Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 1135

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

улсын яллагч И.Ариунсанаа,

хохирогч Э.У

шүүгдэгч Л.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.О холбогдох эрүүгийн 1806 0408 51210 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, Л.О /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Л.О нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх дүүргийн худалдааны төвийн орчим өөрийгөө гутал, пүүзний наймаа эрхэлдэг мэтээр бусдад ойлгуулж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Э.У 2.500.000 төгрөг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Э.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гомдол саналгүй. 8 дугаар сарын 2-нд данс руу мөнгө маань орж ирсэн. Нийт 2.500.000 төгрөг залилуулаад буцаан авсан гэв.

Шүүгдэгч Л.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 сарын орчимд Тэнгэр худалдааны төвийн гадна лангуу сонирхож явж байгаад Э.У гэгчтэй танилцсан. Тэгсэн Э.У гутал зардаг гэхээр нь би бас гутал зардаг гээд Э.Э.У  орос Дамшика зарахаар тохиролцоод 2018 оны 02 дугаар сарын эхээр 345.000 төгрөгөөр 30 ширхэг таавчиг, 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр дахин 11 ширхэг таавчигийг 126.500 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн өдрийн орой 19 цагийн үед Тэнгэр худалдааны төвийн гадна талд Э.У пүүзнүүд захиалж өгнө гээд 400.000 төгрөг бэлнээр авсан. Дараа нь 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 1.200.000 төгрөгийг 7 хоногийн дараа өгье гээд зээлсэн. Дараа нь 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр пүүз ирж байна гээд 800.000 төгрөгийг тус тус авсан. Би нийт Э.У  2.500.000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 79-81 дүгээр хуудас/,

Хохирогч Э.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 сарын дундуур Баянзүрх дүүргийн Тэнгэр худалдааны төвийн гадаа Октябрь гэх залуутай танилцаж гутал бөөндөж авахаар тохиролцсон. Би 345.000 төгрөгөөр 30 ширхэг таавчиг авсан. 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр дахин 11 ширхэг таавчиг 126.500 төгрөгөөр худалдаж авсан. 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 19 цагийн үед пүүз захиалах урьдчилгаа болох 400.000 төгрөгийг бэлнээр Октябрьт өгсөн. 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр над руу утсаар яриад чиний дансанд 1.200.000 төгрөг байна уу, түр өгч байгаач гэхээр нь би итгээд Баянзүрх захын гадаа бэлнээр аваачиж өгсөн. 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 22 цагийн үед Октябрь залгаад маргааш пүүзнүүд чинь ирж байгаа үлдэгдэл 800.000 төгрөгөө шилжүүлчих гэхээр нь бэлнээр 800.000 төгрөг өгсөн. Нийт 2.500.000 төгрөг бэлнээр өгсөн. Октябрь ирээд би чамд үнэнээ хэлье, мөрийтэй тоглоом тоглодог юм аа, би мөнгө алдсан, ямар ч байсан чамайг хохиролгүй болгоно гэсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 4-7 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 16 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 15 дугаар хуудас/, хохирол төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Л.О нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх дүүргийн худалдааны төвийн орчим өөрийгөө гутал, пүүзний наймаа эрхэлдэг мэтээр бусдад ойлгуулж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Э.У 2.500.000 төгрөг авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Л.О прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Л.О эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Л.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.