| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/10929/И |
| Дугаар | 192/ШШ2025/09554 |
| Огноо | 2025-11-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/09554
2025 09 30 192/ШШ2025/07721
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, өнөр хороолол, ** байр ** тоотод оршин суух хаягтай Д овогт А-н О /рд :****/,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч А.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэн нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1988.07.22-ны өдрөөс 1995.08.30-ний өдрийг хүртэл Дархан хотын **дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн байгууллагад хүмүүжүүлэгч багшаар томилсон тушаал байхгүй шалтгаанаар 6 жил 5 сар хасагдах байдалд хүрээд байна. Би холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн шүүхэд өөрийн ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний 1988.07.22-ны өдрөөс 1995.08.30-ний өдрийг хүртэл Дархан хотын 15 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Төрийн архивын тодорхойлолт, 1988 оны 10 дугаар сараас 1995 оны 8 дугаар сарын хүртэл хугацааны 15 дугаар цэцэрлэгийн цалингийн карт, цалин тавьж олгох хүснэгт, гэрэл зураг зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А.О нь 1988.07.22-ны өдрөөс 1955.08.30-ний өдрийг хүртэл Дархан хотын 15 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажилласан байдал тогтоолгох хүсэлт гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар шүүх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохоор тус хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийг үндэслэн шийдвэрлэдэг журамтай.
3. Нэхэмжлэгч А.О нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргах бөгөөд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. /хэргийн 5 дугаар тал/
4. А.О 1988.07.22-ны өдрөөс 1995.08.30-ний өдрийг хүртэл Дархан хотын 15 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан нь 227359 тоот хөдөлмөрийн дэвтэр дээрх 1988.07.22-ны өдөр Дархан хотын 15 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгчээр авч ажиллуулав. Цэцэрлэгийн эрхлэгчийн 1988.07.22-ны өдрийн 29 тоот тушаалаар, 1995.08.30-ны өдөр Дархан-уул аймгийн 9-р дунд сургуульд багшаар шилжсэн тул ажлаас чөлөөлөв. Цэцэрлэгийн эрхлэгчийн 1995.08.30-ны өдрийн 46 тоот тушаалаар гэх тэмдэглэгээ, 1988 оны 10 дугаар сараас 1995 оны 8 дугаар сарын хүртэл хугацааны 15 дугаар цэцэрлэгийн цалингийн карт, цалин тавьж олгох хүснэгт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг баримтаар тогтоогдож байна. /хэргийн 2-33 дугаар тал/
5. Иймд, нэхэмжлэгч А.О-н гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Довогт А-н О /рд*****/-ийг 1988.07.22-ны өдрөөс 1995.08.30-ний өдрийг хүртэл Дархан хотын 15 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажилласан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН