Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 1088

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,

улсын яллагч Б.Уранцэцэг,

шүүгдэгч Л.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.Ч т холбогдох эрүүгийн 1706 0411 21306 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Л.Ч , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Л.Ч нь 2017 оны 12 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Холидэй нэртэй зочид буудлын 206 тоот өрөөнөөс иргэн З.У өмсөн явсан цагаан өнгийн булган шубыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 2.240.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч З.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ажлын шинэ жилийн арга хэмжээ Холидэй зочид буудлын ресторанд болсон. Орой 01 цагийн үед тараад явах гэтэл 206 тоотод байсан миний булган шуба алга болсон байсан. Уг шубыг 2016 онд Виставкийн үзэсгэлэн худалдаанаас 4 сая төгрөгөөр худалдаж авсан, цагаан өнгийн хагас урт шуба...” гэх мэдүүлэг. /хэргийн 18-23 дугаар хуудас/,

Гэрч Л.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн зочид буудлаас бид нарт хувцас солих өрөө гэж 2 давхрын 206 тоот өрөөг гаргаж өгсөн ба өрөөний түлхүүрийг хамгийн сүүлд ирсэн Азжаргал гэдэг залууд өгсөн. З.У бид хоёр гадуур хувцас болон бусад хувцсаа солиод ор болон орны дэргэдэх шүүгээн дээр торонд хийгээд тавьсан. З.У цагаан өнгийн булган шубатай, би хар өнгийн булган шубатай очсон байсан. ...Шинэ жил тарах дөхсөн, би хоёр дуучинг гаргаж өгөөд ирэхэд Уранцэцэг миний булган шуба өрөөнөөс алга болсон байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 25-26 дугаар хуудас/,

Гэрч Ё.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр эмэгтэйг Ч  гэдэг юм байна. Энэ хүүхэн хоёр давхраас буугаад шууд үүд рүү гарч явсан, би текнийхээ ард сууж байсан, над дээр ирж огт юм яриагүй. Үүдний хүлээлгийн хэсэгт шубаа алдсан гэх эмэгтэй, рестораны эзний хүүхэд гээд хүмүүс тооцооны маргаан хэрүүл хийгээд байцгаасан. Ч гарч явахыг Маралаа бид хоёр л харсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 27-28 дугаар хуудас/,

Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч  зочид буудлаас гарч явахдаа хүрэн өнгийн даавуун цүнхээ мөрөндөө үүрсэн мөн гартаа цагаан өнгийн тортой нилээн овортой зүйл барьсан гарч явсныг би өөрөө харсан мөн миний хажууд сууж байсан буудлын ресепшин эгч харсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 37-38 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 48-49 дүгээр хуудас/,

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 11-17 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 53 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 55 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Л.Ч нь 2017 оны 12 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Холидэй нэртэй зочид буудлын 206 тоот өрөөнөөс иргэн З.У өмсөн явсан цагаан өнгийн булган шубыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 2.240.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Л.Ч т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Л.Ч т эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.Иргэний хуульд зааснаар Л.Ч ээс 2.240.000 төгрөг гаргуулж хохирогч З.Уранцэцэгт олгохоор шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Л.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.