Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 39

 

 

Нэхэмжлэгч хариуцагч нарын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

       Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Саранчимэг би

       *************** хот ***************** байрлах Хишигт Арж ХХК –ий нэхэмжлэлтэй  

        Говь-Алтай аймгийн *******д холбогдох Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх 159 дугаар саналыг хүчингүй болгуулж, “Хишигт-Арж” ХХК-ий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ************** дугаартай өргөдөлд дэмжсэн санал өгөхийг аймгийн *******д даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч           

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч *******-ий өмгөөлөгч Ж.Мөнхнасан, хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар нь эвлэрлийн гэрээндээ: Говь-Алтай аймгийн ******* ******* нь *******-ий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, *******-д дэмжиж байна гэсэн саналыг 2016 оны 05 дугаар сардаа өгөхөөр харилцан тохиролцсон тул эвлэрлийн гэрээг байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******  нар нь харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлохоор хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан маргаанаа дуусгавар болгож байгаа нь бусдын эрхийг зөрчөөгүй,  хуульд харшлаагүй байна.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байгаа тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  111 дүгээр зүйлийн 111.1  дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д заасныг баримтлан  “Хишигт-Арж” ХХК-ий нэхэмжлэлтэй,  аймгийн *******д  холбогдох хэргийг нэхэмжлэгч хариуцагч нарын эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д  зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд  хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 66, 67, 68 дугаар зүйлийн дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн тохиолдолд хэргийн ороолцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

 

 

ШҮҮГЧ                           Б.САРАНЧИМЭГ