2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2025/09443

 

 

 

 

   

     2025         11            13                                           192/ШШ2025/09443

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Оюунтуул би,

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

                                                                                                                       

1. Нэхэмжлэгч****-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 17 802 712.07 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025.12.20-ний өдөр 1 483 560 төгрөг, 2026.01.20-ний өдөр 1 483 560 төгрөг, 2026.02.20-ний өдөр 1 483 560 төгрөг, 2026.03.20-ний өдөр 1 483 560 төгрөг, 2026.04.20-ний өдөр 1 483 560 төгрөг, 2026.05.20-ний өдөр 1 483 560 төгрөг, 2026.06.20-ний өдөр 1 483 560 төгрөг, 2026.07.20-ний өдөр 1 483 560 төгрөг, 2026.08.20-ний өдөр 1 483 560 төгрөг, 2026.09.20-ний өдөр 1 483 560 төгрөг, 2026.10.20-ний өдөр 1 483 560 төгрөг, 2026.11.20-ний өдөр 1 483 552.07 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид хуваан төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246 964  төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 123 482 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 123 482 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

                                                                                    

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                           Ш.ОЮУНТУУЛ