Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 1082

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Ж.Н , түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Н т холбогдох эрүүгийн 1806 0253 91198 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ж.Н , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ж.Н нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэлгэрэх зоогийн газрын орчимд иргэн Д.М шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Ж.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай төрсөн ах Ууганбаяртай зүс таних М  барьцалдаж аваад, заамдалцаад зогсож байхаар нь салгасан чинь М  шал согтуу намайг холд гээд миний хацар руу гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би барьж аваад ноцолдож байхад цамц ураад боогоод тавихгүй намайг нэг удаа мөргөсөн боловч хүрээгүй, нүүрэнд нэг удаа цохисон. Би түүнийг зөрүүлээд уруул хэсэгт нь гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг. /хэргийн 34-38 дугаар хуудас/,

Хохирогч Л.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1000 оюутны байрны урд талын Дэлгэрэх зоогийн үүдэнд 22-07 УНЦ улсын дугаартай 20 Приус маркийн машинтай залуу намайг Ууганаатай уулзаад зогсож байхад цаанаас ирээд шалтгаангүй миний уруулны зүүн дээд тал орчимд мөн нүүр нүдгүй хэд хэдэн удаа цохисон. Тэр залуу эрүүл байсан. Намайг Ууганаатай муудалцлаа гэж бодоод зодсон байх. Миний дээд талын зүүн хэсэгт байх үүдэн шүд суларсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 11-14 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн ¹3379 дүгнэлтэд “Л.М биед уруулд цус хуралт, 1 шүд хөдөлсөн гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэг болно” гэжээ /хэргийн 21 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 24 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 25 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ж.Н нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэлгэрэх зоогийн газрын орчимд иргэн Д.М шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ж.Н прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Ж.Н эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хохирогч Л.М шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “хохиролд 200.000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд суухгүй” гэсэн тайлбарыг өгсөн байх тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэж, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.