| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 2512000000025 |
| Дугаар | 2025/ДШМ/33 |
| Огноо | 2025-05-29 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2025/ДШМ/33
2025/ДШМ/33
Н.Нт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Ц.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Б
Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/104 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Н.Нт холбогдох 2512000000025 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1900 оны 0 дугаар сарын 0-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Т” ХХК-нд баяжуулагч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Архангай аймгийн Э сумын 0 дүгээр баг, 0 дүгээр байрны 0 тоотод оршин суух, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, Б овогт Нын Н /РД:АЮ0000000000/
Шүүгдэгч Н.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа буюу 2025 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 0-0 улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцон Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах Зүйлийг хориглоно: а/...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн хориглосон хэм хэмжээг санаатайгаар зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Архангай аймгийн Прокурорын газраас Н.Нт холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/104 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Б овогт Нын Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ныг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйл, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/60 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож ял оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд нэмж нэгтгэн эдлэх ялыг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ныг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, өөрийн оршин суух Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Н.Нт мэдэгдэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нт оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолж, хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,. Шүүгдэгч Н.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ ... Шүүхээс Н.Нын үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн талаарх дүгнэлт, тухайн үйлдэлд нь оногдуулсан ял шийтгэлийн тухайд маргаагүй буюу хүлээн зөвшөөрч байна. Гагцхүү түүнд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж эсэргүүцэл бичиж байна. Тодруулбал: Шүүхээс Н.Нт ялыг нэмж оногдуулахдаа өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан буюу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрээс эрх хасах нэмэгдэл ял нь эдлэгдэж эхэлсэн, шүүхээс тухайн ялд гүйцэтгэх хуудас бичигдэж, 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс ялтны хувийн хэрэг нээгдэж, ялыг биечлэн эдэлж эхэлсэн байхад тус ялыг эдэлсэн хугацааг оруулан тооцолгүйгээр тухайн хүнд дахин 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг зөрчиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг нь зөвхөн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгох зохицуулалт болохоос бус нэмэгдэл ялыг хүчингүй болгох зохицуулалт биш. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “... шүүх эрх хасах ялыг ... хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээтэй хамт авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно...” гэж заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “....тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан тул гэмт хэрэг үйлдсэн хүний ял эдлэлтийн байдал, ялын тооцоог Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу холбогдох албан тушаалтнаас лавлагаа авч тодруулахад 2025 С!:ы 04 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар шүүгдэгч Н.Н нь Өвөрхангай аймаг дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/60 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан эрх хасах ялыг биеэр 1 жил 24 хоног эдэлсэн байна. Иймд шүүгдэгчийн биеэр эдэлсэн 1 жил 24 хоногийн эрх хасах нэмэгдэл ялын хугацааг оруулан тооцолгүйгээр дахин 3 жилийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, мөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг болон тогтоох нь хэсгийн 2 дахь заалтад шүүгдэгч Н.Нт 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 4 дэх заалтад “...6 сарын хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг” гэж бичиг техникийн шинжтэй алдаа гаргасныг дурдаж байна. Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан эсэргүүцэл бичив ... гэжээ.
Прокурор Ц.Мөнхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ... Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.04.21-ний өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолын 4 болон 8 дахь заалтад заасан шүүгдэгч Н.Нт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах гэснийг 3 жил 11 сар 06 хоног болгон хөнгөрүүлж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн 2 дахь заалтад зорчих эрхийг хязгаарлах ялыг, нийтэд тустай ажил хийлгэх ял гэж бичсэн нь бичиг, техникийн шинжтэй алдаа байна гэж үзэж залруулах зүйтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Н.Н нь 1 жил 24 хоногийг биечлэн эдэлсэн гэдэг нь тогтоогдож байгаа нотлох баримтыг эсэргүүцлийн хамт гаргаж өгсөн байгаа ... гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Б давж заалдах шатны шүүх хуралд гаргасан саналдаа ... Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрч байна. Шүүгдэгч Н.Нт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил хугацаагаар хассан ялаас 1 жил 24 хоногийн эдэлсэн хугацааг хасаж, 3 жил 11 сар 6 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн прокурорын эсэргүүцэлд дурдсан шийтгэх тогтоолын 4 дэх заалтад 6 сарын хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял гэж бичсэн, бичиглэл техникийн алдааг засаж өөрчлөлт оруулж өгнө үү. Тодорхойлох болон үндэслэх хэсэгтээ 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах гэж ялыг зөв бичсэн байж, нэмж нэгтгэхдээ тогтоох хэсгийн 4 дэх заалтад буруу бичсэн байгааг засварлах бүрэн боломжтой. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн саналтай байна ... гэв
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа буюу 2025 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 0-0 улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцон Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах Зүйлийг хориглоно: а/...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн хориглосон хэм хэмжээг санаатайгаар зөрчсөн гэж үзэж, шүүгдэгч Н.Нт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй, шүүхийн дүгнэлт шүүгдэгчид ял оногдуулахад нөлөөлөх нөхцөлийг орхигдуулсан байна.
Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ... эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ ... гэж, мөн хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 1.5-д ... гэмт хэрэг үйлдсэн хүнд эрх хасах ял оногдуулна ... гэж тус тус хуульчилжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Н.Н нь өмнө нь Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж түүнд холбогдох хэргийг шийдвэрлэсэн байна.
Гэтэл анхан шатны шүүх Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх хэргийг шийдвэрлэхдээ өмнөх Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/60 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан ял биелэгдсэн эсэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, дээрх ялыг хэрхэн шийдвэрлэх талаар баримт байхгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэж, улмаар дээрх ялыг бүхэлд нь нэмж нэгтгэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ... давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болохгүй ... гэж заасан.
Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эрх хасах ялын талаарх баримтыг хавсарган ирүүлсэн боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд шинжлэн судлаагүй, гаргаж өгсөн баримтыг хэрхэх талаар дүгнээгүй, дээрх баримтууд нь шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт биш, шүүгдэгчид оногдуулах ялыг нэмж нэгтгэхтэй холбоотой баримт бөгөөд хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаагүй, анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлаагүй, шүүгдэгчид ял нэмж нэгтгэн оногдуулах үндэслэл болсон баримт тул давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шинжлэн судлаагүй нотлох баримтуудыг үндэслэн ялыг нэмж нэгтгэн оногдуулах нь үндэслэлгүй байна.
Мөн анхан шатны шүүх Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/60 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож ял оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд нэмж нэгтгэн эдлэх ялыг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлага гэм буруугийн хэлбэрт тохироогүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн өмнө нь тухайн төрлийн гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн атлаа энэ шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж байгаа нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй байна.
Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6 дахь хэсэгт заасан алдаанд хамаарах бөгөөд мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Нт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Н.Нт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтов.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/104 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Н.Нт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ В.ЦЭЦЭНБИЛЭГ
ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН
Б.БОЛОР-ЭРДЭНЭ