үндэслэлгүй бөгөөд яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ба сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нь дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.

Хэрэгт авагдсан гэрч Б.Чн мэдүүлгээр шүүгдэгч Г.Б, Д.Б нарын “ ... бие биенээ танихгүй ... ” гэсэн мэдүүлэг эргэлзээтэй, мөн Д.Б нь дэлгүүрээс архи, ундаа, чипс, тамхи зэргийг өөрийн мөнгөөр худалдан авч Г.Бд өгсөн ... түүний хулгайлсан зурагтыг өөрийн автомашинд авч явсан ... зэрэг үйл баримт тогтоогддог боловч харин шүүгдэгч Д.Б нь урьдчилан амлаж, дээрх гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэж үзэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсч байна.

Хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтыг журамлан шүүгдэгч Д.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, энэ талаар гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгч Р.Ц нарын давж заалдах гомдлыг тус тус хүлээн авах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан түүний эзэмшлийн “Subaru Forester” /Субару Форестор/ загварын 15.378.000 төгрөгийн үнэлгээтэй     улсын дугаартай тээврийн хэрэгслийг буцаан олгохоор шийдвэрлэсэн тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосныг дурьдав.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Д.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай ... гэсэн заалт нэмж, тогтоох хэсгийн 2, 3, 4, 8, 12 дахь заалтын шүүгдэгч Д.Бд холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 11 дэх заалтын ... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Subaru Forester” /Субару Форестор/ загварын 15.378.000 төгрөгийн үнэлгээтэй      улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Д.Баас ... гэснийг

... “Subaru Forester” /Субару Форестор/ загварын 15.378.000 төгрөгийн үнэлгээтэй      улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Д.Бд буцаан олгож ... гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгдэгч Д.Б түүний өмгөөлөгч Р.Ц нарын давж заалдах гомдлыг тус тус хүлээн авч, шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Б.Д нарын давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг сулласугай.

 

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЦЭЦЭГМАА

 

                        ШҮҮГЧИД                                                     Л.АРИУНЦЭЦЭГ

 

                                                                                                С.УРАНЧИМЭГ