| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заминдий Төмөрхүү |
| Хэргийн индекс | 2518000790156 |
| Дугаар | 2025/ДШМ/41 |
| Огноо | 2025-05-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2025/ДШМ/41
*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай
-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Б.Манлайбаатар, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч *******
Нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нарыг оролцуулан
-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалан даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/197 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч *******д холбогдох 2518000790156 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 5 дугаар сарын *******-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй,
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 02 цагийн орчимд -Уул аймаг, сумын ******* дүгээр баг, худалдааны төвийн урд зам дээр таксинд явж байсан *******ийг хөлсөө км-р тооцож авна гэж хэлсний төлөө хэрүүл маргаан үүсгэж, *******ийн д халдаж дээд уруулын дотор салстад зулгаралт, дээд, доод уруул, хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
-Уул аймгийн Прокурорын газраас: *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
овогт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг лүүлээгүй тохиолдолд лэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж үлдээж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг 3,960,000 төгрөгийг гаргуулж -Уул аймаг, сум, -д олгож,
Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж,
Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авсан, хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор -Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын лэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:
1... Эрүүгийн хариуцлагын талаар: Анхан шатны шүүхээс *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт торгуулийн ялыг сонгон оногдуулсан нь тохирсон ял шийтгэл оногдуулсан боловч торгуулийн ялын хэмжээ нь /ял хүндэдсэн/ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохироогүй гэж өмгөөлөгчийн хувьд дүгнэж байна. ******* нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг барагдуулж, гэмшиж буйгаа илэрхийлж буй зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл билээ. Мөн ******* нь өрх эх бөгөөд одоогоор түүний ээж өвчтэй байгаа ба ******* нь ын гадаа талбайд худалдаа наймаа хийж, хүнд ажил хөдөлмөр эрхлэхийн хажуугаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж эхийгээ асардаг.
Өөрөөр хэлбэл аараа ажил хөдөлмөр эрхэлдэг учир өрхийн орлого бага юм. Хэдийгээр шүүх өөрийн бүрэн эрх хэмжээний хүрээнд ял шийтгэлийг оногдуулах эрхтэй ч анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл 1 дэх хэсэгт заасан ‘шударга ёсны зарчим”-д нийцээгүй. ******* нь өөрийн буруутай үйлдэлдээ дүгнэлт хийн ухамсарлаж, гэмшиж байгаа болно. Иймд Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан торгуулийн ялын хэмжээг багасгаж өгнө үү.
2. Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн талаар:
Анхан шатны шүүхээс хохирогч *******ийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 3,960,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэнд өмгөөлөгчийн хувьд гомдолтой байна. Хэдийгээр анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үеэр шүүгдэгч ******* нь сэтгэл санааны хохирлыг төлөхөө илэрхийлдэг. Гэсэн хэдий ч гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд маарах талаар шинжилгээний байгууллага дүгнэлт гаргасны эцэст сэтгэл санааны хохирлын хэмжээг шүүхээс тогтоож шийдвэрлэх учиртай.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 ~аар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр тодорхойлж өгсөн. Уг шинжилгээний байгууллагаас тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт хохирогчид гараагүй байхад анхан шатны шүүхээс сэтгэцийн хор уршгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Иймд Давж заалдах шатны шүүх хянаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5-д хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 3,960,000 төгрөгийг *******гээс гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* саналдаа:
******* нь өрх эх, 2011 онд түүний нөхөр нас нөхчихсөнөөс хойш өөрийн хүүхэд болон өөрийн төрсөн ээжийгээ асарч, халамжилж амьдардаг. Ажил мэргэжлийн тухайд “ ” худалдааны төвийн гадна талбайд худалдаа наймаа эрхэлдэг. ийн орлогын хувьд аараа хөдөлмөр эрхэлдэг учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд 800,000 төгрөгийн хэмжээгээр торгох ял оногдуулсан нь тухайн хүний хувийн байдалд тохироогүй гэж дүгнэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд оногдуулсан торгуулийн хэмжээг багасгаж өгнө үү. Мөн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд гомдол гаргасан. Гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол шинжилгээний байгууллагын дүгнэлт гаргуулсны эцэст мөнгөн дүнг гаргуулах нь зүйтэй. Хэрэгт авагдсан баримтыг харахад сэтгэцэд учирсан буюу хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт байхгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:
гэх асуудал байгаа боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед ийн байцаалтад ажил хөдөлмөр эрхэлж буй нөхцөл байдалтай нь холбогдуулан цалин хөлс, орлогын асуудлыг харгалзан тохирсон ял шийтгэлийг халдаасан гэж үзэж байна. Иймд торгуулийн ялыг багасгах боломжгүй гэж үзэж байна. Сэтгэцэд учирсан гэм хорын зардлын хувьд тусгайлан гаргах санал байхгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хоёр агуулгаар гаргасан гомдлын нэг дэх заалтыг хүлээн авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгуулах. Харин хоёр дахь гомдлын үндэслэлийг хүлээн авч, шүүхийн шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой заалт болох 3,960,000 төгрөгийг гаргуулахаар шийдсэнийг хүчингүй болгож, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр өөрчлөлт оруулах саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх эрхийг хязгаарласан гэж үзэх зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шөнийн 02 цагийн орчимд -Уул аймгийн сумын ******* дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвийн орчимд таксинд суугаад явж байхдаа жолооч *******ийг “километрээр төлбөр тооцоо авах гэлээ” гэсэн шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, түүнийг “янхан, гичий, чи шөнө явж байгаа юм чинь угаасаа янхан байгаа” гэж хэлээд үснээс нь зулгааж, газарт унаган зодож д нь дээд уруулын дотор салстад зулгаралт, дээд, доод уруул, хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч *******ийн...”...араас хүрч ирээд машины хаалга онгойлгоод намайг үсдэж чирээд газар унагаад нэг нь нүүр лүү алгадаад самардаад толгой дээрээс өвдөглөөд байсан. ...машиндаа сууж байтал хүрч ирээд цонх тогшоод машинаа онгойлго гээд жолооч талын толь эвдсэн.” гэх мэдүүлгээр /хх-32/,
-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн дүгнэлт: “1. *******ийн д дээд уруулын дотор салстад зулгаралт, дээд доод уруул, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо” гэх дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******гийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгон авч 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцжээ.
Харин анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн сэтгэцэд учирсан хор уршигт 3980000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь: Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана”, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “ Энэ хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заажээ.
Монгол улсын Их хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “тусгай мэдлэг” гэж хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай шинжлэх ухаан, техник технологи, урлаг, түүх, соёл, эдийн засгийн болон бусад тодорхой салбарын мэдлэгийг”, 4.1.3-т “хохирлын үнэлгээнд хийх шинжилгээ” гэж эрүүгийн, иргэний, иргааны, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөнгө, хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээ тооцох, сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээнд шинжилгээ хийж, дүгнэлт гаргах үйл ажиллагааг ойлгохоор хуульчилжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж магадалгаа гаргах үндэслэл, журмыг тодорхойлсон байна.
Гэвч дээрх хуулиар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөгч тогтоох талаар хуульчлаагүйгээс гадна Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг шинжилгээний байгууллага хийж, дүгнэлт гаргахаар зохицуулсан байна.
Шинжилгээний байгууллага нь хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэхийг тогтоох зорилгоор шинжилгээ хийсний дараа хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан гэх дүгнэлт гаргасан тохиолдолд Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийн дагуу хор уршгийн зэрэглэлийг хялбарчлан тогтоож болно.
Анхан шүүх гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарах талаар шинжилгээний байгууллага дүгнэлт гаргаагүй байхад сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 3.960.000 төгрөгийг шүүгдэгч *******гээс гаргуулж шийдвэрлэсэн нь хуульзүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн давж заалдах журмаар гаргасан “анхан шатны шүүхээс оногдуулсан торгуулийн ялын хэмжээг багасгаж өгнө үү, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5-д хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 3,960,000 төгрөгийг *******гээс гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий гомдлын заримыг хангаж, хохирогч нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд хохирол учирсан гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/197 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг:
5. “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг 3,960,000 төгрөгийг гаргуулж -Уул аймаг, сум, д олгож” гэснийг хүчингүй болгож,
2. Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧИД Б.МАНЛАЙБААТАР
З.ТӨМӨРХҮҮ