2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 192/ШШ2025/08594

 

 

 

 

   

     2025         10            27                                           192/ШШ2025/08594

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Оюунтуул би,

 

н      

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

                                                                                                                       

1.Нэхэмжлэгч ***-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч***холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 22 083 922 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч 22 083 922 төгрөгийг 2025 оны 11 сарын 23-ны өдөр 1,100,000 төгрөг, 2025 оны 12 сарын 23-ны өдөр 1,100,000 төгрөг, 2026 оны 01 сарын 23-ны өдөр 1,100,000 төгрөг, 2026 оны 02 сарын 23-ны өдөр 1,100,000 төгрөг,  2026 оны 03 сарын 23-ны өдөр 1,100,000 төгрөг, 2026 оны 04 сарын 23-ны өдөр 1,100,000 төгрөг, 2026 оны 05 сарын 23-ны өдөр 1,100,000 төгрөг, 2026 оны 06 сарын 23-ны өдөр 1,100,000 төгрөг, 2026 оны 07 сарын 23-ны өдөр 1,100,000 төгрөг,  2026 оны 08 сарын 23-ны өдөр 1,100,000 төгрөг, 2026 оны 09 сарын 23-ны өдөр 1,100,000 төгрөг, 2026 оны 10 сарын 23-ны өдөр 1,100,000 төгрөг, 2026 оны 11 сарын 23-ны өдөр 1,100,000 төгрөг, 2026 оны 12 сарын 23-ны өдөр 1,100,000 төгрөг, 2027 оны 01 сарын 23-ны өдөр 1,100,000 төгрөг, 2027 оны 02 сарын 23-ны өдөр 1,100,000 төгрөг, 2027 оны 03 сарын 23-ны өдөр 1,100,000 төгрөг, 2027 оны 04 сарын 23-ны өдөр 1,100,000 төгрөг, 2027 оны 05 сарын 23-ны өдөр 1,100,000 төгрөг, 2027 оны 06 сарын 23-ны өдөр 1,183,922 төгрөгийг тус тус бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268 370 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 134 185 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 134 185 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

                                                                                    

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                           Ш.ОЮУНТУУЛ